Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургуулийн эрдэмтэд "Ковид-19" халдварыг шүлснээс илрүүлэх шинэ оношлуур бүтээж, хэрэглээнд нэвтрүүлэхэд бэлэн болжээ. Эрдэмтдийн багийн төлөөллийг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан хүлээн авч уулзлаа.
Энэ оношлуурын халдвар илрүүлэх мэдрэг болон өвөрмөц чанар нь туршилтаар 100 хувийн үзүүлэлттэй, шинжилгээний хариуг богино хугацаанд гаргах боломжтой юм байна. Мөн сорьцыг 14 хоногийн хугацаанд хадгалах боломжтой бөгөөд зардал нь 2-3 дахин хямд гэдгийг Эрдэмтдийн зөвлөлийн дарга, АШУҮИС-ийн захирал, доктор, профессор Н.Хүрэлбаатар танилцуулав. Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан оношлуурыг албан ёсоор баталгаажуулж, шинжилгээ авч байгаа бүх лабораторийг түшиглэн нэвтрүүлэх, ялангуяа сорьцын хариуг богино хугацаанд гаргахаа эрчимжүүлэхийг Эрүүл мэндийн сайдад даалгав.
2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Анагаахын шинжлэх ухаан өндөр хөгжсөн орнууд шүлснээс Корона илрүүлдэг шинжилгээг мэдэхүү, манай оюуны өмч үү. Олон улсад баталгаажижи хэрэглэдэг юм уу. Тухайн улс дотроо шийдээд хэрэглээд эхлэдэг юм уу. Манай ЭМШУСургуулийн лаборатори эрдэмтэд үнэхээр баталгаатай нээлт хийсэн бол сайн л байна. Цаг хугацаа харуулах биз ээ.
Мөдхөн оношлуур нь хуурамч гээд ардчилсан намын угшилтай хэсэг нөхдүүд эсэргүүцээд эхлэнэ дээ монгол хүн сайн явж болдоггүй хятадын бодлого хэрэгжсээр байгаа шүүдээ