Улсын онцгой комиссын өргөтгөсөн хуралдаан өнөөдөр болж, “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний хүрээнд хийсэн ажил болон бусад асуудлыг хэлэлцлээ.
Мөн бүх шатны боловсролын байгууллагын танхимын хичээл, сургалтыг үе шаттай эхлүүлэх бэлтгэл ажлын хүрээнд аймгуудын Засаг дарга нарын мэдээллийг сонссон юм.
Энэ үеэр Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан сургууль, цэцэрлэгийн орчинд халдвар хамгааллын дэглэмийг сайжруулж, “Үдийн цай”-ны чанарт онцгой анхаарахыг Засаг дарга нарт үүрэг болгов.
Мөн хот хоорондын зорчих хөдөлгөөнийг 03 дугаар сарын 01-ний өдрөөс нээх болсонтой холбогдуулан бэлтгэлээ бүрэн хангах, хөдөлгөөнд тавих хяналтаа сайжруулах, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиулах, шаардлагатай бусад арга хэмжээг тухай бүр нь шуурхай авч байхыг даалгалаа гэж Шадар сайдын албанаас мэдээллээ.
10 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
За ингээд орон нутагруу короногоо алдах нь дээ. Орон нутгийн эмч эмнэлэгийн байгууллагуудын бэлтгэл ямар байдын болдоо.
Одоо ч гадуур ёстой замбараагүйтэл жинхэнэ утгаараа эхэлсэн байгааг анхаарах хүн байгаа юм гэж үү дээ
Шийдвэрүүд нь тодорхой биш олон түмнийг эргэлзүүлсэн юм байх юм.
Худлаа ярих бол хулгай хийхээс дор хортой ш дээ.
Цагийн хүрдний урсдаг зараар 3.01нд хөдөлгөөн нээнэ гээд мэдээлээд байсан. Үнэн болов уу сүүлд нь хэлсэн хүн нь олддоггүй шүү. Худлаа мэдээлэл түгээчээд хариуцлага хүлээдэггүй байдал хотын даргаас болж хэвийн зүйл болох нь дээ .
Хот хоорондын хөдөлгөөн нээх нь хотод сургуулиуд танхимаар орсноос илүү эрсдэлтэй ногоон бүсрүү өвчин тархаах уршигтай шүү.
Хотод сургууль эхлэх арай боломжгүй н өдөр бүрийн халдвар бүртгэгдэж байгаагаас харагдаж байна ... зөв сайн ажиллаж байна
вакцинд бүрэн хамруулчихаад нээмээр юм бишүү
ГУРАВДУГААР САРЫН 1-НД ХОТЫН СУРГУУЛИЙГ ТАНХИМААР ХИЧЭЭЛЛҮҮЛЭЭЧЭЭ
3.01-нээс хот хоорондын хөдөлгөөн нээж байгаа бол хотод бүх зүйлийг хэвийн болго эхлээд. Хичээл сургуулиа танхимаар оруул.