2021 оны 3-р сарын 6
14 цаг 50 минут

Цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж байгаа ажлын талаар УИХ-ын байнгын хорооны түр хороонд танилцуулав

Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих, шаардлагатай бол Улсын Их Хурлын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Түр хороо  (2021.03.04) хуралдлаа.

Эхлээд Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын нөхцөл байдал, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, эмчилгээний арга тактик, цар тахлын голомтыг хумих талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан танилцуулсан.

Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 27 дугаар тогтоолоор Нийслэлийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, иргэн, хуулийн этгээдийг 2021.02.11-2021.02.23-ны өдрийг хүртэл хугацаанд гамшгаас хамгаалах Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, шат шатны арга хэмжээг авч хэрэгжүүлсний үр дүнд нийслэл хот маань ажил, амьдралын хэвийн горимд шилжээд байгаа юм.

Эхлээд Шадар сайд “Нэг хаалга нэг шинжилгээ” арга хэмжээний зорилго, үр дүнгийн талаар танилцуулсан. Олон нийтэд долоо хоногийн өмнө зарлаж байгаад хоёрдугаар сарын 11-ний өдрөөс гамшгийн үеийн Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, 12 хоногийн хөл хорио тогтоож, энэ хугацаанд “Нэг хаалга нэг шинжилгээ” арга хэмжээг зохион байгуулсан. 12 хоногийн хугацаанд 411 мянган өрхийн нэг иргэнээс ковидын халдварын сорьцийн шинжилгээ авахаар төлөвлөсөн бол энэ хугацаанд явуулын болон суурин цэгээр дамжуулан нийт 558 мянган иргэнээс шинжилгээ авчээ. Үүний үр дүнд 221 халдварын тохиолдлыг тогтоож, 36 шинэ голомтыг олж илрүүлж, тэдгээрийн ойрын хавьтлын 300 гаруй хүнийг тусгаарлсан байна. Төрийн үйлчилгээний цахим сан болох www.e-mongolia.mn-д цар тахлын талаарх тухай цэс нээсэн тул холбогдох бүх мэдээллийг нэг дороос авч болно гэдгийг энэ үеэр С.Амарсайхан сайд онцоллоо.

Үргэлжлүүлэн тэрбээр коронавируст халдвар (КОВИД19)-ын тархалтын түвшин тогтоох, хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохицуулах түр журамын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.

Засгийн газрын 45 дугаар тогтоолоор Гамшгийн үеийн бэлэн байдлын гурван зэрэглэл, 4 түвшин буюу НОГООН, ШАР, УЛБАР ШАР, УЛААН түвшнийг баталжээ. Мөн түвшин тус бүрд төрийн байгууллага, иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны зохицуулагдахыг тусгасан байна. Ингэснээр өмнө нь нийслэл, дүүрэг, аймгийн Онцгой комиссын дарга нарын шийдвэрээр аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг нээж, хаадаг байсныг өөрчилж, гамшгийн түвшинг УОК-ын тогтоосноор энэ дагуу ямар зохицуулалт хэрэгжихийг иргэд шууд мэдэх боломжтой болсноороо давуу талтай юм байна. Иргэн, аж ахуйн нэгжүүд шар түвшинд халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж ажилласнаар халдвар тархах эрсдэл буурч, үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөл бүрдэж, цаашдаа улбар шар, улаан түвшинд шилжихгүй байх боломж бүрдэх ач холбогдолтой гэдгийг тэрбээр мэдээллийн үеэр тэмдэглэв.

Шадар сайд үргэлжлүүлэн тусгаарлан ажиглах түр журам буюу гэрээр тусгаарлах журмын талаар мэдээлэл өгсөн бөгөөд энэ оны гуравдугаар сарын 1-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд 32 тусгаарлах байранд 2302 иргэн байгаа аж.
Короновирусын халдвараас урьдчилсан сэргийлэх, иргэдээ дархлаажуулах ажил эхэлсэн талаар Засгийн газрыг гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Энхболд Түр хорооны гишүүдэд мэдээллээ.

Иргэдээ вакцинжуулах төлөвлөгөөний хүрээнд насанд хүрсэн иргэд буюу нийт иргэдийн 60 хувь (1.9 сая хүн)-д хийх вакцин авах юм байна. Үүнд Оксфордын Их сургуулийн эрдэмтдийн бүтээсэн, ДЭМБ-аас зөвшөөрөгдсөн “Астразэнэка” вакцинаас 150 мянган тун, БНХАУ-д үйлдвэрлэсэн, ДЭМБ-д бүртгэгдэхээр хүлээгдэж буй “Синофарм” вакцинаас 300 мянган тун, ОХУ-д үйлдвэрлэсэн, ДЭМБ-д бүртгэгдэхээр хүлээгдэж буй “Спутник V” вакцинаас 20 мянган тун тус тус татан аваад байгаа аж. Эхний ээлжинд эрүүл мэнд, цагдаа, онцгой болон стратегийн салбарын ажилтан, алба хаагчдаа вакцинжуулж эхлээд байгаа гэлээ.

Вакцин татан авалтын талаар мэдээлэхдээ “КОВАКС” хөтөлбөрийн хүрээнд зургадугаар сар хүртэл “Астразенека” вакцины 112,000 тунг хүлээн авахаар тогтсон бөгөөд үүнээс эхний 14,400 тун энэ сарын 15-ны дотор татан авах юм байна. Түүнчлэн ОХУ-аас манай улсад “Спутник V” вакциныг тусламжаар нийлүүлэхээ илэрхийлсэн. Үүний сацуу 200,000 тунг худалдааны шугамаар захиалж, тавдугаар сарын эхээр татан авахаар төлөвлөсөн байна. “Синофарм” компаниас 300,000 тун вакциныг арилжааны шугамаар дөрөвдүгээр сард багтаан худалдан авах боломжийг судалж байгаа бол “КОВАКС” хөтөлбөр, Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд “Файзер” вакцины 25,000 тунг оруулж ирэх асуудал хэлэлцэгдэж байгаа гэлээ.

Гадаад улс орнуудаас иргэдээ татан авах үйл ажиллагааны талаар ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг мэдээлэл танилцуулсан. Засгийн газраас Гадаад улс орнуудаас иргэдээ татан авах арга хэмжээг тогтмол зохион байгуулсаар ирсэн бөгөөд өнөөдрийн байдлаар гадаадын 28 улсаас нийт 8839 иргэн эх орондоо ирэх хүсэлтийг ирүүлээд байгаа гэлээ. Үүний ихэнх нь буюу 4521 нь БНСУ-д байгаа иргэд юм байна. Ирэх саруудад буюу гурав, дөрөвдүгээр сард чартер нислэгийн тоог нэмэгдүүлж сард 14 доошгүй удаа нисгэж, сард дунджаар 2000 гаруй иргэдийг татан авахаар төлөвлөж байгаа юм байна. 2020 онд гадаад улсад байгаа 941 иргэний өргөдөл, хүсэлтийн дагуу нислэгийн тийзний төлбөр, тусгаарлах байрны төлбөрийг хөнгөлөх хэлбэрээр нийтдээ 3.4 тэрбум төгрөгийн тусламж, дэмжлэг үзүүлжээ. 2021 оны эхний хоёр сарын байдлаар 65 иргэнд 75 сая төгрөгийн тусламж үзүүлээд байгаа бол одоогоор ирүүлээд байгаа 39 иргэний хүсэлтийг шийдвэрлэхээр ажиллаж байгаа гэлээ.

Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын нөхцөл байдал, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, эмчилгээний арга тактик, цар тахлын голомтыг хумих талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний танилцуулга, Коронавируст халдвар (КОВИД-19)-ын вакцины хангалт, нийлүүлэлтийн талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, Цар тахлын үед гадаадад байгаа иргэдийн татан авалтын талаарх мэдээллийг сонссоны дараа хуралдаанд оролцсон гишүүд асуулт асууж, Шадар сайд, Эрүүл мэндийн сайд болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт, мэдээлэл авлаа.

2
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.21.107.106Irgen   • 2021, 3 сарын 15. 14 цаг 37 минут

Hiij bgaa ajlig demjij bna, Gehdee 64-deesh nasni irgediig vaktsinjuultad hamruulahgui yum uu??? Yagaad medeelehgui bna. Yalgavarlan uldeej bna u?? Huvi hunii huvid Orosin baktsin hiilgemeer bna. ..Uuniig hiine gej buu rulgaarai. Medeelleliig il tod niitlene uu

103.26.193.89зочин   • 2021, 3 сарын 6. 16 цаг 54 минут

Вакциныг ,сүр ,дуулиантай ,яаран ,татаж ,авчихаад ,хагас ,сар ,болж ,байхад ,ядаж ,эмч ,цагдаагаа ,дуусгачихгүй ,том ,юм ,яриад ,байгаад байдаг. Хүнээр ,туршиж ,болохгүй. Дэлхийд ,итгээд ,хийх ,байлаа.Бэлтгэл хийсэн ,гэдэг ,худал ,байжээ.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.