2021 оны 2-р сарын 17
18 цаг 48 минут

"Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяд"-ын цогц төлөвлөгөөг баталлаа

Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдөр боллоо.

Банк, санхүүгийн байгууллагуудтай хамтран ажлын байрыг дэмжих, хөдөө аж ахуйн зээлд хамрагдах зээлдэгч нарт үзүүлэх хүүгийн хөнгөлөлтийн зардлыг батлагдсан төсвийн хүрээнд зохицуулалт хийх замаар олгох, 2022-2024 онд шаардагдах зардлыг жил бүрийн төсөвт тусгаж байхаар болов. “Зээлийн батлан даалтын сан”-гийн санхүүгийн чадавхийг нэмэх зорилгоор 50 тэрбум төгрөгийн өрийн хэрэгсэл гаргахыг зөвшөөрөв. Өрийн хэрэгслийг Хадгаламжийн даатгалын корпорациас худалдан авч, Зээлийн батлан даалтын сангийн өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэхээр гаргасан хөрөнгийг 10 жилийн хугацаанд жил бүр тэнцүү хэмжээгээр төсөвт тусган санхүүжүүлнэ. Ажлын байрыг дэмжих зээлтэй холбоотой гэрээг Монголбанк, Зээлийн батлан даалтын сан, Хадгаламжийн даатгалын корпораци, банкууд байгуулах юм.  Төлөвлөгөөг хэрэгжүүлэх явцад инфляци өсөхгүй байх, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, шатахууны үнийн хөөрөгдөл гарахаас урьдчилан сэргийлэхийг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сануулав. Засгийн газар мөнгө хэвлэхгүй, Монголбанкинд байгаа найман их наяд төгрөгийг эргэлтэд оруулах замаар эдийн засгаа идэвхжүүлж, ажлын байр бий болгон, иргэдээ орлоготой байлгахаар зорьж байгааг хэлэв. 

 “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-нд:

-       Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд жилийн гурван хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай хоёр их наяд төгрөгийн зээл

-       Залуучуудыг ажил, мэргэжилд бэлтгэх, эрүүл чийрэг, идэвхтэй амьдралын хэв маягт хөтлөх  хоёр сарын хугацаатай, сарын 500 мянган төгрөгийн тэтгэлэгт сургалтад хамруулахад 500 тэрбум төгрөг

-       Эхний ээлжинд Улаанбаатар хотод барих “Залуус I, II, III” хорооллын  дэд бүтэц, газар олгох, орон сууцыг нэг маягийн зургаар барих, ипотекийн хөнгөлөлттэй зээл олгох зэрэгт гурван их наяд төгрөг

-       Стратегийн ач холбогдол бүхий томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд хоёр их наяд төгрөг

-       Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, малчдын орлого, амьжиргааг дэмжих зорилгоор 500 тэрбум төгрөг

-       Монголбанкны жилд нэг их наяд төгрөг байгаа репо санхүүжилтийг хоёр их наяд төгрөг болгож нэмэх /ингэхдээ жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд олгох 300 сая төгрөгийг  500 сая, уул уурхайн бус экспортын үйлдвэрлэл эрхлэгчдэд олгох нэг тэрбум хүртэл төгрөгийг гурван тэрбум хүртэл болгох/-ээр тусгажээ. Цар тахлын улмаас 2019 онд 5,2 хувийн өсөлттэй байсан эдийн засаг 2020 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр зургаа орчим хувиар унаж огцом агшсан. Үүнийг даган 46 мянга гаруй аж ахуйн нэгжид ажиллагсдын тоо гэхэд л 2020 оны гуравдугаар улиралд 70 мянгаар буурчээ. Энэ бүхнийг харгалзан Засгийн газар иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, эдийн засгаа сэргээх бодлого, зорилтыг 2023 он хүртэл зэрэг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн юм. Төлөвлөгөө хэрэгжсэнээр эдийн засгийн үзүүлэлт энэ онд 2019 он буюу цар тахлаас өмнө байсан хэмжээнд очно гэж тооцоолж байна.

17
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

17 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

150.129.141.49хачин   • 2021, 2 сарын 18. 18 цаг 02 минут

вакцин хийчихээд байхад зун аялаж зугаалж болохгүй юу. Хүмүүсийн өөрийн хэдэн төгрөгөөр лаагаа иднэ үү. луувангаа иднэ үү ямар хамаатай вэ? Өөрсдөө төсвийн мөнгөөр зугаалахаа л боль

103.212.119.105Сараа   • 2021, 2 сарын 18. 15 цаг 25 минут

10 их наяд гээд хэдэн ч өдөр пи арддагийн Тэр мөнгөнөөс чинь угаасаа хүртэх ямарч боломжгүй айл өрх мааааааш олон байгаа Тэгэхээр наад төлөвлөгөө нтр гэж хийрхээд байлгүй бодит мөнгөн орлого олох ямар ажил байна тэрийг л хиймээр санагдах юм . Залуучуудыг сургаад тэгээд ажлын байртай болготол зай ч байна лай ч байна Тэр хүртэл яах ёстой вэээээээ ОЮУН-ЭРДЭНЭЭ амьдрал дээрээ буул даа

59.153.112.233Зочин   • 2021, 2 сарын 18. 15 цаг 12 минут

худлаа ярьж цаг барж байхаар ямар ч байсан хөдлөх нь зөв худлаа бие биеээ хардсаар мэлхий шиг хөдөлж байна гэтэл цаг хугацаа биднийг хүлээхгүй 55, 60 хүрэсэн хүмүүсээ түргэн тэтгвэрт нь гаргаж залуучуудад зай гаргах нь зөв харин тэтгэвэрээ дийлэхүү

103.212.117.106Иргэн   • 2021, 2 сарын 18. 11 цаг 52 минут

Энэ хүзүүгүй нөхөр худлаа шаалтаар элбэгдоржийг хол хаялаа шүү, 400 сая жуулчинаар эхэлсэн 10 их наядаар үргэлжлэх нь цаашид яаж бүлтрэх юм

64.119.22.192Иргэн   • 2021, 2 сарын 18. 10 цаг 50 минут

Өчигдрийн байдлаар дэлхий дээр ковид-19-өөр өвдсөн нийт хүмүүсийн тоо 138036.36 ба ковид-19-өөс үхсэн нийт хүмүүсийн тоо 3051.16.

66.181.178.115Зочин   • 2021, 2 сарын 18. 10 цаг 45 минут

Тэр 2 сарын хугацааны 500,0 төгрөгийн сургалт нь ерөнхийлөгчийн сонгуулийн суртилчилгааны ухуулагч нарт өгөх мөнгө байх, 2 их наядын зээл ч адил ухуулагч нарт л олдох байх

66.181.161.78Зочин   • 2021, 2 сарын 18. 6 цаг 32 минут

Цаасан дээрх гоё төлөвлөгөөгөөр болсон бол ч өдийд азийн бар болчихсондоо.Наад короногоо дарж авчихаад эдийн засаг масагаа ярь.Хийрхэж дэвхцэж байж баахан хүн цааш харуулавдаа.Уул үзээгүй хормой шууж,ус үзээгүй гутал тайлцгаагаад Чингис хаанд алуулдаг арабууд шиг хөөрцөгөлж онгирцгоогоод короног сөрнө ч гэх шиг.

202.9.46.151зочин   • 2021, 2 сарын 17. 22 цаг 19 минут

төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний байгууллагад ажиллаж байгаа тэтгэврийн насны 17600 хүнийг тэтгэвэрт нь гаргаж залуучуудад ажлын байр гаргаж өг

59.153.114.136Зочин   • 2021, 2 сарын 17. 21 цаг 46 минут

Ард түмнээ хаяад зугтсан Хүрэлсүгийг ерөнхийлөгч болгох төлөвлөгөө... Ард түмэн тусгаар тогтнолыг сүйтгэх төлөвлөгөө

103.10.23.137Зочин   • 2021, 2 сарын 17. 21 цаг 42 минут

Мянган удаа батлаад ч хэрэггүй хэрэгжихгүйгээс хойно хэдэн жилийн өмнө ярьж л бсан одооч ярьж л бна

202.9.47.23oogii   • 2021, 2 сарын 17. 21 цаг 17 минут

Amid yaavax xvsel alga

64.119.22.192Иргэн   • 2021, 2 сарын 17. 20 цаг 34 минут

Надень скафандр! Отталкиваться будем!

203.91.115.52Зочин   • 2021, 2 сарын 17. 20 цаг 16 минут

Ингэж олигархуудын бизнес аврагдлаа. Харин манай улс 24 оны дампууралдаа одооноос бэлдэх хэрэгтэй боллоо.

202.21.107.84Зочин   • 2021, 2 сарын 17. 20 цаг 05 минут

Ямар ч хэрэггүй үрэлгэн нийгмийн халамж өгч байснаас эдийн засагаа аврах энэ цогц төлөвлөгөөг дэмжиж байна. Өрх болгонд 1 сая төгрөг байснаас хэд дахин тус болох байх шүү

66.181.161.32Зочин   • 2021, 2 сарын 17. 19 цаг 46 минут

Баахан тоо нэмж хасчихаад хөөрцөглөөд бодит байдал тоо 2 чинь өөр дөө .Цаана чинь хүн байдаг юм Хүмүүсд чадал чадвар бий юу?Хоосон дэвэхээ болимоор юм.

202.21.107.84Зочин   • 2021, 2 сарын 17. 20 цаг 03 минут

setge.mn

202.126.89.223Зочин   • 2021, 2 сарын 17. 19 цаг 51 минут

Чи өөрөө хоосон хардаж өөрийгөө бүү зовоо

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.