Нийслэлээс орон нутаг руу явах шаардлагатай иргэдийг коронавирус илрүүлэх PCR шинжилгээний хариуг үндэслэн явуулж буй. Мөн иргэд заавал шинжилгээнийхээ хариуг авч байж, орон нутаг руу явахыг ЭМЯ-наас анхааруулсан юм.
Өнөөдөр дараах цэгүүдэд очиж шинжилгээ өгөх боломжтой. Үүнд:
- Баянгол дүүргийн 47 дугаар сургууль
- Баянзүрх дүүргийн 48 дугаар сургууль
- Чингэлтэй дүүргийн 39 дүгээр сургууль
- Сонгинохайрхан дүүргийн 62 дугаар сургууль дээр тус тус шинжилгээ авч байна.
Харин Сүхбаатар болон Хан-Уул дүүрэгт өнөөдөр шинжилгээ авахгүй гэдгийг ЭМЯ мэдээлэв.
Түүнчлэн өнөөдрөөс шинжилгээний хариунууд шуурхай гарч эхлэх юм байна.
Сэтгэгдэл бичих