2021 оны 2-р сарын 22
18 цаг 43 минут

МСНЭ-ээс "Эрсдэлийн мэдээлэл харилцааны Түр хороо"-г эсэргүүцэж мэдэгдэл гаргажээ

Монгол Улсын Засгийн газар 2021 оны хоёрдугаар сарын 10-ны өдрийн 29 дүгээр тогтоолоор Эрсдэлийн мэдээлэл харилцааны Түр хороо байгуулж, тус хорооны үйл ажиллагааг Засгийн газрын тусгай сангаас санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн.

Цар тахлын нөхцөл байдал, цар тахлын үеийн нийгэм, эдийн засагтай холбоотой болон үйл ажиллагааны талаарх мэдээ, мэдээллийг энэхүү Түр хорооноос өгөгдсөн чиглэлийн дагуу зөвхөн нэг сувгаар мэдээлж байх бөгөөд уг бүтцэд төрийн яамдын Төрийн нарийн бичгийн дарга нар, хууль сахиулах чиг үүрэг бүхий агентлагийн дарга нар багтжээ. Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай” хуулийн 3.2-т “Төрөөс хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нийтлэх, нэвтрүүлэх мэдээлэлд хяналт тавих байгууллага байгуулахгүй бөгөөд ийм хяналтын үйл ажиллагааг санхүүжүүлэхгүй” гэж заасныг илтэд зөрчсөний зэрэгцээ Үндсэн хуулиар иргэнд олгогдсон төрийн нууцад хамаарахаас бусад мэдээллийг хайх, хүлээн авах, хэвлэн нийтлэх эрх, эрх чөлөөг хаан боогдуулж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

Цар тахлын аюулаас сэргийлэх, иргэдийг худал, ташаа мэдээллээс хамгаалах хэмээх халхавчийн цаана төрийн мэдээллийг иргэдээс нуух, цензурдэх, эх сурвалжийг хуулийн хариуцлагаар айлган сүрдүүлэх, зөвхөн Түр хороо гэгч төрийн бүтцийн тогтоосон үнэнийг тулган хүлээлгэх гэж байгаа нь үзэл суртал хийх, дарангуйлалд хүргэх, цаашид энэ нь жишиг болон давтагдан үргэлжлэх аюулыг авчирч буйг эрс эсэргүүцэж байна.

Үндсэн хуулиар хамгаалагдсан иргэний эрх, эрх чөлөөг дайн байлдаан, гамшиг, онц байдлын үед л хязгаарлаж болохыг хуульчилсан атал нийтэд халдварлах өвчний жам ёсны үр дагавраар далимдуулан шинэ хууль, журам гаргах замаар улам бүр хязгаарлан хумисаар байгаад харамсаж байна.

Ардчилсан нийгэмд төр зөвхөн өөрөө мэдээллийн эх сурвалж байх, түүгээр дамжих мэдээллээ нэг сувгаар хянах буюу үнэнийг гагцхүү төр тогтоох гэсэн энэхүү санаархлаа зогсоохгүй бол хүний эрх, эрх чөлөө, хараат бус сэтгүүл зүй, чөлөөт хэвлэлийн төлөө тэмцлийн дараагийн шатны арга хэмжээг авахаа мэдэгдэж байна.

15
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

15 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

103.26.194.6Зочин   • 2021, 2 сарын 28. 4 цаг 09 минут

Цензүр гэдэг юм Америкт ч байдаг. Албан үүргээ гүйцэтгаж байгаа ерөнхийлөгчийнхээ мэдээллийн сувгийг хүртэл ор тас хаагаа биз дээ. Цар тахал бол тоглоом биш, хэн хүн дураараа худал үнэн юм мэдээлж болохгүй. Найдвартай нэг эх сурвалж байх хэрэгтэй цаг болоод байна.

124.158.84.156Цэндээ   • 2021, 2 сарын 23. 23 цаг 16 минут

Бидний монголчууд ардчиллаас арай ухрах гээгүй юм бол чөлөөт сэтгүүл зүйг хөгжүүлэх ёстой. Алдаа гаргасан сэтгүүлчид шударгаар түүнийгээ хүлээж залруулах хэрэгтэй. Хэтэрхий олон хэвлэл мэдээллийн хэрэгсэл байгаа нь чанаргүй бүтээгдэхүүн гарах нөхцөл болж байна.Ижил мэдээллийг нэгтгэн түгээхэд анхаарч төрөлжих хэрэгтэй шүү дээ. Засаглалын эрх ард түмний гарт гэдгийг харуулж зөвхөн шаардлагатай тохиолдолд олон нийтийн хяналтын байгууллага ажиллах ёстой юм гэж үзэж байна

202.21.104.234Зочин   • 2021, 2 сарын 23. 10 цаг 36 минут

Хувийн телевизтэй хүн мэдээллийг хянадаг болох нь ёс зүйд хэрхэн нийцэх вэ, ашиг сонирхлын зөрчил үүснэ биз дээ. Үнэхээр хянах хэрэгтэй юм бол энгийн иргэдээс хороо байгуулж хянуулах нь шударга болно

66.181.189.48иргэн   • 2021, 2 сарын 22. 23 цаг 22 минут

Буруу зүйлийг нь шүүмжилж хэвлэн нийтэлж ард иргэдэд мэдээлж байхгүй таг дүлий сохроор байх хэрэг үү? алгаа ташаад л байх болох нээ

124.158.96.49Зочин   • 2021, 2 сарын 22. 22 цаг 54 минут

Монголын сэтгүүл зүйн салбарт үүрд дуурсагдах , Цэвлээ,Дашдондог,Балдорж, Алтай,Энхбат, Батбаяр,Гүрбазар,Ёолк нарын гайхамшигтай үлгэр дууриал болсон үе үеийн олон гавьяатнууд бий. Хариуцлагатай сэтгүүл зүйн зарчмаас гажиж тодорхой нам,улс төрчдөд хөлслөгдөн зөвхөн нэг талыг барьсан гүжир гүтгэлэг,шантааж хийж амьдрах буруу замыг Г.Уянга,Мөнхбаясгалан,Б.Отгон нар эхлүүлсэн.Залуу сэтгүүлчид тэдний замаар явбал "Буруу замаар явсан хүн буцахдаа шороо тээдэг" гэдэг үгийг алхам тутамдаа санах хэрэгтэй.

124.158.96.49Зочин   • 2021, 2 сарын 22. 22 цаг 20 минут

Сүүлийн үед сэтгүүлч гэдэг чинь их дээд сургуулийн элсэлтийн шалгалтанд хамгийн муу оноо авсан гологдлууд сургалт явуулахгүй зөвхөн мөнгө угаадаг хувийн сургуулиас "Сэтгүүлч" нэртэй диплом худалдаж авчихаад дэлхийн түвшний мэдээлэл олж авч чадахгүй,зөвхөн чавганцын хов цуглуулж явдаг бадарчингууд болсон .Энэ нь өдөр бүр цар тахлын мэдээллийн дараа асуулт тавьж байгаа байдлаас тодорхой харагдаад инээд барж онигоо болоод байгаа юм.МСНЭ гэгч байгууллага засгийн газартай мэдээлэл булаацалдахын оронд онигоонсэтгүүлчдээ сурга,хүмүүжүүл

202.9.40.36Зочин   • 2021, 2 сарын 23. 14 цаг 03 минут

Яг үнэ шүү. Заваарсан юмнууд даа.

124.158.96.49Зочин   • 2021, 2 сарын 22. 22 цаг 07 минут

Энэ цаг үед Засгийн газраас "Эрсдлийн мэдээлэл харилцааны түр хороо" байгуулж мэдээллийг нэг сувгаар баталгаатай бодит мэдээлэл түгээж байгаа нь маш зөв.Тэгэхгүй бол ямарч боловсролгүй,чадваргүй,ёс суртахууны хувьд гажигтай сэтгүүлч нэртэй нийгмийн гологдол болсон нөхдүүд худал хуурмаг хов жив гүтгэлгээр нийгмийг талцуулж ард түмний тархийг хордуулж байгаа нь цар тахлаасаа илүү гамшиг учруулж байна.

202.9.40.36Зочин   • 2021, 2 сарын 23. 14 цаг 04 минут

Зөвөө зөв.

66.181.179.106зочин   • 2021, 2 сарын 22. 21 цаг 20 минут

Монголын сэтгүүлчдын нэдсэн эвлэл гэдэг нь юу билээ хүн дарамдалж хэрүүл өдөж мөнгө олдог хоосон толгойтой хүүхэн голцуу хогийн шаралжууд мэдээлэл олж чадахгүй. хуулбар хийх ажилгүй болоод боож үхэх үү? оюун хоосон тархитай улсууд сэтгүүлч нарын дунд олон болоод байна даа, мэргэжилийн ажилаа хүн шиг л ухаантай байж . ажилаа зөв хийж сурааа,,,,

103.26.195.210эргүү   • 2021, 2 сарын 22. 20 цаг 18 минут

Бөөн будмал хөгийн гарууд.Мөнгө харагдвал нүдээ ч ухаад өгөхөөс сийхгүй тэнэгүүд.Шоучид.

103.26.195.210зочин   • 2021, 2 сарын 22. 20 цаг 13 минут

Ямарч ёс зүй,мэдлэггүй сэтгүүлчиддээ эхлээд өөрчил.Тэгэж байж ёс зүй,эрх чөлөөгөө эдэл.Ядаж асуултаа ч зөв тавьж чадахгүй түмний шившиг болсон ....

103.212.116.133Зочин   • 2021, 2 сарын 22. 19 цаг 57 минут

Та нар сэтгүүлч нэртэй болохоос ,нийгэмд нийтэд тустай зүйл хийдэггүй хов хөөсөн нэр төр хөөцөлдсөн,мэдлэггүй гэдгээ асуулт асууж байгаагаараа илэрхийлсэн,бас ч дээрэнгүй авиртай нөхөд шүү.ЗГ-ын ордрнд овоорч байх санаатай,төвөгтэй хүн ээрсэн,хариулт ойлгохгүй давтан асуусан,хөндий толгойнууд харагддаг учир шууд ТВ-н сувагаа сольдог.

124.158.96.49Зочин   • 2021, 2 сарын 22. 21 цаг 58 минут

Яг үнэн шүү

202.9.40.125Монгу   • 2021, 2 сарын 22. 19 цаг 37 минут

Хогын сэтгүүлчдийн байгууллага хүмүүсийг дарж байхгүй бол даварч гүйцээд байгаа шүү. Дандаа худлаа мэдээлэллээр ард олныг самууруулж талцуулж хэрэлдүүлж байгааг зогсоох ёстой. Ялагуяа төрийн ажлыг хийлгэхгүй нэг их олон аппарат микрофон барьчихсан заваан хүүрнүүд хүний ам хамар луу орчих гээд дэндүү төвөгтэй харагддаг юм . Хэн ямар нь 4 дэх мөх засаглал гэчихсэн юм үнэхээр цадиггүй шаарууддаа.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.