2021 оны 2-р сарын 8
12 цаг 00 минут

МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД, УОК-ЫН ДАРГА С.АМАРСАЙХАН “ТАВАНТОЛГОЙ ТҮЛШ” ХХК-Д АЖИЛЛАВ

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, Ерөнхий сайдын зөвлөх Л.Алтангэрэл нар өнөөдөр “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт ажиллалаа. Энэ үеэр “Тавантолгой түлш” компанийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар үйлдвэрийн үйл ажиллагаа болон өнгөрсөн оны мөн энэ үетэй харьцуулсан агаарын чанарын харьцуулсан үзүүлэлтүүдэд дүгнэлт хийсэн талаар мэдээллийг өгөв.

Жайко олон улсын байгууллагаас Улаанбаатар хотын агаарын чанарт судалгаа хийж, хүхэрлэг хийн ялгаралын асуудлаар олон улсын стандарттай харьцуулсан дүгнэлт гаргасан байна. Судалгаагаар Улаанбаатар хотын хүхэрлэг хийн үзүүлэлт нь олон улсад зөвшөөрөгдөх хэмжээнээс бага байгааг тогтоожээ. Нийслэлийн агаарын чанар дахь хүхэрлэг хийн хэмжээний 70 хувийг цахилгаан болон бага дунд оврын станц, 22.3 хувийг 10 жилээс илүү насжилттай автомашинуудаас гарах хорт утаа, 8.7 хувийг сайжруулсан түлшнээс ялгарах утаа эзэлж байна.

Шадар сайд С.Амарсайхан хэлсэн үгэндээ 2018 онд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах Засгийн газрын 62 дугаар тогтоол гарч, тус тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор сайжруулсан түлшийг үйлдвэрлэх анхны үйлдвэр ашиглалтад орсноор агаарын бохирдол 50 хувиар буурч чадсан гэдгийг онцлон тэмдэглэв. Агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд 2018 онд бэлэн дэд бүтэцтэй газраа ашиглаж Толгойт дахь энэ сайжруулсан түлшний үйлдвэрийг барьж, явцын дунд шийдэл гаргах төлөвлөгөөтэй ажилласан, тодорхой үр дүнд ч хүрсэн. Цаашдаа бид нийслэлийн агаарын бохирдлыг 80 хувиар бууруулах зорилтын хүрээнд сүүлийн үеийн технологид суурилсан зүүн бүсийн үйлдвэрийг өнгөрсөн онд Налайх дүүрэгт байгуулсан хэмээлээ.

Тэрбээр “Агаарын бохирдол буурсан боловч, хүхрийн хийн хэмжээ ихэссэн гэх мэдээлэл олон нийтэд дунд тархаж байгаад санаа зовниж байгаа. Гэтэл судалгаагаар хүхэрлэг хийн хэмжээ аюулгүй гэдэг дүгнэлт гарсан байна. Мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтийг үндэслэж иргэдийг үнэн зөв мэдээллээр хангах хэрэгтэй. Агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд 2018 онд бэлэн дэд бүтэцтэй газраа ашиглаж Толгойт дахь энэ сайжруулсан түлшний үйлдвэрийг барьж, явцын дунд шийдэл гаргах төлөвлөгөөтэй ажилласан. Орчны аюулгүй байдлыг хангах хүрээнд баруун бүсийн үйлдвэрийг нүүлгэн шилжүүлэх ажлыг энэ оны хоёр, гуравдугаар улиралд багтааж дуусгах төлөвлөгөө гаргаж ажиллаж байгаа. Зүүн бүсэд баригдсан орчиндоо сөрөг нөлөө үзүүлдэггүй, байгальд ээлтэй сайжруулсан түлшний үйлдвэрийг түшиглэн шинэ технологийг нэвтрүүлсэн цогц үйлдвэр барьж ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Гэвч цар тахлын нөхцөл байдлаас хамаарч төлөвлөсөн ажлууд хугацаа хоцорч байна. Гэхдээ богино хугацаанд Толгойт дахь Тавантолгой түлш компанийн сайжруулсан түлшний үйлдвэрийг нүүлгэн шилжүүлэх ажлыг анхаарч ажиллана” гэв.

Нүүлгэн шилжүүлэлт хийгдсний дараагаар ойр орчмын тоосжилтыг арилгах, нөхөн сэргээлт хийж, орчны аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авсны дараагаар энэ орчмын газрыг түлш борлуулах цэг болгож ашиглах зураг төсөл, төлөвлөгөөг гаргахыг Эрчим хүчний сайд Н.Тавихбэх болон Тавантолгой түлш компанийн Гүйцэтгэх захирал М.Ганбаатар нарт даалгав.

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.