2021 оны 2-р сарын 5
11 цаг 11 минут

БНХАУ 2020 ОНД НҮҮРСНИЙ СТАНЦЫН ХҮЧИН ЧАДЛАА 38.4ГВТ-ААР НЭМЭГДҮҮЛЖЭЭ

Дэлхийд хамгийн их хүлэмжийн хий ялгаруулдаг улсаар тооцогддог БНХАУ нь өнгөрсөн онд нүүрсний станцын хүчин чадлаа 38.4ГВт-аар нэмэгдүүлсэн байна. Энэ нь дэлхийн бусад улс оронд шинээр байгуулсан нүүрсний станцуудын хүчин чадлаас (11.9ГВт) даруй гурав дахин их болохыг АНУ-ын “Global Energy Monitor” байгууллагын судалгаанд дурджээ. 2060 он гэхэд БНХАУ хүлэмжийн хийн ялгаруулалтгүй улс болно гэдгийг тус улсын дарга Си Жинпин НҮБ-ын индэр дээрээс (2020.09)мэдэгдсэн билээ. Гэвч бодит байдал дээр дорвитой алхам хийхгүй байгаа нь уг судалгааны дүнгээс харагдав. Богино хугацааны буюу 2030 он хүртэл БНХАУ улс энэ чиглэлд оновчтой ажиллах зорилтуудаа тодорхойлж, тууштай ажиллах шаардлагыг бий болгож байна.

“Global Energy Monitor” байгууллагаас БНХАУ-ын өнгөрсөн онд хаагдсан нүүрсний станцын дүнг оруулж тооцсон ч нүүрснээс эрчим хүч гаргах нийт хүчин чадал 29.8ГВт-аар нэмэгдсэн болохыг судалгаагаар гаргажээ. Харин дэлхийн бусад улс оронд нүүрсний станцуудын хүчин чадал 17.2ГВт-аар буурсан байна.

БНХАУ-д өнгөрсөн онд нийт 36.9ГВт-ын хүчин чадалтай нүүрсний станцуудын барилгын төслийг эхлүүлэх зөвшөөрөл олгосон байна. Энэ нь өмнөх 2019 оны дүнгээс гурав дахин, түүнээс ч илүү хэмжээ юм. Үр дүнд нь одоо Хятадад ашиглалтад орохоор баригдаж буй нүүрсний станцуудын нийт хүчин чадал 88.1ГВт-аар хэмжигдэж байна. Мөн барилгын ажлын зөвшөөрлийг авахаар “зэхсэн” 158ГВт хүчин чадал бүхий нүүрсний станцын төслүүд байгааг судалгаанд онцолжээ. Тэгэхээр нийт 247ГВт хүчин чадал бүхий нүүрсний станцын төслүүд хөгжүүлэлтийн шатандаа явж байгаа нь Герман улсыг бүрэн хангаад илүү гарах хэмжээ гэдгийг тайланд тэмдэглэжээ.

Гэхдээ эдгээр станцын төслүүд төдийлөн дэмжигдэхгүй байх магадлалтай. Учир нь БНХАУ-ын Засгийн газрын Байгаль орчны хяналтын группын шалгалтаар тус улсын Үндэсний эрчим хүчний газраас бохирдол ихтэй бүс нутагт буюу зүүн хэсгийн мужуудад нүүрсний станцуудын олон төсөлд барилгын зөвшөөрөл олгосныг тогтоожээ. Иймд БНХАУ-ын Засгийн газар цаашид бодит нөхцөл байдалд хүчтэй алхам хийж ажиллах дүр зураг харагдана. БНХАУ нь уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах урт хугацааны төлөвлөгөөндөө нийцүүлсэн богино хугацааны хөтөлбөрийг боловсруулж, илүү сайн ажиллах шаардлага үүсч байгааг шинжээчид тэмдэглэж байна.

Хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах хүрээнд ган үйлдвэрлэлийг цаашид бууруулах шаардлагатай гэж 2020 оны сүүлээр тус улсын Аж үйлдвэр, мэдээллийн технологийн яам мэдэгдсэн. БНХАУ-ын Засгийн газраас ирэх таван жилийн төлөвлөгөөнд анх удаа уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх чиглэлийг багтаасан бөгөөд нарийн задаргаа нь гуравдугаар сард гарах төлөвтэй. Дэлхийн нийт хүлэмжийн хийн ялгаруулалтын 30 гаруй хувийг дангаар бүрдүүлдэг Хятад улс цаашид хэрхэн ажиллах нь улс орнуудын анхаарлын төвд байна.

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.