2021 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 29 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байгаа бөгөөд үүнээс А-80 автобензин 84, Аи-92 автобензин 36, дизелийн түлш 22, ТС-1 онгоцны түлш 16 хоногийн нөөцтэй байна.
Өнгөрсөн долоо хоногт олон улсын томоохон биржүүд дээр нэг тонн түүхий газрын тосны үнэ 348.3-388.9 ам.доллар буюу баррель нь 46.26-51.65 ам.долларын хооронд хэлбэлзсэн байна.
АМГТГ-ын ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ХЭЛТЭС
Сэтгэгдэл бичих