“Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө” -ний дэлгэрэнгүй танилцуулгыг Сангийн сайд болон Монголбанкны удирдлага яг одоо төрийн ордонд олон хийж байна.
Сангийн сайдын мэдээлж буйгаар эдийн засгаа сэргээх цогц хөтөлбөрийн хүрээнд гарах зээлүүдийг голчлон иргэд рүү чиглүүлэх бодлого баримталж байгаа аж.
Тодруулбал, өрхийн болон бичил бизнес эрхэлдэг, худалдаа үйлчилгээний чиглэлээр ажиллаж буй иргэдэд 50 хүртэл сая төгрөгийн зээлийг олгох юм байна. Учир нь зах худалдааны төвүүдэд ажилладаг иргэд болон бичил, жижиг бизнес эрхэлж байсан иргэд өнгөрсөн хөл хорионы үеэр хамгийн хүнд байдалд орсон. Тиймээс аж ахуйн нэгжүүдийг дэмжихээс гадна, иргэдээ дэмжих ёстой гэж үзжээ.
Дашрамд сануулахад, уг зээл нь хэрэглээний зээлд биш юм.
1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
өрхөд олгох хэрэгтэй ш тээ жижиг сажиг юм хийж овоорсон хүүний дарамтаасаа салмаар бна аа