2021 оны 3-р сарын 9
12 цаг 44 минут

Чангшин их сургуулийн зочин багш, докторант, ахмад Ж.Серикжан: Дотоод хэргийн их сургуулийн оюутнууд хамгийн өндөр тэтгэлэг авах боломжтой

     Дотоод хэргийн их сургууль нь 2017 оноос эхлэн БНСУ-ын Чангшин их сургуультай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж “Хос диплом хөтөлбөр”-ийн хүрээнд 8 хөтөлбөрийг 5 дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж байна. Одоогийн байдлаар Дотоод хэргийн их сургуулиас 75 оюутан БНСУ-ын Чангшин их сургуульд суралцаж байна.  2021 оны элсэлтийн шалгуурт тэнцсэн эхний 31 суралцагчийн 23 нь  02 дугаар сард, бусад 8 суралцагч нь  2021 оны 03 дугаар сарын 02 нд Солонгос  улсыг зорисон.  
Тус сургуульд манай  Их  сургуулийн суралцагчид хэрхэн амжилттай суралцаж байгаа талаар Дотоод хэргийн их сургуулийн Онцгой байдлын сургуулийн Гамшгаас хамгаалах тэнхимийн ахлах багш, Чангшин их сургуулийн зочин багш, докторант, ахмад Ж.Серикжанаас  цахимаар ярилцаж тодрууллаа.

-Одоогийн байдлаар Чангшин их сургуульд Дотоод хэргийн их сургуулиас  хэдэн суралцагч сурч байна вэ?

-“Хос дипломтой хөтөлбөр” нь БНСУ-ын Чангшин их сургуульд хоёр жил, ДХИС-д хоёр жил тус тус суралцаж хос мэргэжилтэй хос дипломтой суралцаж төгсдөгөөрөө онцлог юм.  Дотоод хэргийн их сургуулиас 2021 оноос “хос диплом хөтөлбөр”-т хамрагдах 35 суралцагч тусгай үүргийн нислэгээр  БНСУ-ын Чангшин их сургуульд суралцахаар ирлээ. Коронавируст халдвар (Ковид19)-ын цар тархалттай холбоотойгоор хичээл,сургалтыг цахим болон танхим гэсэн хосолсон хэлбэрээр зохион байгуулж байгаа.

-Хоёр сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд суралцагчдад ямар үндсэн шаардлага тавьдаг вэ?

-Жил бүрийн элсэлтэд хамрагдах хүсэлтэй суралцагчид нэн тэргүүнд англи хэлний анхан шатны мэдлэгтэй байх шаардлагатай. Үүнтэй зэрэгцэн сурлага, сахилга бат, нийгмийн идэвхтэй байж, бүрэн дунд боловсролын гэрчилгээний голч дүн 75%, их сургуулийн голч дүн 2,8 ба түүнээс дээш байх гэсэн шаардлага тавигддаг.  Эдгээр шаардлагуудыг хангасан байхаас гадна гэр бүлийн гишүүд болон суралцагч өөрөө БНСУ-ын визний зөрчил гаргаагүй байх ёстой. Мөн Солонгос хэлний мэдлэгтэй бол давуу тал болдог. Суралцах хугацаанд сургалтын төлбөр, дотуур байрны төлбөр, бусад зардлыг өөрөө хариуцах тул санхүүгийн чадвартай байх шаардлага ч мөн тавигддаг юм.

-Элсэлтийг хэрхэн зохион байгуулж, хөтөлбөрт тэнцсэн суралцагчид ямар төрлийн хөнгөлөлт эдэлдэг вэ?

-Эхлээд элсэгчийн бүртгэл хийж, англи хэлний шалгалт авч, тэнцсэн суралцагчдаас ярилцлагад орсноор эцсийн дүн нь гардаг. Харин ярилцлагыг БНСУ-ын Чангшин их сургуулиас элсэлт хариуцсан комиссын багш нар Монгол Улсад ирж англи, монгол хэлээр шагалт авдаг. Дараа нь БНСУ-д суралцах виза мэдүүлж, Их сургуультай сургалтын гурвалсан гэрээ байгуулдаг. ДХИС-ийн суралцагчдад БНСУ-ын Чангшин их сургуулийн сургалтын төлбөрөөс төгсөх хүртэл 50%-ийн хөнгөлөлт үзүүлэхээс гадна элсэн орсон эхний улирал дотуур байрны төлбөрөөс 100% чөлөөлдөг нь маш том боломж юм.
Мөн тухайн суралцагчийн сурлагын голч дүнгээс хамааран сургалтын төлбөрөөс 50%-100%-ийн хөнгөлөлт эдлэх боломжтой. Хоёр сургуулийн хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд ДХИС-ийн суралцагчид хамгийн өндөр тэтгэлэг авах боломжтой гэж хэлж болно.

-Чангшин их сургуульд суралцахын давуу тал нь юу вэ? 

-БНСУ нь Ази тивдээ болон дэлхийд боловсролын чанараараа тэргүүлэгч орны жагсаалтад багтдаг. Сургалтын төлбөрийн хувьд АНУ болон Европын орнуудтай харьцуулахад төлбөр хямд учраас дэлхий төвшний чанартай боловсролыг хямд эзэмших боломжтой гэсэн үг. БНСУ-ын Чангшин их сургууль нь суралцагчдын сурах орчин, аюулгүй байдал болон хичээл хийх орчинг бүрэн хангаж, дэлгүүр, номын сан, спортын байгууламжууд, амралт чөлөөт цагаа өнгөрөөх байгууламжууд бүгд кампус дотроо байрладаг. Мөн их сургуулиа төгсөөд БНСУ-даа ажиллах боломжтой хоёр жилийн хугацаатай визний эрх нээгддэг. БНСУ-д Samsung, LG, Hyundai, SK гэх мэт дэлхийн хэмжээний том компаниуд байрладаг учраас төгсөөд эдгээр байгууллагуудад ажиллаж туршлага хуримтлуулах боломж ч бий. Мөн сургуулийн захиргааны ажилд туслах, дотуур байрны давхрын дарга, цэвэрлэгээний дарга, номын сангийн туслах, фитнесийн багш зэрэг сургууль дотроо албан ёсны цагийн ажил хийх бүрэн боломжтой.

  -Манай ДХИС-ийн оюутнууд хэрхэн суралцаж байна вэ?

- БНСУ-ын Чангшин их сургуулийн сургалтын албанаас ДХИС-ийн суралцагчид биеэ зөв авч явдаг, өгсөн үүрэг, даалгаврыг хугацаандаа биелүүлдэг, хэл сурах авьяастай гэж үнэлдэг. Энэ нь Цэргийн сургуулийн сонсогч, оюутнууд болохоор энэ төрлийн чадварыг эзэмших давуу талтай гэж сургуультай холбож ойлгодог.
Манай сургуулийн суралцагчид Их сургуулийнхаа нэрийг өндөрт өргөж байдагт багш хүний хувьд баяртай байдаг. Жишээлбэл, 2020 онд Онцгой байдлын сургуулийн сонсогч Б. Хурболд нь "Галын аюулгүй байдлын инженер" мэргэжлээр суралцаж буй 1-р курсийн 165 оюутнаас сурлагын голч дүнгээрээ тэргүүлж тухайн хичээлийн жилд 100% тэтгэлэгтэйгээр суралцаж байсан. Мөн ЭЗНУС-ийн оюутан М.Энхжин, Г.Цэндсүрэн, С.Ариунзаяа болон ОБС-ийн сонсогч Н.Хонгорзул, Э.Хатантөмөр нар 2020 онд голч дүнгээрээ тэргүүлж 100% тэтгэлэгтэйгээр суралцсан.  Мөн энэ оны 1-р улиралд нийт тэтгэлэгт хамрагдах 45 суралцагчаас 100%-ийн тэтгэлэг авсан 1 сонсогч, 70%-ийн тэтгэлэг авсан 6 сонсогч, 60%-ийн тэтгэлэг авсан 14 сонсогч, 50%-ийн тэтгэлэг авсан 24 сонсогч, оюутан байна. Энэ нь манай сургуулийн сонсогч, оюутнуудад маш сайн сурч байгааг харуулж байгаа юм. 
Жил бүр гадаад оюутнуудын дунд уламжлал болгон зохион явуулдаг “Олон улсын урлагийн их наадам”-д манай сонсогч, оюутнууд Монгол Улсыг төлөөлөн оролцож гурван жил дараалан тэргүүн байрт шалгараад байна.

-БНСУ-ын Чангшин их сургуульд суралцахыг хүсэж байгаа оюутнуудад мэдээлэл болгож тус сургуулийн талаар товч танилцуулна уу?

-БНСУ-ын Чангшин их сургууль нь 1908 онд үүсгэн байгуулагдаж 1991 оноос эхлэн их сургуулийн статустайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Хүмүүнлэг, нийгмийн ухааны сургууль, Байгалийн шинжлэх ухааны сургууль, Инженерийн сургууль, Соёл урлагийн сургууль, Төгсөлтийн дараах сургууль гэсэн үндсэн таван бүрэлдэхүүн сургуультай. Дэлхийн 17 орны 45 их, дээд сургуулиудтай багш, оюутан солилцох, мэргэжил дээшлүүлэх, судалгааны ажил хийх зэргээр хамтран ажиллаж байна. Энэ оны 2-р сарын байдлаар Чангшин их сургуульд 7 улсын 152 оюутан элсэн суралцаж байна..

ДХИС, Чангшин их сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд 2021 онд суралцаж эхлээд байгаа оюутнуудын сэтгэгдлийг хүргэж байна.  
                                    

       Суралцагч Сундуйн Анхчимэг

“Би 2018 онд Дотоод хэргийн их сургуулийн харьяа Ахлах сургуульд элсэж, 2020 онд анхны төгсөгчдийн нэг болсон. Харин 2020 онд Дотоод хэргийн их сургуулийн Эрх зүй, нийгмийн ухааны сургуульд элсэн суралцсан. Багаасаа хууль сахиулагч болох хүсэл мөрөөдлөө даган энэхүү сургуулийг сонгосон. Ахлах сургуульд суралцаж байх хугацаандаа мөрөндөө мөрдөстэй сонсогч ах, эгч нарыг хараад заавал чадварлаг эрх зүйч, хуульч болно гэж боддог байлаа.
Одоо Дотоод хэргийн их сургуультай хамтран ажиллаж байгаа БНСУ-ын Чангшин Их сургуульд суралцах шалгуурт тэнцэж, тус их сургуульд суралцах болсондоо туйлын баяртай байна. Миний хувьд Чангшин Их сугуульд “Цагдаагийн удирдлага” мэргэжлээр хоёр жилийн хугацаанд суралцана. Хоёр жилийн хугацаанд мэргэжлийн хичээлээ судлангаа хэлний мэдлэг эзэмших нь хамгийн том давуу тал гэж харж байгаа. Энэхүү боломжийг олгосон Дотоод хэргийн их сургуулийн захирал, удирдлагууд болон Эрх зүй, нийгмийн ухааны сургуулийн нийт багш ажилчиддаа баярласнаа илэрхийлье.
                                 

      Суралцагч Даваажавын Баярдулам

Би БНСУ-ын Чангшин Их сургуулийн сонгон шалгаруулалтад тэнцэж, элсэн суралцах болсондоо маш их баяртай байна. Анх 2019 онд Элсэлтийн ерөнхий шалгалтаа амжилттай өгч, ДХИС-ийн Эрх зүй, нийгмийн ухааны сургуульд элсэж орсон. Би ДХИС-д анх элсэн суралцаж эхэлсэн цагаасаа л Чангшин их сургуульд суралцахын тулд өөрийнхөө зүгээс хийж чадах бүхий л боломжийг эрж хайж, хичээлдээ шамдан суралцсан. Учир нь гэвэл өөрийгөө нээх, хөгжүүлэх, өөр улс орны соёлтой танилцах, хэлний мэдлэгээ дээшлүүлэх, хүссэн мэргэжлээрээ суралцаж, эх орондоо чадварлаг боловсон хүчин болж бэлтгэгдэх бүрэн боломжтой гэдгийг олж харсан. Энэ боломжоор дамжуулж, чадварлаг, бие даасан мэргэжилтэн болж бэлтгэгдхийн тулд хичээж суралцах болно. Өөрийнхөө хүссэн мэргэжлээр суралцах гэж байгаа ДХИС-д элсэн суралцах хүн бүхэнд боломж үргэлж байгаа шүү. Их сургуулийнхаа нийт бие бүрэлдэхүүн, тусалж дэмжсэн хайртай багш нартаа чин сэтгэлээсээ талархаж байна. 

1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

203.91.115.54Khenchbish   • 2021, 3 сарын 9. 15 цаг 15 минут

ДХИС төрийн өмчийн сургууль биз дээ Энэих сургуульд эрхзүй нийгмийн ухааны мэргэжлээр мэргэжилтэн бэлгэхэдтөрийн өмчийн бусад их сургуультай мэргэжлийн давхардал гэж үзэх үндэслэл байгаа болов уу? Ер нь манай улсад эрх зүй нийгмийн ухааны чиглэлээр гадаадад олноор мэргэжилтэн бэлтгэх бодит шаардлага байгаа юу гэдэгт эррэлзэж байна шүү

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.