Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан БЗД-ийн 133 сургууль, 142 дугаар сургуулийн байранд дахь ковидийн шинжилгээ авч буй шинжилгээний цэгүүдэд очиж ажилласан юм.
Энэ үеэр шинжилгээний баг, эмнэлгийн албан хаагчид, иргэдийн санал хүсэлтийг сонсож, эдгээр асуудлыг Эрүүл мэндийн сайдад яаралтай шийдвэрлэх үүрэг өгсөн.
Тэрбээр "Шинжилгээ өгөх иргэд олон байхад цаг байхгүй гээд яриад сууж болохгүй. Шинжилгээ өгч буй иргэдийн тоо, хүчин чадлыг нэмэгдүүлэх боломж байна. Улс орны хэмжээнд онцгой нөхцөл байдал үүсчихээд байхад ердийн ажлын цагаар өглөөний 09 цагаас орой 17 цагийн хооронд л сорьц авна гэсэн амралтын байдалтай ажиллаж болохгүй. Эрүүл мэндийн сайд та шинжилгээний хариуг өдөрт нь гаргах, шинжилгээний цэгүүдийн цагийн хуваарийг уртасгах ажлыг нэн даруй хий. Мөн энэ ажлын бүх мэдээллийг иргэдэд ил тод нээлттэй мэдээллээр хангаж эргээд хяналт тавих зохион байгуулалттайгаар хэрэгжүүл" гэлээ.
13 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
үүрэг болголоо л гэхийм тэгээд алив хэвээрээ л бна шдээ
шинжлгээг дахин дахин авч орлогогүй байгаа ард түмнийг улам хүндрэлд оруулж байна. Яагаад шинжилгээ үнэгүй байж болдгүйн бэ
хийж байгаа ажил хаанаа ч үр дүнгүй бн, дарга нар нь сайхан юм яриад байдаг, доогуураа хэрэгжүүлж байгаа юм огт алга бн. Нутаг буцах хүн шинжилгээ өгөөд хариугаа 2-3 хоног хүлээнэ, тэр хооронд 48 цаг нь өнгөрчнө. ажлын уялдаа огт алга бн
ДАХИН ДАХИН ТУСАХ ӨВЧНИЙГ ХУМИНА ГЭЖ БАЙХГҮЙ ШТЭЭ. ИНГЭЖ ХУДЛАА МӨНГӨ ЗАРАХ ХЭРЭГГГҮЙ. АЙЛ БҮРД 1 САЯ ӨГӨӨД ХАТУУ ХӨЛ ХОРИОНД ГЭРЭЭС НЬ ГАРГАХГҮЙ 14 - 31 ХОНОХ ХЭРЭГТЭЙ. ТЭГВЭЛ АРАЙ Л ГАЙГҮЙ БОЛНО.
Хүмүүсийг нийтээр нь маш хатуу хөл хорионд оруулж хүмүүсийг гэрээс нь гаргахгүйгээр хүмүүсийг гэрээс нь шинжилгээ авбал коронавирусын тархалт зогсохоос гадна монгол дотооддоо коронавирусийн халдваргүй орон болно.
гадаадаас татаж байгаа хүмүүсээ байрлуулахдаа дахиж энх саран сувилал шиг замбараагүй байлгаж болохгүй. БАС ТУСГААРЛАХ БАЙРАНД ГАР УГААХ САВАН АЛЧУУР БОЛОН УС БУЦАЛГАГЧ МАШ БОХИР БСАН ГЭЖ БИЧСЭН ХҮМҮҮС
шинжилгээ авах цэгийнхэн цаг авсан хүн ирээгүй гээд зүгээр сууж байна. Хүнгүй байнаам чинь өгмөөр байна гэсэн чинь авахгүй гэнэ. Зүгээр суух дуртай хоолны савнууд. Ярьж хэлж байгаа юмыг нь сонсохоор хүний өмнөөс ажил хийж байгаа аятай.
эрүүл мэндийн яам гэж дүүрчихсэн газар байдаг юм биш үү олон жил мэргэжлийн хүнгүй басйан сая арай гэж нэг хөдөлгөх гэтэл сайдаа халуулчихсан мөнгө байхгүй салбарсан гэртэй айлшиг юм биш үү
Чадахгүй ээ та нар чадахгүй шүү дээ худалаа сүржгэнэхээс өөр чадах юм байна уу
Хотын дарга бхдаа налайх налайх л гдэг байсан одоо шсайд болчоод бзд бзд л гэх байхдаа иргэд бүгдг анзаардаг
Хэ хэ шинжилгээгээ маш хурдан зардал маш бага болгомоор байвал нохой ашигла германд нохой ашиглаж халдварыг илрүүлээд эхэлсэн юм биш үү одоо харин манайд үнэрч нохойгоо хурдан сургаад ашиглавал цаг хугацаа хөрөнгө мөнгө хэмнэгдэнэ дээ
эмнэлгийнхэн сэтгэлгүй гэдэг нь тодо харагдаж банйа даа ямархуу хүнээр сайд тавьчихав даа түрүүчийн хүн нь арай түргэн байсан юм биш үү
Тэгмээрсэн дээ, Харилцаа холбоо хөгсөн ийм үед ажил хийх сэтгэл зүтгэл, арга барил байхгүй дунд доод албан хаагчдын гаргадаг алдаа завхралсаас болоод мөн олон иргэд цагаа алдаж байна