2021 оны 3-р сарын 3
17 цаг 37 минут

НОК: Цаг аваагүй иргэд үйлчлүүлж байгаагаас ачаалал нэмэгдэж, бөөгнөрөл үүсэж байна

Хот хооронд зорчих хөдөлгөөнийг гуравдугаар сарын 1-нд нээсэнтэй холбоотойгоор шинжилгээний цэгүүдэд ачаалал үүссэн. Иймээс өнөөдрөөс 14 шинжилгээний цэгийг наймаар нэмж, 22 болгосон юм. Үүнтэй холбоотойгоор  Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж, НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Г.Хонгорзул нар мэдээлэл хийлээ.

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж “Улаанбаатар хотын хэмжээнд таван дүүрэгт PCR шинжилгээний таван лаборатори ажиллаж байна. Эдгээр нь 6000 сорьцыг шинжлэх хүчин чадалтай. Үлдсэн сорьцуудыг лавлагаа төвүүдийн шинжилгээний лабораториудад илгээж ажиллаж байна. Гуравдугаар сарын 1, 2-нд ачаалал 37.2-52.9 хувиар нэмэгдсэн. Иймээс цэгүүдийг нэмж, 22 болгосон. Мөн явуулын гурван цэгийг гаргаж, их ачаалалтай цэгүүдэд ажиллуулах, ачаалал багатай цэгээс ачаалалтай цэг рүү эмч, ажилтан шилжүүлэх гэх мэтээр зохицуулалт хийж байна. Шинжилгээ авч байгаа цэгүүд халдварын өндөр эрсдэлтэй бүс. Ажилтны аюулгүй байдлыг нэгдүгээрт тавьж, эрсдэлийн менежмент хийсэн. “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-гээр 500 мянга гаруй хүнээс шинжилгээ авахад нэг ч ажилтнаа халдварын эсрдэлд өртүүлээгүй. Цаг аваагүй хүмүүсийн ачааллаас болж, төлөвлөсөн хэмжээндээ татан авсан эмнэлгийн зарим хэрэгсэл дууссан, тасалдсан асуудал байгааг үгүйсгэхгүй. Тиймээс үүн дээр онцгой анхаарч ажиллаж байна” гэсэн бол НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Г.Хонгорзул “Шинжилгээний цэгүүд Eruul.gerege.mn сайтаар цаг авсан иргэдэд үйлчлэх ёстой. Өдөрт нэг цэг 644 иргэнд үйлчлэх бололцоотой. Нийт 22 цэгээр 14168 иргэнд үйлчлэх нөөц бололцоо байгаа боловч цаг аваагүй иргэд үйлчлүүлж байгаагаас ачаалал нэмэгдэж, хүний бөөгнөрөл үүсэж байна. Иймээс иргэдээ цаг авч үйлчлүүлэхийг уриалж байна. Мөн орон нутаг руу нэн яаралтай явах шаардлагатай иргэдийг дараалалгүй үйлчлэх боломжоор хангаж байгаа” хэмээн ярилаа.

6
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

6 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

192.82.72.195Зочин   • 2021, 3 сарын 4. 16 цаг 06 минут

Ажил хийнэ гэж там болж байна.7 хоногт 1 пср шинжилгээ өг гээд үнэндээ л хэцүү байна.дэлхий нь ангаах ухаан өндөр хөгжсөн улс оронд хүн ам нь хэдэн зуугаар үхээд байхад монголд зүгээр л эмчилээд байдаг эдгэрэлт 80% гэх юм.сүүлдээ бүүр ойлгохоо болилоо.шинжилгээ өгдөг цэгээ нэг дүүрэгт 8 аас 9 болгоочээ.

121.2.113.87Зочин   • 2021, 3 сарын 3. 20 цаг 47 минут

terj humuus tsuglana gedgiig uridchilaad bodood tuluvluj boldoggui yum bh da chadvargui yum da

124.158.64.216Зочин   • 2021, 3 сарын 3. 18 цаг 43 минут

Иргэдэд анхааруулья Та нөхөд жилийн өмнө өгөөгүй PCR буюу Polimerazi Chain Reakshin гэсэн англи үгийн товчлол Монголоор Полимеразын гинжин урвал гэдэг шинжилгээг өгөхгүй байх эрхтэй Та гэрээсээ л гараагүй хойно яаж вирус тээгч байх вэ дээ Харин шинжилгээ олон хүнээс авч байгаа хүн хамгаалах хувцастай ч халдвар түгээж байхыг үгүйсгэхгүйээ 3 сая хүний шинжилгээ хийсэн байнаш вээ одоо боль Амтай болгон ямар ШУ-гэж вирус хайна вэ? Боль Шинжилгээ авах цаг авах ч гэх шиг Балай юмаа Вирус хаана байх вэ Бодоочээ????

124.158.64.216 Энхтайван эмч   • 2021, 3 сарын 3. 18 цаг 23 минут

Үнэхээр КоронаВирус гэж шинэ ьирусийн цар тахалМонголд Францын уран ухагч оруулж ирснээс хойш Улс төржүүлсээр байгаад НЭМ , Амьсгалын замын Вирусийн халдварын дэгдэлтийг Сүүлдээ бүүр юу вэ? Зүгээр энгийн гэдэсний Нянгийн халдвар үүсгэгчтэй тэмцэж байгаа болж асар их улс төржүүлж бизнесболгосоор бүтэн жил хөөсөрннлж үлгэр уншсаар байна Болио,Zaluu.com-дPCR, Вакцин жмлийн хойно Монголд хэрэггүй "Шунал буцалсан УБ гэж хийтлэл гаржээ Нээрээ Хэзээ вэ хэдэн он бэ PCR-г 3 сая хүнд хийсэн байнаТа нөхөд өөрсдөө ухаантай мэдлэгтэй бай Зүгээр л боль

124.158.64.216 Зочин   • 2021, 3 сарын 3. 18 цаг 08 минут

Энэ хүний санаа зөв байна. 21-р зуун хэдийгээр Вирусийн зуун гэгддэгч Вирус судлалын Новелийн шагналтан ямар чВирус заавал Амьд эс эд,уурагтай орчин шаарддаг асар богино хугацаанд мутацап ордог гэснээр Их Британы мутацийн Ковид-19 шинээр дэгдэж эхэлсэн байхап Цөөхөн Монголд 3032 хүнээ халдарт өртүүллээ Тирусээ уншаад ажлаа төлөвлө гэж ЭМЯ ХӨСҮТ-ийнхөнд хатуу сануулья Тэнэг арга хэмжээ авч байна Бүх хүн PCR хийлгэж ёсгүй ,Вакцинжуулах ажил маш анхааралтай дулхийн бүх улсын хамгийн сүүлд вакцинжуулах г.м Монгол хүний амь нас асар үнэтэй

124.158.64.216Ч.Жаргалан   • 2021, 3 сарын 3. 17 цаг 55 минут

УОК болон нийслэлийн ОБК-т Коронавирус -Ковид анх гарсан Хятадын Ухань биш Монголын нийслэлд Бүтэн Жил өнгөрчихөөп байхад Голомтыг цомотгох биш Нэг хаалга гээд байснаа одоо гэр бүлийн бүх хүн шинжилгээ өг гэх шиг Иргэдийг ингэж мунхаруулж цар тахлаар бизнес хийж амтай болгон шинжлэх ухааны үндэслэлгүй урьын урт үлгэр зохиож Мэдээ уншихаа боль Шинжилгээ огт шаардлагагүй Та нөхөд Өөөрсдөө Вирусийн Амьсшалын замын халдвартай тэмцэж байгаа биш гэдэсний нянгийн халдараас сэргийлэх ажил хийж байгаагаа ойлгооч Хэзээ хойно Иргэдээс PCR -г зогсоо !

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.