2021 оны 3-р сарын 7
12 цаг 03 минут

Д.Сумъяабазар: ХӨСҮТ хийж байгаа ажлынхаа хүчин чадал, хэмжээг тооцохгүйгээр шинжилгээ авч, иргэдэд хүндрэл учруулж байна

Нийслэлийн онцгой комиссын удирдлагууд болон дүүргийн Онцгой комисс цаг үеийн асуудлаар цахимаар хуралдаж, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар дүүргийн удирдлагуудад үүрэг чиглэл өглөө.

Тэрбээр “Нийслэлийн Онцгой комисс болон дүүргийн Онцгой комисс маш сайн ажиллаж байгаа. Хийж байгаа ажлуудаа ард иргэддээ зөвөөр ойлгуулж, шуурхай мэдээлэл хүргэх ёстой. Тандан судалгааг хэсэгчилсэн байдлаар зайлшгүй хийх газрууд байгаа. Тухайлбал, аль нэг дүүрэг, хорооны орон сууц, гэр хорооллын гудамжинд тандан судалгааг 24 цагийн дотор хийх ёстой. Дараа нь  хамгаалалтад авна, авахгүй гэх асуудал яригдана. Улсын онцгой комисс болон ХӨСҮТ, Эрүүл мэндийн яам 24 цагийн дотор тандан судалгаагаа буулгаж чадахгүй байгаа гэдгээ ард иргэддээ хэлээд уучлалт гуйх ёстой. Нийслэлийн Онцгой комисс зохион байгуулалт, хэрэгжилт дээр хяналтаа тавьж ажиллах үүрэгтэй. Дүүргийн удирдлагууд тандан судалгаа, хамгаалалт, тусгаарлалт гэж юу юм бэ гэдгийг тус, тусад нь ойлгомжтой байдлаар иргэддээ түгээх ёстой” гэлээ.

Мөн “Нийслэл, дүүргийнхэн баяр тэмдэглэж байгаа зүйл огтоос байхгүй. Харин баяр тэмдэглэх гэж байгаа байгууллага, аж ахуйн нэгжүүд дээр очиж, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж, халдвар хамгааллын дэглэмээ мөрдөж ажиллах тал дээр нь хяналт тавьж ажиллаж байна.

Харамсалтай нь ХӨСҮТ хийж хэрэгжүүлж байгаа ажлынхаа хүчин чадал, хэмжээг тооцохгүйгээр орон нутаг руу явах хүсэлтэй иргэдэд хүндрэл учруулсан. Үүнийгээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Нийслэлийн Эрүүл мэндийн байгууллагын зүгээс тодорхой цэгүүдэд сорьц авч байгаа. Гэтэл ЗӨСҮТ, ХӨСҮТ ачааллаа дийлэхгүй, сорьцыг авахгүйгээр хойшлуулдаг, урт дараалал үүсгэдэг, ар, өврийн хаалга хэрэглэдэг зохисгүй байдал үүсгэж байна. Лабораторийнхоо хүчин чадлыг тооцоолоогүй байж, дээрээс нь үүрэг чиглэл өгөөд 24 цагт гаргана гэдэг зүйл яриад байдаг. Яг үнэндээ, бодит байдал дээр 72-96 цаг болж байгаа. Үүнийгээ иргэдэд үнэн зөвөөр нь хэлээд ЗӨСҮТ, ХӨСҮТ, ЭМЯ-ны хариуцаж байгаа хүмүүс нь ард иргэдээсээ уучлалт гуйх ёстой.

Нийслэлийн Онцгой комисс, дүүргийн Онцгой комиссыг ажиллахгүй байна гэх мэтээр ташаа ойлголтыг нийгэмд өгч байгаад нь үнэхээр харамсаж байна. Улаанбаатар хотын хэмжээнд төр захиргааны байгууллагын албан хаагчид цаг наргүй ажиллаж байгаа. Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын эмч ажилтнууд цаг наргүй, сульдаж унатлаа ажиллаж байна. Хүн хүчний хувьд хэцүү байна. Эрүүл мэндийн ажилтан, албан хаагчдын ажил, амралтыг зохицуулах, урамшуулал олгох тал дээр анхаарах хэрэгтэй байна” гэлээ.

Цаашид нийслэлийн иргэдээ вакцинжуулах бэлтгэл ажлыг сайтар хангахыг Хотын дарга  дүүргийн удирдлагуудад үүрэг болголоо. Мөн олон  нийтийг хамарсан баяр тохиож буйтай холбогдуулан иргэд, аж ахуйн нэгжүүдэд халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэх тал дээр хяналт тавьж, арга зүйн зөвлөгөө өгч ажиллахыг үүрэг болгов.

15
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

15 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.9.46.48иргэн   • 2021, 3 сарын 9. 12 цаг 42 минут

Сумтай Сумьяабазар гуай хорио цээрийг эсэргүүцээд л ААН- үүдийг ажлуулах хэрэгтэй гэж зөрж попорсоор байгаад хориог тавиулчихаад халдвар ихэсмэгц ЭМЯ ХӨСҮТ УОК ард түмнээсээ уучлалт гуй гэж эргүүтээд байх юм . Чиний буянаар халдвар ихэссэн юм чинь ачаалал нэмэгдэхгүй яадгийн Одоо бас л ХӨСҮТ рүү дайрч попорч эхэллээ. Дандаа нэг уснаас хуурай гарах гэсэн арьсаа хамгаалсан юм ярьж байх юмаа

124.158.97.145Зочин   • 2021, 3 сарын 7. 21 цаг 51 минут

Сумъяа малаа ажлаа өөрөө хийж чадахгүй байж ЭМЯ,ХӨСҮТ-рүү үсчээд хэрэггүй шүү чиний ухаан хүрэхгүй.Хэмжээгээ мэдэж хуцаарай.Сонгино хайрханы нөхөн сонгуулийн зардлыг гаргаж байж хуц.Чам шиг хөлдүүгээр нийслэл дутахгүй.

124.158.97.145Зочин   • 2021, 3 сарын 7. 21 цаг 46 минут

Ерөнхий сайдаа энэ Сумъяабазар махан толгойлсон шуналын див нийслэлийг бүр самарч гүйцлээ.Түргэн огцруулаачээ.Өөрөө ажлаа хийж чадахгүй байж УОК,ЭМЯ-руу үргэлж дайрна.МАН-д нийслэлийг удирдаад явчих боловсон хүчин байхгүй юм бол бусад намуудад өг.Хувийн шуналаараа сүлэлдсэн мафийнхнаар нийслэлчүүдийн хувь заяагаар тоглуулмааргүй байна..

64.119.21.172Зочин   • 2021, 3 сарын 7. 21 цаг 33 минут

За хуцаарай Сумба минь чи эргүү шийдвэрүүдээс болж УБ т короно тархаж ийм байдалд орсон чиний буруу

64.119.20.193Зочин   • 2021, 3 сарын 7. 16 цаг 26 минут

Өөрөө хэл амнаас айхдаа цэвэр сайхан амьтан болж харагдах гээд жинхэнэ ажиллаж байгаа хүмүүсээ буруутан болгох гэж байна. Өөрөө тэр ажилд нь туслаж хотоос нарийн зохион байгуулж хүчин зүтгэх ёстой шүү дээ. Ёстой дургүй хүргэчихлээ. Олны үнэлэмж ортой зөв байдаг ажээ.

202.126.89.51Zochin   • 2021, 3 сарын 7. 15 цаг 46 минут

Husvtiin zahiral hen bolsiin be. Ezen bna uu

202.126.89.202Зочин   • 2021, 3 сарын 7. 13 цаг 55 минут

Энэ юу яриад байгаагаач мэдэхгүй Сумьяабазарыг хотын даргаас хөөгөөч. Боловсролгүйгээ гайхуулаад 10 жилийн хүүхэд шиг юм яриад өөрийгөө өмөөрөөд гүйгээд байх юм. Бүтэн 1 жил тэсч болсон байж Вакцин тарьтал тэсээд олон нийтийн арга хэмжээ худалдаа үйлчилгээгээ хаагаач ээ. Санаатай бүгдийг нь Корона хүрсэн гэж хэвтүүлээд нэг хүний 8 сая төгрөгөө авч Сонгуулийн мөнгө босгох гээд байгаа юмуу.

202.126.89.51Zochin   • 2021, 3 сарын 7. 15 цаг 48 минут

Hptiin dargiin bolovsrol ch yahav.erunhiilugch maani dvrslaehiin dynd syrguuli tugssun.zyraach hvn um bna lee.

202.9.46.228Зочин   • 2021, 3 сарын 7. 13 цаг 43 минут

11 saraas hoish NOK gej lalar iin gazraa zohion baiguulj chadahgui odoo boltol hevendee bjiij ugui ee mon hutsaj chadaj bgan shu muu lalar iin Sumka

150.129.142.71зочин   • 2021, 3 сарын 7. 13 цаг 09 минут

Корона өдөр бүр 50--60 раа гараад байхад ямар ч их концерт, тоглолт зохион байгуулаад байнаа СУМЪЯА даргаа, Үүний дараа ямар үр дүн гарах бол доо, ХАРХАН НҮДЭН тоглолтын дараа яалаа даа ,Мартсан юм биш биздээ СУМЪЯАБАЗАР ааааааааа

103.212.116.28Зочин   • 2021, 3 сарын 7. 13 цаг 00 минут

Сумьяабазарын хийж гийгүүлж байгаа ажил гэж байхгүй ш дээ дээр нь ерөнхий сайд гэж эрүүл өвчтэй нь мэдэгдэхгүй амьтан хаана явсан газраа үгээр хөөцөлдөөд солиороод явах юм

103.229.120.24зочин   • 2021, 3 сарын 7. 12 цаг 14 минут

Нарийн мэргэжлийн лаборант нар ямар чухал байдгийг ЭМЯмэдэж авах хэрэгтэй.Мянган эмч нар байгаад шинжилгээ хийх мэллэг байхгүй.Жинхэнэ фронтонд лаборант нар цаг наргүй ажиллаж байна.Тэд дуугүй зүтгэсээр ... Хэн ч анзаарахгүй ядарч туйлдсаар байх шиг байна даа.

202.21.107.104Зочин   • 2021, 3 сарын 7. 13 цаг 32 минут

Яг үнэн шүү. Лабораторид ажиллахад лаборантууд голыг нь нугалдаг ш дээ. Шил сав, урвалж бодис, тоног төхөөрөмжийг нь бэлдэж ажиллагаанд оруулж өгдөг хүмүүс ш дээ.

59.153.114.38Зочин   • 2021, 3 сарын 7. 12 цаг 12 минут

ХӨСҮТ биш УОК НОК хийж байгаа ажил өөрийн бурууг доод хүмүүс рүү чихсэн шааж б.на

66.181.161.51Зочин   • 2021, 3 сарын 7. 19 цаг 36 минут

Хот хооронд явах хүмүүсийг тасралтгүй явуулмаар юмаа. Бөөгнүүлээд байхаар лабротори нь дийлэхгүй байх нь аргагүй бхаа. Эцсын эцэст тэнд чинь хүн л ажиллаж бгаа.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё8 цаг 41 минутын өмнөЭргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.