2021 оны 3-р сарын 5
12 цаг 49 минут

"Оюутолгой" ХКК татварын актаар ногдуулсан 648.9 тэрбум төгрөгийг төлжээ

Монгол Улсын Татварын алба “Оюутолгой” ХХК-ийн 2016 оноос 2018 оныг дуустал хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийж, нөхөн ногдуулалтын актаар 649.4 тэрбум төгрөгийн нөхөн татвар, торгууль, алдангийг ногдуулаад байсан.

“Оюутолгой” ХХК 2021 оны 2 дугаар сарын 25-ны өдөр 229.8 тэрбум төгрөгийн татварын орлогыг төрийн сангийн дансанд байршуулсан бол 2021 оны 3 дугаар сарын 4-ний өдөр үлдэгдэл 419.2 тэрбум төгрөгийг төрийн сангийн дансанд шилжүүлсэн байна. 2020 оны татварын актаар илэрсэн зөрчлүүдээс дурдвал:

-       “Оюутолгой” ХХК-иас Рио Тинто компанид шилжүүлсэн нийт 549.0 тэрбум төгрөгийн менежментийн үйлчилгээний төлбөрөөс суутган татвар авч ногдуулж төлөөгүй зөрчилд 164.7 тэрбум төгрөгийн нөхөн татвар, торгууль, алданги;

-       “Оюутолгой” ХХК-иас Туркойс Хилл Ресурс, Рио Тинто компанийн харилцан хамааралтай этгээдүүдэд төлсөн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүү 1,953.5 тэрбум төгрөгөөс татварыг бүрэн суутган авч, ногдуулж төлөөгүй зөрчилд 382.7 тэрбум төгрөгийн нөхөн татвар, торгууль, алданги;

-       “Оюутолгой” ХХК-ийн экспортод гаргаж, худалдсан бүтээгдэхүүнд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тооцож төлөхдөө Ашигт малтмалын тухай хууль, Хөрөнгө оруулалтын гэрээний холбогдох заалтыг дагаж мөрдөөгүй зөрчилд 46.7 тэрбум төгрөгийн нөхөн татвар, торгууль, алданги;

-       Бодит бус ханшийн зөрүүгээр ирээдүйд шилжүүлэх алдагдлын дүнг 395.2 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн;

-       Монгол Улсад байрладаггүй гадаадын компаниудад төлсөн 134.5 тэрбум төгрөгийн угсралт, суурилуулалт, техник, мэдээлэл технологийн үйлчилгээний төлбөрөөс суутган татвар авч, ногдуулж төлөөгүй зөрчилд 34.4 тэрбум төгрөгийн нөхөн татвар, торгууль, алданги;

-       Агаарын бохирдлын төлбөр төлөөгүй зөрчилд 800,000 төгрөг.

“Оюутолгой” ХХК-ийн 2013 оноос 2015 оныг дуустал хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийж, шийтгэлийн хуудсаар 377.1 тэрбум төгрөгийн нөхөн татвар, торгууль, алдангийг мөн 2018 оны 1 дүгээр сард ногдуулсан. Энэхүү шийтгэлийн хуудсаас 359.7 тэрбум төгрөгийг “Оюутолгой” ХХК эс зөвшөөрч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд маргаан нэхэмжлэл, Лондоны олон улсын арбитрын шүүхэд нэхэмжлэл тус тус гаргасан. 2018 оны татварын актаар илэрсэн зөрчлөөс дурдвал:

-       “Оюутолгой” ХХК-иас Рио Тинто компанид шилжүүлсэн нийт 589.4 тэрбум төгрөгийн менежментийн үйлчилгээний төлбөрөөс суутган татвар авч ногдуулж төлөөгүй зөрчилд 176.8 тэрбум төгрөгийн нөхөн татвар, торгууль, алданги;

-       “Оюутолгой” ХХК-иас Туркойс Хилл Ресурс, Рио Тинто компанийн харилцан хамааралтай этгээдүүдэд төлсөн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүү 522.1 тэрбум төгрөгөөс татварыг бүрэн суутган авч, ногдуулж төлөөгүй зөрчилд 156.6 тэрбум төгрөгийн нөхөн татвар, торгууль, алданги;

-       “Оюутолгой” ХХК-ийн экспортод гаргаж худалдсан бүтээгдэхүүнд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тооцож төлөхдөө Ашигт малтмалын тухай хууль, Хөрөнгө оруулалтын гэрээний холбогдох заалтыг дагаж мөрдөөгүй зөрчилд 24.3 тэрбум төгрөгийн нөхөн татвар, торгууль, алданги;

-       Бодит бус ханшийн зөрүүгээр ирээдүйд шилжүүлэх алдагдлын дүнг 402.6 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн;

-       Агаарын бохирдлын төлбөр төлөөгүй зөрчилд 2.2 сая төгрөг.

Татварын хяналт шалгалтын дагуу гарсан дээрх татварын актуудыг Монгол Улсын татварын хууль тогтоомжийг үндэслэн ногдуулсан ба “Оюутолгой” ХХК, Рио Тинто болон Туркойс Хилл Ресурс компаниуд нь Монгол Улсад төлөх татварыг үнэн зөв, шударгаар, бүрэн төлөх үүрэгтэй.

Монгол Улсын Засгийн газар Монгол Улсын татварын хууль тогтоомжийн хэрэгжилтийг бүрэн хангуулахад шаардлагатай бүх арга хэмжээг авч ажиллаж байгаа бөгөөд Монгол Улсад олсон орлогод татвараа үнэн зөв ногдуулж, шударгаар төлөх шаардлагыг “Оюутолгой” ХХК, түүний менежментийг хэрэгжүүлж буй Рио Тинто, хувьцаа эзэмшигч болох Туркойс Хилл компаниудад тууштай тавьж, яриа хэлэлцээ үргэлжилж байна. 

 

14
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

14 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

98.206.15.23Зочин   • 2021, 3 сарын 6. 23 цаг 30 минут

oyun erdene iin ued l pddanuud uruu tulj ehleh shivdee.Zaluu zorigtoi shudarga udirdagch niigemd iim l nuluutei bna.Ulam hicheegeerei.

43.250.126.130Зочин   • 2021, 3 сарын 6. 13 цаг 33 минут

Одоо тэр оруулсан мөнгийг хаана юунд зарцуулах шилэн дансыг харуулах хэрэгтэй.

43.228.129.20зочин   • 2021, 3 сарын 6. 12 цаг 36 минут

Монголчууд шиг арчаагүй ард түмэн гэж алга, тэр сонгож гаргасан хүмүүсийг нь хар бүгд шахуу хулгайч луйварчид байгаа болохоор яаж улс орон хөгжих бэ, Мэдээж хулгайч луйварчид өөрсдөдөө ашигтай зүйл хийнэ үү гэхээс юун монгол улс юун ард түмэн гэдэг ойлголт ой тоймд нь байхгүй Хэрвээ төр засаг нь төр засаг шиг байсан бол өнөөдөр бид нар ОЮУТОЛГОЙН-н 50%-н ашгийг нэгч төгрөг гаргалгүйгээр ямарч маргаангүйгээр хуулийн дагуу эзэмшээд хангалттай доллар цуглуулаад байж байх байлаа.Гэтэл өнөөдөр авах ёстой татвараа авсны төлөө ингэж шоудаж байх гэж .

66.181.161.103Зочин   • 2021, 3 сарын 6. 11 цаг 34 минут

Гадныхан чинь өөрсөддөө байгаа зөрчлөө засаж байгаад шүүхдэлцэх гэж байгаа хэрэг. Түүнээс биш сайндаа ч төлөөгүй байх

202.9.46.22зочин   • 2021, 3 сарын 7. 11 цаг 35 минут

Чи эхнэрээ хардаж сэрдэж хичнээн зовоодог болоо. Гэхдээ ийм хардамтгай хүмүүс өөрсдөө л хамгийн их зовдог юм шүү дээ. Насаараа тархи нь хар хорд идэгдэж нэг ч өдөр сэтгэл тайван амьдарч чадахгүй сүүдрээ хүртэл сэрдэж амьдрана гэдэг юутай гаслан.

103.212.117.42Зочин   • 2021, 3 сарын 6. 11 цаг 00 минут

ОЮУГАА ӨӨРСДӨӨ АШИГЛАХ БОЛОМЖТОЙ БИД ЧАДНА ӨӨРСДӨӨ ХИЙЕ

122.201.22.238Зочин   • 2021, 3 сарын 6. 7 цаг 28 минут

Нэгд Оюутолгойд хот байгуулах шаардлага тавиач, хэдэн сэндвич барилга, эсгий гэр босгочихоод залуусын амьдралыг хоёр тийш болгож айл гэр сүйрүүлж дууслаа. Хоёрт орлого нь Монгол банкаар дамжих хууль яаралтай гаргаач.

202.9.47.27Зочин   • 2021, 3 сарын 5. 17 цаг 07 минут

ОЮУ ТОЛГОИН МӨНГӨ МОНГОЛ УЛСЫН БАНКААР ДАМЖИХ ЁСТОИ БИЗДЭЭ ...

202.9.47.27Зочин   • 2021, 3 сарын 5. 17 цаг 04 минут

ХУГАЦАА АЛДСАН ХОНОГУУДЫНХ НЬ ХҮҮГИИ НЬ АВААЧЭЭ ... МАНАИ УЛС ӨРӨӨ ТӨЛӨХ БОЛОХООРОО ХЭТРҮҮЛСЭН ХОНОГЫНХОО ХҮҮ ГЭЖ ӨЧНӨӨН МЯНГАН ДОЛЛАРЫН ХҮҮГ ТӨЛДӨГ БИЗДЭЭ ...

103.10.23.69Зочин   • 2021, 3 сарын 5. 14 цаг 48 минут

Бүхэл бүтэн Улсын Ерөнхий сайд байсан хүн АЛБАН ТУШААЛД ШУНАН гэтэл харпиараа нэгэн компани татварын өр төлснийг СҮР болгон ӨӨРИЙН гавьяа мэтээр харагдуулах гэх нь ТОМ ЭМГЭНЭЛ

192.82.72.80Уншигч Баяраа   • 2021, 3 сарын 5. 14 цаг 18 минут

ОТ компани нь дуурчихсэн улаан луйварчин газар байна шуудээ. Хуулийн дагуу Монгол улсад хэл амгуй татвараа толоод баялагаа ухах нь шударга явдал. Гэтэл аль 2013 оноос хойш татвараа толох гуй улс ундэстнийг дээрэлхэж доромжлоод луйвар хийж дахин нохогдошгуй баялаг болох зэс, алт байгалийн бусад унэт эрдэс , чандмань эрдэнэ усыг минь ашиглаж баялагийг маань цолмож байгаа ийм увайгуй гэрээ контрактаа хэрэгжуулдэггуй хогийн компаниас гэрээг яаралтай цуцалж утэр тургэн хоон гаргахыг засгийн газраас шаардаж байна. Гэрээг зогсоох ëстой.

66.181.178.28Зочин   • 2021, 3 сарын 5. 13 цаг 47 минут

Bidend kheregtei zuild zartsuulaasai ene ikh mungiig

64.119.19.195ард түмэн   • 2021, 3 сарын 5. 13 цаг 33 минут

одоо энэ гэрээг бүрэн шинэчилж өөрчлөх хэрэгтэй

202.179.26.184Иргэн   • 2021, 3 сарын 5. 13 цаг 10 минут

Татвар төлсөн төлнө гээд байгаа энэ мөнгө чинь зардлаа тооцоод олох ашгийн дэндүү өчүүхэн хэсэг шүү дээ. Манай авилгад идэгдсэн төрийнхөн авилгын сүлжээнд нь байгаа учир ард иргэддээ татвараа төлсөн, төллөө гэж толгой угааж гэрээгээ өөрчлөхгүй байхын гол гогцоо учир нь энд байгаа юм

Шинэ мэдээ

Хоол үйлдвэрлэлээс болж хуваарьт нислэгүүд хойшлогдсон асуудалд “МИАТ ТӨХК” гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир тайлбар өгнө үү2 сар 5. 9:27“МИАТ ХХК”-ийн удирдах албан тушаалтнууд шалгагдаад эхэлсэн сургаар МАН-ын цагаан байраар даргын суудалд горилогч нар гүйдэлтэй болжээ2 сар 4. 12:08Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.