"Ковид-19"-ын цар тахлын батлагдсан тохиолдлын хавьтлын тандалт шинжилгээг хийхтэй холбогдуулан Улаангом, Малчин, Наранбулаг, Зүүнговь сумдаас гарах автомашин болон иргэдийн хөдөлгөөнийг 2021/03/01-ний шөнийн 23:00 цагаас 2021/03/03-ны шөнийн 23:00 цаг хүртэл хугацаанд хязгаарлав.
Авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэй холбогдуулан дээрх 4 сумдын ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хичээл сургалтын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоосон тул иргэн бүр хариуцлагатай байхыг уриалж байна хэмээн Увс аймгийн Засаг заргын Тамгын газраас мэдээлэв.
Мөн Улаанбаатарт батлагдсан тохиолдлын ойрын хавьтал очиж тусгаарлагдаад байгаа тул ийнхүү хөл хорио тогтоосон байна.
1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Сүрчигнэх хэрэггүй тэртэй тэргүй короног уяанаас нь суллаад тавьчихсан юу болоод өнгөрсөнийг нь харах л үлдсэн.Улаанбаатраар дүүрэн азаа туршсан хүмүүс язагналдаж байна.