2021 оны 2-р сарын 22
17 цаг 23 минут

Н.ЛХАЖИЙ: УНТЭ-ийн баг ЕСМО аппараттайгаа ХӨСҮТ-д ажиллаж, биеийн байдал маш хүнд өвчтөний амь насыг аварлаа

Ковид-19 халдварын үед бэлэн байдлыг хангах, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах ажлын хүрээнд Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн эмч нарын баг уушиг, зүрх орлуулагч ECМО аппараттайгаа ХӨСҮТ-д ажиллаж, халдварын улмаас биеийн байдал нь маш хүнд байсан өвчтөний амь насыг аварчээ. Тухайн өвчтөний биеийн байдал дээрдэж, эмчилсэн эмч нарын баг тусгаарлалтанд шилжээд байна. Энэ талаар Улсын Нэгдүгээр Эмнэлгийн Ерөнхий захирал Н.Лхажий болон холбогдох албаны хүмүүсээс тодрууллаа.

УНТЭ-ийн Ерөнхий захирал Н.Лхажий:

Өнгөрсөн оны наймдугаар сард ЭМЯ-аас уушиг, зүрх орлуулах ECМО аппаратыг УНТЭ-т хүлээлгэн өгсөн. Ингэснээр манай улсын эрчимт эмчилгээний чадамж нэг шат ахих боломж бүрдсэн юм. Шинэ төрлийн Коронавирус нь хамгийн түрүүнд уушгийг гэмтээдэг учраас өвчтөнийг хүчилтөрөгчийн дутагдалд оруулахгүй тулд энэхүү ECМО аппаратыг ашигладаг. Өөрөөр хэлбэл хүн өөрөө амьсгалж чадахгүй болсон тохиолдолд хүний биеийн хүчилтөрөгчийн хэрэгцээг ECМО аппаратаар дамжуулан хангаж өгдөг гэсэн үг. УНТЭ нь тус аппартыг ажлуулах мэргэжлийн багийг бэлтгэн, угсралтыг олон улсын мэргэжлийн инженерүүдийн багаас онлайнаар арга зүйн зөвлөгөө авч гүйцэтгэсэн. Тус аппаратны ашиглалт, аюулгүй ажиллагаанд анхаарч 10 эмч, мэргэжилтнийг сургасан.

Энэ оны хоёрдугаар сард УНТЭ-ээс эмч нарын баг гарган ECМО аппараттайгаа ХӨСҮТ-д ажиллаж, Ковид-19 халдварын улмаас биеийн байдал маш хүнд нэг өвчтөнд ECМО аппарат залгаж, 9 хоног тасралтгүй эмчилгээ хийлээ. Өнөөдрөөс тухайн өвчтөний биеийн байдал сайжирч, амьсгалын аппаратруу шилжсэн. Ажилласан эмч нарын баг маань тусгаарлалт руу шилжээд байна.

УНТЭ-ийн хувьд Коронавирусийн халдварын үед эмнэлгийн ажилчдын аюулгүй байдлыг хангах, иргэдэд тусламж, үйлчилгээгээ тасралтгүй хүргэн ажиллаж байна. Түүнчлэн Засгийн газраас хэрэгжүүлж буй “масс шинжилгээ” авах ажлын хүрээнд УНТЭ-ийн эмч, мэргэжилтнүүдийн хоёр баг Сүхбаатар дүүргийн 30, 58 дугаар сургууль дээр шинжилгээ авч байна. Мөн манайхаас баг гарган шинээр ашиглалтад орсон Эх хүүхдийн 300 ортой эмнэлэг, ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлэгүүдэд ажиллалаа.  Бид “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний хүрээнд бид таван PCR аппараттай түр лабораторыг УНТЭ-т байгуулан 101 мянга гаруй сорьцыг шинжилгээнд хамруулан ажиллалаа.

Arslan.mn
 

УНТЭ-ийн Эмнэл зүй эрхэлсэн Дэд захирал Б.Хишигжаргал:

ECМО аппаратын хувьд өртөг өндөртэй, нэг удаагийн эмчилгээнд гэхэд 30 орчим сая төгрөгийг гаргадаг. Бидний зүгээс эмчилгээг үр дүнтэй байлгах, аппаратын ашиглалт, аюулгүй ажиллагаан дээр дээр анхаарч ажиллаж байна. Тус аппаратыг амьсгалын дутагдалтай өвчтөнд хэрэглэхээс гадна зүрхний өвчлөлтэй хүнийг мэс засалд бэлтгэх, эрхтэн шилжүүлэн суулгах мэс засалд донор хүлээж буй өвчтөнүүдэд дэмжлэг үзүүлэх зэргээр хэрэглэх боломжтой юм. ХӨСҮТ-д эмчлүүлж буй иргэний хувьд хоёр талын уушигны үйл ажиллагаа алдагдаж, зохиомол амьсгалын аппаратанд орсон боловч биеийн байдал дээрдэхгүй, хүчилтөрөгчийн дутагдалд орж, амь насанд аюултай байдал үүссэн байсан. Тиймээс манай эмнэлгээс ECМО аппартыг мэргэжлийн багийн хамт ХӨСҮТ-рүү явуулж, яаралтай эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүллээ. Ингээд хоёр эмнэлгийн хамтарсан эрчимт эмчилгээний эмч, сувилагч нарын багийн тусламжтайгаар тухайн өвчтөний биеийн байдал сайжраад байна.

Arslan.mn
 

УНТЭ-ийн Эрчимт эмчилгээний тасгийн Зөвлөх эмч Ц.Ганбат:

УНТЭ-ийн эрчимт эмчилгээний тасгийн н.Мөнх-Очир ахлагчтай багийн хамт олон ХӨСҮТ-д очиж 9 хоног ажилласан. Цаашид энэ төрлийн ECМО шиг аппаратаар улсын гуравдугаар шатлалын эрчимт эмчилгээний тасгуудыг хангах шарадлагатай. Манай орны хувьд эрс тэс уур амьсгалтай тул өвөлдөө ханиад томуу ихтэй байдаг. Үүнээс үүдэж амьсгалын дутагдалд орох явдал их. Манай Эрчимт эмчилгээний тасгийн нас баралтын нэгдүгээр шалтгаан нь амьсгалын дутагдал ордог. Жилд 30-40 хүн зөвхөн амьсгалын дутагдлаас болж нас бардаг бөгөөд сэргэх боломжтой хүмүүстээ тус аппаратыг хэрэглэнэ. ECМО аппаратыг хэрэглэх хэд хэдэн заалттай. Хамгийн гол нь өвчтөний уушиг сэргэх боломжтой байгаа үед уушиг түр орлох аппаратыг суурилуулах ёстой.  Уушигны архаг өвчин, өндөр настан болон сүрьеэ өвчний хүндрэлийн үед тус аппаратыг хэрэглэх боломжгүй юм.

Arslan.mnArslan.mnArslan.mn

No description available.

 

5
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

5 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

103.212.117.110Зочин   • 2021, 2 сарын 23. 23 цаг 29 минут

Сайхан мэдээ бна аа.Баярлалаа.

103.212.117.110Сайхан мэдээ бна аа. Баярлал   • 2021, 2 сарын 23. 23 цаг 28 минут

Зочин

192.82.66.172Зочин   • 2021, 2 сарын 23. 9 цаг 35 минут

Лхаажий даргатай УНТЭ-ийн хамт олонд баяр хүргэе. Мөн зөвлөх Ганбат эмч мундаг шүү

103.57.94.199Зочин   • 2021, 2 сарын 23. 9 цаг 28 минут

Баярлалаа

192.82.64.208irgen   • 2021, 2 сарын 23. 8 цаг 02 минут

bayr hurgie mundag bn

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.