2021 оны 2-р сарын 17
13 цаг 51 минут
Месси "Барселона"-гийн төлөө 13 улирал дараалж +20 гоол орууллаа
Месси энэ улиралд Аваргуудын лигт 4 гоол оруулсан бөгөөд бүгдийг нь торгуулийн цохилтоос хийжээ
Аваргуудын лигийн 1/8 шигшээн хүрээнд Францын "ПСЖ" болон Испанийн "Барселона" клубүүд учраа таарсан. Өнгөрсөн шөнө хоёр баг "Камп Ноу" цэнгэлдэхэд болж, "ПСЖ" өрсөлдөгчөө талбайд нь 1:4-өөр буулгаж авсан юм. Энэ тоглолтод "Барселона"-гийн оруулсан ганц гоолыг Месси торгуулийн цохилтоос хийсэн билээ.
Ингэснээр Месси энэ улиралд бүх тэмцээний хүрээнд 20 дахь гоолоо орууллаа. Ла лигт 15, Аваргуудын лигт 4, Испанийн цомд 1 гоол оруулаад байгаа юм. Ийнхүү Месси 13 дахь улиралдаа дараалан 20 болон түүнээс дээш гоол оруулж байна.
1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Барса үнэн миярч байна аа. Цаг цагаараа байдаггүй гэж...