2021 оны 2-р сарын 3
16 цаг 24 минут

Цагдаагийн дэслэгч Э.Баттөр: 620 орчим хичээлийг цахимаар зохион байгуулж байна

 

“Бүх нийтийн хорио цээрийн дэглэм” тогтоосонтой холбогдуулан Дотоод  хэргийн их сургуулийн бүх төрлийн сургалтыг цахим хэлбэрт шилжүүлээд байна. Мөн улирлын болон явцын шалгалтуудыг цахим хэлбэрээр зохион байгуулаад байгаа юм. Энэ үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулж байгаа талаар Дотоод хэргийн их сургуулийн Сургалтын албаны цахим сургалт  хариуцсан мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч Э.Баттөрөөс тодрууллаа.

 Монгол улсын Засгийн газрын тогтоол гарч  “Бүх нийтийн хөл хорио” тогтоосонтой  холбоотойгоор энэ хичээлийн жилийн сургалт, шалгалт, шүүлгүүдийг цахимаар зохион байгуулж байна.  Энэ бүхнийг сургалтын ямар программ ашиглаж, хэрхэн зохион байгуулсан бэ?

 - Манай  Дотоод хэргийн их сургууль 2019-2020 оны хичээлийн жилд Шинжлэх ухаан технологийн их сургуулиас нэвтрүүлсэн  Х Cloud  сургалтын  программыг хэрэглэж байсан бол 2020 оны хичээлийн жилээс Emind программыг ашиглаж байна.  Emind программыг ашигласнаар  багш нарын байршуулсан бүхийл хичээл, дата мэдээлэл бааз нь сургуулийн сервэр дээр байршиж, сонсогч суралцагч нар цаг хугацаа, оройн зайд баригдахгүйгээр хичээлээ үзэж судлах, суралцах боломжоор хангагдсан. Мөн бусад сургуулиудад нийтлэг ашиглаж байгаа Zoom аппликейшн, google class  зэрэг программуудтай ажиллагааны хувьд төстэй цахим сургалтын хэлбэрийг  ашиглах  боломж бүрдүүлж 2021 оны 02 дугаар сарын 10 ны өдрөөс програмын тус хэсгийг нэвтрүүлэхээр төлөвлөж байна.

 -Нийтдээ хэдэн хөтөлбөрийн хүрээнд сургалт явуулж байна вэ?

 -Нийтдээ үндсэн 13 хөтөлбөрийн  давхардсан тоогоор 600  гаруй  хичээлийг  цахимаар явуулж байна. Үүн дээр 1 дүгээр улирлын явцын болон улиралын шалгалт шүүлгүүдийг Emind программаа ашиглаж авсан. Үүн дээр тeстийн хэлбэрээс гадна хэд хэдэн төрлөөр шалгалтыг  зохион байгуулсан. Одоогийн байдлаар нийтдээ 241 удаагийн шалгалтыг зохион байгуулсан.  Үүнд сэдвийн шүүлэг, улирлын  шалгалтууд, түр сургалтын болон төгсөлтийн шалгалтууд багтсан байгаа.

 -Нийтдээ хэдэн суралцагч энэ программыг ашиглаж байна вэ?

 -Дотоод хэргийн их сургуулийн бүрэлдэхүүн сургуулиудын 2100 гаруй сонсогч суралцагч нар хамрагдаж байна. 2021  оны 02 дугаар сарын 1 нээс бусад курс, дамжааныхан үргэлжилээд хамрагдана.  Цахим сургалтын давуу тал нь  суралцагч заавал танхимд ирж суралцан, цар тахлын халдвар нэмэгдэж байгаа энэ цаг үед бөөгнөрөл үүсгэхгүйгээр сургалтыг зохион байгуулах суралцах боломжтой.

 Мөн манай сургуулийн суралцагч нарын багагүй хувийг практик дээр үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагч нар эзэлдэг. Иймээс ажил үүргээ гүйцэтгэж байх хугацаандаа хичээлээ үзэж, судлах бүрэн боломжтой. Бичгээр өгөх боломжгүй заавал  биеэр  хийж гүйцэтгэх хичээл, шалгалтуудын хувьд Emind програм ашиглаад,  багштайгаа шууд дүрсээ харж үзүүлэх  боломжтой болж байгаа гэдгээрээ онцлогтой.

2020-2021 оын хичээлийн жилийн хоёрдугаар улиралд өдрийн ангийн 56, эчнээ 10, нийт 66 дамжаанд 1282 багц цагийн хичээл сургалтыг Emind программаар явуулахаар төлөвлөөд байна.

Эх сурвалж: Гадаад харилцаа, хамтыг ажиллагааны алба   

3
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

3 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

198.16.66.196Зочин   • 2021, 2 сарын 4. 10 цаг 13 минут

Ажил амьдралтай минь залгуулсан сайхан сургууль шүү. Ард түмнийхээ аюулгүй байдлын манаанд залгамж хойч үеийг бэлдүүлж буй ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье.

64.119.25.220Зочин   • 2021, 2 сарын 3. 20 цаг 42 минут

sergiilegch gedeg ugiig bur ustagatsan yum baihdaa,ug ni mongol ug yumsan

64.119.16.54зочин   • 2021, 2 сарын 3. 16 цаг 34 минут

Танхимуудыг ,нь ,хурааж ,үйлчилгээ ,болгосон ,нь ,дээр ,болжээ. Том том,байрууд ,халаагаад ,л.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.