Коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас мэдээлэл өглөө. ХӨСҮТ-ийн албаны дарга Ж.Байгалмаа "Өчигдөр мэдээлэл хийснээс хойш 32 хүнээс халдвар илэрч, нийт батлагдсан тохиолдол 3032 боллоо. Сүүлийн 24 цагт зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдээгүй. 32 тохиолдол бүгдээрээ Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Улаанбаатарт бүртгэгдсэн тохиолдол 2187 болж байна.
Дотоодод халдвар авсан 2513 хүн байна. Аймаг орон нутагт халдвар бүртгэгдээгүй.
Шинээр бүртгэгдсэн 32 тохиолдол,
-БЗД-т 14
-Сүхбаатар дүүрэгт 1
-СХД-т 4
-ХУД-т 13
Шинээр илэрсэн 32 тохиолдлын 23 нь хяналтад авсан голомтод илэрсэн тохиолдлуудын ойрын хавьтлын хүмүүс, 8 нь "Нэг хаалга-Нэг шинжилгээ" ажлын үеэр илэрсэн тохиолдлуудын хавьтал бол нэг хүний халдвар авсан эх уурхайг тогтоохоор ажиллаж байна.
Сүүлийн 24 цагт 30 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Халдварын нийт тохиолдлын 78 хувь буюу 2360 хүн эдгэрээд байна.
Одоогоор 657 хүн эмчлэгдэж буй бөгөөд 591 хүний биеийн байдал хөнгөн, 57 хүн хүндэвтэр, 7 хүн хүнд, 2 хүн маш хүнд байна" гэлээ.
8 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
ONOODOR 32 MARGAASH 64 INGEED ODOR BOLGON NEMEGDEX JUM BAINA DAA
TER ASTRA ZENECA BAKZINIIG GERMANCHUUD DAANCH TOOXGUI BAIGAA
German uls astra zeneca vakcinjuulaltaas haslaa,turii yerunhii Merkel guai parlamentad hellee,ur dun mash muu naidvarhui gej bn
хүнд хэрэг болоосой гэж бодож байгаа бол мэдээллийг маш тодорхой өгөх хэрэгтэй юм. та бүхний хэлж байгаа энэ хэдэн " жижүүр "- ийн аятай хэдэн тоо ер нь хэнд хэрэгтэй юм бэ. Илрүүлж чадаагүй, эсвэл нууцлал гэх маягийн энэ хандлагаас болж олон түмэн чинь үнэхээр залхаж байна
Халдвар өдөр бүр нэг хэвэнд цутгачихсан юм шиг үргэлжлэх юм.Энд тэндээс мэдээ цуглуулж новширч байхаар шууд шууд мэдэлчихэж байхад болохоор юм уудаа
нэг ч илрээгүй байхад хичээл сургууль цэцэрэглэгээ хаагаад л байсан өдөрт л 30 40-өөрөө илрээд байхад 3,10-с хичээл эхлүүлэнэ гээд байхын сонин шүү.
Эх үүсвэргүй халдвар гэж огт байхгүй. Халдварыг салбарлуулж байгаа нь санаатай үйлдэл. Учир нь тэр этгээд хаа нэгтээгээс халдвар авсан нь хууль бус байгаад түүнийгээ хэлэхгүй нуух, худал хэлж төөрөгдүүлэх, олон газраар дэмий тэнэж тарааж байна. Зарим нь ханиад хүрлээ гэж мэдэмхийрэн халдвар тарааж голомт болгочихоод эх үүсвэрээ нууж байгаа бэртэгчингүүд байна шүү.Ийм байдал олон голомт бий болгож байгаад хуулиа чангатгах хэрэгтэй.
1 хүнийх нь эх уурхай тодорхойгүй гэх юм өөрөөр бичих үг олдохгүй байна уу