2021 оны 3-р сарын 8
10 цаг 08 минут

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэдэг болсон ТҮҮХ

 Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр жил бүрийн 3 дугаар сарын 8-нд дэлхийн олон улс оронд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэдэг. Тэгвэл энэхүү баярыг яагаад тэмдэглэдэг болсон түүхээс эмэгтэйчүүд та бүхэндээ мэдээлэл хүргэж байна. Түүхийн үйл явцаас дурдвал:

        1908 Эмэгтэйчүүдийг дарамтлах, ялгаварлан гадуурхах явдлыг эсэргүүцэж, шүүмжлэлт маргаан ихээр өрнөх болсон нь улам эрчимжиж, идэвхтэйгээр компанит ажил зохион байгуулах болжээ. 1908 оны 3 дугаар сарын 8-нд 15,000 эмэгтэйчүүд ажлын цагийг багасгах, цалин нэмэх, санал өгөх эрхтэй болохоор Нью Йорк хотод жагссан байна.

     1909 Америкийн Социалист Намаас гаргасан тунхаглалд зааснаар Үндэсний эмэгтэйчүүдийн өдрийг 2 дугаар сарын 28-нд тэмдэглэх болж улмаар 1913 он хүртэл эмэгтэйчүүд Үндэсний эмэгтэйчүүдийн өдрийг 2 дугаар сарын сүүлийн Ням гаригт тэмдэглэдэг байсан байна.

     1910 онд Копенгаген хотноо ажил хөдөлмөр эрхлэгч эмэгтэйчүүдийн олон улсын хоёрдугаар зөвлөлгөөн болж уг зөвлөлгөөнд Герман Улсын Социаль Демократ Намын эмэгтэйчүүдийн хэсгийн дарга Клара Зеткин (Clara Zetkin) Олон улсын жил бүр улс болгон нэгэн өдөр тэмдэглэж байх санаачлага гаргасан ажээ. Мөн тус зөвлөлгөөнд 17 улсын холбоо, социалист нам, ажил хийгч эмэгтэйчүүдийн клубын 100 гаруй эмэгтэй оролцсоны дотор Финланд Улсын парламентын анхны 3 эмэгтэй гишүүд оролцож байсан бөгөөд Зеткиний санааг санал нэгтэйгээр дэмжиж, Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийг тэмдэглэхээр болсон байна.

     1911 онд Копенгагены шийдвэрийг хүлээн зөвшөөрч, анх удаа Австри, Дани, Герман, Швейцарь Улс 3 дугаар сарын 19-ны өдөр Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийг тэмдэглэсэн. Олон улсын эмэгтэйчүүдийн өдрөөр сая гаран хүмүүс оролцсон жагсаал болж эмэгтэйчүүд ажил, хөдөлмөр эрхлэх, үзэл бодлоо илэрхийлэх, санал өгөх эрхтэй болох, төрийн байгууллагад ажиллахаар бэлтгэгдэх, ялгаварлан гадуурхалтыг арилгахын эсрэг эвлэлдэн нэгдэж үзэл бодлоо илэрхийлжээ. Гэсэн хэдий ч 7 хоногийн дараа 3 сарын 25-ны өдөр Нью Йорк хотын нэгэн үйлдвэрт гал гарч, 146 хүн нас барсны ихэнх нь Итали, Еврей цагаачид байжээ. Энэхүү эмгэнэлт үйл явдал нь АНУ-д ажлын байрны нөхцөл байдал болон хөдөлмөрийн хууль тогтоомжийг өөрчлөхөд нөлөөлсөн ажээ.

     1913-1914 онд Дэлхийн 1 дүгээр дайны өмнөхөн Орос Улсын эмэгтэйчүүд анхны Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийг 1913 оны 2 дугаар сарын сүүлийн 7 хоногт тэмдэглэжээ. 1913 оноос хойш тус өдрийг 3 дугаар сарын 8-ныөдөр тэмдэглэх болсноос хойш Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийг дэлхий даяар энэ өдөр тэмдэглэх болсон байна. 1914 оноос Европын эмэгтэйчүүд дайны эсэргүүцэх, эмэгтэйчүүдийн эв санааны нэгдлийг илэрхийлэхээр компанит ажил зохион байгуулсан байна.

     1917 онд Дайнд 2 сая гаруй цэрэг эрс амь үрэгдсэнийг мэдсэн Орос эмэгтэйчүүд 2 дугаар сарын сүүлийн Ням гаригт “талх ба энх тайван” нэртэй ажил хаялт зарлажээ. 4 өдрийн турш үргэлжилсэн ажил хаялтын дараа Улс төрийн эрх мэдэлтнүүдтэй зөрчилдсөн Хаан (Царь) өөрийн хаан ширээнээс татгалзаж, түр Засгийн газар эмэгтэйчүүдийн сонгох, сонгогдох эрхийг хүлээн зөвшөөрчээ. Эмэгтэйчүүдийн ажил хаялт тухайн үед Орос Улсад ашиглаж байсан Юлианы литээр 2 дугаар сарын 23-ны өдөр болсон бол Грегорийн литээр 3 дугаар сарын 8-ны өдөр байжээ.

1918-1999 онд Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийг социализмын нөлөөн доорх улс орон бүр тэмдэглэх болсноор жилээс жилд улам өргөн хүрээг хамрах болсон байна. Олон жилийн турш НҮБ жил бүрийн Олон улсын эмэгтэйчүүдийн өдрөөр хурал, зөвлөлгөөн зохион байгуулж, эмэгтэйчүүдийн эрх, тэдний нийгэм, улс төр, эдийн засгийн үйл ажиллагаанд оролцох оролцооны талаарх олон улсын хандлагыг чиглүүлдэг байна. НҮБ 1975 оныг “Олон улсын эмэгтэйчүүдийн жил”-ээр зарлаж байжээ. Дэлхийн эргэн тойрон дахь эмэгтэйчүүдийн байгууллага, засгийн газар 3 дугаар сарын 8-ны өдрийг эмэгтэйчүүдийн эрх тэгш байдлыг хангахад чиглэсэн үйл ажиллагааны үр дүн, илрэл болсон эмэгтэйчүүдийн ололт амжилтын өргөн хүрээнд тэмдэглэх болжээ.

     Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийг Армен, Азербайжан, Беларус, Болгар, Вьетнам, Казакстан, Киргизстан, Македон, Молдав, Монгол, Орос, Тажикстан, Украйн, Узбекстан, Хятад зэрэг улс орон албан ёсоор тэмдэглэж байна. Шинэ мянганд тэгш эрх, эрх чөлөө болон түүний нийгмийн чиг хандлага онцгой өөрчлөгдсөн гэж хэлж болно. Залуу үе “эмэгтэйчүүдийн "эрхийн төлөө өрнөсөн тэмцэл ялалтаар дууссан” гэж бодоход урт хугацааны турш цогцоор хөгжсөн эцгийн эрхт ёсны эсрэг 1970-аад оноос эхэлж тэмцсэн феминистүүдийн нөлөө их билээ.

5
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

5 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

78.119.154.135Зочин   • 2021, 3 сарын 8. 20 цаг 53 минут

Ene udur l saihan uuj bainadaa

202.9.40.129Майн нэгэн мандагуй   • 2021, 3 сарын 8. 13 цаг 54 минут

ер нь бол феодалын нийгмээс хар капитализм д шилжиж үед хүн өдрийн 16 түүнээс дээш цаг ажилдаг байж л дээ., тэгээд л нийгэмд төрөл бүрийн зүүнтний чиг баримжаа урган гарсны нэг хэлбэр л юм даа., амстердам, париссийн ягаан гудамжныхан бол бас л феодалын үеийн түүх юм шүү дээ клара цеткин чинь тахир дутуу хүн байсан санах юм

192.82.77.180яг үнэн   • 2021, 3 сарын 8. 16 цаг 44 минут

Үнээн. Одоо цагт авчирч өөрсөдийнхаа бузар булхайг иргэдээсээ нуух гэсэн олны анхаарлыг өөрсөдөөсөө холдуулах гэсэн явган заль ерөнхий сайдын суудлаас Оюун-Эрдэнэ сэдээд яанав дээ. Ганц алхамын цаана л үнэн төрх нь харагдаж байна. Улс орноо хөгжлөөд хөтөлж удирдах ухааныг гудамжны хар тэмцэл гэж андаарсан мэдлэг боловсролгүй гэнэ хүүхдийн ажил юм даа

45.51.191.129Зочин   • 2021, 3 сарын 8. 12 цаг 04 минут

yun bayar, erhee hamgaalj temtseh udur

203.91.115.40Зочин   • 2021, 3 сарын 8. 11 цаг 37 минут

Худлаа түүх бичжээ. Анх янхнууд эрхээ хамгаалахаар жагссан байдаг. Үнэн чанартаа энэ өдрийг хуучин социалист орнуудад л өргөн тэмдэглэж ирсэн. Одоо энэ баярыг тэмдэглэж байгаа газар Монголд л байна даа. Бусад улс тоохоо ч байсан. Энэ өдрийг сэдсэн хүмүүс нь Европын янхнууд байсан шүү. Клара Цеткин ч янхан байсан.

Шинэ мэдээ

Хоол үйлдвэрлэлээс болж хуваарьт нислэгүүд хойшлогдсон асуудалд “МИАТ ТӨХК” гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир тайлбар өгнө үү2 сар 5. 9:27“МИАТ ХХК”-ийн удирдах албан тушаалтнууд шалгагдаад эхэлсэн сургаар МАН-ын цагаан байраар даргын суудалд горилогч нар гүйдэлтэй болжээ2 сар 4. 12:08Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.