2021 оны 3-р сарын 1
13 цаг 22 минут

У.Хүрэлсүх: МАН-ын 100 жилийн ойг амжилт, бүтээлээр угтаж буйдаа баяртай байна

Монгол Ардын Нам бол 1921 онд ард түмнийхээ тэмцлийг удирдан манлайлж, тусгаар тогтнолоо сэргээн мандуулж, ээдрээт цөвүүн цаг үеийн хүнд бэрх сорилт бэрхшээлд нугаралгүй эр зориг, эв хамтын хүчээр даван туулж, эх орноо хөгжил дэвшлийн замд хөтлөн, ардчилал, эрх чөлөө, эв нэгдлийг түүчээлэн нэгэн зууны түүхэн их үйлсийг бүтээсэн Монголын улс төрийн ууган хүчин билээ.

Монголын ард түмний хорьдугаар зууны соёл иргэншил, үндэсний сэргэн мандал, Монгол Улсын өрнүүн их бүтээн байгуулалт, хөгжил дэвшлийг бүтээсэн Монголын улс төрийн ууган хүчин Монгол Ардын Нам үүсэн байгуулагдсаны түүхт жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье!

Манай нам тэртээх зуун жилийн өмнө Ардын хувьсгалыг манлайлан удирдаж, алдагдсан эрхээ эргүүлэн аваад эдийн засаг, аж ахуйн хувьд туйлдан доройтсон, соёл, боловсрол хоцрогдсон, өвчин эмгэгт баригдаж, үндсэндээ мөхлийн ирмэгт тулсан ядуу буурай ард түмэн, улс орноо сэргээн босгож, Анхдугаар Үндсэн хуулиа батлан, тусгаар тогтнолоо дэлхий дахинд хүлээн зөвшөөрүүлж, Бүгд Найрамдах Монгол Улсаа тунхаглан НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болгож чадсан түүхэн гавьяатай. Орон даяар бүх нийтийг хамарсан “Соёлын довтолгоон”-ыг амжилттай зохион байгуулж, шинжлэх ухаан, боловсрол, соёл урлаг хийгээд нийгмийн бүхий л хэрэгцээт салбарыг эрчимтэй хөгжүүлэхийн зэрэгцээ өргөн цар хүрээнд шинэ бүтээн байгуулалтуудыг идэвхийлэн өрнүүлж, ард иргэдээ орон сууцжуулах, дэд бүтцийг сайжруулах зэрэг улс эх орныхоо хөгжил дэвшил, ард иргэдийнхээ сайн сайхан амьдралын төлөө манай нам чин үнэнчээр тууштай зүтгэж ирсэн.

Монгол Ардын Нам түүхийн бүхий л цаг үед бодлогын төдийгүй бүтээн байгуулагч улс төрийн хүчин байсан. Цаашид ч үнэт зүйлээ алдалгүй, итгэл хүлээлгэсэн сонгогч олон түмэндээ амласан амлалтдаа үнэнч байж ард түмэн, эх орныхоо төлөө зүтгэх болно.

 

Эдүгээ Монгол Ардын Намын байгуулсан Засгийн газар газрын тосны үйлдвэр, дулааны цахилгаан станц, төв цэвэрлэх байгууламж, сайжруулсан түлшний үйлдвэр, шинэ нисэх онгоцны буудал, олон зуун эмнэлэг, сургууль, цэцэрлэг, музей, орон сууцны хороолол, уул уурхай, авто зам, дэд бүтэц зэрэг томоохон бүтээн байгуулалтуудыг санаачлан өрнүүлж байна.

 

Туурга тусгаар улсаа сэргээн босгож, тусгаар тогтнолоо дэлхийд тунхаглаж, хоцрогдсон буурай орноос хөгжил дэвшил рүү удирдан залж, эх орныхоо бүрэн бүтэн аюулгүй байдлыг халуун амь, бүлээн цусаараа хамгаалж, хадгалж ирсэн эх орончдынхоо гавьяа зүтгэлийг үр хойчдоо бахархан алдаршуулж, үйл хэргийг нь нэр төртэй үргэлжлүүлэн авч явах нь Та бидний эрхэм үүрэг юм. Бид бүтээн босгосон улс орноо улам цогцлоон хөгжүүлж, Тусгаар тогтнолоо бататган хамгаалж, хүн ардаа эрүүл энх, амар амгапан, аз жаргалтай байлгахын төлөө чин сэтгэлээр зүтгэж, Монгол Ардын Намынхаа түүхт 100 жилийн ойг амжилт, бүтээлээр дүүрэн угтаж байгаадаа ууган намын даргын хувьд туйлын баяртай байна.

 

Монгол Ардын Намын эрхэм гишүүд, дэмжигчид, элэг нэгт Монгол ахан дүүсдээ хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

Монгол Улс үүрд цэцэглэн хөгжиж, монгол хүн бүр эрүүл энх, эрдэм боловсролтой, аз жаргалтай амьдрах болтугай

 

Монгол Ардын Намын Дарга У.Хүрэлсүх

21
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

21 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

64.119.26.184Зк   • 2021, 3 сарын 3. 10 цаг 44 минут

Чиний гавьяа гэж түй ч байхгүй урвагч минь

202.126.89.36Зочин   • 2021, 3 сарын 3. 10 цаг 29 минут

Ямар амжилт бүтээл билээ, хүүхээ?

64.119.21.192Зочин   • 2021, 3 сарын 11. 20 цаг 05 минут

Uuriih ni idej uuj bayajsan ni l amjilt buteel ni biz. Hogiin namiig gazartai tegshleh yumsan

202.9.47.19Зочин   • 2021, 3 сарын 2. 17 цаг 37 минут

МАН, Хөрөнгөтний нам гэж хоёр салгах хэрэгтэй. Эсвэл татан буулгасан дээр. Одоо ард түмний нам яагаад ч биш.

43.228.130.186zochin   • 2021, 3 сарын 2. 11 цаг 55 минут

tumen olon yduursaar, ednar tum bumaar bayjsaar

66.181.161.104Иргэн   • 2021, 3 сарын 2. 11 цаг 26 минут

1921 - 1990 он хүртлэх үеийн нам, төр засаг бол монголын ард түмний, монгол хүний төлөө нам, төр, хүчирхэг, шудрага засаг байсан юм шүү.

66.181.161.104Иргэн   • 2021, 3 сарын 2. 11 цаг 19 минут

Хайран сайхан 100 жилийг төрийн хуулиар дархалагдсан хулгайч луйварчидад эзлэгдсэн, шудрага үнэнээс айсан арчаагүй, үхээнц төр засагтай, төр улсаа луйварчид, хулгайч хөрөнгөтөнүүддээ басамжлуулса доромжлуулсан үхээнц төртэй угтаж байгаа нь үнэхээр гутамшиг байна л даа. Төр, улсаа монголын хуулийр дархалагдсан мафын бүлэглэлээс чөлөөлөх болтугай. Урвагч, луйварчидад доромжлуулдагүй, мафын эрх ашгийг хамгаалдагүй шудрага, ард түмний төлөө, монгол хүний төлөө төртэй улс болтугай.

66.181.161.104Иргэн   • 2021, 3 сарын 2. 11 цаг 10 минут

1921 он Монголын ард түмний хувьд тусгаар тогнол, эрх чөлөөг авчирсан сайн он жилийн эхлэл байсан ба түүнээс хойш 100 жил энх, амгалан тусгаар тогтоносон бүрэн эрхтэй улс явана даа. Харин 100 жилийн дараа хамсалтай нь эх орон монголын ард түмний эрх ашгаас урвасан төрийн түшээдээс бүрдсэн луйварчидын бүлэглэл, мафжсан бүлэглэлд эзлэгдсэн, шудрага ёсоос айсан үхээнц төртэй байгаа нь үнэхээр гутамшиг. Төр, засаг маань ёс, зүйтэй төр болох болтугай.

43.228.130.185зочин   • 2021, 3 сарын 2. 10 цаг 51 минут

1921-1990 онд байсан нам чинь та нарынхаас өөр шүү. Тэдэнтэй өөрсдийгөө андуурах буюу зүйрлэх шаардлагагүй.

124.158.68.79TRUMP   • 2021, 3 сарын 2. 8 цаг 58 минут

ENE NAM SUIREH BOLNO,XURELSUHIIG ZAILUULAH TSAGN CH BOLSON.OYUNERDENE BAS L HUDLAA GAR SHUU DEE

202.21.108.29Зочин   • 2021, 3 сарын 2. 8 цаг 54 минут

ЗАЙЛСАН БАЙДАА

66.181.185.68MAH   • 2021, 3 сарын 2. 8 цаг 38 минут

Zailnaa gesen ZAIL

66.181.185.68EHEE   • 2021, 3 сарын 2. 8 цаг 37 минут

ene Hurelsuhd ichih nuur algaa

77.38.148.28хн   • 2021, 3 сарын 2. 1 цаг 42 минут

ард тумний амьдрал хэцуу л байгаа ш дээ.юуг 100 жил.ядаж оффшорчид луйварчдаа херенгий нь хурааж, ард олны хуртээл болгож, улсын орлогд авсан бол баярлах байлаа.худлаа шоронд хийсэн болж жужиглээд

66.181.181.168Зочин   • 2021, 3 сарын 1. 22 цаг 00 минут

Ард түмний итгэлийг хөсөр хаян зугтсан чамд Ардын намын 100 жилийн ололт амжилт ямарч хамаагүй. Зүгээр л нэг мөсөн далд ор.

122.201.31.86Зочин   • 2021, 3 сарын 1. 20 цаг 04 минут

Монгол улс иргэдээ намын гишүүдийн харьяалалггүй хатуу гишүүнчлэлгүй болсон цагт л зөв замаар хөгжинө

202.9.40.35Зочин   • 2021, 3 сарын 1. 19 цаг 43 минут

нөгөө хөлдүү чинь бас л эргүүтээд унав

43.242.243.61Одноо   • 2021, 3 сарын 1. 18 цаг 14 минут

Өөрсдийн санхүү сайжирсаныг хэлээд байнадаа муу хулчгар чинь

66.181.181.163Зочин   • 2021, 3 сарын 1. 16 цаг 57 минут

Zailmaruud

202.55.180.215bat   • 2021, 3 сарын 1. 14 цаг 04 минут

100 жил ядууруулсан

202.9.46.207Зочин   • 2021, 3 сарын 1. 15 цаг 52 минут

Зуун жилийн өмнө ч ядуу байсан. Монголчууд ядуу байх хувь заяатай хүмүүс юм байлгүй.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.