2021 оны 1-р сарын 24
11 цаг 34 минут

Ж.Сандагсүрэн: Иргэд QR кодоо байнга уншуулвал нийслэлд хатуу чанга хөл хорио тогтоох шаардлага үүсэхгүй

   Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр нарын албаны хүмүүс Барс худалдааны төв, Улаанбаатар их дэлгүүр зэрэг худалдаа, үйлчилгээний газруудад ажиллалаа. 

Өчигдрөөс нийслэлд бүх төрлийн барааны худалдаа, үсчин, гоо сайхан, хумс заслын үйлчилгээг хязгаарлалтаас гаргаж, хэвийн горимд шилжүүлcэн. Ингэснээр олон нийтийн хөл хөдөлгөөн эрс нэмэгдэж буй учраас худалдаа, үйлчилгээний төвүүд халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримталж, иргэний QR бүртгэлийг зайлшгүй хийж байх нь чухал байгааг тэрбээр худалдаа эрхлэгчдэд зөвлөн, мэдээлэл өглөө. Мөн мэргэжлийн байгууллагуудаас хүргүүлсэн түр заавар, үйл ажиллагаанд баримтлах тусгай нөхцөл, шаардлагыг заавал мөрдөн ажиллаж, хаа хаанаа хариуцлагатай байх нь коронавируст халдвараас сэргийлэх, үйл ажиллагааг нь үргэлжлүүлэн хязгаарлаад буй бусад салбар, чиглэлүүдийг хэвийн байдалд шилжүүлэхэд ихээхэн чухал гэдгийг Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн онцолсон юм. 

Тэрбээр “Иргэд, үйлчлүүлэгчид QR код бүхий Ebarimt платформоо байнга ашиглаж, худалдаа үйлчилгээний байгууллагуудаар үйлчлүүлэх бүртээ уншуулж байх нь цар тахлыг тархаахгүй байхад маш чухал. Цаашлаад нийслэлд хатуу чанга хөл хорио тогтоохгүй байх нөхцөл болно” хэмээн зөвлөв. Сүүлийн үед нийслэл хотод голомтлон гарсан халдварын тохиолдлууд нэг орцны иргэд, нэг байгууллагын ажилтнууд байгаа нь хаалганы бариул, цахилгаан шатны товчлуур зэргээр халдварласан байх магадлалтай байгаа юм. Тиймээс нэг удаагийн бээлий өмсөх нь амны хаалт зүүхтэй адил чухал болсныг мөн тодотгосон юм. 

8
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

8 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.9.40.194Зочин   • 2021, 1 сарын 25. 17 цаг 03 минут

Иргэд нь хэнэггүй.ухамсар дорой.эрх баригчид нь аливаа зүйлээс цавчаа бодсоор бгаад эргүү болчихсон юм чинь яаж энэ өвчин намдах юм бэ.Наад кодыг чинь уншуулдаг хүн бараг бдаггүй.зарим нь утасгүй гээд.зарим нь ухаалаг утас барьдаггүй гээд...эд нарт өвчин дарах сонирхол бх ч үгүы юм шигээ

43.250.126.130Зочин   • 2021, 1 сарын 25. 10 цаг 58 минут

За тэнэгтээрэй тэр кодыг уншуулахад л болоо юу. Ийм малнуудаа болж буруу шийдвэр гараад иргэд хохирч байна

43.250.126.130Зочин   • 2021, 1 сарын 25. 10 цаг 49 минут

Тэр кодыг чинь уншуулах утастай хүн тэр болгон бабхгшы за утас нь байлаа гэхэд тэрийг чинь уншуулж чадах хүн байх уу. Датагүй бол орж чадахгүй биздээ.

202.126.88.160Зочин   • 2021, 1 сарын 25. 4 цаг 15 минут

Зөв зөв та хэдийд хаагуур ороод гарсан, тухайн цаг минутад тантай ойр байсан хүнийг шууд тодорхойлно. Кодоо сайн уншуулцгаая!

66.181.177.182Зочин   • 2021, 1 сарын 24. 13 цаг 45 минут

IT компани засгаас овоо их санхүүжилт хийлгэсэн тэгээд л ард иргэдийг дарамталж нугалаа үүсгэж байхгүй юу ямар ч шаардлагагүй ажил шүү харин ч сөргөөр нөлөөлж болзошгүй

202.126.90.42ананд   • 2021, 1 сарын 24. 13 цаг 24 минут

энэ нөхөр их тэнэг юм ярих юм. QR код уншуулахаар халдвар авахгүй юм уу. ийм утасгүй хүмүүс яах болж бна. өвчин улам газар авсаар байна. Сум, Сан ажлаа хийж чаддаг мэдлэгтэй хүнд нь өгч огцрооч, иргэд шаардаж бгаа..,

202.21.108.210Зочин   • 2021, 1 сарын 24. 13 цаг 17 минут

QR код гэж дарамтлахаа больж үз. Хэнд ч хэрэггүй, ажил хийсэн болж харагдах гэж

192.82.72.85Зочин   • 2021, 1 сарын 24. 12 цаг 05 минут

Тэнэг бөхөө та нар зайлуулаач ээ.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.