2021 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 37 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байгаа бөгөөд үүнээс А-80 автобензин 82, Аи-92 автобензин 50, дизелийн түлш 28, ТС-1 онгоцны түлш 13 хоногийн нөөцтэй байна.
Өнгөрсөн долоо хоногт олон улсын томоохон биржүүд дээр нэг тонн түүхий газрын тосны үнэ 390.8-419.0 ам.доллар буюу баррель нь 51.9-57.4 ам.долларын хооронд хэлбэлзсэн байна.
ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ХЭЛТЭС
Сэтгэгдэл бичих