2021 оны 3-р сарын 2
11 цаг 26 минут

Б.Бямбадорж: Улаанбаатараас хөдөө орон нутаг руу халдвар зөөх эрсдэл өндөр байна

Нийслэлийн есөн дүүрэгт ажиллаж буй шинжилгээ авах цэгүүдийн талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадоржоос тодрууллаа.

-Өнөөдрийн байдлаар нийслэлд коронавирусийн шинжилгээ авах хэчнээн цэг ажиллаж байна вэ?

-Нийслэлийн есөн дүүрэгт коронавируст /КОВИД-19/ халдварыг илрүүлэх шинжилгээний сорьц цуглуулах байнгын 17 цэг ажиллаж байна. Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэг хүн ам олонтой учраас гурав, гурван шинжилгээний цэг, бусад дүүрэг тус бүрд шинжилгээ авах хоёр цэгийг ажиллуулж байгаа юм. Шинжилгээний сорьцыг шинжлэх лаборатори дүүрэг бүрд ажиллаж байна. Мөн ХӨСҮТ, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Улсын хоёрдугаар төв эмнэлэг, Зоонозын өвчин судлалын үндэсний төвүүдэд ажиллаж байгаа. Цаашид шинжилгээний цэгүүд байнга ажиллана. Энд нэг зүйл анхааруулж хэлэхэд, иргэд харьяа дүүрэгтээ байрлах сорьц цуглуулах цэгт шинжилгээ өгнө. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн иргэн бол Чингэлтэй дүүрэгт байрлах цэгүүддээ шинжилгээ өгөх юм.

Худалдааны төв, банк, эмнэлэг, дэлгүүр, үйлчилгээний газрууд гээд олон хүнтэй харьцдаг ажлын байруудын жагсаалт гаргаад, долоо хоногт байнгын шинжилгээ авдаг товлол гаргаж байна. Тухайн газруудад шинж тэмдэг нь илрэхгүй халдвар байвал илрүүлэх, хоёрдугаарт нийт хүн амын дунд халдварын байдал ямар байна вэ гэдэг тархалтыг тогтоодог олон улсын арга нь ийм байдаг.

-Суурин цэгүүдэд ачаалал үүсэж байна гэсэн иргэдийн гомдол их ирж байна. Шинжилгээний цэгүүдийн тоог нэмэх боломж бий юү?

-Өнгөрсөн долоо хоногт сорьц цуглуулах цэгүүдэд үйлчлүүлсэн иргэдийн тоо дунджаар хоногт 9000 орчим байсан. Харин гуравдугаар сарын 1-нээс хот хоорондын зорчих хөдөлгөөн нээгдсэнтэй холбогдуулан ачаалал нэмэгдсэн. Өнөөдрийн байдлаар 19127 хүн шинжилгээнд хамрагдсан байна. Энэ нь өмнөх өдрүүдээс ачаалал хоёр дахин нэмэгдсэн гэсэн үг юм. Ачаалал үүсгэж байгаа голлох шалтгаан нь аж ахуйн нэгжүүдийн захирлууд нь ажилчдаасаа заавал шинжилгээний бичиг шаардах, эсвэл иргэд орон нутаг руу олноор зорчих хүсэлт гаргаж байгаатай холбоотой. Иргэд орон нутаг руу зайлшгүй болон хойшлуулашгүй ажил байвал зорчих шаардлагатай байна.

Учир нь Улаанбаатарын голомтолсон халдвартай бүсээс орон нутгийн эрүүл бүс рүү халдвар зөөх эрсдэл өндөр байгаа юм. Тиймээс нийгмийн хариуцлагаа ухамсарлаад онцын шаардлагагагүй бол Улаанбаатар хотоос гарахгүй байх хэрэгтэй. Үнэхээр зайлшгүй шаардлагатай бол шинжилгээгээ өгөөд зохих бичиг баримтаа бүрдүүлээд явж болно. Цаашид шаардлагатай бол шинжилгээний цэгийн тоог нэмнэ.

-Иргэд дүүргүүдийн шинжилгээний цэгүүд дээр заавал цаг авч үйлчлүүлэх ёстой юу?

-Иргэд заавал цаг авч шинжилгээнд хамрагдах шаардлагатай. Учир нь шинжилгээ хийж буй лабораторийнхоо хүчин чадалтай уялдуулж байгаа юм. Тухайлбал, голомт дагасан хавьтлуудын шинжилгээ, тэдгээрийн давтан шинжилгээ, тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэдийн шинжилгээ, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийн шинжилгээ зэргийг давхардсан тоогоор авахаар лабораториудын ачаалал нэмэгдэж байна. Тэгэхээр иргэд цаг авч үйлчлүүлэх шаардлагатай байгаа юм. Бүртгэл мэдээллээс  харахад хоногт хот хоорондын зорчигч тээврийн 250-300 автобусаар 10 мянга орчим иргэн үйлчлүүлдэг. Иймд бид суурин шинжилгээний цэгийн хүчин чадлыг нэмэгдүүлэхийн тулд eruul.gerege.mn сайтын цаг олголтын товлолыг нэг минут болгон багасгах, мөн шинжилгээний цэгийн урсгалыг гурван шугамаар зэрэг авах боломжийг бүрдүүллээ. Ингэснээр хоногт хийх шинжилгээний тоо гурав дахин нэмэгдэж, 13440 иргэн сайтад хандаж үйлчлүүлэх болж байгаа юм.

-Байгууллага, хамт олноороо шинжилгээнд хамрагдаж байгаа байдлыг хэрхэн зохицуулж байна вэ?

-Уул уурхайн компаниудын үйл ажиллагааг тасралтгүй явуулах үүднээс  ээлж солигдох үед нь эрүүл мэндийн байгууллагаас нэгдсэн зохион байгуулалттайгаар шинжилгээнүүд хийж байгаа. Ер нь бол аж ахуй нэгж, байгууллагууд ажилчдаасаа шинжилгээний бичиг шаардах нь зохимжгүй юм. Хэрвээ шаардлагатай бол байгууллага хоорондын хамтын ажиллагааны хүрээнд эрүүл мэндийн байгууллагуудад хандах хэрэгтэй.  

-Иргэд төлбөрөө төлөөд шинжилгээнд хамрагдах боломжтой юу?

-Иргэд төлбөрөө төлөөд шинжилгээгээ өгөх нь нээлттэй. Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудаас ийм хүсэлт ирсэн, бид боломжийг нь нээж өгч байгаа. Өнөөдрийн байдлаар “Интермэд” эмнэлэг хүсэлтээ өгчихсөн байна.

-“Нэг хаалга-Нэг шинжилгээ” арга хэмжээ хэр үр дүнтэй болсон бэ?

-Дэлхий нийтийг хамарсан “Ковид-19” цар тахлын үед төр, эрүүл мэндийн байгууллага, ард иргэд хамтдаа ажиллах нь хамгийн үр дүнтэй гэдэг нь олон орны туршлагаас харагдаж байна. Бид голомтыг дагасан тандалтын ажлыг зогсолтгүй хийж байгаа. Мөн идэвхтэй тандалт болох “Нэг хаалга-Нэг шинжилгээ” арга хэмжээг Улаанбаатар хотод гурван үе шаттайгаар зохион байгуулсан. Энэ арга хэмжээг үр дүнтэй болсон гэж үзэж байна. Нийт 504 мянга гаруй иргэнийг шинжилгээнд хамруулсан. Гэхдээ иргэд хэт тайвширч болохгүй. Яагаад гэхээр энэ вирус өөрөө асар өндөр халдварлах чадвартай.

-Цаашид иргэд юунд анхаарах нь зүйтэй вэ?

-Иргэд халдвар хамгааллын дэглэмээ хангалттай сайн баримтлахгүй байна. Хоёр цаг тутамд амны хаалтаа солихгүй, хүн хоорондын зайг барихгүй, гараа угаах, халдваргүйтгэхэд ач холбогдол өгөхгүй байна. Энэ нь халдварын эрсдлийн нэмэгдүүлэх шалтгаан болж байна.

 

9
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

9 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

124.158.66.168Зочин   • 2021, 3 сарын 3. 0 цаг 41 минут

Энэ хүн шалгагдаж гэмгүй энхийн цагаан тагтаа болсон уу. Их л асуудал тарьсан, идэж уусан гэж сонссон

192.82.68.122Зочин   • 2021, 3 сарын 2. 20 цаг 15 минут

Короно гуай хөдөө гарахыг хүсэлгүй яахав Хүн битгий хэл малд халдааж хамаг малаа устгах гэж доодох нь загтнаж байгаа юм.

103.10.23.137Зочин   • 2021, 3 сарын 2. 17 цаг 13 минут

Намбар болон ардын намынхан халдвар авдаггүй бололтой ард иргэд л аюултай юмуу дарга нар өөрсдөө ядаж маскаа зүүчих

64.119.22.192Иргэн   • 2021, 3 сарын 2. 16 цаг 19 минут

Хүн судлаач монголчууд хүн идэштнүүдээс долоондор.

192.82.65.120Зочин   • 2021, 3 сарын 2. 13 цаг 05 минут

хотоор дүүрэн хөдөөний малууд байдаг юм байна 3\1 хөдөөрүү нь гаргана гэсэн шинжилгээний цэгүүд ачааллаа дийлэхгүй дүүрэн болчлоо

192.82.66.172Зочин   • 2021, 3 сарын 2. 12 цаг 16 минут

ene biambadorj gej ochson gazar byrtee hor nairuulj yavdag hyn dee

43.250.126.130Зочин   • 2021, 3 сарын 2. 11 цаг 52 минут

Ерөнхийлөгч нь хүртэл маскгүй шагнал гардуулаад л гадаадын эочингүүдийг хүлээж авч уулзахдаа маскгүй харагдаад байх юмдаа.

202.9.46.207Зочин   • 2021, 3 сарын 2. 11 цаг 49 минут

Дэлхий даяар коронавирусийн халдвар буурч байхад манай оронд яагаад коронавирусийн халдвар нэмэгдээд байна вэ?

202.131.253.54Зочин   • 2021, 3 сарын 2. 11 цаг 43 минут

наад бизнесээ болиоч ээ .Үхэж хатах гээд бгаа юм л ярих. Сая нэг өрх шинжилгээгээр 420000 өрх шинжилгээнд өрөхөд 100 хүрэхгүй хүн л гарлаа ш д. Новшнууд хориод л бх санаатай. Тэгээд эмчлээд байгаа юм бхгүй. С витамин л өгөөд бна гээ биз дээ. МАН болохоор маск ч зоохгүй баярлалдаад яваад бгаа биз дээ

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.