2021 оны 2-р сарын 25
12 цаг 01 минут

Б.Баасанцогт: Тэнд уулзалт болохыг мэдэж, зориуд бичиж, цацаж байгаа нь гүйцэтгэх ажиллагаа явуулсныг нотолж байна

“Parkview”хотхонд хууль хяналтын байгууллагад ажилладаг хүмүүсийн цугларалт болсон тухай видео бичлэг цацагдаад байгаа билээ. Энэ бичлэгт нэр дурдагдаад буй өмгөөлөгч Б.Баасанцогттой ярилцлаа.

-Хэзээ, ямар уулзалт болоод яагаад нийтэд цацагдчихав аа?

-Найз нөхөдтэйгөө уулзсан, орж гарч байгаа орон сууцны хяналтын камерын бичлэг юм. Найзуудын жирийн уулзаж, ярьж хөөрч сууж байгаа үйл явдал шүү дээ. Амьдралын жаргал, зовлонгоо хувцаалцаж, он цагийг туулж яваа анд нөхдийн нэг оройны уулзалт Монголын нийгэмд дуулиан шуугиан тарьж, олон хүний ажил амьдралд заналхийлсэн зүйл болж хувирна гэж огт бодож, төсөөлж явсангүй.

Нэг зүйлийг яс махандаа шингэтэл ойлгож авлаа. Монгол Улсад хүний эрх чөлөөг хууль хяналтынхан улан доороо гишгэлж, хэлмэгдүүлдэг болжээ. Бүр гэмт хэргийн бүлэглэл бий болчихсон байна, цаана чинь. Тэдгээр улс төр, хууль хяналтынхан багтсан бүлэглэл ямар ч хүнийг гутаан доромжилж хэн ч биш болгож чадах юм байна. Сүүлийн хэд хоногт болж өнгөрч байгаа үйл явдлуудаас харахад бусдын нэр хүнд, амьдралаар тоглоод зогсохгүй, анд найзуудын нөхөрлөлийг доромжилж байна шүү дээ. Хар бага наснаасаа найзалж, нөхөрлөж яваа бидний сайхан харилцааг биеэ үнэлэгч авч, зугаацаж цэнгэдэг гэсэн хямдхан, худал хуурмаг зүйл болгож, олон нийтэд буруу ойлголт төрүүлж байгаад маш их уур хүрч байна.

Бас хүний хамгийн ариун нандин гэр бүлийн харилцаанд сэв суулгаж байгаад бүүр ч их уур хүрч байгаа. Хүн яагаад найз нөхөдтэйгөө уулзаж болдоггүй юм бэ. Тэнд байгаа төрийн албан хаагч, шүүгч болон бусад хүмүүстэй олон жил найзалж нөхөрлөж, хааяа уулзаж хоол идэж ярилцаж суудаг. Энд юу нь буруу юм байгаа юм бэ. Улстөржүүлж байгаагаас гадна гүйцэтгэх ажиллагаа явуулав уу гэж харж байна.

-ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү албан ёсоор мэдээлэл хийхдээ арай зохисгүй зүйл болсон байж болзошгүй гэж шалгаж байгаа гэсэн….

-Тэр эмэгтэйчүүд ажил хөдөлмөр эрхэлж яваа, амьдралтай эмэгтэйчүүд юм билээ. Бүр тодруулж хэлэх юм бол манай найзын найз нар нь найзтайгаа уулзахаар ирснийхээ төлөө бохир улс төрийн золиосонд хэлмэгдэж, зарим хүний хэлж байгаагаар биеэ үнэлэгч болон хувирчихаад зогсож байна. Тухайн үед манай найз дээр ирээд, хамт сууж байгаад л гарцгаасан.

Хоёрдугаарт, ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаныхан тэдгээр эмэгтэйчүүдийг амралтын өдрөөр ковидын шинжилгээ авна гэж хуурч хаалгыг нь онгойлгуулаад хүч хэрэглэн Эрүүгийн Цагдаагийн байранд аваачиж, 10 гаруй цаг хоол ундгүй дарамталж, хүч хэрэглэж байцаалт авсан юм байна билээ. Эрүүдэн шүүж, дарамтлан мэдүүлэг авсан асуудлаар дээрх эмэгтэйчүүд Хүний Эрхийн Үндэсний Комисс, Улсын Ерөнхий Прокурорын газар, Баянзүрх дүүргийн Прокурорын газар, ЦЕГ-ын тусгай субьектийн гэмт хэргийг мөрдөх хэлтэст гомдол гарган шалгуулж байгаа юм билээ.

Дээрх байгууллагууд цагдаагийн ажилтнуудын эрүүдэн шүүсэн, дарамталсан асуудлыг шалгаж үнэн мөнийг тогтоох байх. Шуудхан хэлэхэд, хуулийг хамгийн сайн мөрдөх ёстой тангараг өргөсөн цагдаа нар хууль зөрчсөн маш ноцтой асуудал энд яригдаж байна. Дараа нь хууль зөрчсөнийхөө төлөө хуулийн дагуу хариуцлага хүлээх нөхцөл байдал үүсээд байгааг тэд мэдэж байгаа болов уу.

-Цагдаагийн байгууллагаас биеэ үнэлэгч авсан, данс руу нь мөнгө хийсэн гэж ярилцлага өгсөн шүү дээ. Цагдаагийн байгууллагын хариуцлагатай албан тушаалтан худлаа хэлсэн гэж үү. Танаас мэдүүлэг авсан уу?

-Надаас авсан. Гурван эмэгтэйг цагдаагаас дарамталж айлгаж, машин дотор авч яваад “Чи тэгж хэл, ингэж хэл” гэж шахаж шаардан, гурван өөр өрөөнд суулгаж байгаад “Тэр чинь хэргээ хүлээчихлээ. Одоо чи хүлээ, тэгж ярь”, “Та нар биеэ үнэлсэн гэж хэл, мөнгө авсан гэж хэл” гэх мэтээр огт болоогүй зүйлийг болсон мэтээр ярь гэж дарамтлан хүчээр мэдүүлэг авсан. "Биеэ үнэлсэн мөнгө авсан гэж хэл, үгүй бол чамайг шоронд хийнэ” гэж хүртэл дарамталсан гэсэн.

-Нууц биш бол тэр бичлэг дээрх эмэгтэйчүүд яагаад цуварч орж гараад байсан юм?

-Бичлэг дээр байгаа эрэгтэй, эмэгтэй хоёр хүн бие биенээ мэддэг найз нөхөд. Эрэгтэй дээр эмэгтэй нь ирээд биднийг хүргэж өгсөн л асуудал. Дунд нь хоёр эмэгтэй орж гараад байгаа нь найз дээрээ ирээд түлхүүр өгч авалцаж явсан л хүмүүс. Үнэнийг хэлэхэд эрх барьж байгаа намын сайд, түүний мэдэлд байдаг Цагдаагийн байгууллагын алба хаагчдын зохион байгуулалттай, тодорхой зорилготойгоор хийгдэж байгаа ажиллагаа гэж харж байна.

Тангараг өргөж, мөрдөс зүүсэн төрийн тусгай албаныхан ийм ажиллагаа явуулж, хутгалдаж байгаад маш их харамсаж байна.

-Цацагдсан бичлэг хаанаас гарсан бичлэг вэ. Эсвэл зорилготойгоор тусдаа хийгдсэн бичлэг үү?

-Тэр бичлэг дээр хэн нэгэн гар утсаараа юм уу, бичлэг хийдэг аппаратаар бичсэн юм болов уу гэж бодсон. Яагаад вэ гэвэл тэр бичлэгийн дүрс нааш, цаашаа татагдаж харагдаж байна лээ. СӨХ-оос авсан камерын бичлэг байлаа гэхэд захын хүн авах эрхтэй юу. Хууль хүчний тусгай эрхтэй байгууллага тэр бичлэгийг гаргаж тавьж байгаа гэдэг нь тодорхой.

-АТГ, цагдаа, тагнуулын байгууллагад ажилладаг хүмүүс нэг дор цуглаж, уулзана гэдэг чинь хэн ч хар төрөхөөр шүү дээ. Зарим хэрэгт хамтарч, ярилцаж тохирдог байж болзошгүй гэх яриа сошиалд өрнөөд байгаа?

-Бид 2004 оноос хойш найзалсан найзууд. Нэг байгууллагад хамт ажиллаж байгаад одоо өөр, өөр ажил хийж яваа хүмүүс. Бид нар гэр бүлийн найзууд. Үүнийг нотлох зураг, хөрөг байгаа. Бас урьд нь хамт ажиллаж байсныг нотлох зураг байгаа. Тэр байранд уулзсан шиг уулзалтууд өмнө нь болдог л байсан. Чөлөөт цагаараа баар ресторан, гэр орондоо бид орж гарч уулзалддаг уулзалт өмнө нь зөндөө л байсан.

Жирийн уулзалтыг зориуд улс төр болгож сошиалд сэвсэн. Анхнаасаа гүтгэж, ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүс цугларсан мэтээр харагдуулахыг зорьсон. Тэнд уулзалт болохыг мэдэж, зориуд бичиж, цацаж байгаа нь харин тэнд гүйцэтгэх ажиллагааг явуулсныг нотолж байна.

Гүйцэтгэх ажиллагаа явуулаад дараа нь улс төр болгосон энэ бусармаг үйл ажиллагааных нь золиосонд ажлаа хийж явсан хэдэн шүүгч, найз нөхөдтэйгөө уулзах гэж очсон хэдэн эмэгтэйчүүдийн нэр хүнд, амь амьдрал сүйрч байх шиг байна. Энэ их хэлмэгдүүлэлтийн хар сүүдэр дагуулсан улс төрийн золиосонд эрдэнэт хүний амь үрэгдчих вий гэж айж байна.

-Та зорилготой гэлээ. Зорилго нь юу гэж ?

-Харин та юу гэж бодож байна. Нэг орцны камерын бичлэг тавиад л, бүх сошиал хуудсууд, шар сайтуудаар төлбөртэй тараалгаад л, хэн нь ч мэдэгдэхгүй хуурамч аккаунтуудаар пост бичүүлээд л. Ер нь миний найз нөхөдтэйгөө нэг байранд уулзсан бичлэг энэ нийгэмд тийм сонин юм уу?

Шуудхан хэлэхэд, энэ үйл ажиллагааг цагдаагийн байгууллага, эрх барьж байгаа намын пиарын баг бүх бүрэлдэхүүнээрээ хийж байна гэж хардаж байна. Мэдээж зорилго нь жирийн нэг өмгөөлөгч би биш. Сонгууль угтсан шүүх, болон тодорхой улстөрчийг онилсон зорилготой ажиллагаа. Шүүгч нарын шийдсэн хэрэгтэй холбоотой, Шүүхийн тухай хууль, өөрсдийн хууль бус үйл ажиллагаагаа далдлах, нийгмийн сэтгэл зүйг өөр тийш хандуулах гэсэн үйлдэл.

“Төрийн ордны 3 давхарт шүүгчийг дуудаж хэнд хэдэн жилийн ял өгөхийг ярьдаг” гэх зохиолоо амилуулах гэсэн, түүнийгээ бодит болгохын тулд хууль бусаар гүйцэтгэх ажиллагаа явуулж, нийгэмд зохион байгуулалттайгаар тарааж байна. Гэтэл яагаад иргэдийн эрх ашгийг хөндсөн, бусдыг тагнаж чангасан гэх үйл явдал, баримтыг шалгахаас илүү шүүгч нар биеэ үнэлэгч авсан, мөнгө шилжүүлсэн гэж гүжирдэж байгаад маш их цочирдож, гайхаж байна. Өөрсдийн хуулиар олгогдсон эрхийг ашиглаж олсон баримтаар бусдын нэр төрд халдаж, нотлох баримт гэх зүйлийг захиалгаар олон нийтэд задруулж байгаа нь өөрөө гэмт хэрэг.

Дахиад “Энканто” хотхонд нэр бүхий шүүгч нартай уулзсан байна гээд баахан хуурамч мэдээлэл тарааж, хууль бус гүйцэтгэх ажиллагаа явуулсан зохиомол эвлүүлэг бүхий баримтаа тараах байх. Үнэхээр их мөнгө, эрх мэдэл явж байна. Өөрсдийн хэргийг энэ сэдвээр дарах гэж л оролдож байна. Хэн ч мэдэхгүй хэдэн нөхөд уулзаал биз. Тэр нь яагаад нийгмийн ийм том сэдэв болчихов оо гэдэгт дүгнэлт хийнэ биздээ.

-Таныг ҮАБЗ-д ажилладаг гэсэн мэдээлэл явж байсан. Дараа нь ҮАБЗ таныг байгууллагадаа ажилладаггүй гэж мэдэгдэл гаргасан байна лээ. Аль нь үнэн юм бэ?

-Хариуцлагатайгаар мэдэгдэхэд би ҮАБЗ-д хэзээ ч ажиллаж байгаагүй, одоо ч ажилладаггүй. Ерөнхийлөгчийн Тамгын газарт хууль зүйн зөвлөгөө өгч хамтран ажиллаж байсан. Тэр үед Төрийн ордонд нэвтрэх үнэмлэх олгож байсан. Тэр үнэмлэхийг л сошиалаар явуулаад байна билээ.

Зорилго нь намайг Ерөнхийлөгчийн хүн болгож, шүүгч нартай уулзаж хүнд ял өгүүлдэг, энэнийг байхгүй болгох үүднээс шүүхийн тухай хуулийг санаачилж, өөрчлөлт орууллаа гэж, шударга үнэний маск зүүж тоглож байна. Үнэхээр харамсаж байна. Би энэ хууль бус үйлдэлтэй тэмцэх болно. Нэр төрөө ч сэргээж, тийм ёс бус зүйл хийгээгүй гэдгээ баримттайгаар баталж харуулна. Улс төр хийж, тоглож болно. Гэхдээ хүний амьдрал, алдар нэр, эрх чөлөөгөөр тоглож болохгүй.

-Та нарыг нэг хэрэг дээр хамт оролцож, шийдэж байсан гэх яриа бас гарсан. Ийм тохиолдол байгаа юм уу?

-Нэг хэрэг дээр хамт оролцож шийдсэн зүйл огт байхгүй. Шүүгч нар хуульд заасны дагуу өөрсдөд хуваарилагдсан хэрэг дээрээ ажилладаг. Тэр хэрэгт нь бусад найз нөхөд бид нэг ч оролцоотой байгаагүй. Өмгөөлөгч миний хувьд гэхэд хоёр шүүгч найзынхаа хэрэг дээр өмгөөлөл хийж байсан зүйл байхгүй. АТГ-т ажилладаг гэж хэлээд бгаа нь төрийн албан хаагчдын хөрөнгө орлогын мэдүүлгийг компьютерт шивдэг хүн. Тэр хүн мөрдөн байцаалтын болон гүйцэтгэх ажиллагаа хийдэг эрхтэй хүн биш.

-Шүүгч найзуудын чинь хувьд М.Энхсайхан, Б.Болор гэх мэт олны танил ултөрчдийн хэрэг дээр ажиллаж байсан гэж сошиалаар нэг ярьж байгаа?

-Анх Бат инженер энэ тухай сошиалд бичсэн гэж харсан. Түүнээс үүдэлтэйгээр буруу зөрүү мэдээлэл даамжирч цацагдсан. Надтай хамт нэр холбогдоод байгаа миний найз нар дотор улстөрчдийн хэргийг шийдсэн хүмүүс байж таарсан. Миний найз шүүгч Идэр Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн асан Ж.Эрдэнэбатад холбогдох хэргийг шийдсэн. Нөгөө шүүгч найз маань М.Энхсайханд холбогдох хэргийг шийдсэн. Шүүгчийн хувьд хуваарилагдсан хэрэг дээрээ ажилласан шүүгч нар. Түүнээс биш нэг хэрэг дээр хэзээ ч хамт шийдэлцэж оролцож байгаагүй гэдгийг дахин хэлье.

Шүүх үнэн цагааны дэнс, эрүүгийн хэргийн хувьд мөрдөн байцаалт явуулж, прокурор яллах дүгнэлт үйлдсэн хэрэгт яллах дүгнэлтийн хүрээнд л шийдвэр гаргадаг. Яагаад шүүгч, шүүх гээд дайраад байдаг юм. Шүүгч хүн хүн биш юм уу. Шууд хэлэхэд, энэ бол шүүгч нарт өгч байгаа сануулга, нөлөөлөх оролдлого гэж үзэж байна. Үүнийгээ саяхан баталсан Шүүхийн тухай хуулиараа нотолсон.

Би шүүхийн байгууллагад жижүүрийн албанаас ажлын гараагаа эхэлсэн. Шүүх энэ хүмүүсийн улс төрөө хийдэг орчин, талбар биш. Шүүх шударга ажиллаж байгаа, улстөрчдийн нөлөөллийг сонсохгүй байхаар шүүх болохгүй байна, шүүхийн хонгил бий болсон гэж яриад байгаа улстөрчдийг илүү анхаарах хэрэгтэй.Бодит байдал дээр захиалгаар нийгмээр нь зүхүүлэх арга хэмжээг их мөнгөөр зохион байгуулж, сайтар найруулж хийж чадаж байна шүү дээ.

-Шүүгч нарын шийдвэрлэсэн хэрэгтэй нь холбоотойгоор ийм үйл ажиллагаа явуулж байгаа гэх гээд байна уу?

-Тийм гэдэгт бүрэн итгэлтэй байна. Мөн эрх барьж байгаа нам, тэр намын сайдын шүүхийн тогтолцоог харлуулах гэсэн, УИХ-ын танхимд Ерөнхийлөгчийг гүтгэж байсан гүтгэлгээ үнэн болгох гээд л ЦЕГ-ыг хөдөлгөж байна шүү дээ. Эрх барьж байгаа нам, ЦЕГ хөдөлж байхад жирийн нэг өмгөөлөгч би ярилцлага өгч, олон нийтэд болж байгаа үйл явдлыг тайлбарлахаас өөр юу хийж чадах билээ.

Эрх барьж байгаа намд цагдаа, тагнуул, АТГ гээд бүх хүчний байгууллага байна. Одоо шүүхийн нэр хүндийг унагааж, шүүгч нарыг тагнаж, нэг, хоёр шүүгч нараар туг тахиж, нийгэмд харлуулж байгаад шүүхийн тогтолцоог өөрийн хяналтад оруулах зорилготой үйлдэл юм. Шударга сайд, гишүүний дүрд тоглож, түүнийг бодит болгохын тулд золиос нь бидний хэдэн нөхөд байж. Шаардлагатай бол хэвлэлийн хурал хийж баримт мэдээлэл, бодит үнэнийг дахин дахин ярих болно.

-Та нар хууль хяналтын байгууллагад хандсан уу?

-Би болон энд нэр дурдагдаад байгаа бүх хүн хууль болон хүний эрхийн бүхий л байгууллагад гомдол гаргасан. Гэхдээ энийг хэн нь ч шалгахгүй биз. Учир нь, өөрөө өөрсдийгөө шалгаж чадахгүй, тодорхой цаг хугацааны дараа эрүүдэн шүүсэн хэрэг шиг задарна. Гэхдээ цагдаагийн байгууллага өөрсдийн хууль бус гүйцэтгэх ажиллагааны баримтаа бүгдийг устгасан байх. Эдний үндсэн арга нь энэ юм байна. Мөн эрүүдэн шүүж дарамталсан асуудал дээр цагдаагийн дотоод тусгай байгууллагад нь мөн гомдол гаргасан.

Хуулийн байгууллагыг хувийн улс төрийн ашиг сонирхолдоо ашиглаж байгаа нь өөрөө хууль бус үйлдэл. Үүнийг нь гардаж хийж байгаа ажилтнуудыг цаг хугацаа шүүнэ. Эмэгтэй хүн ороод гараа л биз, тэр хүмүүсийг цагдаа хүч хэрэглэн авч явж, мэдүүлгийг нь зааж өгч, дарамталж гарын үсэг зуруулж, янхан гэх нэрийг зүүж өгсөн. Мөн хойноос нь хөөцөлдөж “Дахиж уулзах хэрэгтэй байна. Мэдүүлгээ нягталъя. Нөгөө газраа уулзмаар байна. Манай дарга бас уулзъя гэсэн, хүн явууллаа” гэх мэтчилэн утсаар ээлж дараалан яриад байгаа бичлэг нь байгаа.

Яагаад гэхээр ярьсан зүйлээ яриагүй гэх учраас яриаг нь бичиж авсан байгаа. Эдэнд баримтаа устгах хангалттай эрх байгаа. Үнэхээр том байна. Хэнд ч зохиомол хэрэг тулгаж, хэнийг ч худалдаж авч, худлаа хэлүүлж, хэнийг ч хүчирхийлж хэрэг хүлээлгэдэг юм байна гэдгийг харлаа. Үүний цаана нийгэмд өөрсдийгөө шударга гэж харуулах гэсэн зохиомол жүжиг.

Хүний эрх, аюулгүй байдал, хувь хүний нууц гэх зүйл үнэндээ байхгүй болж. Эд нар зохиосон жүжгээ амь оруулахдаа үнэхээр мэргэшсэн юм байна. Улс төрийн золиосонд хэдэн хүмүүсийн гэр бүлийн амьдрал сүйрч байна. Бүр зарим нэг хүн нь амиа хорлох тухай яриа гарч байгаа. Дори гэх эмэгтэй манай найз руу утасдаж “Энд юу болоод байгаа юм бэ. Би амиа хорлолоо” гэж ярьсан байна лээ. Мөн өөр хоёр эмэгтэй нэгэн рүүгээ “би очихгүй, үхмээр байна” гэсэн мессэж бичсэн байна лээ. Улс төр хийх нь яах вэ. Түүндээ зүгээр ажлаа хийгээд явж байсан хүмүүсийг хутгахаа л больчих. 

63
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

63 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

192.82.75.242Бат   • 2021, 2 сарын 28. 11 цаг 25 минут

Яасан ийсэн байлаа ч хийсэн бүхэн нь илчлэгдсэн, үүнийгээ зөвтгөх гээд байгаам уу. ШЕЗ ч гэсэн ялзарсан байна. Энэ нөхдүүдийн сэтгэхүйгээр бичвэл ШЕЗ, шүүгч нарын ар дахь АСААЛТТАЙ ТАНК нь Баттулга бөх байна.

202.126.89.186Рагчаа   • 2021, 2 сарын 27. 2 цаг 27 минут

Хатуу хөл хорио тогтоогоод иргэд гарч чадахгүй байхад эдгээр хүн сүргүүд ямар давуу эрхтэй уулзалт хийдэг бна. шүүгчдийн нэр хүндийг уландаа гишгэсэн араатнууд биёэ өмөөрөөд нэг их хууль ярьсан хариуцлагаа хүлээ.

64.119.20.100зочин   • 2021, 2 сарын 26. 20 цаг 46 минут

Энэ нөхөр байнга иймэрхүү маягаар шоу зохион байгуулаад гаршчихсан гар байна даа. бие ээ үнэлэгч авах нь байдаг л зүйл гэсэн шиг бие өмөөрөөд овоо муу гар юмаа. Иймэрхүү балай хуульч нэртэй Монголын хуулыг уландаа гишгэж хор найруулдаг шоучидыг хэн тоож улс төржүүлдэг байнаа. Бүгдийг нь хууль зүйн салбараас зайлуулаасай

64.119.23.58Зочин   • 2021, 2 сарын 26. 19 цаг 24 минут

Өвчтэй юм уу!! Цаашид үйл бүхнээ хянаа гэж бгаам биш үү!! Солиотой новшнууд үхсэнээ хийж янз бүрийн уулзалт энэ тэрд очдогийн.хүний доог тохуу болж байдгийн !! Тэнэг хогнууд!

202.21.124.21зочин   • 2021, 2 сарын 26. 17 цаг 14 минут

энэ асуудал цэвэр Ерөнхийлөгчийг унагах МАН ынхан найруулсан жүжиг

103.111.68.3zochin   • 2021, 3 сарын 1. 11 цаг 39 минут

МАН-наад хэдэд чинь архи уу биеэ үнэлэгч авч завхайр гээ юу бага тэнэгт

64.119.19.43Зочин   • 2021, 2 сарын 26. 15 цаг 54 минут

1990 оноос хойш бүх албан байгууллагын дарга нар ийм байдлаар ажилчиддаа хяналт тавьж дургүйгээ ингэж гутамшиглаж дуртайгаа хүн алсан хүчирхийлэл үйлдсэн биеэ үнэлэгч авсан ч яадаг ч үгүй хаацайлдаг болсон Яг энэ аргыг багаар ажиллах арга гэдэг бх Их зохион байгуулалттай

64.119.19.43Зочин   • 2021, 2 сарын 26. 15 цаг 56 минут

Түүх давтагддаг Камер байгаагүй цагт алтан хошуу өргөх гэдэг байсан

66.181.179.137Зочин   • 2021, 2 сарын 26. 15 цаг 42 минут

Оцгоносон **** хуцаач

202.21.100.210Тэнэгхэн   • 2021, 2 сарын 26. 12 цаг 33 минут

Дуугүй байж үзээч Ттаварын төлөгчийн мөнгөөр өндөр цалин хангамж эдэлж ингэж явж байгаа чинь арчаагүй шүү.

66.181.187.65Зочин   • 2021, 2 сарын 26. 8 цаг 27 минут

Чи бол зүгээр үтэр түргэн дуугай л зайлаачээ,хамгийн муухай заваан нь чи харагдсан ,өмнө нь ингэж уулздаг байсан гэхээр гаршсан заваан гар юм бн чи,ажил албатай хүн байж гишгэсэн мөрөө эргэж харалгүй өөрийгөө хянаж чадахгүй бусдын олз завшаан болж байгаа чинь цэвэр чи та нарын буруу

49.0.142.33Зочин   • 2021, 2 сарын 26. 1 цаг 56 минут

Одоо энэ нам улс төр нь талцаад дунд доод шатанд төрийн албан хаагчид нь талцаад цаашдаа өөрчлөхгүй бол эвгүй байна шүү. Төрийн алба хаагчид төрийн нэрийн өмнөөс ажиллаж байж биеэ явдлаа хянаж ажилласан нь дээр дээ.

178.195.12.218Зочин   • 2021, 2 сарын 26. 0 цаг 23 минут

Nz nohduudiin chin negnii hiisen uildel bnadaa,tend uulzalt bno gedgiig damjuulj helj,bichleg hiih nuuts kamer suuriluulsan bna. Nohduudiin chin hen neg ni ar nuruund chin hutga zoojee. Zoriudaar huuhen shuuhan duudaj. Tsovuun tsagt amidarch bgaagaa medehgui,hen l bol hen bichleg hiih iim tsag ued ingej ch yavdag,tegeed bas huuliin hun geed bgaam.

202.9.40.15зочин   • 2021, 2 сарын 25. 22 цаг 54 минут

хуулийн системээр оролдож иргэдийн хооронд талцал үүсгэвэл нийгэмд маш хортой. МАН-ын маш аюултай далд үйлдэл

203.91.115.41Зочин   • 2021, 2 сарын 26. 10 цаг 55 минут

zail zail huulichdiin baigaa baidal n iim zavaan baiagaa yum sh dee malaa

202.9.46.97иргэн   • 2021, 2 сарын 25. 22 цаг 27 минут

Энэ бол маш сайн юм боллоо. Иймэрхүү хувилдаан хийж болохгүй юм байна гэдгийг ойлгуулж өглөө. Юмийг яаж мэдэхэв төрийн эсрэг юм ч хийж магадгүй шүү дээ? тий учраас тэр бичлэг тараасан хүнд хөдөлмөрийн баатар өгөе.

124.158.96.49Зочин   • 2021, 2 сарын 25. 22 цаг 22 минут

АТГ Чулуунбаатарыгаа халлаа.Одоо ерөнхийлөгч маань Идэр,Отгонбаатар,Болдбаатар нарынхаа үйлдлийг хараад юү бодож байгаа болдоо...харж л байхаас

202.21.108.51Зочин   • 2021, 2 сарын 25. 21 цаг 23 минут

Авгайчууд нь бас л бөөн стресс байгаа даа. Чи ингэж завхайрч явдаг юм уу, энэ тэр гээд л ...

64.119.27.164Зочин   • 2021, 2 сарын 25. 21 цаг 13 минут

Буруу, байж бломгүй явдлыг ил болгохыг гүйцэтгэх ажиллагаа гэдэг юм уу? Алаваа сэжигтэй зүйлийг шалгах нь цагдаа, тагнуулын хийх ёстой ажил. Дээрхийг бичигч бас иймэрхүү амьтан байх аа. Хэзээ нэгэн цагт өөрийнх нь үйлдэл ил болно гэж их л эмзэглэж, бас айдас төрөө юм болов уу.

202.9.40.26Женко   • 2021, 2 сарын 25. 20 цаг 53 минут

Тэнэг хүнтй дуугүй нь сүртэй гэдэг...ард түмэн тэнэг биш чи зүгээр чимээгүй зайллдаа...

66.181.161.117Зочин   • 2021, 2 сарын 25. 18 цаг 46 минут

Ойлгомжтой. Хонгилийнхон байна. Худлаа хуцах хэрэггүй

66.181.176.201Зочин   • 2021, 2 сарын 25. 17 цаг 36 минут

turd garsan orkuud !!

202.9.46.115Irgen   • 2021, 2 сарын 25. 17 цаг 35 минут

Dori gex emegtei ch gex shig ter Doritoigoo vnseltseed zogsoj bsan bj tanixgvi xvn shig yariad

213.127.59.108Зочин   • 2021, 2 сарын 25. 17 цаг 25 минут

Liften dotor huuhen ozood otsgonood bsan ter hen be ??? Ha ha ha yanaa icheechee.

213.127.59.108Зочин   • 2021, 2 сарын 25. 17 цаг 23 минут

Ichsen hun , hun alna gegch bolj bndaa

213.127.59.108Зочин   • 2021, 2 сарын 25. 17 цаг 10 минут

Soliotoi amitan bnshdee hamag yum n notolgootoi baihad guriiigeed baihiin yadaj baihad halzan tsarai muutai kkkl yaj unsuulj boovdoj chadaj bnaa

59.153.84.139Зочин   • 2021, 2 сарын 25. 17 цаг 04 минут

Ямартай ч шүүгч хийх ёс зүйгүй хүн байна. Халах хэрэгтэй

124.158.70.39Иргэн   • 2021, 2 сарын 25. 16 цаг 48 минут

Хүн харахад нэг л их сайхан төрийн албан хаагч нар. Үнэн төрхөө нуусан ийм л хүмүүс энэ сайхан орны минь төрийн албанд ажиллаад байна шүү дэ. Гэр бүл , үр хүүхдээ хүртэл хүний нүүр харах аргагүй болголоо до.Арай эрдээд, зүгээр орж ирдэг мөнгө нь хатгаад байжээ

124.158.70.39Иргэн   • 2021, 2 сарын 25. 16 цаг 42 минут

за хичнээн зөвтгөх гэж оролдох тусам чинь үнэн нүүр царай чинь улам тодроод байна шү дээ Цахилгаан шатан дотор болж байгаа үйл явдал тэгээд юу юм бэ.

202.9.41.12Зочин   • 2021, 2 сарын 25. 16 цаг 34 минут

Ya nar yagaa huulia biyluuuldeggui ym be buugnurj bolohgui bairnii ortciig bur maskgui hurtel ywj baisan ta nar ter ortcnii buh ailiig dormjilj ailgallaa yaj ailgaw geheer zarim n kowidiim hamgaalalt baihgui oluulaa tcugallaa ter ortcnii amgalan taiwan baidliig aldagduullaa shu de aidasd awtuullaa

202.9.41.12Зочин   • 2021, 2 сарын 25. 16 цаг 30 минут

Za tiimee bi tegsen gej shuuhiin tcagaan zahtan ta nar bitgii hel heregtenj hiisen heregee tegsen gej huleedeggui shu dandaa toiruulaj dehuulej heldeg tegheer ta nar hezeej tiim gej tend bsisan huuhnuud tegsen gej huledhgui ta nar ingej l guriine shu de medeej

202.9.40.83Үнэн   • 2021, 2 сарын 25. 16 цаг 13 минут

Цахилгаан шатанд улс төр хийгээд байнаа даа. Ийм шүүгчид жинхэнэ улс төр ярина даа.

103.212.119.193ард   • 2021, 2 сарын 25. 15 цаг 53 минут

битгий донгод

124.158.96.49Зочин   • 2021, 2 сарын 25. 15 цаг 16 минут

Ерөнхийлөгчийн тамгын газарт зөвлөдөг энэ хуульч гуайд цар тахлын үед мөрдөх хууль,хорио цээрийн үеийн халдвар хамгааллын дэглэм огт хамаагүй гэдэг нь липтэнд маскгүйгээр хэл амаа хөхөлцөж оцгонож алцаганаж байгаагаас харагдаж байна.Энэ үйлдлээ зөвтгөж уур омог нь цээжиндээ багтаж ядаад байгаагаа телевизээр бичлэгээ харуулж байгаад тайлбарлаж олон түмнээр шүүлгэмээр юмдаа.Ай хөөрхий ариун ёс жудагт,ухаант дээдсийн минь үлдээсэн ариун тансаг эх орныг минь зэрлэг нохдын сүрэг эзэгнэх гэж ямар гээч үйлийн үр вэ.

64.119.24.138Зочин   • 2021, 2 сарын 25. 15 цаг 04 минут

zailaachee.5.6mashintai avilgach bizdee.10n heden bairtai turiin a.haagch nar naadajdee

139.5.218.227Зочин   • 2021, 2 сарын 25. 14 цаг 59 минут

Маш буруу. Гэр бүлээс гадуур ажиллагаа. Үр хүүхдэд хамгийн муугаар нөлөөлөх зүйл хийцгээчихээд өөрсдийгөө өмөөрч улс төр энээ тэрээ гээд хамгаалаад байгаа ч юм шиг сонин зүйл бүү ярь.Чи ялангуяа гол рольтой байсан юм шиг сэтгэгдэл төрүүлэхээр байна.

124.158.96.49Зочин   • 2021, 2 сарын 25. 14 цаг 55 минут

Энэ бузрын нохой липтэнд болсон явдлын бичлэгтээ ямар тайлбар өгөх бол.Липтэнд нохойн орооны охолдоон шиг үйлдэл хийснээ тайлбарлах хэрэгтэй

124.158.96.49Зочин   • 2021, 2 сарын 25. 14 цаг 49 минут

Үүнэс өмнө ийм уулзалтууд зөндөө хийдэг гэж байна.Энэ хүн Ерөнхийлөгчийн тамгын газар хуульзүйн зөвлөгөө өгдөг гэнэ.Ийм хүн Ерөнхийлөгчийн тамгын газар зөвлөгөө өгдөг гэхээр эх орон маань нохдын аманд дуусч байна гэж ойлголоо

202.179.24.243IRGEN   • 2021, 2 сарын 25. 14 цаг 44 минут

Hamgiin MUUHAI MEREGJIL SHUUGCH AVILGAGCH

66.181.161.98Зочин   • 2021, 2 сарын 25. 14 цаг 41 минут

Зохиомол гэхийн хүн хүүхэн зохиомол юм уу монгол хүүхнүүд тив алгасаж биеэ үнэлдэг орцоор ороод биеэ үнэлэх нь салхилахтай адил биздээ цагдаа нар ганц удаан гэмт үйлдлийг илрүүлхээр хү ч хэргэлсэн гээд байхын та нар цааш нь ял өгөөд суулгадагаа мартжээ

64.119.23.192Зочин   • 2021, 2 сарын 25. 14 цаг 35 минут

Муу нохойн гөлөгөө бөгсний явдалаа бас гүйцэтгэх ажил руу чихэх үү

202.131.245.210vvv   • 2021, 2 сарын 25. 13 цаг 47 минут

Odoo jinhene goe bichleg n garah baih Daraagiin angiig n huleej baigaa shuu

203.91.112.133Зочин   • 2021, 2 сарын 25. 13 цаг 44 минут

Тэгээд одоо яасан нь буруу болоотхов, Тэгж явсан нь зөв, бичлэг хийсэн нь буруу юу, өөрснийгөө нэг хараатхаарай. сэжгийн байна

103.111.68.3zochin   • 2021, 2 сарын 25. 13 цаг 40 минут

liptend bsan bichlegee uzeegui balai bna shd

66.181.185.251Зочин   • 2021, 2 сарын 25. 13 цаг 37 минут

Төрийн хариуцлагатай албан хаагчдын завхайрал.

150.129.142.97Зочин   • 2021, 2 сарын 25. 13 цаг 33 минут

хөл хорионы үеэр цугларалт архидалт зохион байгуулчихаад яаж ичихгүй ингэж ярьж байнаа

43.250.126.130Zochin   • 2021, 2 сарын 25. 13 цаг 19 минут

Hol horiotoi yed uu

202.21.108.167Зочин   • 2021, 2 сарын 25. 13 цаг 16 минут

Жайлаа сда

64.119.20.42Зочин   • 2021, 2 сарын 25. 13 цаг 12 минут

Энэ нөгөө оцгоноод байсан нөхөр мөн үү.

89.2.74.61Зочин   • 2021, 2 сарын 25. 13 цаг 36 минут

Оцгонохоор барахуу, оцгонуулна энэ гөлөг, бичлэг сайн хараарай, Эр хүнтэй хүртэл үнсэлдээд байдаг юм. Гомо сд....

43.228.131.77Зочин   • 2021, 2 сарын 25. 13 цаг 06 минут

онц нөхцөл байдлын дүрэм журам үйлчилдэггүй хүмүүс юмуу хэнч найз нөхөдтэйгээ уулзмаар байсанч дүрэм журамдаа захирагдах ёстой биздээ

103.26.193.79Лифтэнд   • 2021, 2 сарын 25. 13 цаг 02 минут

Хуцдаг хулгайч вэ. Нөгөө эр, эмгүй хусчихгээд бдаг хар лаларын ярилцлага бна. Энэнээс яриа аваад бхдаа яадаг юм.

59.153.113.106Зочин   • 2021, 2 сарын 25. 12 цаг 48 минут

Хаха болио чи

49.0.154.41Зочин   • 2021, 2 сарын 25. 12 цаг 48 минут

хохь чинь

192.82.74.16Зочин   • 2021, 2 сарын 25. 12 цаг 45 минут

Лифтний бичлэг дээр ёс зүйгүй үйлдэл хийгээд байгаа нөхрийн ярилцлага байна. Сайхан худлаа ярьдаг гар уу. Лифтэнд найзынхаа хүүхнийг хүчиндээд байсан уу хаха

192.82.75.20045   • 2021, 2 сарын 25. 12 цаг 45 минут

Чи бүх юм дэлгэгдчихээд байхад ийм юм ярьдаг жинхэнэ хөлдүү бууны нохой байна даа ... янхандсан групп хийсэн хээл хахууль ярьсан авсан хуваасан одоо шорондоо морил .шорондоо янхандаарай

202.126.89.164Зочин   • 2021, 2 сарын 25. 12 цаг 38 минут

За за. Уулзалдаа л биз. Бичлэг гараа л биз. Юун сүртэй олон юм ярьдгийн. Шалгадаг газар нь шалгана л биз. Бусдыг нь жирийн хүмүүс ойлгохгүй. Тэр охидууд ч үхнэ барина гэж битгий хачин юм яриад бай. Үнэн иөн хэзээд олддог юм.

202.55.188.102Зочин   • 2021, 2 сарын 25. 12 цаг 34 минут

Ямарч байсан ёс зүйн хариуцлага оногдуулах ёстой. Энэ нөхдүүд улс төртөй хутгаж байгаад ёс зүйн хариуцлагаас мултрах санаатай байна. Ажлаа өгөөд хувийн бизнесээ эрхлээд дураараа уулзаж юу ч хийсэн болно шүү дээ

202.126.89.70Зочин   • 2021, 2 сарын 25. 12 цаг 32 минут

Ёс зүйгүй явдал мөн үү мөн

203.91.115.55Зочин   • 2021, 2 сарын 25. 12 цаг 21 минут

Манай найзын найз гэж бас нэг янхан хүүхэн байдаг. Үргэлж дэмжлэг авдаг охин. Гэтэл тэр бүсгүйн фб найзууд дотор манай ахын охин тууж явсан. Би тэр талаар хэлээгүй. Ямар ч учиртай юм билээ. Бодвол ангийнх нь охин байх.

54.36.114.247Зочин   • 2021, 2 сарын 25. 12 цаг 18 минут

Nuguu aihtar hutgani hobbitoi Tembuujing samsj baigaa biz,odoo bur yerunhiilugch bolohgeed yavaj bn,deesh ni urgumjiluud tv showdaj iim ***** uls baih hereg bn uu?tegeed yum l bol hunii erh gedeg saihan ug suraad avtsan setgetsiin saajilttai gemerr

54.36.114.247Зочин   • 2021, 2 сарын 25. 12 цаг 20 минут

Nuguu aihtar hutgani hobbitoi Tembuujing sanaj baigaa bizdee,odoo bur yerunhiilugch bolohgeed yavaj bn,deesh ni urgumjiluud tv showdaj iim tenegg uls baih hereg bn uu?tegeed yum l bol hunii erh gedeg saihan ug suraad avtsan setgetsiin saajiltitai gemeer

202.21.109.93Чячя   • 2021, 2 сарын 25. 12 цаг 13 минут

зОРИУД БИЧСЭНЧ БАЙ. гЭХДЭЭ Л ЁСГҮЙ ҮЙЛДЭЛ МӨН БИЗДЭЭ. нҮДНЭЭС ДАЛД БОЛ ИЛҮҮ ЗҮЙЛ ИХ БОЛДОГ ГЭСЭН ҮГ БИЗДЭЭ. юУТАЙ Ч ЁС ЗҮЙ ХАРИУЦЛАГА ЗААВАЛ ТООЦ

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.