2021 оны 2-р сарын 27
13 цаг 56 минут

Жуулчид хоёр хөлөөрөө ирдэгтэй адил, энэ салбарт төр,хувийн хэвшил хөл нийлүүлж алхана

Ерөнхий сайд  Л.Оюун-Эрдэнэ “Эртэч Монгол” байх  зарчмыг санаачлан эхлүүлсэн нь олон нийтийн  дэмжлэгийг ихээхэн аваад буй.  Энэ удаа тэрбээр аялал жуулчлалын салбарынхантай уулзаж, тус салбарын өнөөгийн үүссэн нөхцөл байдлын талаар нээлттэй ярилцаж хэлэлцүүлэг зохион байгуулав. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад аялал жуулчлалын салбар нийт 2300 аж ахуй нэгж, 88.700 ажиллагсадтайгаар үйл ажиллагаа эрхэлж байгаа аж.

2019 онд  тус  салбарынхан улсын төсөвт  607 сая ам.доллар оруулж чадсан  нь чамлахааргүй амжилт юм. Тодруулж хэлбэл, энэ талаар Монголын ресторан, зоогийн газрын холбооны Ерөнхийлөгч М.Есөнмөнх хэлэхдээ, “ Энэ уулзалтад аялал жуулчлалын салбарын мэргэжлийн 14 холбоодын удирдлага оролцож байна. 2019 онд 1.6 их наяд төгрөг буюу 607 сая долларыг Монголдоо оруулж ирсэн. Энэ нь дотоодын нийт бүтээгдэхүүний 7.2 хувийг эзэлсэн. Харин 2020 онд орлого 65.8 хувиар буурсан. Энэ бууралтыг анхаарахгүй өнгөрч болохгүй” гэдгийг  энэ үеэр онцолж байв. 

Уг уулзалтад  Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан, Сангийн сайд Б.Жавхлан, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Зам, тээвэр хөгжлийн сайд Г.Халтар, Соёлын сайд Ч.Номин нар оролцож, аялал жуулчлалын салбарт тулгараад байгаа асуудлыг олон талаас ярилцлаа. Маргаж мэтгэлцэх бус тулгараад буй асуудлуудад зөв шийдлийг гаргахад  нийтэч байдал чухлыг төр хувийн хэвшлийн хамтарсан уулзалтаас харж болохоор байв.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулзалтыг нээж хэлсэн үгэндээ, “Цар тахалд хамгийн их өртсөн салбар бол аялал жуулчлал. Энэ салбарыг эхлээд төр 100 хувь авч явж байсан ч сүүлдээ хувийн хэвшилдээ бүрэн даатгасан. Гэхдээ аялал жуулчлалын салбарт өнөөдрөөс шинэ хуудас эхэлж байна.  Төр хувийн хэвшлийн түншлэл эхлээсэй гэж бодож байна” гэв. Тэрбээр өмнө нь чихэр мэт сайхан зүйл ярихгүй, харин сонсоход давс мэт шорвог ч бид бүхний ирээдүйд тустай зорилт дэвшүүлснээ хэлсэн удаатай. Ерөнхий сайд, салбарын сайд нар болон хувийн хэвшлийн оролцсон өглөөний уулзалтад ч түүний хэлснийг хувийн хэвшлийнхэн  санууллаа. Тодруулбал, өнгөрсөн хугацаанд манай улсын аялал жуулчлалын салбарын амжилтаас гадна ирэх 100 хоног болон ойрын  хугацаанд зайлшгүй яаралтай арга хэмжээ авах гарцыг энэ үеэр салбарын төлөөллүүд ярьсан юм.

Тодруулбал, цар тахлын нөхцөл байдлыг онцгой байдлын үед дөрвөн өнгийн өнгийн хэмжээсээр аялал жуулчлалын салбарыг үнэлбэл үзвэр үйлчилгээ, соёл урлаг, ресторан зоогийн газрын үйлчилгээ ШАР/УЛБАР ШАР зааг дээр гэрлийг заасан бол, жуулчны бааз, одын зэрэглэлтэй зочид буудал УЛБАР ШАР, жуулчны тур оператор байгууллага, авиа компаниуд УЛААН  гэрэл нэгэнт асаад байгааг хэлж байлаа. Аюулын гэрлүүд ар араасаа дохио өгсний улмаас тус салбарт ажиллагсадын нийгмийн даатгал тасалдахад хүрсэн төдийгүй үүнийгээ дагаад ажил олгогчид ажилчдаа ажлын байраар хангахад тун хүнд нөхцөл үүсээд байгаа ажээ. Коронавирусийн  халдвараас үүдсэн 17 сарын хугацаатай тэг зогсолт аялал жуулчлалын салбарыг  элгээр нь хэвтүүлэхэд бэлэн болсон гэдгийг мэргэжлийн холбоодын удирдлагууд ч хэлж  байлаа. Тиймээс энэ тохиолдолд Засгаас гаргасан шийдвэр болон хамтын үйл ажиллагааны хүрээнд яаралтай арга хэмжээг, нэгдсэн удирдлагын дор авах хэрэгтэй гэдэг дээр санал нийлж байсан юм.

Өнгөрсөн хугацаанд цар тахлаас шалтгаалж  хилээ хааснаар ямар ч орлогогүй, түр зогсолт хийсэн гэдгийг Монголын аялал жуулчлалын холбооны Удирдах зөвлөлийн  гишүүн С.Барсболд уулзалтын үеэр хэллээ. Тэрбээр аялал жуулчлалын салбарынхан санхүүгийн хүнд байдалд орж компаниудаас 85 нь татан буугдсан, одоо 5800 ажилтан ажилгүй болох эрсдэлтэй байгааг ч дуулгасан юм.

Тэгвэл цаашдаа ямар гарц байх ёстой вэ. Энэ талаар мэргэжлийн холбоод ярилцаж, хэлэлцээд одоо үйл ажиллагаа эрхэлж байгаа олон аж ахуйн нэгжид тулгараад буй асуудлыг нийтэд нь нэгтгээд 300 гаруй санал шүүмжлэлийг хүлээн аваад байгаа аж.  Тухайлбал, Монголын зочид буудлуудын холбооны тэргүүн С.Мөнхбат, Монголын  жуулчлалын бааз зөвлөлийн тэргүүн С.Алтантуяа, Хөтөчийн холбооны тэргүүн М.Нарангэрэл нар коронавируст халдварын нөлөөгөөр уналтад  ороод буй аялал жуулчлалын салбарыг уналтаас гаргахын тулд “Тусгаарлах байрны зориулалтаар ажиллаж буй зочид буудлуудын төлбөрийг НӨАТ-аас чөлөөлөх, зочид буудал, баазуудын газар, үл хөдлөх татвараас нэг жил чөлөөлөх, бусад боломжит татвар, лиценз, тусгай зөвшөөрлөөс түр чөлөөлөхийг хувийн хэвшлийнхний нэрийн өмнөөс Засгийн газраас хүслээ. Мөн  “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа хамгаалах 10 их наяд төгрөгийн хөтөлбөр”-ийн хүрээнд гурван хувийн  хүүтэй хоёр их наяд төгрөгийн зээлд олон жил тогтвортой ажиллаж байгаад  дампуурахаас сэргийлж, ажилчдаа ажилгүй болохоос сэргийлж авч үлдэх  түр оператор, буудал, жуулчны бааз, ресторануудад уян хатан нөхцөлтэйгөөр дэмжлэг өгөхийг давхар хэлсэн юм. Тэд,  “Бид салбараа хэцүү үед авч үлдэхийн төлөө сүүлчийн мөнгөө шавхлаа, банкны хүүнд дарагдлаа, аль болох ажлын байраа авч үлдэнэ,  хөнгөлөлттэй  зээлэнд хамрагдвал бид цомхотголд  орсон ажилчдаа буцаагаад ажилд авна, салбарын хөгжилд” том хувь нэмэр оруулна гэдгээ  ч илэрхийлж байлаа. Сангий Сайд Б.Жавхлан зээлэнд хамрагдах хуулийн гарц байгааг харж туслахаа амалсан.

Энэ үеэр “Таван Богд” группийн ерөнхийлөгч Ц.Баатарсайхан, “ Монгол Улс 2029 он гэхэд гурван сая жуулчин хүлээн авах боломжтой. Манай хоёр хөрш болон Япон, Солонгос, Хонконг жилд 340 сая жуулчин хүлээн авч байгаа. Монголд аялал жуулчлалтай холбоотой олон асуудал байгаагаас хамгийн чухал нь агаарын тээвэр” гэдгийг энэ  үеэр хэлж байв. Ийнхүү үргэлжилсэн уулзалтаас хувийн хэвшлийнхэн хэд хэдэн шийдвэрийг яаралтай гаргахыг төр засгаас хүлээж буйгаа албан ёсоор хэлсэн юм. 

Энэ талаар Ресторан зоогийн газрын холбооны тэргүүн, “Номадс” сүлжээ  рестораны захирал  М.Есөнмөнх хэлэхдээ, “ Хамгийн түрүүнд  гуравдугаар сарын нэгэн гэхэд хилээ нээх өдрөө албан есоор зарлаж , тавдугаар сарын 1-ний өдөр хилээ нээх  саналтай байна. Мөн ойрын хугацаанд жуулчин хүлээн авах дүрэм журмаа гаргаж,  жуулчидтай ажиллах салбарынхныг вакцинжуулалтад хамруулах хэрэгтэй байна.

 Монгол Улсад 2020 онд ирэх жуулчид ойролцоогоор 40 хувь  байгаа гэж тооцоо гарсан  (2019 оны 607сая жуулчин орж ирсэн). Тиймээс төр засгаас дүрэм журам, шийдвэрээ хурдан гаргах тусам манай улсад ирэх жуулчдын тоо ч нэмэгдэх боломжтой. Бид вакцинжуулалтаа 60 хувь хийгээд “Монголоо ЖУУЛЧИН орон ” гэж зарлавал амжилт олно” гэсэн юм.

Өнөөдрийн өөр нэг чухал асуудал бол агаарын тээврийг чөлөөт өрсөлдөөнд шилжүүлэх  юм. Харамсалтай нь, энэ асуудлыг сүүлийн арван жил ярьсан ч өдийг хүртэл шийдэж чадаагүй байна. 

Аялал жуулчлалаа хөгжүүлсэн дэлхийн улс орнуудын туршлагаас судлахад дэд бүтэц, агаарын тээврийн хөгжилтэй салшгүй холбоотой байдаг. Энэ үнэн эсэхийг холоос бус хөрш орнуудаас харж болно. Нислэгийнхээ тоо, чиглэлийг  нэмж, агаарын тээврийн салбарт шинэ авиа компаниудыг оруулж ирснээр өрсөлдөөн бий болно. Үүний дүнд чанарын тухай асуудал тулгарна гээд энэ салбарт зах зээлийнхээ аясыг даган олон улсад нээлттэй, чанаржих боломж бий. Нэг үеэ бодвол Монгол Улс Хөшигийн хөндийн олон улсын нисэх буудалтай болж, удахгүй ашиглалтад орно.Тиймээс аялал жуулчлалыг хөгжүүлэх тулгуур баганын нэг болсон агаарын тээврийн салбарыг эрс шинэчилж хүнд суртлыг арилгаж, зоригтой шийдэл хийхийг Засгийн газраас хүслээ. Агаарын тээврээр 2019 онд 1.2 сая хүн зорчсоны  тал хувийг МИАТ тээвэрлэдэг.  Агаарын тээврийн асуудлыг шийдвэрлэж чадвал 2029 онд 7.5 сая хүн тээвэрлэх бөгөөд Монгол Улс  3.2 сая жуулчин хүлээн авах боломжтой юм. Үүний зэрэгцээгээр дотооддоо нислэг үйлдэх нөхцөлийг хангах шаардлага ч үүсч байна. Ингэж чадвал гадаадын төдийгүй дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжтой аж. Агаарын тээвэр чөлөөт өрсөлдөөнд орвол бидний хүсээд байгаа тийзийн үнэ шууд хямдарна. Салбарынхны ярьж буйгаар  “Кореан Аir” компанийн Ерөнхийлөгчийг Монголдоо урьж авчраад “МИАТ” компанитай нийлээд Солонгосоос нэг  сая жуулчин авчирья  гэсэн санаачилгыг яагаад гаргаж болохгүй гэж. Солонгосууд халуун зун, сэрүүн салхинд аялах зугаалах дуртай байдаг. Тиймээс   Монголд нисэх тийз хямдарч, виз саадгүй online  авч боллоо гэсэн хэсэгхэн сурталчилгааг бодлогын төвшинд хийхэд тэд өөрсдөө хүрээд ирэх юм. Мөн Turkish Airline ны Ерөнхийлөгчийг  Монголд уриад туркээс  нэг сая жуулчин  оруулаад ирэх боломж нөхцөл байгааг ч хэлж байлаа.  Монголын хувийн хэвшлийн нэг авиа компанитай хамт нислэгээ 7 хоногт  50, 50 хувиар хуваагаад үлдэхэд Турк болон Европоос ирэх нислэгийн тийз даруй 30 хувь буурах өндөр магадлалтай юм.   

Нөгөө талаар “Аялал жуулчлалын хөгжлийн гол  зүйлийн нэг нь визийн асуудал. Виз авах хүнд сурталын багасгаж online болговол жуулчны тоо 20 хувь ихэснэ гэсэн судалгаа байгааг мартаж болохгүй.  

Аялал жуулчлалаа хөгжүүлье гэвэл визийг богино хугацаанд дэлхийн аль ч улсын иргэн гэртээ байж байгаад e-visa  авах болож бүрдүүлэх, эсвэл Монголд онгоцны буудал авч болдог байх естой. Энэ нь визгүй болно гэсэн үг биш, визээр мөнгө ч олно, визээ хурдан ээлтэй олгоно гэсэн үг. Энэ чиглэлээр Засгийн газраас  е-платформ хийж байгаагаа хэлсэн. Аялал жуулчлалтай холбоотой цахим шийдлийг Засгийн газрын 100 хоногт багтааж гаргана гэдгээ уулзалтын үеэр Гадаад хэргийн сайд Б.Батцэцэг хэлсэн.

Монгол Улсын урт хугацааны бодлогын баримт бичиг “Алсын хараа-2050”- нд аялал жуулчлалын салбар эдийн засгийн хөгжлийн зургаан үндсэн сурийн нэг.

Монгол Улс байгалийн баялгаас гадна хөгжүүлэх хөгжүүлэх олон салбартай гэдгийг тусгажээ. Ингэхдээ төрөлжсөн аялал жуулчлал, түүнийг дагасан үйлчилгээг хөгжүүлэх бодлогын талаар багтаасан байна. Тиймээс одооноос энэ салбарын нэгдмэл байдлыг хангах, үйл ажиллагааг өргөжүүлж, олон улсад гарцтай болгох удирдлагаар хангах шаардлага үүсэх юм.  Аялал жуулчлалын салбарын хөгжлийг төрөөс дэмжиж тогтвортой хөгжилд хүргэх засаглалыг бий болгохдоо Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэд Аялал жуулчлалын үндэсний зөвлөл байгуулж ЗГХЭГ-ын дор  Үндэсний аялал жуулчлалын байгууллага байгуулж ажиллах шаардлагатай байгааг мэргэжлийн төрийн бус байгууллагуудынхан онцолсон.

Олон улсад National Tourism Board гэж  Төрийн өмчийн болон хувийн хэвшлийн хамтарсан иституци байдаг. Энэ байгууллага нь гадаадаас жуулчин авчруулж ирэх бүх PR, маркетинг, лобби хийдэг. Энэ байгууллагад санхүү хөрөнгтэй оновчтой гадаад сурталчилгааг хийвэл төдий чинээ Монгол  Улсыг гаднынхан мэдэж Монгод зорих болно. Аялал жуулчлалын санг сэргээж Бүсийн аялал жуулчлал, Түүх-Соёлын, адал явдал-спорт гэх мэт жуулчлын урсгалыг бий болгох нь  жуулчин зорин очих чиглэлийг хөгжүүлэхэд маш чухал гэдгийг ч хэлж байлаа. 

Аялал жуулчлалын салбарынхан нэгдсэн удирдлагаар үйл ажиллагаагаа явуулбал цаашдаа манай улс зуны хэдэн сар гэлтгүй өвлийн улиралд ч бүсчилсэн чиглэлээр гадаадын жуулчдыг хүлээн авах боломжтой. Судалгаанаас Монголд ирж байгаа нэг жуулчин 3-14 хоног саатдаг. Нэг жуулчин дунджаар манай улсад 902 ам.доллар үлддэг гэсэн статистик баримт бий. Зуны, намрын дөрвөн сар жуулчин ирдэг биш, жилийн дөрвөн улиралд Монгол жуулчин ирэх боломжтой  бөгөөд ойрын ирээдүйд хөгжүүлэх шаардлагатай  байна. Өвөл, хавар, намар манай бүх буудал, жуулчны бааз, ресторан, дэлгүүр зах, интертаймэнт гээд жуулчны үйлчилгээний бүхий салбар үнээ хямдруулж гаднаас жуулчин авахад бэлэн, гагцхүү зах зээлээ Үндэсний аялал  жуулчлалын байгууллагаар  дамжуулж маркетинг хийх шаардлагатай байна. 

Монголын аялал жуулчлалын холбоо ТББ-ын Ерөнхийлөгч Д.Гантөмөр хэлэхдээ,  "М онгол Улс аялал жуулчлалын хүчин чадлыг тогтоохдоо субъектив байдлаар биш, дэлхийн жишгийг авч үзэх хэрэгтэй. Нийлүүлэлт талаас газар нутгийн хэмжээ,  жуулчин хоорондын зай, дундаж хоногийн тоо зэрэгт тулгуурлан тооцоолж үзэхэд дундаж багтаамж нь 7.5 сая байна. Ойрын хугацаанд аялал жуулчлалын засаглалыг сайжруулж, нислэгээ чөлөөтэй болгож, виз хүнд сурталгүй болгоод нэгдсэн хүчтэй алхамууд хийвэл гурван сая жуулчин хүлээн авч 4.4 тэрбум ам.долларын орлого олох боломжтой. Бид төр засгаас мөнгө гуйхаасаа  илүү  тодорхой алхмууд хийхийг хүсэж  байгаа” гэв.

Ийнхүү Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танхимын таван сайдын хамт ороцсон уулзлтын төгсгөлд хэлсэн үгэндээ, "Монгол Улсын Засгийн газар зах зээлийн эдийн засгийнхаа чөлөөт  цусны эргэлтийг нээе гэсэн бодлого баримталж байна. Бид 513 мянган өрхдөө тандалт шинжилгээ хийж, халдварын тархалтыг хумьж чадсан. Тиймээс хөл хориогоо сулруулж, цаашлаад хилээ нээнэ. Энд яригдсан асуудлуудыг нэгтгэн ирэх долоо хоногийн лхагва гаргийн Засгийн газрын хурлаар хэлэлцэж, танхимын сайд нараа мэдээллээр хангаж, байр сууриа нэгтгэнэ. УИХ, хувийн хэвшлийнхэнтэйгээ хэрхэн хамтарч ажиллах бодлогоо тодорхой гаргана. Өнөөдрийн уулзалтаас та бүгдийн тавьж буй асуудлуудыг нэгтэн анхаарч дэмжлэг үзүүлж ажиллана” гэлээ.

 

3
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

3 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.9.40.204Зочин   • 2 сарын 27. 23 цаг 13 минут

hantarch ajilna. 86864449

66.181.161.123zochin   • 2 сарын 27. 20 цаг 35 минут

Gaihaltai tsetsen mergen zuirleliig heljdee burhan mini gej

54.36.119.149   • 2 сарын 27. 15 цаг 48 минут

Ayalal juulchlal gedeg chini zuvhun undur hugjsun oronuudad togtson jishig

Шинэ мэдээ

Турах зорилгоор хоолныхоо давсыг хязгаарлах нь буруу4 сар 13. 19:11Авто замын засвар, арчлалтын ажил эхэллээ4 сар 13. 18:23Б.Одсүрэн: Хязгаарлалт тогтоогоогүй салбарын бүх автомашиныг хөдөлгөөнд оролцуулбал хатуу хөл хорионы утга алдагдана4 сар 13. 17:36Мьянмарт эсэргүүцэгчдийн цогцсыг ар гэрт нь 85 ам.доллараар зарна4 сар 13. 16:15“БРАТАН” олон ангит уран сайхны кино залуусыг байлдан дагуулж байна4 сар 13. 16:01Цэргийн цээрлэл буюу хаалттай хөшигний цаана4 сар 13. 16:00Ноён Бондгор, Камертоны Ганаа нар үндэсний үйлдэрлэлээ дэмжих контент эхлүүллээ4 сар 13. 15:50Сансарт ниссэн хатагтай нар: Mэй Жэмисон4 сар 13. 15:50"Pfizer" вакцинд тэсвэртэй мутацид орсон хувилбар Өмнөд Африкт илэрчээ4 сар 13. 15:45Хөтлөгч Аригун: Манай найз энэ заваан өвгөнийг тэсэхгүй сар ч болоогүй ажлаасаа гарч байсан4 сар 13. 15:33Дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимд 8 шүүгч ажиллахаар болов4 сар 13. 15:21Коронавирусийн халдвар авсан жүдочдыг Монголд авчран эмчилж эхэлжээ4 сар 13. 15:10Самранд явсан зургаан иргэн угаартаж нас баржээ4 сар 13. 14:56Нэгдүгээр ангид элсэгчдийг НАЙМДУГААР САРД бүртгэнэ4 сар 13. 14:40С.Энхболд: Эмч ажилчид дугаарын хязгаарлалтгүй замын хөдөлгөөнд оролцож болно4 сар 13. 14:14УОК: Байгууллагууд ажиллах ажилчдынхаа нэрсийг Шуурхай штабт бүртгүүлэхгүй бол хөдөлгөөнд оролцуулахгүй4 сар 13. 13:26Хөл хорионы үед тусгай үүргийн нислэгийг зогсоохгүй4 сар 13. 13:13Нийтийн тээврийн автобусны тоог хоёр дахин нэмлээ4 сар 13. 12:45С.Мөнгөнчимэг: 22 хоногт 509.6 тэрбум төгрөгийн зээл олгоод байна4 сар 13. 12:26СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Бага насны хүүхдүүдийнхээ “TikTok” хэрэглээг хянахыг эцэг, эхчүүдэд анхаарууллаа4 сар 13. 12:19ЭМЯ: Коронавирусийн халдварын улмаас 20 настай эрэгтэй нас барлаа4 сар 13. 11:48Дэлхийн аваргын төлөө боксчид шинэ дүрмээр тулалдана4 сар 13. 11:40ХӨСҮТ: 28 хоног хөл хорио тогтоогоод, дархлаажуулалтаа үр дүнтэй байлгавал долдугаар сард өвчлөлийн тоо өдөрт 10-аас доош бүртгэгдэх тооцоолол байна4 сар 13. 11:33ФОТО: Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн УЛААНБААТАР4 сар 13. 11:20Япон улсаас 156 иргэн эх орондоо ирнэ4 сар 13. 11:09ЭМЯ: 885 шинэ тохиолдол бүртгэгдэж, хоёр хүн нас барж, 20 хүний биеийн байдал маш хүнд байна4 сар 13. 11:07Х.Булгаа: Нийтийн тээврээр хязгаарлалтад ороогүй салбарынхан явах байтал иргэд зорчиж, ачаалал үүсгэж байна4 сар 13. 10:58Улаанбаатарт 8 хэм дулаан байна4 сар 13. 10:56Засгийн газрын лхагва гарагийн хуралдаанаар дэд сайд Б.Мөнхжинд хариуцлага тооцно4 сар 12. 18:08Дуучин Т.Дэлгэрмөрөнд холбогдох хэргийн шүүх хуралдаан хойшлов 4 сар 12. 17:44
© 2008 - 2021 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.