2021 оны 3-р сарын 7
13 цаг 00 минут

Д.Сумъяабазар: Цар тахлыг төр, иргэн, аж ахуйн нэгж хамтын хүчээр давна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар болон Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун нар “Тэнгис” кино театр, МN tower, Holiday Inn зочид буудлын үйл ажиллагаатай танилцаж, халдвар хамгааллын дэглэм мөрдүүлж ажиллах тал дээр арга зүйн зөвлөгөө өгч ажиллаа.

Тухайлбал, "Тэнгис" кино театрын хувьд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас өгсөн зөвлөмжийн дагуу хүний бөөгнөрөл үүсгэхгүй байхаар зохицуулж, танхимын дүүргэлтийг 50 хувиас хэтрүүлэхгүй ажиллаж байгаа аж. Мөн онлайнаар тасалбараа захиалах нөхцлийг бүрдүүлж, аль болох бэлэн мөнгөөр үйлчлүүлэхээс татгалзаж байгаа гэдгийг “Тэнгис” кино театрын Үйлчилгээний менежер Д.Дуулал хэллээ. Мөн ундаа, уснаас бусад идэх зүйлсийг танхимд оруулахыг хориглосон байна.

Харин Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “Энэ гуравдугаар сард олон нийтийн баярын өдрүүд тохиож байгаатай холбогдуулан иргэдийн ачаалал нэмэгдэх учраас мэргэжлийн байгууллагаас өгсөн заавар, зөвлөмжийг дагаж ажиллаарай. Хотын удирдлагын зүгээс бүх талаар дэмжиж, зөвлөн туслана. Энэ цар тахлыг төр, иргэн, аж ахуйн нэгж хамтын хүчээр давах ёстой. Дэм дэмэндээ явж байгаад эдийн засаг, бизнесээ босгож ирнэ. Тиймээс халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдөж ажиллаарай” гэлээ.

Харин Сонгинохайрхан дүүргийн “Соёмбо” кино театрын хувьд энэ сарын 9-нөөс үйл ажиллагаагаа эхлүүлэхээр бэлтгэл ажлаа хангаад байгаа талаар тус дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай хэллээ.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулууны хэлснээр нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа үзвэр үйлчилгээ, худалдаа, хоолны газруудад Мэргэжлийн хяналтын газраас 626 байцаагч ажиллаж, арга зүйн зөвлөгөө өгч ажиллаж байгаа аж. Тэрбээр “Өнөөдрөөс эхлээд энэ сарын 8-ныг дуустал урлаг, соёлын 11 тоглолт болохоор байна. Өнөөдрийн хувьд хоёр газар тоглолт болно. Нийслэлийн Соёл урлагийн газартай хамтраад халдвар хамгааллын дэглэм мөрдүүлж ажиллах тал дээр нь арга зүйн зөвлөгөө өгч ажиллаж байна. Урлаг, соёлын тоглолтууд дээр Мэргэжлийн хяналтаас 44 байцаагч ажиллаж байгаа. Хамгийн гол нь иргэд хувийн халдвар хамгааллын дэглэмээ мөрдөж, аж ахуйн нэгжүүдийн тавьсан шаардлагыг биелүүлж ажиллахыг уриалж байна” гэлээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “Нэг хаалга-Нэг шинжилгээ” арга хэмжээг амжилттай зохион байгуулсныг хэлээд үргэлжлүүлээд нийслэлийн иргэдээ вакцинжуулах тал дээр шуурхай зохион байгуулалт хийнэ гэлээ. Тэрбээр “Гуравдугаар сарын 15-наас хотын иргэдээ вакцинжуулах ажлыг шуурхай хийнэ. Сайн зохион байгуулалтад орж чадвал 2-3 сарын дотор нийслэлийн иргэдээ вакцинжуулж чадна. Ирэх долоо хоногт Ерөнхий сайд, Шадар сайдад Улаанбаатар хотын иргэдийг ойрын гурван сарын дотор вакцинжуулах хүсэлтээ тавьж ажиллана гэлээ.

Мөн Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар аж ахуйн нэгжүүдээ цаашид бодлого, үйл ажиллагаагаар дэмжиж ажиллахаа илэрхийлээд санал, хүсэлтээ 1800-1200 тусгай дугаарт өгөхийг зөвлөлөө.

4
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

4 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

192.82.67.168Зочин   • 3 сарын 8. 22 цаг 58 минут

УОК оос зөрсөн энэ олон шийдвэрт чинь толгой эргэчлээ. Нэг толгойтой баймаар байна хотын даргаа.

124.158.97.145Зочин   • 3 сарын 7. 21 цаг 38 минут

Драммын театрын 54 ажилтнаас халдвар илэрлээ.Сумъяабазараа махан толгойлсон хөлдүү мал минь үзвэрийн газруудаа хаагаачээ

64.119.21.172Иргэд   • 3 сарын 7. 14 цаг 40 минут

Есайд УОК н шийдвэрийг үл тоодог маанаг Сумьяагаас болж хар от нилдээ халдвар авах нээ.

202.9.46.228Зочин   • 3 сарын 7. 13 цаг 41 минут

Sumtaibuzartai buzargui ard olon Coronag davaad garna. Ene muu bas ooriigoo coronagaas ard olnoo hamgaalj yum hiij bna gej bodood bdiin bhdaa uhsen nohoin otsgor chamtai chamgui uur tsaina gedgiig medhuu nuh bolgond ordog ogotno min. Hogiin lalar

Шинэ мэдээ

ЭМЯ: 704 шинэ тохиолдол илэрч, гурван хүн нас барлаа28 секундын өмнөЭ.Өсөхжаргал: Нийслэлийн иргэд хүсвэл орон нутагт газар үнэ төлбөргүй өмчилж авах эрхтэй9 минут 37 секундын өмнөВ.Путины шинэ дайн12 минут 14 секундын өмнөЗайлшгүй шалтгаанаар орон нутгийг зорих иргэдийг шинжилгээнд хамруулах цэгийн байршил17 минут 28 секундын өмнөШинжилгээний цэгүүд цаг авсан иргэдэд үйлчилнэ19 минут 37 секундын өмнө60-аас дээш насны болон архаг хууч өвчтэй иргэдийг дархлаажуулж эхэллээ24 минут 9 секундын өмнөЖ.Энхбат: Хөл хорионы дэглэмийг сайтар баримтлуулахын тулд тэгш, сондгойгоор зорчуулахаар болсон24 минут 52 секундын өмнөУлаанбаатарт 1 хэм дулаан байна27 минут 35 секундын өмнөСүнээ: Хэвлэлийн хурал зарлаж муухай улстөрчийн нэрийг амаараа зарламаар байна 4 сар 12. 0:14Сургууль, цэцэрлэгийн талбайд салхинд гарах бололцоог бүрдүүлнэ4 сар 11. 14:05Дуучин Б.Батчулууныг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэллээ4 сар 11. 14:02Б.Жавхлан: Иргэдийн 300 мянган төгрөгийг 7-10 хоногт багтааж дуусгахаар ажиллаж байна4 сар 11. 13:08С.Сэрчмаа: Гэмт хэрэгтэн болсон юм шиг сэтгэгдэл төрж шаналж уйлж сууна4 сар 11. 12:37Л.Баттөр: Гэртээ байгаа иргэдэд халдварын шинж тэмдэг илэрвэл гэрт нь очиж эмчилгээ хийнэ4 сар 11. 11:50Дорноговь, Өмнөговь аймагт зорчих иргэд аймгийн Онцгой комиссоос зөвшөөрөл авна4 сар 11. 11:38Истанбул-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр 242 иргэн эх орондоо ирлээ4 сар 11. 11:36Тусгаарлах байрны төлбөр буцаах болон зөрүү авах иргэдийн анхааралд4 сар 11. 11:34Тамирчин О.Бурмаа 39 насандаа олимпын эрх авлаа4 сар 11. 11:26ЭМЯ: 831 тохиолдол бүртгэгдэж, 2 хүн нас барлаа4 сар 11. 11:15Дуучин Б.Батчулуун: Онигоо ярьсан болохоос гэмт хэрэг хийгээгүй4 сар 11. 10:54Харуулын даргаа буудаж хөнөөгөөд зугтсан цэргүүдийг эсэн мэнд баривчиллаа4 сар 11. 10:45Улаанбаатарт 0 хэм дулаан байна4 сар 11. 10:41Никитоны Баачка, дуучин С.Сэрчмаа сонсогчдоосоо уучлал гуйх хэрэгтэй4 сар 10. 20:37НОК: Хүнс, худалдаа үйлчилгээний шаардлага хангасан түгээлтийн автомашинууд дугаарын хязгаарлалтгүй явна  4 сар 10. 18:09А.Дашням: Таваас дээш хүний бөөгнөрөл үүсгэхгүйгээр гэрийнхээ ойролцоо салхинд гарах боломжтой4 сар 10. 17:16ЗГ: Энэ сарын 9, 12-нд орж ирэх байсан 600 мянган тун вакцины татан авалт хойшилсон4 сар 10. 15:55П.Нямзориг: Хөдөлмөрлөж чадвал болохгүй зүйл байхгүй гэдгийг харуулахын тулд улаанбуудайг гэртээ тарьсан4 сар 10. 13:45ВИДЕО: Гиннесийн амжилтыг эзэмшигч 30 жил ургуулсан хумсаа тайруулжээ4 сар 10. 13:30АНУ-ын шахалт нэмэгдэх тусам Орос, Хятадын харилцаа гүнзгийрнэ4 сар 10. 12:45Гадаадад байгаа иргэд 300.000 төгрөгөө хэрхэн авах вэ4 сар 10. 12:15
© 2008 - 2021 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.