Хөл хорио сулруулснаас хойш халдварын тоо нэмэгдэж байгааг доктор А.Амбасэлмаа мэдээллээ. Тэрбээр "Батлагдсан тохиолдол болон ойрын хавьтал нэмэгдэхийн зэрэгцээ ахмад настнуудын өвчлөл, хүндрэл нэмэгдэх эрсдэл бий болж байна. Халдварын тоо нэмэгдэж байгаа нь иргэд халдвар хамгааллын дэглэмээ сулруулсантай холбоотой гэж үзэж байна.
Тухайлбал, иргэд PCR шинжилгээ хийлгээд сөрөг гарвал өөрийгөө эрүүл гэж чөлөөтэй гадуур явж байгаад орон нутаг руу явж байна. Мөн шинжилгээнийх нь хариу сөрөг гарсныхаа дараа айлд очиж золголт хийсний улмаас халдвар авсан тохиолдол гарсан. Түүнээс гадна шинжилгээнийх нь хариу гараагүй байхад янз бүрийн арга хэрэглэж, хөдөө орон нутаг руу яваад тэндээ өвчлөл гаргаж байна.
Увс аймагт очсон иргэний хувьд, тухайн орон нутгаас бус Улаанбаатар хотод ирээд халдвар авсан. Уг голомттой холбоотой халдварын тохиолдол одоо 39 хүрч байна.
Түүнчлэн Төв аймагт илэрсэн тохиолдол шинжилгээнийх нь хариу гараагүй байхад явсан. Тус аймагт эхний ээлжид ойрын хавьтлын 62 хүнийг шинжилгээнд хамруулахад 4 хүний шинжилгээнээс коронавирус илэрсэн.
Одоо дахин 72 хүнээс шинжилгээ авч, 100 гаруй хүний Төв аймагт тусгаарлаж голомтын өргөжүүлсэн тандалт зохион байгуулж байгаа.
Иргэд шинжилгээ өгөхгүйгээр ямар нэг байдлаар нийслэлээс гарах эрсдэл нь ийм хор уршигтай гэдгийг ойлгох хэрэгтэй" гэсэн юм.
14 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Tsagaan sariig koronogui uyed ch gesen hungen tsemtsgerhen temdegledeg bolmoor yum. Ail hesehgui, uuts boov gesen nuser ideenii hereg ugui l bmaar yum. Beleg gej hugiin yum ogch avch bhaar dugtuind heden togrog hiiged ogohod hen hende zugeer yim shig sanagdah yum.
SHILJIN IREGSED HESEHIIG BOL HUDUUNUU BAIGAA YM SHIG L UZUULEED UGNU SHUUDEE. NUTGIIN HUGSHID BUDAA
айл хэсэж хоол олж иддэг хүмүүс хөөрхий байна даа. гэрт нь хоолгүй учир золгох нэрээр хэдэн бууз идчих санаатай, бас оймс бэлгэнд авах гэх мэтээр хэцүү байна даа
Хөдөө гаралтай малнуудаас юм юм гарна шүү
Малнууд
МОНГОЛ ХҮН ЦАГААН СРЫН ТӨЛӨӨ АМЬДАРДАГ ШИГ БАЙГАА ЮМ. ЯАСАН Ч ХЯМДХАН АМЬ БЭ? АМБАСЭЛМА ГУАЙ ХӨЛ ХОРИО ТАВИХ ЭРТ ГЭЭД ХЭЛЭЭД БАЙХАД ХӨЛ ХОРИО ТАВЬСАН УОК-ТОЙ ХОЛБООТОЙ ОГЦРУУЛААД ХАРИУЦЛАГА ТООЦООЧЭЭ. АРД ТҮМНИЙХЭЭ ЭСРЭГ ЮМ ХИЙГЭЭД БАЙХ ЮМ.
зочин
Халдваргүй байсан хөдөө орон нутгийг халдвартай болгочлоо доо...хөөрхий
Хөл хорио цуцлах эрт байсын 2,3 дах давалгаа 3,4 сард гарнаа гээд мэргэжлийн байгуулагууд зөвлөөд байхад ард түмэн мөнгөгүй болчлоо гээд л хөл хорио сулруулсан.Одоо тэрнээс илүү эрсдэл гарч байна. Олноороо халдвар аваад хүндэрвэл бүүр л хэцүү болох байхдаа..
Хэлээд ярьсаар байтал..................Одоо ямар ч арга хэмжээ аваад хэрэггүй зүгээр л орхи..... тэнэмэлүүд нь халдвар аваад тусгаарлагдаад үлдвэл тэр л биз үхэх дуртай нь тэнээд л байна биз. тэр хөгшчүүл, хамаатан садангууд нь ирж золгосонгүй энэ тэр гэдгээ одоо боль нөгөөдүүл нь ч гэсэн турж үхэх гэж байгаа юм шиг айл хэсэхээ боль. сүүлийн үеийн халдварын тоо өсссөн хавьталууд нь дандаа айл хэссэн хамаатан садан тэдгээрийн ойр орчмийн газар нутаг байна гэдгийг мэргэжлийн байгууллагууд хэлээд байна үхэр монголчууд минь
ЗГ УОК ЭМЯ ХӨСҮТ ОБЕГ ЦЕГ гээд чиг үүргийн байгууллагууд өөрсдийн зүгээс хийж болох бүх ажлыг маш сайн хийж гүйцэтгэсэн бөгөөд халдвар тархах үндсэн гол нөхцөл бол зөвхөн ард иргэдийн өөрсдийнх нь дэглэм зөрчсөн буруутай замбараагүй хөдөлгөөнөөс үүдэлтэй болой. Золгохгүй л бол үхэх гээд байгаа юм шиг, дэлгүүр зах хэсэхгүй л бол үхэх гээд байгаа юм шиг, кино театр ресторан хоолны газар хэсэхгүй л бол үхэх гээд байгаа юм шиг хэтэрхий замбараагүй байсны хар гай өдөр тутамд өссөн дүнгээр халдвар илэрч байгагаар гарч байна.
Хөл хорио гэж ямар ач холбогдолтой байсныг ойлгов уу. Коронод ард түмнээ алдаж дуусч байгаа засгийн газар ард түмнээсээ уучлал гуйж огцор.
Za yon sur sur yom yaridag ***** ve chi? Irgen uuruu l hicheehgui bol albanii humuus myanga hicheegeed yahiin seremjleh arga barimtlah durem jurmiig ny gargaad heleed bhad zuruud teneed bgaa humuus shuu dee
хууль дүрэм зөрчөөд бгаа хүмүүсдээ хариуцлага тооц.төлбөр тавь түүнийгээ тв мэдээллийн хэрэгслээр тогтмол мэдээлж бай тэхгүй бол ямар арга хэмжээ авч бгаа нь мэдэгдэхгүй бна