Улаанбаатараас Завхан аймагт очсон хоёр иргэн халдвартай нь батлагдаж, тус аймгаас орох, гарах хөдөлгөөнийг энэ сарын 15-н хүртэл хязгаарлаад буй. Тэгвэл тус хоёр иргэн Завхан руу явахдаа Өвөрхангай аймгаар дамжин өнгөрчээ.
Ингэхдээ хоёрдугаар сарын 26-ний өдрийн 15 цагийн орчимд тус аймгийн НОМИН худалдааны төв, Петровис ШТС-аар үйлчлүүлсэн байна.
Иймд энэ хугацаанд тус газраар үйлчлүүлсэн иргэд өөрсдийгөө ажиглаж, шинж тэмдэг илэрвэл аймгийн харьяа өрхийн эрүүл мэндийн төвд хандахыг анхаарууллаа.
2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Баянхонгорын төвөөр бас ормоор юмаа. Ерөөсөө дур зоргийн увайгүй хүмүүс өвчин тарааж байна.
Шинжилгээ өгч гарсан юмуу хулгайгаар гарсан бол хатуу арга хэмжээ аваарай одоо иргэд өөрсдөө жаахан бодолтой сахилга баттай байхгүй бол төр засаг ганцаараа дийлэхгүй шүү