2021 оны 3-р сарын 7
13 цаг 33 минут

Ерөнхийлөгч Х.Баттулга АН-ын дотоод сонгуулийн асуудлаар байр сууриа илэрхийлэв

АН-ын даргын дотоод сонгуулийн бүртгэл энэ сарын 4,5-нд зохион байгуулагдсан. Тус сунгаанд нийт 16 хүн бүртгүүлсэн юм. Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийн байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр "Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэсний эв нэгдлийг эрхэмлэн дээдлэх, хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх зорилт бүдгэрэн, үндэстний ирээдүй, иргэний нийгмийн төлөвшил, хүний эрх, эрх чөлөө, хувийн өмч, өрсөлдөөнт зах зээл, чөлөөт сонгууль зэрэг Та бидний итгэл үнэмшил, үнэт зүйлс нэн хэцүү сорилттой тулгарч буй цаг үед Ардчилсан намын даргын сонгууль болох гэж байна. Нэг намын дарангуйлал гарцаагүй болж, хууль хяналтын байгууллага, тэр ч бүү хэл Үндсэн хуулийн цэцэд хяналтаа тогтоохоор санаархаж, гадны хөрөнгө оруулагчидтай үгсэн хуйвалдах, түр зуурын аргацаасан үйлдлүүдээр иргэдийг хууран мэхлэх замаар “Оюу толгой” мэт Монголын баялгийг худалдах, тэдний хяналтад шилжүүлэх замаар намынхаа дарангуйллыг бэхжүүлэх, хадгалахаар улайм цайм хичээж буй цаг үед ардчилсан үзэл санааг тээгч, дэмжигч хүн бүр дотроо бодолтойгоор намын даргын сонгуульд оролцох нь чухал хэмээн санаж Та бүхэнд хандаж байна.

1990 оны ардчилсан хөдөлгөөн, ардчилсан өөрчлөлт шинэчлэлтийн үед тавигдаж байсан зорилго, зорилтууд бүрэн биелээгүй байна. Монгол Улс улам бүр клептократ – хулгайн төрийн тогтолцоо руу гулган унаж, иргэний мэдэх эрхийг хязгаарлан, эрх чөлөө, оролцоог нь хумих, иргэдээ намын харъяаллаар нь хавчин гадуурхах, иргэдийн сонголтыг үл хүндэтгэх, эрх баригчдын сонголтыг тулгах явцыг хуульчлан завхруулах явц даамжирч байна. Улс төрд эрх баригч нам бохир тоглолт хийн дагуул жижиг намууд худалдагдсан тоглоомын улс төрчдөөрөө дамжуулан ардчиллыг харлуулах, гутаах, төрийн оролцоог ихэсгэх замаар хүнд суртлын тогтолцоо бүрдүүлж, өөрсдийгөө магтан дуулуулах, нэг намын дарангуйллыг бэхжүүлэх ажлыг өдөр шөнөгүй хийж байна.

Статистик мэдээллийн ихээхэн дарагдуулсан тоогоор 940 мянган хүн буюу хүн амын 30 хувь нь ядууралд өртөж, бүхэлдээ 1.9 сая иргэд ядуурлын ирмэгт тулж иржээ. Улсын төсвөөс давсан хэмжээний мөнгийг авилгачид шамшигдуулсныг Авлигатай тэмцэх газар зарлалаа. Улс төрчдийн оффшорт нуусан мөнгө хэдэн их наядаар хэмжигдэж байна. Энэ бүхэн бол өөр юуны ч биш 2016, 2020 оны УИХ-ын сонгуулийн шууд үр дүн юм.

Нэг намын дарангуйлал олон жилийн дараа бодитоор эргэн ирж, хүнд суртал, дураар авирлах ёс, хээл хахууль, авлигыг сэргээн дэврээж байна. Ардчилсан сонголт, эрх чөлөөний замыг буруу зүйл байсан мэт суртал нэвтрүүлгийг эрх баригчид өргөнөөр түгээж, нийгмийн сэтгэл зүйг хордуулах, залахыг улам бүр чармайх боллоо. Ардчилал бүдгэрч, хүний эрх, эрх чөлөөг хумихын хэрээр эрх баригчид бие даасан бодлого явуулах чадвараа алдаж, гадны хамаарал бүхий улс төрийг цогцлоон дархалж байгаа нь ил тод харагдаж байна.

Ийм хүнд цаг үед Монголын ардчиллын сүүлчийн цайз болох Ардчилсан нам дотоод талцал, хуваагдлаа эцэс болгох, эрх баригчдын улс төрийн тоглоом болохоо зогсоож, эх орны ирээдүй, улс үндэстний эрх ашгийн төлөө нэгдэн нягтрах цаг иржээ.

Эрхэм журмын нөхөд өө, АРДЧИЛЛЫН АНХДАГЧ САНЖААСҮРЭНГИЙН ЗОРИГ АГСНЫ “НЭГДҮГЭЭРТ, УЛС ҮНДЭСНИЙ ЭРХ АШИГ,

ХОЁРДУГААРТ, НАМЫН ЭРХ АШИГ, ГУРАВДУГААРТ, ХУВИЙН ЭРХ АШГИЙГ ЭРЭМБЭЛЭХ ЁСТОЙ” ХЭМЭЭН ХЭЛСЭНЧЛЭН СЭТГЭЖ, НАМЫН ДАРГЫН СОНГУУЛИЙГ ӨРГӨН УТГААР НЬ ХАРЖ ОРОЛЦОХЫГ ТА БҮХЭНД УРИАЛЖ БАЙНА.

Одоо л бид улс төрд үүссэн гажуудал, завхрал, нэг намын дарангуйллыг таслан зогсоох, нийгмээ шинэчилж, өөрчилж тордохгүй бол дарангуйлал руу эргэлт буцалтгүй гулсан орох эгзэгтэй нөхцөл нэгэнт бий болжээ. Өөрчлөлтийг эс хийвэл цаг хугацаа, түүх биднийг өршөөхгүй.

Нэрээ дэвшүүлсэн гишүүн бүрт өөрийгөө илэрхийлэх, чөлөөт өрсөлдөөнд оролцох боломж олгох замаар нийт гишүүдийн шүүлтүүрт оруулахыг Та бүхэнд уриалж байна. Нийт гишүүдээрээ шийдүүлэх, сонгуулах нь ардчиллыг бэхжүүлэх, сэргээн тогтоох үйлсийн эхний том алхам байх болно.

Өнөө цагт эрх баригчдыг сөрөн зогсох сэтгэлийн хаттай, зохион байгуулах туршлага чадвартай, улс орны нөхцөл байдал тулгамдсан асуудлыг томоор харах, шийдэл олох чадвартай намын дарга бидэнд чухлаар шаардагдаж байгааг ухамсарлагтун!

2000 ОНД АРДЧИЛЛЫН ДУУЧ С.ЦОГТСАЙХАН БИДЭНД ЗАХИХДАА, “ЛИДЕРҮҮДИЙН АЛДААНААС АРДЧИЛСАН ХҮЧНҮҮДИЙН НЭР ТӨР ЦЭВЭР ГАРААГҮЙ. БУРУУГҮЙ МӨРТЛӨӨ АРДЧИЛЛЫГ ДЭМЖИГЧ БИДНИЙ НЭР ХҮНД Ч МӨН АДИЛХАН Л БУРУУТСАН. ХЭН НЬ Ч УСНААС ХУУРАЙ ГАРААГҮЙ... ХЭРЭВ БИД МОНГОЛЫН АРДЧИЛЛЫГ БАТАЛГААЖУУЛАН ГҮНЗГИЙРҮҮЛЬЕ ГЭВЭЛ ХҮЧЭЭ НЭГТГЭХ ХЭРЭГТЭЙ” гэсэн билээ. Үүнийг журмын нөхөд санаж, сэрэх буй заа.

Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улсад ардчилал, эрх чөлөө ашид оршиж, дэлгэрэн хөгжих болтугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА" гэжээ. 

56
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

56 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

43.228.130.185Зочин   • 2021, 3 сарын 12. 15 цаг 23 минут

Баттулгыг дэмжиж байна.

122.201.31.202Иргэн   • 2021, 3 сарын 9. 19 цаг 56 минут

Ерөнхийлөгч та аятайхан байгаад өгөөч. Энэ янзаараа бол олны доог тохуу болж гүйцлээ. Яахаа өөрөө мэдэгтүн.

49.0.135.184Зочин   • 2021, 3 сарын 9. 13 цаг 37 минут

Энэ хүн өөрийнхөө ажил үүргийн хуваарь гэж юмаа мэддэг юм уу хаашаа юм. Ерөнхийлөгч хүн чинь аливаа нэг намын ажилд оролцох, зөвлөгөө санал өгөх шаардлага байдаг юм уу. Ерөнхийлөгч бол нам бус байдаг ёстой байтал нэг намд зөвлөгөө өгөөд сууж байдаг.

202.9.46.48зочин   • 2021, 3 сарын 9. 12 цаг 36 минут

Ёо ёох Энэ ажил үүргээ мэддэггүй тэнэг юмнаас салж үхэх юмсан. Мөнгөнд дуртай ОРКуудаа дахиад битгий энэ тэнэгээ сонгочихоорой доо

43.228.129.20зочмн   • 2021, 3 сарын 9. 11 цаг 16 минут

Энд монгол хүн байна уу Монгол хүнд эрх чөлөө тусгаар тогтнол хамгийн чухал,гэтэл энд коммент бичсэн хүмүүсийг харахад эдгээр хүмүүсд монгол хүнд эрх чөлөө тусгаар тогтнол огт байж болохгүй хэрэггүй юм шигээр бичиж үзэн ядалт давамгайлсан байна. Тэгэхээр энд коммент бичсэн хүмүүсд монгол омог нь бадарсан цус бараг үгүй болжээ эдгээр хүмүүсд монголын ирээдүйн сайн сайхан амьдрал хамаагүй бололтой..

124.158.97.145Зочин   • 2021, 3 сарын 9. 11 цаг 39 минут

хүний амьдралын хувь заяаг шударгаар шийдвэрлэх үүрэгтэй шүүгчдийн завхайрал нь эрх чөлөө юмуу

124.158.97.145иргэн   • 2021, 3 сарын 8. 16 цаг 53 минут

Лифтэнд нохойн охолдоон шиг оцгоноод байсан Баасанцогт,Идэр,Болдбаатар,Отгонбаатар нарыгаа халахгүй ар өвөртөө хамгаалаад л бай хюмуу ерөнхийлөгчөө.Шүүхийн цэвэрлэгээг хийхгүй бол эдний далбаан дор мөрөөрөө ажиллаж байгаа шүүгч нарын нэр хүнд хайран боллоо.

66.181.176.201Зочин   • 2021, 3 сарын 8. 14 цаг 13 минут

Энэ унэн жижиг гар юм аа !Ардчилал гэж хийрэхсэн юмнууд дур эсгэж ,хуурч худал ярьж чадахаас цаашгуй гэдгийг ойлогвол ойлгох цаг болсон баймаар юм !Хууртаж ханахгуй юм

124.158.97.145Зочин   • 2021, 3 сарын 8. 14 цаг 00 минут

Ерөнхийлөгч минь намын ажилд оролцож хүндээ хөнгөнөөс өгөхийн оронд өөрийн гар дор ажилладаг шүүгчдийнхээ хүнлэг бус хэлмэгдүүлэлт,авилга хээл хахууль,ёс суртахууны ялзралыг засаж хариуцлага тооцсон бол ажлаа хийж байна гэж харагдахсандаа.Цар тахлын хорио цээрийн үед бөөнөөрөө цугларан архидаж лифтэнд харахаас нүүр халуу оргимоор үйлдлүүд хийсэнд ямар хариуцлага тооцохыг чинь ард иргэд ажигласаар байгааг тоохгүй байна гэжүү

124.158.97.145Зочин   • 2021, 3 сарын 8. 11 цаг 01 минут

Женко ахмадуудаа ялгаварлан тэтгэврийн зээлийг тэглэх нэрээр 20-30 сая хүртэл зээлтэй хүмүүсийн 6 саяыг чөлөөлсөн мөртөө банкны зээлийн хүүгээс айгаад авч чадахгүй 300-хан мянган төгрөгөөр бүсээ чангалж яваа хөгшчүүлээ хохь чинь гэж хаясан.Үүнд гомдсон настангууд болон тэдний үр хүүхэд чамайг үзэн ядаж байна.

124.158.97.145Зочин   • 2021, 3 сарын 8. 10 цаг 55 минут

Монголын төрд Женко Баттулга.Д.Сумъяабазар,Асашеро Дагвадорж нарын бөхчүүдийн дээрэмчин бүлэглэл гарч улсыг нийслэлтэй нь элгээр нь хэвтүүллээ.Монгол төр минь үнэхээр бузартсан байна.Энэ бүхэн бол хариуцлагагүй сонголтын гай шүү.Ард түмээн бид хэзээ зөв сонголт хийж эх оронч шилдгүүддээ төрийн жолоог атгуулж сурах вэ

64.119.19.30Иргэн   • 2021, 3 сарын 8. 10 цаг 30 минут

Баттулгаа чи ёстой усан тэнэг толгой юмаа Чи одоо бүр өнөөдөр аль ч нам бус бүх ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч цор ганц хүн байх ёстой Гэтэл засгийн газрын ажил МАН ын нэр хүндэд халдаж АН ын дотоод сонгуулийн ажилд оролцоод ард түмэнд буруу мэдээлэл тарааж одооны засагийн газрын үйл ажиллгааг эсэргүүцсэн ганц намын дарангуйлал тогтоох мэтээр ард түмнээ талцуулах мэдээлэл хийдгээ болих хэрэгтэй одоо чи АН ын гишүүн бус хүн байх ёстой шүү чамайг үзэн ядаж байна

124.158.97.145Анд найз   • 2021, 3 сарын 8. 10 цаг 25 минут

Баттулгаа зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин гэдгийг сана.Одоо сандарч балмагдаад өгөр толгой Гүрсэд шиг загнаад улам нэр хүнд чинь унаад байна.Зөв ажилласан бол ард түмэн чинь дэмжихээ мэднэ.Улсын эцэг хүн өөр ажилгүй АН-ын дарга шиг загнаж шившиг болоод хэрэггүй.

124.158.97.145Зочин   • 2021, 3 сарын 8. 10 цаг 04 минут

Баттулга ерөнхийлөгч болоод монгол улсын гадаад харилцааг бэхжүүлэх талаар онц муу ажилласан.Ердөө урд хөрш Си Зи Финд 30000 хонь бэлэглэж,Оросын Владивостокт очиж ШХАБ гэх цэргийн эвсэлд гишүүнээр элсэнэ гэснээс өөр ажил хийгээгүй. Харин жудогийн дэлхийн аваргын тэмцээн үзэхээр хоёрч явсан гэсэн. Элчин сайдуудыг томилохгүй 10 гаруй улс жил шахам элчингүй байгаа.зэргээс монголын гадаад нэр хүнд унасан.Энэ бүхэн бол боловсролгүй,төлөвшөөгүй,ёс зүйгүй хүнийг мухар сохор хоосон амлалтад нь хууртагдаж хариуцлагагүй сонголт хийсний уршиг.

103.212.116.28Иргэг   • 2021, 3 сарын 8. 9 цаг 51 минут

Үхсэн ацны ардчилсан нам аль хэдийн алуурчин луйварчин эрдэнэ, эрдэнийн бат үүл нартайгаа хамт сөнөөд дууссан, чи ч ялгаагүй манжийн үлдэгдэл хулгайч одоо боль, шоронгийн хувцасаа бэлдэж бай

54.36.112.205Зочин   • 2021, 3 сарын 8. 3 цаг 28 минут

ТАНК ЦУС ЭЛС ЦООЛЖИЙГООЛ ОРОСД ӨГЧИХДӨГ ӨӨДГҮЙ СДААДАА НААДАХ ЧИНЬ

202.9.46.226Зочин   • 2021, 3 сарын 8. 0 цаг 48 минут

Үүгээрээ Баттулга МУ-ын Ерөнхийлөгч биш, Ардчилсан намын Ерөнхийлөгч гэдгээ дахин харууллаа.Монголын ард түмэнд МУ-ын Ерөнхийлөгч хэрэгтэй байна. МУ-ын Ерөнхийлөгч намын харъяалалгүй болдог. Энэ хүн намын ажлаа хийгээд, хутгалдаад л яваад байх юм. Баттулга та хугацаагаа дуусахаас өмнө обшорын мөнгөө амалсанаараа оруулж өгнө үү. Эсхүл маргааш амалсанаараа огцор нуу.... Таны оруулсан гээд байгаа обшорын мөнгө хаана байнааа, тэгвэл 1 саяыгаа өгчих. байхгүй бол худлаа ярихаа больчих....

43.228.130.185Зочин   • 2021, 3 сарын 12. 15 цаг 22 минут

АН-с нэр дэвшиж сонгогдсон ерөнхийлөгч тэр намд хандаж бодол саналаа хэлж болно биздээ. МАН-ынхан юу хийж гийгүүлээд байнадаа.

103.212.116.122Зочин   • 2021, 3 сарын 8. 0 цаг 23 минут

ерөнхийлөгч маань намын дотоод хэрэгт оролцлоо гэж үү?

124.158.97.145Зочин   • 2021, 3 сарын 7. 21 цаг 33 минут

4 жилд яаж ажилласныг чинь сонгогчид дүгнэчихсэн.Ерөнхийлөгчийн үндсэн үүрэг гадаад харилцааг бэхжүүлэхэд огт хөдлөөгүй.Дипломат харилцаатай 10 гаруй улсын элчин сайдыг томилохгүй бүтэн 1 жил боллоо.Ерөнхийлөгч бүх шатны шүүгчдийг томилдог,Гэтэл шүүгчдийн ёс зүй яаж ялзарсныг Идэр,Болдбаатар, Отгонбаатар, Баасанцогт нар харууллаа. Тэдэнд хариуцлага тооцох байх гэсэн чив чимээгүй.АТГ-аас уг хэрэгт оролцсон Чулуунбаатарыгаа халсан.Банкны зээлтэй бүх хүмүүсийн өрийг тэглэнэ гэж сонгогдчихоод хулхидсан.Өөрөө офшор дансанд мөнгө нуусан батлагдсан

64.119.27.17Зочин   • 2021, 3 сарын 7. 21 цаг 30 минут

Бантан хутгагч цаг цагаараа цахилдаг хөхөөрөө байдаггүй гэж юутай үнэ үг вэ Одоо больсон дээрээ Яахаараа албан тушаал мөнгөний төлөө үхэлдэнэ вэ

64.119.21.172Зочин   • 2021, 3 сарын 7. 21 цаг 22 минут

Баттулгын балаг бантан хутгаж байгааг шүүмжилсэн хүн болгон монголоо алга болгох гэсэн үг үү. Дор ингэж бичсэн тэнэг чи л харин улсаа худалдаж магадүй нөхөр бна даа.

202.9.40.27Зочин   • 2021, 3 сарын 7. 21 цаг 07 минут

Баттулга таныг дэмжинэ.

124.158.97.145Зочин   • 2021, 3 сарын 7. 21 цаг 04 минут

Үндсэн хуульд зааснаар Монгол улсын ерөнхийлөгч бол намаасаа түтгэлзэж ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч байх ёстой атал нөхөр Баттулга 4 жилийн турш ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэж улс төрийн том хүчнийг дотор нь хагалан бутаргаж УИХ-ын сонгуульд үнэмлэхүй ялагдуулсан. Очирбат,Багабанди,Энхбаяр, Элбэгдорж нар энэ хүн шиг намын дотоод асуудалд оролцдоггүй байсан.Боловсрол өчүүхэн гэдгээ харуулж үргэлж онигоонд орох юм.Дахин сонгогдох санаатай байгаа бол эв нэгдлийг илэрхийлэгч шиг төвийг сахиад байлдаа.Юунд сандрана вэ.

103.10.22.34Зочин   • 2021, 3 сарын 7. 20 цаг 55 минут

Энэ хүн чинь АН-ын даргад далдуур нэр дэвшигч үү аль эсвэл Монгол улсын ерөнхийлөгч үү? Хэлж байгаа хийж байгааг нь харахад Ерөнхийлөгч гэхэд арай ч биш бололтой. Харин АН-ын даргад нэр дэвших гээд байгаа хүн шиг санагдана. Энэ янзаараа бол намыг тарааж хувийн компанидаа нэгтгэх янзтай боллоо

203.91.115.54Зочин   • 2021, 3 сарын 7. 19 цаг 24 минут

Самарчихаад араас нь юу яриад байнаа.

202.9.40.109зочин   • 2021, 3 сарын 7. 19 цаг 15 минут

үнэн зов юм хэлэхээр сандарч хачин болох юмдаа бид харсаар байж дүүгүй байх нь зөв гэжүү???? ерөнхийлөгч их зөв санаа хэлсэн байна энийг эсэргүүцэж байгаа хүн бол монголоо алга болгох гэсэн сэдэлтэн гэж үзхээс өөр арга алга даа??????

54.36.113.194Зочин   • 2021, 3 сарын 7. 19 цаг 23 минут

ТАРХИ ОДОО ЧАМШИГ ЮМАНД УГААГДАХАА БОЛЬСОН ТЕХНОЛОГИ ЧИНЬ ХОЦРОГДСОН

66.181.180.74зочин   • 2021, 3 сарын 7. 19 цаг 13 минут

1 жил гаруй цар тахалтай дэлхий дахинд эдийн засаг унаж байгаа энэ хүнд үед МАН засгийн эрхэнд байгаа нь ард түмний аз юм. Эзнээ олсон халамжийн бодлогууд, УБ хотын түлш, цахилгаан, дулааны, усны төлбөрийг Засгаас төлж, хүүхэд бүрт сард 100000 төгрөг гээд, саяхан улсын хэмжээний төлөвлөгөө баталж ААН, банк, худалдаа, зээл гээд үнэхээр бодит хөнгөлөлт үзүүлж байна. МАН шиг улс орноо аваад явчих улс төрийн хүчин Монгол улсад байхгүйг бодитоор мэдэрч байна. Ардчилал аюулд орлоо гэсэн хоосон лоозонд 30 жил хууртагдлаа.

124.158.97.145Зочин   • 2021, 3 сарын 7. 19 цаг 12 минут

Хөмсгөө зангидсан хүйтэн царайны дүлзэн хулгайч Гашуун сухайтын төмөр замын 280 сая долларыг овоолсон шороо үлдээж хусчихаад цадахгүй одоо Зүүн баянгийн төмөр зам гэгч ямарч ашиггүй үлгэр зохион Эрдэнэс таван толгойн иргэдэд өгөх ёстой хувьцааны мөнгийг замаас нь хулгайлж цэргүүдийг цалин хөлсгүй шоронгийн дэглэмээр махыг нь идэж байгаа чинь дарангуйлал бишүү.Офшорт нуусан мөнгө чинь түмний нүдэн дээр ил гарч шивмиг боллоо.Их Майдар төслийн өчнөөн тэрбумыг цуслаад одоо хоосон карказзаас өөр юүчгүй.Бас дахиад улсын сангаас мөнгө гаргуулах гэнэ

66.181.177.172Иргэн   • 2021, 3 сарын 7. 18 цаг 56 минут

Шуналын бэрд тэнэг мал

54.37.30.78Зочин   • 2021, 3 сарын 7. 18 цаг 48 минут

ТАНК ЦУС ХЯТАД ГЭЖ ЧААЖИЙГААДЛ ОРОСД ҮЙЛЧИЛЧИХДЭГ МОНГОЛОО ХОГИЙН САВАНД ХИЙДЭГ ХЯМД НОХОЙДОО ЭНЭ Ч

103.212.116.10Зочин   • 2021, 3 сарын 7. 18 цаг 44 минут

Ерөнхийлөгч Баттулгын энэ үйлдэд Монгол улсын хууль тогтоомжид нийцэж байгаа юм болов уу. Нөгөө алдарт эв нэгдлийг илэрхийлэгчийн үүргээ биелүүлж байна уу. Эрх баригч намаа дарангуйлагч болгож нөгөө намын дотоод хэрэгт илт оролцоод байгаа хэрэг биш үү.

64.119.17.94иргэн   • 2021, 3 сарын 7. 18 цаг 37 минут

Үндсэн хуулиа уландаа гишгэж намын дотоод хэрэгт эрээ цээргүй оролцож ард түмнийг хагалан бутаргаж байгаа иим л хөгиййн боловсролгүй малыг сонгож гаргасан бид буруутай ийм тэнэг мал гэж хэн мэдлээ босоо ороолон байсан байна

66.181.185.133Зочин   • 2021, 3 сарын 7. 18 цаг 32 минут

АН-ыг мөхөөх нь Женкогийн зорилго болсон харагдаад байгаа

64.119.17.118зочин   • 2021, 3 сарын 7. 17 цаг 23 минут

АН ыг өөрийн эрх ашигт нийцүүлэх гээд чи өөрөө алаад байгаа юм биш үү.Хулгайгаар их хурлы нь хийлгээд өөрөө дэвших нүх ухах гэж дүрмийн бус заалт оруулаад үнэнд гүйцэгдэж байна ш дээ.АН ийм байхаар ганц нам хүчтэй бололгүй яах вэ.Мөн Оюутолгойн талаар ганц ч үг ган хийдэггүй харин гэрээг засах монгол оронд ашигтай болгох гэсэн Засгийн Газрыг үнэлэх хэрэгтэй ш дээ.Санжаасүрэнгийн Зоригийг алсан гэмт этгээдүүдийг олохгүй гэмгүй хүмүүсийг яллласан үйлдэл чинь чиний амин найз Элбэгдоржтой холбоотой шүү хөө

54.36.115.123Зочин   • 2021, 3 сарын 7. 17 цаг 09 минут

ОРОС АЛ ДОЛООГООД ХУЛМАСТАЙ АМААРАА МОНГОЛ БУУЗ БҮҮ ** АХМАДУУДЫГ ЯЛГАВАРЛАН ГАДУУРХСАН. ТӨМӨР ЗАМ ГАЦААЖ ХӨГЖИЛИЙГ САНААТАЙ ГАЦААСАН ШААМПАР ПИСДААААА

54.36.115.123Зочин   • 2021, 3 сарын 7. 17 цаг 07 минут

21 ОНДОО БАГТААД ШОРОНДОО ОРОХ ХЭРЭГТЭЙ. УЛСАД ХОХИРОЛ УЧРУУЛСАН ЛАЛРЫН ОРОС ПИСДА ДОЛООГЧ

54.36.115.123Зочин   • 2021, 3 сарын 7. 17 цаг 05 минут

ДҮНХҮҮ СДА! АХМАДУУДЫГ ЯЛГАВАРЛАН ГАДУУРХСАН ХОГИЙН *****. АТИЙЧААД ЗӨВХӨН ӨӨРИЙГӨӨ Л БАЯЖУУЛАХ Л ГОЛ ЗОРИЛГОТОЙ НЭР ХҮНДГҮЙ ҮХЭЖ ХЭВТ

66.181.186.175Зочин   • 2021, 3 сарын 7. 17 цаг 04 минут

Нэг намын дарангуйлал бодитоор үүсчихээд байхад эв нэгдлийн илэрхийлэгч хүн гээд хар цагаан дуугүй суугаад байхуу аан, зөв цагт зөв дуугарчээ. Дэмжицгээе.

202.126.90.99Зочин   • 2021, 3 сарын 7. 16 цаг 25 минут

Ерөнхийлөгч албан тушаалд байгаа хүн улстөрийн намаасаа түдгэлзэх ёстой бус уу? Ерөнхийлөгч маань аль ч намын асуудлаар дуугарах шаардлага байхгүй гэж бодож байна. Тэр тусмаа ерөнхийлөгчийн сонгууль ойртсон үед аль нэг улс төрийн намын үйл ажиллагаанд оролцох зохисгүй юм.

192.82.70.28Зочин   • 2021, 3 сарын 7. 15 цаг 32 минут

Жижигхэн зүйлд хутгалдаж нэр хүндээ улам л унагаах юм даа, уг нь АН д үнэхээр санаа зовж байгаа бол Туваан Эрдэнэ 2 ыг сумлахаа л больчих хэрэгтэй, ард түмний ерөнхийлөгчийн утга учир ч шалан дээр унаж байна даа

192.82.72.171mongol   • 2021, 3 сарын 7. 15 цаг 28 минут

namiin gishuunchleleesee tudgelzdeg ew negliig ilerhiilegch hun yu yariad unawaa,eswel bi zuudleed bnuu

202.126.89.172Зочин   • 2021, 3 сарын 7. 15 цаг 22 минут

Ерөнхийлөгч маань юу хэлчихэв ээ

66.181.176.201Зочин   • 2021, 3 сарын 7. 14 цаг 33 минут

нэг намын дарангуйлал гэж одоо цагт юу яриад бна ?Сонгуульд ялсан нь дарангуйлдаг шдээ МАНАН , улс терийг мафижуулсан хулгайч нарын талаар ,эх орноо худалдаж байгаа талаар Тусгаар тогтнолоо алдаж байгаа талаар юм дуугарч чададгуй ээ !Ардчилал гэж хулгай хийх боломж олгодог тогтолцоог ухэн хатан хамгаалдаг нь ойлгомжтой

103.212.116.28Иргэн   • 2021, 3 сарын 7. 14 цаг 32 минут

С.эрдэнийн ан, тувааны ан нд одоо хэн ч юу ч хэлээд нэмэргүй болсон байхаа 16 нэр дэвшигчид дунд одон хятадын эрлийзүүд байгаа шүү сэрэмжлэгтүн

76.168.138.206 bi bn   • 2021, 3 сарын 7. 14 цаг 27 минут

Энэ нэг их эв нэгдэл ярьдаг болоо юу зохихгүй бна 4 jil төр засгийн хийснийг харлуулж хагалан бутаргахаас өөр юу хийсийм бэ

76.168.138.206 bi bn   • 2021, 3 сарын 7. 14 цаг 23 минут

h хоосон яригч хов хутгагч бүхнийг мөнгөөр худалдаж авагч ийм хүн орой дээрээ залж бдаг хөөрхийс

192.82.76.133Зочин   • 2021, 3 сарын 7. 14 цаг 21 минут

Ерөнхийлөгч хүн эв нэгдлийн баталгаа байх зарчмаасаа ухарч байна даа. Үймээнд уриалаад байгаа юм уу. Энэ нөхөртөө импичмент зарлаач ээ. АН-ын нөхдүүд учраа хурдан олооч дээ. Ийм нэг нөхдүүдийн тоглолтын талбар болоод байхаа болих хэрэгтэй. Шинэ үеэ гарга АН-ын гишүүд минь

202.126.89.51Zochin   • 2021, 3 сарын 7. 15 цаг 44 минут

Svvliin ved erh barigch namiig muu haragduulah vgiig erunhiilugch ih heleh bolj. Uuriiguu l dvgnvvlj bna das.

64.119.19.30иргэн   • 2021, 3 сарын 7. 14 цаг 15 минут

ёё ё Баттулга чи монголын ард түмнийг хагаралдуулах үйл ажиллгаа хийж байдгаа болих хэрэгтэй шүү

54.36.115.123Зочин   • 2021, 3 сарын 7. 17 цаг 06 минут

ЯГ ТИЙМ

77.192.144.54Бөх   • 2021, 3 сарын 7. 14 цаг 09 минут

Та ч бас тийм ч цэвэр хүн биш ч байх шүү.Харин ч азтай яаж яваад ЕРӨНХИЙЛӨГЧ болчов бас мөнгө л биздээ.Тань шиг хууль бусаар баяжсан улсын хөрөнгийг идэж ууж сурсан хоосон тархитай мэдлэг боловсролгүй хүн улс орныг маань удирдаж чадахгүй юм бна.Та бол энэ 4 жил зөвхөн өөрийнхөө төлөө л ажиллаа.дараагийн сонгуулиар дахин гарах гэж.Та бол чадваргүй,хагалан бутаргагч эд хөрөнгийн шуналтай офшорт болон олон улсад их хэмжээний хөрөнгөтэй муу хүн.Ард түмэн бид үнэхээрийн бидний төлөө дугарч,хийж чаддаг үнэнч шударга өндөр мэдлэг боловсролтой хүн хэрэ

202.9.40.93Зочин   • 2021, 3 сарын 7. 14 цаг 08 минут

Монголчуудын мэдлэг хомс хар масс, үнэхээр тэнэг хүнийг ерөнхийлөгчөөр сонгож дээ.

64.119.21.172Зочин   • 2021, 3 сарын 7. 13 цаг 54 минут

Ерөнхийлөгч хүн гэхэд мөн л болчимгүй хөгийн юм ярьж байх юм даа

43.228.131.151Зочин   • 2021, 3 сарын 7. 13 цаг 53 минут

зөв шүү. тэр нэг балай нохойн баас санамсаргүй дарагдчхлаа

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.