2021 оны 3-р сарын 14
12 цаг 14 минут

ГҮҮРНИЙ ЗОРИГОО

Өнөө цагт бол зүүд зэрэглээ мэт санагдах социализмийн цаг үе байлаа. Барилгачны хүүхэд барилгачин, малчны хүүхэд малчин л болдог жишигтэй тэр нийгэмд ажилчин аав, ээжийнхээ ар тал болж, гэр орон дүү нараа асрах үүрэгтэй хөдөөгийн жаал хүү гадаадад сургуульд явахыг мөрөөдөж байсан юм. Зоргоороо мөрөөдөж, хүссэнээ хийж, хүссэнээрээ амьдрах боломж хүн бүрт олдоггүй тэр үед жаахан хүүгийн дотор хэнзэлсэн холын тэр мөрөөдөл биеллээ олж, хэтдээ улс орны олон арван түүхэн бүтээн байгуулалтыг босголцож, түүнээс ч олон зам гүүрүүдийг гардан гүйцэтгэж, “гүүрний” гэх овог мэт тодотголтой болтлоо бүтээлцэж, босголцож явах юм гэж хэн санах билээ. Хэний ч санаагүйг санаж, холыг зорьж, хэтийг мөрөөдөж байсан дорно хязгаарын тэр жаахан хүүг ирээдүйн Монгол Улсын зөвлөх инженер болох хувь зохиол тосож байж. Тэр бол өнөөгийн Монгол Улсын зөвлөх инженер, зам гүүр бүтээн байгуулалтын “ЗМЗ” компанийн захирал Цэндийн Шинэзориг буюу салбарынхных нь нэрлэдгээр бол гүүрний Зоригоо юм.

Гадаадад сурч инженер болох мөрөөдөлтэй Зоригоо 10 жилээ төгсөөд л ЗХУ-ын Инженерийн цэргийн сургуульд суралцахаар болж, Калининград хотыг  зорьсон нь түүний бүтээн байгуулалтын нөр их ажлын  гараа байлаа.  Сургуулиа төгсөөд, “будаг нь ханхалсан” цэл залуу боловсон хүчин Зоригоо Батлан хамгаалах яамны харьяа Эрдэнэтийн Хялганат дахь ус гатлалтын ангид хуваарилагджээ. Тэрбээр “Энд ажиллахдаа зам, гүүртэй холбоотой бүтээн байгуулалтуудад үеийн нөхөдтэйгөө мөр зэрэгцэн оролцож явснаараа бахархдаг. Цэргийн техник хэрэгслүүдийг эзэмшиж, үер устай олон голуудад хөвүүр гүүр тавьж, тэр ажилдаа урамшин дараагийн бүтээн байгуулалтад дарвин орж явсан дурсамж минь амьдралаас олсон том туршлага, миний ажил амьдралын суурь байсан юм” хэмээн ардын армид зүтгэж байсан он жилүүдээ дурсана. Тэнд Зоригоо 4 жил ажиллаад төрөлх Дорнод аймгийнхаа зам ангид механикчаар ажиллах болсноор армийн хүү Зоригоо авто замын салбарт гүүрний Зоригоо болох эхлэлийн цэг тэр байлаа. Энгийн нэг механикчаас Ерөнхий инженер болсон Дорнодын зам ангийн зургаан жил түүнд өнөөдрийг бүтээх суурийг тавьсан хэмээн өдгөө дүгнэх аж.

Замын барилга угсралтыг хувийн компани хийх боломж нээгдэж, тус салбарын ажлыг хувийн хэвшилд шилжүүлэх Засгийн газрын тогтоол гарсан 1996 онд Зоригоо өнөөгийн “ЗМЗ” компаниа байгуулсан байна. Тэрбээр зам барилгын салбарт 30 гаруй жил ажиллахдаа нийт 700 гаруй км зам, 100 гаруй гүүр барьж, 400 гаруй зам, гүүрийн зураг төслийн ажилд санал өгч, 500 гаруй объектийн газар чөлөөлөлтөд ажиллаж, 150 гаруй бүтээн байгуулалтад биечлэн оролцсон байна. Түүний үүсгэн байгуулсан “ЗМЗ” компани дангаараа л гэхэд 3500 гаруй у/м явган хүний болон урт, богино гүүр, 100 гаруй км зам барьж ашиглалтад оруулжээ. Тэрбээр Нийслэлийн өмчит үйлдвэрийн газрын захирлаар ажиллаж байхдаа Улаанбаатар хотод 460 гаруй км автозам, 100 гаруй гүүрийн засвар арчлалтыг хариуцах ажлыг удирдаж байсан юм. Түүний барьсан анхны гүүр нь төрж өссөн Халхгол дээгүүрээ барьсан 250 гаруй метр урттай гүүр байлаа. Дараа нь алдарт Хэрлэн, Онон, Туул, Хараа Улз гээд түүний гүүр бариагүй гол ховор. Харин нийслэлд хийсэн бүтээн байгуулалтаас нь дурьдвал, бидний хамгийн сайн мэдэх 100 айлын гүүрэн гарцыг жишээ татан нэрлэж болно. Энэ уулзварт  гүүр бариагүй байх үед сардаа 5-6 хүүхэд зам тээврийн осолд ордог гэсэн статистик тоо байдаг байлаа. Харин гүүрэн гарц баригдсанаас хойш энэ тоо буурснаас гадна  түгжрэлийн гол цэгүүдийн нэг байсан 100 айлын асуудал цэгцэрсэн. 100 айлын гүүр бол хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон ахмад настнууд ашиглах боломжтой Монголын анхны лифттэй гүүр юм. Улмаар Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан, Баянзүрх дүүргүүдэд явган хүний болон автозамын гүүрүүдийг  гүүрний Зоригоо барьсан байдаг. Тухайлбал, Биокомбинатад Туул гол дээр 205 у/м шинэ гүүр, Сансарын Шилэн налуу шаттай явган хүний гүүр гээд олон арван бүтээн байгуулалтуудыг дурдаж болно.

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын ПК283+560 дахь 226. 18 у/м төмөрбетон гүүрийн барилга угсралтын ажил

Хамгийн сүүлийн үеийн бүтээн байгуулалт нь монголчуудын олон жилийн мөрөөдөл болсон Тавантолгойгоос Зүүнбаян чиглэлийн  416.1 км төмөр замын бүтээн байгуулалтад оролцож, 226.18 у/м төмөр бетон гүүр барьжээ. Энэ бол төмөр замын хамгийн урт  гүүр гэдгээрээ онцлог. Анх удаа монгол компаниуд Монголдоо төмөр зам барьж, бас төмөр замын гүүрийг хийж байгаа нь энэ юм. “Гүүрний” Зоригоогийн багийнхан гүүр барихаас гадна төмөр замын бүтээн байгуулалтад оролцож байгаа инженер техникийн ажилчдад сургалт хийж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх ажлыг давхар гүйцэтгэнэ.  Тэрээр эх орноо эдийн засгийн эрх чөлөө рүү хөтлөх төмөр замын бүтээн байгуулалтад гар бие оролцож байгаагаараа бахархдаг зуу зуун эгэл замчдын нэг.  Гүүр барина гэдэг түүний хэлснээр үнэхээр ч утга ерөөлтэй ажил ажээ. Холыг холбож, хоёрыг ойртуулах гүүрчин байна гэдэг  утга учиртай, үлдэх түүхтэй сайхан ажил юм. Тиймдээ ч өдгөө түүний байгуулсан “ЗМЗ” компаниас  дөрөв, таван  компани өрх тусгаарлан зам гүүрийн салбарт амжилттай ажиллаж байгаа гэнэ. Түүний компанид ажиллаж байсан дөрөв таван гүүрчин өөрийн гэсэн зам гүүрийн компанитай болж, Зоригоо шиг мөрөөдлөө биелүүлж яваа гэсэн үг.  Амьдралынхаа 30 гаруй жилийг зам гүүр барихад зориулсан Шинэзориг гэх энэ эрхэм  “Зам гүүрийн дотоодын компаниуд тодорхой хэмжээний хөгжлийн түвшинд хүрчихлээ. Дам нуруугаа өөрсдөө хүчитгээд гүүрээ барьж байна. Шаардлагатай техник технологиудыг оруулж ирээд эхэлчихсэн байна. Манай компани хамгийн сүүлийн үеийн гүүрийн суурийн өрөмдлөгийн өндөр өртөг бүхий техникийг оруулж ирээд үйл ажиллагаа явуулж байна. Өнгөрсөн жил төмөр замын том бүтээн байгуулалтад олон Монгол компани оролцлоо. Тэд бүгд манайхтай адил өрөмдлөгийн том тоног төхөөрөмж аваад ирсэн харагдаж байна лээ. Биднийг төрөөс хөнгөлөлттэй зээл, тусламж болон бодлогоор дэмжээд өгвөл манай замчид ямар ч бүтээн байгуулалтыг хийхэд бэлэн болчихсон байна” хэмээн  олзуурхаж байлаа.

Тийм ээ, энэ салбар өнөөдрийн хэмжээнд хүрч, монгол компаниуд бие даан бүтээн байгуулалтаа хийх чадамжтай болоход түүний оруулсан хувь нэмэр, урсгасан хөлс, гүйцэтгэсэн үүрэг их нь мэдээж. Тиймээс ч  тэр ийнхүү олзуурхаж байгаа болов уу. Монгол Улсад автозамын салбар үүсч хөгжөөд 90 гаруй жил болсны гуравны нэгд нь гүүрний Зоригоогийн бүтээн байгуулалтууд хамаарах юм. Улирч үлдсэн тэртээх он жилд гадаадад сурч инженер болох тухай мөрөөдөн зогссон Халхголын жаахан хүүгийн мөрөөдөл биелж, өдгөө төмөр замын их бүтээн байгуулалтад оролцож монгол мөрөөдлийг биелүүлж явна. Ай, хүсэл чинь хүрсэн газар бие чинь хүрнэ гэдэг юутай үнэн.

Г.Орчлон

4
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

4 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.21.120.242Өлзий   • 3 сарын 16. 9 цаг 25 минут

Гайхалтай хөдөлмөрч эгэл даруухан хүн дээ. Амжилт хүсье. Төр засаг ийм л хүнийг урамшуулж хийсэн бүтээснийг нь үнэлэх хэрэгтэй дээ.

66.181.185.58Зочин   • 3 сарын 16. 0 цаг 59 минут

100 айлын гүүр ач холбогдол сайн л байх.Харин хийц дизайн талаасаа нойл

202.126.89.157Эмээ   • 3 сарын 15. 5 цаг 49 минут

Сэтгэл нь байвал мэргэжил бүхэн ингэж амилдагдаа. Харин соц-ын үед малчны хүүхэд малчин хжилчны хүүхэд ажилчин болдог байсан жишиг гэдэг бол худлаа шүү. Дээд сургууль одоогийнх шиг сул байгаагүй юм хэн сурлага сайтай нь ордог байлаа.

183.177.97.14Зочин   • 3 сарын 15. 10 цаг 49 минут

Ariin haalga bsan bh

Шинэ мэдээ

Чимээгүй “ирэх” нулимс11 минут 12 секундын өмнөД.Хаянхярваа Ерөнхий прокурорт хүсэлт хүргүүлжээ2 цаг 42 минутын өмнөЁ.Баатарбилэг: Суманд соёлын төв, спорт зал, музей барьж байгаа нь үндсэн хуулийн зарчим3 цаг 21 минутын өмнөБясалгалын төвөөс алга болсон эмэгтэйн цогцост хийсэн задлан шинжилгээний урьдчилсан дүгнэлт гарчээ4 цаг 7 минутын өмнөМал хулгайлах гэмт хэрэг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 49.9 хувь буурчээ4 цаг 22 минутын өмнөНЗД-ын орлогч Р.Чингис өөр ажилд томилогох болсон тул ажлаа өгөхөөр болжээ4 цаг 23 минутын өмнөБ.Жавхлан: Төрийн өмчийн компаниудад дорвитой бүтцийн өөрчлөлт хийх цаг болсон4 цаг 46 минутын өмнөУИХ-ын гишүүн Ц.Идэрбат: Андлалын хөшөө хуучин сэдэв болсон4 цаг 53 минутын өмнөУИХ-ын гишүүн Э.Батшугар: Би ааваараа бахархдаг4 цаг 57 минутын өмнөГ.Амартүвшин: Эдийн засгийн хөгжлийн яам байгуулах нь зөв6 цаг 1 минутын өмнөЛ.Мөнхбаатар: Яам салбарынхаа бодлого чиглэлийг боловсруулах ёстой байтал аж ахуйн ажлуудтай зууралдсаар байна7 цаг 25 минутын өмнөНөхөн сонгуульд ялалт байгуулсан Ц.Идэрбат аварга Б.Бат-Эрдэнэд мэхийн хүндэтгэл үзүүллээ8 цаг 40 минутын өмнөУИХ-ын гишүүн Э.Батшугарыг БСШУС-ын байнгын хорооны гишүүнээр баталлаа8 цаг 50 минутын өмнөД.Ганбат: Нөхөн сонгуулиар орж ирсэн хоёр залуу УИХ-ын танхимд суухаасаа ичих хэрэгтэй9 цаг 14 минутын өмнөБарилгын компаниудын 70-80 хувь нь дампуурч, дараагийн шок үүсэхэд бэлэн байна9 цаг 46 минутын өмнөЭ.Батшугар, Ц.Идэрбат нар УИХ-ын гишүүний тангаргаа өргөлөө9 цаг 49 минутын өмнөН.Алтанхуяг: МАН-аас сонгогдсон залуус буруугүй, бор халзан хонь байсан ч ялалт байгуулана9 цаг 53 минутын өмнөУИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ10 сар 21. 10:32Өчигдөр эрүүлжүүлэх байранд 200 иргэн хоножээ10 сар 21. 10:26Н.Сугар: Зайсанд барилгын ажил эхлүүлсэн компанид нийслэлээс зөвшөөрөл олгоогүй10 сар 21. 10:16ШӨХТГ: Чанарын шалгалтад хамрагдсан барилга угсралтын компаниудын цонхны 50 хувь нь шаардлага хангасангүй10 сар 21. 10:10"Дарханы замын хучилт хийгдээгүй 37 км үндсэн замын шороон далангийн хөдөлгөөнийг нээнэ"10 сар 21. 10:06Б.Төмөр: Брүүклин гурав дараалан аварга авч чадна10 сар 21. 9:24Нийслэлийн есөн дүүрэгт цэрэг татлага эхэллээ10 сар 21. 9:23Э.Батшугар, Ц.Идэрбат нар өнөөдөр УИХ-ын гишүүний тангаргаа өргөнө10 сар 21. 9:19Ардчилсан намын “хурцын тасгийнхан“10 сар 21. 9:18Улаанбаатарт 10 хэм дулаан байна10 сар 21. 9:17“Баатар”-ын дүр бүтээгчдийн базаахгүй төрх10 сар 21. 8:37“Тавантолгой дулааны станц” төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг энэ долоо хоногт зарлана10 сар 20. 15:56Г.Дамдинням: Л.Халтар сайд бидэнтэй яг л гөлөг төөрүүлж байгаа юм шиг харьцаж байна10 сар 20. 15:30
© 2008 - 2021 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.