Монгол Улсын Татварын алба “Оюутолгой” ХХК-ийн 2013-2015 оны хугацааны татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийж, 2018 онд 377 тэрбум төгрөгийн татварыг нөхөн ногдуулахаар акт үйлдсэн. Энэхүү актын 350 гаруй тэрбум төгрөгийн нөхөн ногдуулалттай холбогдуулж “Оюутолгой” ХХК Лондоны олон улсын арбитрын шүүхэд маргаан үүсгээд байсан. Түүнчлэн, Монгол Улсын Татварын алба “Оюутолгой” ХХК-ийн 2016 оноос 2018 оныг дуустал хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийж, 2020 оны 12 дугаар сард нийт 649.4 тэрбум төгрөгийн татварын акт үйлдсэн бөгөөд үүнийг “Оюутолгой” ХХК эс зөвшөөрч маргаан үүсгэхээ мэдэгдээд байсан.
Улсын Их Хурлаас 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр баталсан Татварын ерөнхий хуулийн 50 дугаар зүйлд татварын өрд тооцох хугацааг тодорхойлсон бөгөөд мөн энэ хуулийн 43 дугаар зүйлийн 43.3, 51 дүгээр зүйлийн 51.2-т тус тус заасны дагуу нөхөн ногдуулалтын актаар ногдуулсан 649.4 тэрбум төгрөгийн татварын өрийг төлүүлэхээр татварын алба 2021 оны 02 дугаар сарын 10, 19-ний өдөр тус тус “Оюутолгой” ХХК-д нэхэмжлэх хүргүүлсэн.
Татварын албаны нэхэмжлэхийн дагуу “Оюутолгой” ХХК нь татварын актаар нөхөн ногдуулсан 229.8 тэрбум төгрөгийн татварыг 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр төсөвт төлөөд байна.
Монгол Улсын Засгийн газрын Ажлын хэсгээс Оюутолгой төслийн хөрөнгө оруулагч талтай хийж буй яриа хэлэлцээний хүрээнд “Оюутолгой” ХХК нь Монгол Улсын татварын хууль тогтоомжийг биелүүлж, Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй бүхий л аж ахуйн нэгжийн нэгэн адил Монгол Улсад татвараа бүрэн төлөх шаардлагыг тууштай тавьсны үр дүнд татварын актаар тогтоогдсон нийт төлбөрөөс эхний ээлжийн 229.8 тэрбум төгрөгийн төлбөрийг ийнхүү төлж эхэлж байна.
15 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Хүрэлсүхээс өмнөх бүх засгийн газрын тэргүүнүүд ОТ-гоос хахууль авдаг байжээ хөөрхий. Ёстой новшнууд юмаа.
Энэ бол зөвхөн эхний ээлжиынтөлөгдөөгүы татвар үлдэснийг яаралдтай төлүүлээ татварын алба монголчууддаа бол хувийн машиныг норм хэтрүүлсэн гээд л торгодог шүү дээ бүр хэд дёхин нугалж төлүүлдэг атлаа??? Мөлжигч гувчуурууд
Татварын алба үндэсний аж ахуйн нэгжээ татвараа хугацаанд нь төлөөгүй гээд л торгодог лацдаж ломбодож үйл ажиллагааг зогсоодог мөртлөө гадаадынханы өмнө татвараач авч чадахгүй байдаг нь үнэнхүү гутамшигтай татварын алба авилга авч л дуугүй өнгөрөөдөг байх л даа Алт Мөнгө Зэсээ Гүний усаа цөлмүүлээд л байгаа сүүлдээ татвараа авахаа зогсоож магадгүй усан толгоотой эх орон ч бус МТА түүний ажилтнууд ясгордьдсон ноход штг
хамаг эрдэнэсээ зөөлгөчихөөд татвараа ч авч чадахгүй байна гэдэг үнэхээр гутамшиг юм даа улстөрч нар зөвхөн өөрсдийгөө боддог байсны гор энэ дээ
Төр засаг татвараа авч чадахгүй болтолоо дампуурсан,доройтсон байна.Энэ бол өгөх зүйлийн өчүүхэн хэсэг шүү дээ.Монголын ард түмэн сэрэх цаг болсон.
2016 ОНООС ХОИШ ӨНӨӨДРИИГ ХҮРТЭЛ ЭНЭ ОЛОН ЖИЛИИН ХУГАЦААНД ТӨЛӨӨГҮИ 649,4 ТЭРБУМ ДОЛЛАРЫН ХҮҮГ НЬ ЯАХ ГЭЖ БАИНА ДАА ....ДЭЭР НЬ ШАЛГААГҮИ 2019 , 2020 ОНУУДАА ШАЛГАВАЛЧ ҮҮНЭЭС Ч ИХ ДОЛЛАРЫН ЗӨРЧИЛ ИЛЭРНЭДЭЭ ....
Mongol ulsiin nutag devsger olborolt,ashiglaltiin uil ajilgaatai buh uurhaid tatvariin shalgalt oruul ,dans guilgeeg ni shilen bolgoo tend l suuderiin ediin zasag bna shuu...
Монгол 34 хувийнхаа , хөрөнгө , оруулалт , оруулахгүй ,унжаад ,байна Түүнд нь татварыг ,суутгачихсан
Tuluud ehelle. Odoo tegeed eldveer goochlood bh hereggui shu de
Манай сайд нар өөрсдөө битгий төл, хүүгээ нэм гэж Рио Тинтод хэлдэг гэсэн. Үүнийхээ төлөө тендер, авилгал авдаг. Үүний нэг тод жишээ бол Сү Батболд ерөнхи сайд байхдаа ОТ -оос Монголын авсан 34 % зээлийн хүүг нэмэхийг хүссэн байдаг. Ийм л муухай ард түмнийхээ эсрэг хүмүүсийг бид төрийнхөө дээр залсан учраас ядуу амьдарч байгаа юм.
Нэг алхам
Шударга үнэн хэзээд ялна. Гагцхүү эрх мэдэлтнүүдийн булхай луйвраас болж гадныханд бэлэн зууш болж эрээ цээрээ алдаж байсан энэ байдалд шинэ засгийн газар цэг тавьж чадлаа. Ерөнхий сайд, шадар сайд, боловсролын сайд... олон идэр насны залуу үеийн төлөөллүүд улс орондоо шинэчлэлийг авчирч МАНАН-ийн хонгил, ядуурал, хээл хахуулиар хөлжигсөд, газрын наймаачид, хулгай луйварчдыг гишгэх газаргүй болно гэдэгт итгэж байна.
Маш зөв дэмжиж байна. Монголчууд одоо сэрэх болсон
Оюутолгойн ашиглалт явуулах ордгазрын хил хизгаар хатуу тогтоож өг орд газрын хилээс гадуур хайгууль хийх ажлыг монголын байгууллагуудтаы хамтарч хийх хэрэгтэй үүнийг катастрын алба хатуу анхаарах ёстой
Монгол улс хуультай гэдгийг одоо л нэг ойлгож байна. Оюутолгой гуай.