2021 оны 1-р сарын 28
14 цаг 26 минут

"Барьцаалагдсан Монгол"

    УИХ-аар Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл ид хэлэлцэгдэж буй.

Монгол Улсад одоогоор 12 банк бий. Үүний тав нь системийн нөлөө бүхий буюу том банк гэж нэрлэгддэг. Хууль батлагдвал дээрх  арилжааны банкууд 2022 оны зургадугаар сарын 30-н гэхэд бүгд нээлттэй хувьцаат компани болж зах зээлд IPO гаргаж худалдаалах үүрэгтэй болно гэсэн үг.  Ингэснээр нэг талаар хувьцаа эзэмшигчдийн төвлөрлийг бууруулж, нөгөө талаар хөрөнгийн биржээр дамжин IPO гаргаснаар тухайн банк ард иргэдийн хяналтад орох юм.

 Монголын арилжааны гол банкуудын олонх нь нэг гэр бүлийн өмч, нэг эзэнтэй байх нь хэвийн үзэгдэл болсон.  Үүнээс болж жирийн иргэд хадгаламж эзэмшигчид хохирдог. Тиймээс хуулийн мэт төвлөрөл, тогтворгүй байдлыг арилгах зорилгоор нэг хүн, хуулийн этгээд арилжааны банкны хувьцааны 20%-иас илүүг эзэмшихгүй гэсэн заалт хуулийн төсөлд орж байгаа нь гол консепц нь. Түүнчлэн хуулийн бас нэг амин сүнс нь ТУЗ-ийн гишүүдийн тоог суулгаж өгсөн явдал. ТУЗ-ийн 9 гишүүний 3-аас доошгүй нь хараат бус  хөндлөнгийн хүмүүс байхаар заажээ.

Өөрөөр хэлбэл, Монгол Улс банкуудынхаа системийг шинэчилж, олон улсын стандартад ойртуулахаар хичээж буй. Гэвч, мэдээж банкны салбарт хийх реформ банкируудын эсэргүүцэл тэмцэлтэй дахиад нүүр тулав.

Банкны эзэд Монголын хууль, шүүхийг худалдаад авсан бас нэг жишээг дурдахад  энгийн иргэдэд жилийн 8 хувиас дээш орон сууцны зээл олгодог бол шүүгчдийнх нь жилийн 1 хувь байна. Тэрч бүү хэл Улсын дээд шүүхэд хувийн өмгөөлөгчөө “байршуулах” гэсэн банкны эзний хүсэлтийг хүлээж аваагүйгээс болж өнгөрсөн оны сүүлээр Хууль зүйн байнгын хорооныхон хулгайч, худалч болж дууссан шүү дээ. 

Банкны салбарт салхи оруулах асуудал УИХ дээр хөндөгдөх бүрт Монголын банкны эзэд “хөгжмөө” захиалж эхэлдэг.  Банкны тухай хуулийг өөрчлөх ажлын хэсгийнхэн хамгийн түрүүнд хар пиарынх нь “бай” болжээ.

Зээлийн хүүгээр иргэдээ шулсан арилжааны банкуудын дарангуйллыг зогсоох, банкны салбарт олон улсын өрсөлдөөн оруулах тухай яриа гаргасан, хууль санаачилсан гишүүд эцэстэй хулгайч луйварчин, хужаа болоод дуусдаг.

Нэгэнтээ УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Гадаадын банк гээд дуугарангуут л нөгөө хэдэн банкны нөхөд Төрийн ордон руу гүйгээд ороод ирдэг. Тэгээд 76 гишүүнийг хувааж аваад толгойг нь эргүүлж, айлгахыг нь айлгаад тэр хуулийг байхгүй болгодог” гэж байв.

Өөрөөр хэлбэл, банкны салбарт реформ хийх оролдлого болгоныг банкны эзэд нураасаар ирсэн.

Дэлхийн хамгийн өндөр зээлийн хүүтэй 10 улсын нэг нь Монгол. Жилийн зээлийн хүү нь 18-36 хувь. Аль ч арилжааны банкны хаалгыг татахад жижиг дунд үйлдвэрүүдэд олгож буй зээлийн хүү нь сарын 2-2.5 хувь, жилийн 30-36 хувь. Ийм хүүтэй зээл авсан жижиг, дунд үйлдвэрүүд өргөжиж, хөгжих боломжгүй. Эсрэгээрээ зээлийн хүүгээ төлж чадахгүй дампуурсан компаниуд Монголд хэдэн зуугаараа байна. Монголын арилжааны банкуудын мөнгө хүүлэлтийг дэлхийн  ямар том компаниуд ч дийлэхгүй. Гэтэл цар тахлын үед, 2020 онд Монголын арилжааны банкууд  250 тэрбум цэвэр ашигтай ажиллажээ. Энэ мөнгөөрөө жирийн бизнес эрхлэгчтэй өрсөлдөж, уул уурхай, төмөр зам гээд хамаг том төслүүд банкны эздийнх болж хувирсан.

Монголын эдийн засаг, улс төртэй, хууль шүүхтэй нь атгаж хүссэн шийдвэрээ гаргуулж байгаа банкны эзэд банкны реформыг хуучин аргаараа зогсооно гэж битгий эндүүрээрэй. Банкны салбарыг банкны эздээс аврахын тулд Банкны тухай хуулийг шинэчлэх ёстой.

Ц.Саран 

 

 

23
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

23 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.9.40.177Unshigch   • 2021, 1 сарын 29. 21 цаг 38 минут

Ipotekiin zeeliin huu gej hed honogiin umnu utasdaad avsan dahij avahgui gej baigaad

202.9.40.177Unshigch   • 2021, 1 сарын 29. 21 цаг 34 минут

Banknii noyoloh tsag udahgui duusna gedegt itgej baina uls ni hugjihgui irged ni yaduursan mungu huulegch banktai manai uls shig uls barag ugui

202.179.21.197Зочин   • 2021, 1 сарын 29. 13 цаг 13 минут

Монгол орон хөгжихгүй байгаагын нэг том шалтгааныинэг нь яах аргагүй банкны систем Учир нь хэдэн баян хүн банкинд маш өндөр хүүтэй мөнгө хадгалуулж хүүндээ ямарч бизнесээс илүү их ашиг олоод зүгээр сууж байдаг Харин бизнес эрхэлдэг хүмүүс өндөр хүүтэй мөнгииг нь зээлж ашиг олохын тулд бүтээгдэхүүнээ маш өндөр үнээр зарахаас өөр аргагүй болдог Нилээд нь зээлээ төлж чадахгүй дампуурсан Ингэжл монголчуудыг шулж байгаа Одоо өөрчлөх цаг яах аргагүй болсон

150.129.142.173Монголын төлөө цохилох зүрх   • 2021, 1 сарын 29. 9 цаг 49 минут

Банкны реформыг 2021 оны эхний хагас жилд багтааж дуусгахгүй бол Ковидын үед Монгол улс бүхэлдээ, өрх гэр бүлтэйгээ банкуудын барьцаанд орно. Ийм нөхцөл байдал хүндрэх тутам банкны шинэчлэл реформ ээдрээтэй, удаашралтай, хүндрэлтэй болно.

59.153.114.179Зочин   • 2021, 1 сарын 28. 21 цаг 24 минут

Хичнээн жил яриж бна.Хийсэн юм алга.Зүгээр л гадны банкаа оруул.Банкны хүйнд сүйрч дууслаа.

202.55.188.45Zochin   • 2021, 1 сарын 28. 18 цаг 36 минут

12sariin 1nees bairnii zeeluudiig zogsooh shiidver garsan bolhoor sariin dunduur online aar zogsooh huseltee ugsun chin hurimtlagdsan huu ged 500,0 garan myangan tug nehej ble. Za yahav uguh ystoim chin hed ugii gesen. 7sard unuu huugee dabharduulaad avj bhiin. Tegeed heleed yamar ch nemergui. Manai programm ingesen bn ged. Teriigee uursduu l tohiruulj bgaa shte. Yadaj bhad bànknii uuriinh ni zeel. Ipotek ch bish.yaj ard tumen amidrah vee

202.9.46.182СОНГОГЧ   • 2021, 1 сарын 28. 18 цаг 22 минут

МАН БАНКНЫ МОНОПОЛЫГ ЗААВАР УСТГАХ ЁСТОЙ ШҮҮ..............ДАВАРСАН БААСНУУД ВЭ???

202.179.21.227зочин   • 2021, 1 сарын 28. 18 цаг 15 минут

бодсон, төлөвлөсөн шинэчлэлээ хий, зоригтой бай ард түмэнтэйгээ хамт хийцгээе

202.9.47.28Зочин   • 2021, 1 сарын 28. 18 цаг 00 минут

Маш зөв сэдвийг хөндсөн байна. Банк Шүүгчид жилийн 1 хувийн хүүтэй зээл олгож, бусдаас давуу байдал бий болгосон бол шууд хахуул өгч, авч байгаа асуудал шүү. Энэ талаар хобогдох хууль хяналтын байгууллага шалгах хэрэгтэй. Банк гэрээ байгуулахдаа монполь байдлаа ашиглан зөвхөн нэг талын өөрийн эрх ашгаа тулгаж гэрээ хийдэг, бэлдсэн гэрээнд гарын үсэг зурна , өөр сонголт байхгүй. Мөн барьцаа хөрөнгийг хамгийн бага үнээр үнэлж иргэдийн хөрөнгийг үнэгүйдүүлж, үндсэн зээлээсээ хэд дахин илүү барьцаа өгөхийг шаарддаг гээд мөн ч их луйвар булхай бга

103.57.92.226Зочин   • 2021, 1 сарын 29. 8 цаг 55 минут

ЦЭЦэд өгчихөөд ҮХЦ-н шудрага эсэхийг харуулчих хуульч байхгүй ыбайх даа. Ялгаварлан гадуурхаж шүүгч иргэдийг хувааж хахуульдсан биш үү.

66.181.181.39иргэн   • 2021, 1 сарын 28. 17 цаг 18 минут

Монголд зээлийн хүү асар өндөр, ББСБ-н зээлийн хүү маш өндөр 50 сая-г зээлээд 100 гаруй сая төг жилийн дотор буцаан төлж үүнээс болж ард иргэд сүйрч бна, үүнийг таслан зогсоож урьд жилүүдийн зээлийн хүүг хүчингүй болгох хэрэгтэй

66.181.160.3Зочин   • 2021, 1 сарын 28. 17 цаг 10 минут

Банкууд УИХ, ЗГ д өөрийн төлөөний хүмүүсээ оруулаад янз бүрийн төсөл хөтөлбөрүүдээс мөнгө хөрөнгө сааж байсан нь хэнд ч ойлгомжтой Эх үүсвэрүүд нь ч их асуудал байгаа шүү. Дэлхийн жишгээр ХК болгох шаардлагатай.

27.123.213.172Зочин   • 2021, 1 сарын 28. 16 цаг 41 минут

banknii shinechleliig demjij baina

103.80.210.111Зочин   • 2021, 1 сарын 28. 16 цаг 40 минут

Яаж ч бодсон банкны шинэчлэл хийх цаг нь ирсэн. Өрсөлдөөн гарч байж л зээлийн хүү буурах болно.

202.131.236.158Зочин   • 2021, 1 сарын 28. 16 цаг 34 минут

Yag hezee huu buulgahaa helchih

149.28.253.0Зочин   • 2021, 1 сарын 28. 16 цаг 33 минут

Jiliin jild l ingej l baidiin tegeed um hiideg umuu? neg udaagiin mungu ugch baisnaas zeeliin huu buulgaad ugchih

45.63.37.143Зочин   • 2021, 1 сарын 28. 16 цаг 32 минут

Iim novshiin zuil gej baidag umuu. Er ni shuugch l boldog baij

66.181.183.185Зочин   • 2021, 1 сарын 28. 16 цаг 28 минут

Банкны шинэчлэл хийхийг шаардаж байна!!!

66.181.183.185Зочин   • 2021, 1 сарын 28. 16 цаг 27 минут

Ene bugdiig odoo l uurchlugui bol ungurluu duu

192.82.67.85ойдаа   • 2021, 1 сарын 28. 15 цаг 33 минут

Барын зулзгыг багад нь гэж нэг үг байдаг боловч банкуудыг хэт сул тавьснаар банк нэртэй барын зулзага өсч томорсоор бүр УИХ -ыг эрхэндээ оруулж аваад Эрдэнэт үйлдвэрээс өгсүүлээд Хөтөл багануур,Дарханы төмөрлөгийн үйлдвэр гээд ашиг өгч улсаа авч явдаг аж ахуйн нэгжүүдийг хуу хамсан.Харин УИХ д эрүүл саруул хүмүүс орж ирж Эрдэнэт үйлдвэрээ арай гэж салгасан.Гэхдээ цаашид ч нөгөө бар чинь шүдээ зууж архирсаар байгаа

66.181.161.69з   • 2021, 1 сарын 28. 15 цаг 08 минут

дээр үед өрийн дансыг шатааж байсан тухай кино байдаг даа

66.181.178.239Зочин   • 2021, 1 сарын 28. 14 цаг 48 минут

100 жилийн өмнө өвөг дээдэс маань хятадын мөнгө хүүлэгчдээс хувьсгал хийж салж байсан бол 100 жилийн дараа дотоодын мөнгө хүүлэгчдээс салах түүхэн үүрэг МАН ын гишүүдэд ноогдож байх шив

66.181.168.131Зочин   • 2021, 1 сарын 28. 14 цаг 43 минут

Baliar yumnuudig haaj ezdiif ni shorond hii

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.