Бүгд Найрамдах Энэтхэг Улсад үйлдвэрлэсэн вакциныг өчигдөр манай улс хүлээн авсан бөгөөд өнөөдрөөс дархлаажуулалтын ажлыг эхлүүлж байна.
Дархлаажуулалтын вакцины эхний тунг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхэлж тариулах юм. Тэрбээр өмнө нь ард иргэдээ вакцин хийлгэхийг уриалж, эхний тунг хийлгэнэ гэж байсан билээ. Түүний дараагаар нь эмч, эмнэлгийн ажилтнууд шат дараатайгаар дархлаажуулалтад хамрагдах аж.
AstraZeneca вакциныг дэлхийн 41 улс цар тахлын эсрэг дархлаажуулалтдаа сонгон хэрэглэж байгаа юм.
1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Вакцинцуулалтаа яаж зохион байгуулж байнаа.Бас нэг зохион байгуулалт гэж байгаа биз дээ.