2021 оны 1-р сарын 13
9 цаг 57 минут

Газрын тосны салбарын шилдэг аж ахуйн нэгжүүдийг тодрууллаа

Дэлхий нийтийг хамарсан ковид-19 цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор 2020 онд манай орны нийгэм, эдийн засагт тэр дундаа уул уурхай, газрын тосны салбарт хүнд сорилтууд тулгарсан билээ.

Энэхүү хүнд цаг үед улс орны эдийн засаг, нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулан хариуцлагатай, үр бүтээлтэй ажилласан салбарын баялаг бүтээгчид, аж ахуйн нэгжүүдийг урамшуулах зорилгоор Монгол Улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний түүхт 98 жилийн ойн баярыг тохиолдуулан Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас салбарын оны шилдэг аж ахуйн нэгжүүдийг шалгаруулан өргөмжлөл гардууллаа.

Нийслэл Улаанбаатар хотод бүх нийтийн бэлэн байдлын зэрэг тогтоосонтой холбоотойгоор зарим аж ахуйн нэгжүүдэд өргөмжлөл гардуулах үйл ажиллагааг түр хойшлуулаад байсан бөгөөд УОК-оос бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулсан 2021 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр газрын тосны салбарын нэр бүхий 9 аж ахуйн нэгжид өргөмжлөл гардуулах үйл ажиллагааг халдвар хамгааллын дэглэм, холбогдох дүрэм, журмын дагуу зохион байгууллаа.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон “НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫГ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ ШИЛДЭГ АЖ АХУЙН НЭГЖ”-ээр шалгарсан компаниудын төлөөллүүдэд шагналыг гардуулан баяр хүргэж, амжилт хүсээд цаашид хамтын хичээл зүтгэлээр сорилтыг даван туулж, улс орны нийгэм эдийн засаг, салбарын хөгжилд оруулах хувь нэмрээ улам бататгахыг хүслээ. 

Шилдгээр шалгарсан аж ахуйн нэгжүүд:  

  • Стратегийн чухал ач холбогдол бүхий газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн тогтвортой байдлыг хангах, Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрт тусгагдсан авто тээврийн хэрэгслээс ялгарах агаарын бохирдлыг бууруулах зорилтыг хэрэгжүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулан хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчин, агаарын чанарт эерэг нөлөөтэй, экологийн өндөр ангилал бүхий Евро-5 стандартын шатахууны импорт, борлуулалт, хэрэглээг нэмэгдүүлсэн “ШУНХЛАЙ” ХХК, “НИК” ХХК, “ПЕТРОСТАР” ХХК,
  • Нүүрсэн халаалттай зуухыг хийн түлшинд шилжүүлэх чиглэлээр тодорхой ажлуудыг хийж гүйцэтгэн нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмэр оруулсан “ДАШВААНЖИЛ” ХХК, “ЮНИГАЗ” ХХК”, “ГАЗКОМ” ХХК,
  • Газрын тосны ашиглалт, олборлолт, экспортын үйл ажиллагааг хэвийн, тогтвортой явуулах ажлыг хариуцлагатай, оновчтой зохион байгуулж,  улсын төсөвт төвлөрүүлэх орлогын даалгаврыг амжилттай биелүүлсэн “ПЕТРОЧАЙНА ДАЧИН ТАМСАГ” ХХК, “ДОНШЕН ГАЗРЫН ТОС /МОНГОЛ/” ХХК,
  • Нүүрсний давхаргын метан хийн хайгуул, судалгааны ажлыг дотоод нөөц, боломжийг ашиглан амжилттай гүйцэтгэж, Бүтээгдэхүүн хуваах гэрээгээр хүлээсэн үүргээ хариуцлагатай биелүүлсэн “ЖИ ӨҮ ЭЙЧ” ХХК-иуд нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч, шилдэг аж ахуйн нэгжээр шалгарлаа.

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.