Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн Монголын залуучуудын холбооны төлөөллийг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч О.Гэрэлт-Од залуучуудад тулгамдаж байгаа асуудал болон тэдний хөдөлмөр эрхлэлт, цагийн ажлын талаар байр сууриа илэрхийлж, цаашид хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцсон юм. Мөн залуучуудыг орон сууцны хөтөлбөрт хамруулахад анхаарч ажиллахыг хүслээ.
Ирэх наймдугаар сарын 25-нд Монголын залуучуудын холбооны 100 жилийн ой тохионо. Иймээс ойг угтан хамтран ажиллах санамж бичиг байгуулахаар боллоо. Түүнчлэн цаашид залуучуудыг боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, хөгжлийн чиглэлд дэмжин ажиллахаа Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн илэрхийллээ.
2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Ахмадууд хаана явна. Чиний хийгээгүйг хийж бүтээсэн ахамдууд чиний аод ойчерлох уу.Үг хэлээ мэдэхгүй байж яаж ажил хийх гэж байна даа.
Хотын захиргаа тэр чигээрээ Мие, Сандуй нарын үеийн авилгалчдаар дүүрсэн Тэднээсээ салаачээ. Ард иргэдэд хүнд суртал гаргадаг, авилгал нэхдэг Газрын алба, Хот байгуулалтын хэлтэс чинь дүүрэн авилгалчид. Бүрэн солих хэрэгтэй.