Нийслэлээс гарах хөдөлгөөнийг гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн нээсэн. Гэвч аймаг, сум бүр нийслэлээс очиж буй иргэдэд харилцан адилгүй шаардлага тавьж байгаа нь чирэгдэл үүсгээд буй. Тодруулбал, PCR шинжилгээ өгөөд хотоос гарсан ч орон нутагт очоод долоо хоног тусгаарлагдана гэдэг шаардлага тавьж байгаа. Үүнд УОК-ын дарга тайлбар өглөө.
Тэрбээр “Орон нутагт зорчиж байгаа иргэдээс санал, гомдол ирж байгаа. Аймаг, орон нутгийн онцгой комиссууд УОК-ийн шийдвэрийг өөр өөрөөр хэрэгжүүлж байгаа тохиолдол бий. Энэ талаар аймгийн удирдлагуудтай цахим хурал хийж, УОК-ын шийдвэрийг нэг мөр хэрэгжүүлэх үүрэг даалгавар өгсөн. Хяналт тавьж ажиллаж байна. Хэдий тийм боловч зарим газар ийм тохиолдлууд гарсаар байна.
72 цагийн хугацаанд хүчинтэй шинжилгээ өгсөн бол орон нутагт очоод заавал тусгаарлагдах шаардлагагүй. Харин тухайн орон нутагт байнга оршин суудаг иргэн Улаанбаатар хотоос очиж байгаа бол долоо хоног ажиглалтад байна. Гэхдээ буцаж гарах бол шинжилгээний хүчинтэй хугацаандаа багтаж орж, гарах нь чөлөөтэй. Ямар нэгэн байдлаар олон хоног тусгаарлагдах шаардлага байхгүй. Зарим аймагт 14 хүртэл хоног тусгаарлаж байна гэдэг асуудал ч гарсан. Тийм асуудал огт байхгүй гэдгийг хэлье" гэжээ.
11 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Завханд гарсан жишээг хар. Хэрвээ очоод өөрийгөө тусгаарласан бол ингэж их асуудал үүсгэхгүй байсан. Хавьтлын тоо цөөн байх тусам цааш нь татхаахгүй.
Oron nutgaar haldvar targaad diilehgvi yum bolhgoj baigaa hatuu shirvvn baildaa amasaihan saidaa jijigreed baigaan
Энэ С.Амарсайхан мал юмаа мэргэжлийн хүмүүсийг ажлыг нь хийлгэ, хэт улс төржиж болохгүй
Орон нутагт тараах юм байна л даа. Буруу л юм шиг санагдаад байх юм
орон нутагт 7 хоног тусгаарлах нь зөв шүү.ПСР шинжилгээ бол вакцин биш. халдвартай хүн очиход халдвар тараах эрсдэлтэй шиидвэр гаргаж дээ.
PCR шинжилгээний цаг цахимаар авахдаа байршлаа сонгож аваад цагаа бататгах гээд дахиад ороод үзтэл "БЗД-ийн 7-р байнгын цэг" гээд өөрчлөгдсөн байна. Энэ цэгийн байршлыг мэдэхээр лавлах болон дүүргийн хариуцаж буй хүн гээд нэлээд хэдэн хүнд утасдаж асуулаа. Мэдэх хүн алга. Ямар учиртай юм бэ? Байнгын цэгүүдийн байшрлаа тодорхой болгож өгөөч. Мэднэ гэсэн хүн рүү нь утасдахаар мэдэхгүй очоод үз гэхийн. бүх газар нь очиж үзэх юм уу?
Хөдөө орон нутагт хэдэн хоног тусгаарлахыг орон нутгийн удирдлагуудад эрхийг нь өгөх хэрэгтэй.Тэд орон нутгийнхаа цагийн нөхцөл байдалд тохируулан шийдвэрээ гаргах хэрэгтэй.Амарсайханд хамаагүй
Энэ Амарсайхан вирусийг санаатай тараах бодлого бариад байна. Хөдөө очоод золголт хийгээд, Март, цэргийн баяр тэмдэглээд явж өгөхийм бна даа. Тусгаарлах нь зөв.
ПСР өгөөд орон нутагт очсон хүнийг тусгаарлахгүй гэдэг маш буруу.Далд үедээ илрэхгүй байгаад 2,3 дахь дээрээ зөндөө илэрч байгаа.Тухайлбал Завханд очсон 2 хүн ПСР сөрөг гараад очсон боловч 2 дахь дээрээ илэрсэн.Одоо орон нутаг ногоон бүсрүүгээ алдаад эхэллээ.Амарсайхан,Сумъяабазар нар мэргэжлийн хүмүүсийнхээ саналыг харгалзахгүй муйхар шийдвэр гаргадгаа болих хэрэгтэй.
ПСР шинжилгээ өгөхөд төлбөртэй болсон юмуу монгол комент ийм мэдээлэл өгч байна
өнөөдөр дарханд ирсэн.7 хоног тусгаарлана гэж бна.дарханд орохдоо пср хийлгэсэн бичиг,асуумжаа үзүүлж бүртгүүлээд саадгүй орсон.