Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Доктор А.Амбасэлмаа "Сүүлийн 24 цагийн дотор 108 хүнээс халдвар илэрлээ. Үүний гурав нь тусгай үүргийн онгоцоор зөөвөрлөгдсөн. Тодруулбал, Хоёрдугаар сарын 25-нд Истанбулын онгоцоор ирсэн хоёр иргэний давтан шинжилгээнээс, гуравдугаар сарын 5-нд Нурсултаны онгоцоор ирсэн нэг хүнээс халдвар илэрсэн байна.
Зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдол 421 болж байна. 105 тохиолдол нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн. 54 нь УДЭТ-аас бүртгэгдсэн. Тус театрын нэг жүжигчин халдвар авсанаа мэдэлгүй хөдөө тоглолтоор явсан. Ингээд хавьтал болсон хүмүүс нь тоглолт хийсэн. Нийт 119 хүнд шинжилгээ хийхэд 54-өөс нь илэрсэн.
Бусад нь өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал.
Дотоодын халдвар 2811 боллоо.
Сүүлийн 24 цагт 49 хүн эмнэлгээс гарсан.
Улсын хэмжээнд 3336 тохиолдол батлагдсан байна. Үүнээс 2888 нь эдгэрч эмнэлгээс гарсан байна.
Нийт 732 хүн эмчлэгдэж байна. Нэн хүнд 2, хүнд 3, хүндэвтэр 68, хөнгөн 659 байна.
11 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Амбасэлмааг ажилд нь буцаан аваач ээ. Наад хүн чинь халдвартад тогтвортой насаараа ажилласан маш сайн, чадвартай эмч хүн. тэгээд ч цаашид ажиллах дадлага туршлага, чадвар, мэдлэг, оюун ухаан байна. Наад зах нь 60 хүртэл ажиллуулаая ч ээ. Мөн өдөр тутмын КОВИД- ын мэдээггээ энэ хүнээрээ хийлгэж байгаа ч. "Эх үүвсэр" гэдэг үгээ мэдэхгүй "Уурхай" гэж хэлээд байгаа эрүүл өвчтэй нь үл мэдэ , балай, чадвар, мэдлэг байхгүй хүнээ болоиоч ээ. Та бүхэнд ажлын амжилт хүсье.
ЗГ УОК ЭМЯ ОБЕГ ЦЕГ аль байдгаараа маш сайн ажилласан. Эдгээр чиг үүргийн байгууллагууд тахлын халдварыг тараагаагүй. иргэдийн ухамсаргүй үйлдлээс бүх зүйл болж байна. Айл хэсэхгүй л бол , золгохгүй л бол, бар ресторан зоогийн газар, кино драмын театр, зах худалдааны төвөөр хэсэхгүй л бол үхэх гээд байгаа юм шиг л бөөгнөрөөд л түгжрээд л байсаны хар гай өөрсдөөсөө эхлээд ухамсартай байх байсан юм тэнэг үхэр монголчууд минь. хөдөө явж халдвар тараагаад л.... монголчууд тэнэг гэхэд багадахаар тэнэглэж байна шүү.... одоо задгай орхи
Saihan nemegdej bainaa
Хатуу хөл хорио хатуу шудрага хүнээр удирдуулахгүй бол ард түмэнд таалагдах гэж бгаад тавиад туулаа.
Өмнөх Засгийн газраа буцааяа. Оюун-Эрдэнэ, Амарсайхан Сумъяабазарыг огцруулья.
Сахил хүртээд шал дордлоо гэдэг шиг Мэргэжлийн ур чадвартай Нямхүү даргаа халж явуулчаад ажлыг нь авсан хүмүүсийн байж байгааг хараад л байгаарай. Энэ хэцүү цаг үед эмнэлэг нүүлгэж болохгүй гэснийхээ төлөө Шартай сайдын араанд зуугдсан Нямхүү ажлаасаа чөлөөлөгдсөн ч ажлыг нь залгаад авсан амьд амьтан байна уу. Байхгүй юм бол хөдөө хээрээр сул дэл яваа тэр залууг авчирч наад ХӨСҮТ эмнэлэгээ дэгэнд нь оруулаачээ ОюунЭрдэнэ сайдаа!
Вакцин хийлгэсэн хүмүүсийг ажиллуулаад бусдад нь хорио цээр тогтоо.
Яаралтаи арга хэмжээ авхгуи бол тавиад туулаа хол хориогоо чангалаачээ
Улсын онцгой комисс огцор Содбаатараа эргүүлээд ажиллуул Шадар сайд Амарсайхан огцороо Ингэж ажиллана гэж юу бдаг юм бэ
108 их бэлгэ дэмбэрэлтэй тоо байна, фортуна батбаяраар гал тахиул, сумьяабазараар омогдуул, оюун эрдэнээр солиоруул
хөдөө тоглолт хийхийг орон нутаг нь зөвшөөрсөн бол хариуцлагаа хүлээх хэрэгтэй