2021 оны 1-р сарын 30
19 цаг 23 минут

Цэцэрлэг, ЕБС-ын сурагчид гуравдугаар сарын 1 хүртэл теле хичээл болон цахимаар хичээллэхээр боллоо

     Улсын онцгой комисс хуралдан "Ковид-19" цар тахлын нөхцөл байдал, цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хоёрдугаар улирлын хичээл эхлүүлэх болон бусад асуудлыг хэлэлцэв.

Хичээл эхлэхтэй холбогдуулан Боловсрол, шинжлэх ухааны яам цар тахал болон томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, цаг агаарын урьдчилсан төлөв, өвөлжилт хүндэрсэн аймаг, сум болон отроор яваа малчин өрхийн мэдээлэл зэргийг нэгтгэн судалгаа хийсэн байна. Судалгаанаас үзэхэд томуу, томуу төст өвчний амбулаторийн үзлэг улсын хэмжээнд 2,4 хувьтай. Он гарсаар цэцэрлэг, сургуулийн насны 9400 орчим хүүхэд эмнэлэгт ханджээ.

2-4 дүгээр сард найман аймагт олон жилийн дунджаас ахиу цас орох хэдий ч нийт нутгаар хүйтний эрч өмнөх жилүүдийн түвшинд байна. Отроор болон өвөлжилт хүндэрсэн нутагт өвөлжиж байгаа 26 мянга гаруй өрхөд цэцэрлэг, сургуулийн насны 20 орчим мянган хүүхэд байна.

Энэ бүхнийг харгалзан хичээлийг 2021 оны хоёрдугаар сарын 01-ний өдрөөс нэг сарын хугацаанд теле болон цахимаар явуулахыг Улсын онцгой комисс дэмжив. Салбарын яам гуравдугаар сарын нэгнээс нийслэлийн бага ангийн сурагчид танхимд, дунд, ахлах ангийнхан хосолсон хэлбэрээр хичээллэх санал, хувилбар дэвшүүллээ. Бүх шатанд бэлтгэлээ бүрэн хангасны дараа тухайн үед нь дахин хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ. "Ковид-19" цар тахалтай тэмцэх хүрээнд иргэдийн эрүүл мэндийг хамгаалахын зэрэгцээ эдийн засгаа сэргээх бодлого хамт хэрэгжих ёстой. Иймээс энэ чиглэлээр цогц төлөвлөгөө гаргаж Засгийн газрын хуралдаанаар батлуулахаа Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан хэлэв. Мөн хилийн чинадад байгаа иргэдээ аль болох богино хугацаанд авчрах, гадаадын агаарын тээврийн компаниудыг ашиглах талаар Засгийн газарт танилцуулж шийдвэр гаргуулахаар төлөвлөсөн байна. Улсын онцгой комиссын энэ удаагийн хурлаар Цагаан сарын баярын үеэр хөл хорио тогтоох эсэх талаар хэлэлцээгүй гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

14
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

14 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

150.129.143.185зочин   • 2021, 1 сарын 31. 15 цаг 35 минут

Цагаан ,сарыг ,ойлгомжтой шийдвэр ,гаргаж ,хорихгүй ,бол 5 ,хоног ,юу хийхэв. ойлгомжтой. Эрх ,баригчид ,шийдвэртэй баймаар. Одоо ,дэлгүүрээр хэсээд эхэлчихэж.

192.82.69.155Зочин   • 2021, 1 сарын 31. 13 цаг 27 минут

Энэ цагаан сар хийнэ гэж зүтгээд байгаа хүмүүс "ХАМГИЙН СҮҮЛчИЙН" цагаан сараа хийх гэж үнэхээр хүсээд байгаа юм уу ? Хэрэв тийм биш л бол одоо болимоор байна шүү

124.158.96.243Зочин   • 2021, 1 сарын 31. 10 цаг 31 минут

Хатуу хөл хорио тогтооно гэдгээ түргэн зарлаачээ.Хүмүүст эргэлзээ төрүүлээд байна.

66.181.180.41Зочин   • 2021, 1 сарын 31. 8 цаг 57 минут

Манай шинэ дарга нар хөл хорио тавихгүй байхаар шийдэж бгаа юм уу, цагаан сараар бүгдээрээ золголт хий , корона тусвал тусаг гэж бгаа юм уу. Яагаад хөл хорио тавих шийдвэрээ урьдчилан ард иргэдэдээ зарлахгүй байгаа юм бэ.

51.89.5.131Зочин   • 2021, 1 сарын 31. 1 цаг 19 минут

НЭТЭЭР ЯВААД БАЙГАА ЭРҮҮЛ МЭНДЭД ИЙМ ТУСТАЙ ИЙМ САЙН ИНГЭЖ ЭМЧИЛ ГЭДЭГ ЮМАНД БИТГИЙ ИТГЭЭРЭЭ БУУХ ЭЗЭНГҮЙ МОНГОЛЫГ СӨНӨӨХ ЗОРИЛГОТОЙ ХЯНАЛТ ФИЛТЭРГҮЙ ЮМ ИХ ЯВЖ БНШҮҮ МЭРГЭЖИЛИЙН ЭМЧИДЭЭР ОЧООРОЙ.ЭНЭ НҮҮРГҮЙ ЯРГАЧАНГУУД АРАЙ ДЭНДЭЖ БАЙНАА

103.26.195.231Зочин   • 2021, 1 сарын 30. 21 цаг 55 минут

ок

103.26.195.231Зочин   • 2021, 1 сарын 30. 21 цаг 54 минут

Монголын уламжлалт цагаан сараар ахмадуудтайгаа цахимаар мэндчилэн золгосон нь дээр байх о, харин ахмадуудынхаа тэтгэвэрийг нь хэдэн төгрөгөөр нэмээд өгчвөл ахмад буурлууд маань баярлана шүү дээ

103.26.195.231Зочин   • 2021, 1 сарын 30. 21 цаг 52 минут

Дэмжиж байна зөв зөв тэр нь дээр корона халдварт өвчин, бас улирлын томуу, идэр есийн дүн хүйтэн гээд хэцүү. Угаасаа нэг үеээ бодход хүүхдүүд, багш нар, эцэг эх гээд бүгд цахимаар хичээллээд сурчихсан шүү дээ. Багш нар ч сайн зааж байгаа. 3-р сарын 1-нд цар тахлын байдлын явцыг бас харах хэрэгтэй. Боломжгүй бол үлдэх 3, 4, 5 саруудад цахимаар ороод төгссөн ч болно шүү дээ

124.158.96.243Зочин   • 2021, 1 сарын 31. 10 цаг 29 минут

Тэнэгтээд байгаарай.Өнгөрсөн жилийн 1-р сараас хойш цахим нэртэй цусгүй алуулсан ялангуяа 1,2-р ангийн хүүхдүүд юүчгүй болоод байна.БШУЯ хүн ард,айл өрхийнхөө амжиргааны түвшин,суралцах орчинг харгалзахгүй цахим хичээл нэртэй халтуурдаж багш нар нь цалингаа бүтэн авч гэртээ жаргаад зарим нь хаана ч хамаагүй яваад хайран улсын төсөв

103.26.195.231Зочин   • 2021, 1 сарын 30. 21 цаг 45 минут

ТЭР НЬ ДЭЭР ЗӨВ ШИЙДВЭР БАЙНА ДЭМЖИЖ БАЙНА. КОРОНА ӨВЧИН ӨДӨР БОЛГОН ОЛНООР ГАРЧ БАЙХАД ХҮҮХДҮҮД ХАЛДВАР АВБАЛ ГОРЬГҮЙ ШҮҮ ДЭЭ. 3-Р САРЫН 1-НД Ч ГЭСЭН ТУХАЙН БАЙДЛЫГ БАС ХАРАХ ХЭРЭГТЭЙ ЭРҮҮЛ ЯВАХАД УЧИРТАЙ ШҮҮ ДЭЭ

64.119.22.156NvCSr7qzAAM   • 2021, 1 сарын 30. 21 цаг 43 минут

124.158.96.243Зочин   • 2021, 1 сарын 30. 20 цаг 05 минут

Цагаан сараар одоогийн байдлаар хатуу хөл хорио тогтооно,зөвхөн гөр бүлийн хүрээнд тэмдэглэнэ,гадуур огт хэсүүлэхгүй гэсэн өмнөх засгийн газар онцгой комиссын шийдвэрийг бататган сануулж тодорхой ойлголт өгөхгүй бол энэ засгийн газар хөл хориог сулруулж тэмдэглэж магадгүй гэсэн эргэлзээ далд ухуулга яваад эхэллээ.Хориглоно гэсэн ойлголтоор бэлтгэлээ хангаагүй хүмүүсийг гэнэт сандралд оруулбал эдийн засгийн хувьд туйлдсан иргэдээ улам хүндрүүлэх,цар тахлынхаа халдварыг хяналтаас бүрэн алдах аюултай гэдгийг шинэ засаг минь анхаарах байгаа.

64.119.24.74зочин   • 2021, 1 сарын 30. 19 цаг 57 минут

Цагаан сар-аар хөл хорио тогтоосон зөв. Утас болон цахим-аар амхад, буурлуудтайгаа ярьж золголт хийе. Албатай юм шиг өнгө хээ нь тохироогүй дээл, хөлөө өргөж чадахааргүй томдсон монгол гутал, аль үеийн ямар утга агуулгатайн үл ойлгогдох төмөр бүс зүүж "хошин шог"-ийн тоглолтын жүжигчид шиг алиалж амьдрахаа больцгоое.....

192.82.69.155Зочин   • 2021, 1 сарын 31. 13 цаг 33 минут

Үнэхээр маш үнэн үг байна

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.