2021 оны 3-р сарын 15
9 цаг 01 минут

Б.Хурц “бичлэг”-ийн хэрэгт холбогдож, эрүүдэн шүүсэн хэргийнх нь шүүх хурал товлогдлоо

Бидний олж авсан мэдээлэлд:

 "2014 оны арванхоёрдугаар сарын 8. Тухайн үеийн ТЕГ-ын дарга Б.Хурц нь УИХ-ын нэгэн гишүүнтэй уулзаж, “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн талаар ярилцсан.
2014 оны арванхоёрдугаар сарын 10-15. ТЕГ-ын дарга Б.Хурц “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгт Н.Энхбаяр оролцсон дугаарын хасагдсан хэсгийг олж ирэх үүргийг тусгай мэргэжлийн албан хаагч нартаа өгчээ.
2014 оны арванхоёрдугаар сарын 23-25. ТЕГ-ын тусгай мэргэжлийн алба хаагч нар нь “Hero entertainment” студийн ажлын байранд тусгай ажиллагаа явуулж, дээрх хасагдсан бичлэгийг хакердаж авсан.
2015 оны нэгдүгээр сарын 6. Тусгай мэргэжлийн ажилтнууд “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн хасагдсан бичлэгийг ТЕГ-ын дарга Б.Хурцад хүлээлгэж өгсөн.
2016 оны нэгдүгээр сарын 9. “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн хасагдсан бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан.
2016 оны нэгдүгээр сарын 11. “Hero entertainment” студийн захирал, найруулагч Б.Баатар алдагдсан бичлэгийн талаар хэвлэлийн хурал хийв.
2017 оны долдугаар сар. “Hero entertainment” студийн захирал, найруулагч Б.Баатар болон тухайн үеийн Шадар сайд У.Хүрэлсүх нар тэр жилийн баяр наадмын өмнө утсаар ярьсан.
Энэ бичлэгийг ТЕГ-ын ажилтан М гэгч нь хуулбарлаж, тус газрын дарга Б.Хурцад өгсөн.
2017 оны наймдугаар сарын 16. “Hero entertainment” студийн захирал, найруулагч Б.Баатар болон тухайн үеийн Шадар сайд У.Хүрэлсүх нарын утсаар ярьсан бичлэг олон нийтийн сүлжээнд дэлгэгдсэн” гэжээ.
 
БИЧЛЭГ ЗАХИАЛСАН УИХ-ЫН ГИШҮҮН ХЭН БАЙСАН БЭ?
 
“Hero entertainment” студийн захирал, найруулагч Б.Баатар ТЕГ-т хандаж, тус газраас болоод хууль хяналтын байгууллагаас ажлын хэсэг байгуулагдаж, удаан хугацааны туршид шалгалтын үйл ажиллагаа явуулсны дараа ийм “хариу” гарчээ. Хэн гэдгийг нь сонсоод Б.Баатар “шок”-д орсон гэх эх сурвалжийн мэдээлэл байгаа юм.
Гэхдээ Б.Хурц гүйцэтгэгч юм бол захиалагч нь хэн байсан бэ гэдэг нь тодорхой бус байна.
Тодруулбал, 2014 онд Н.Энхбаярын оролцсон нэвтрүүлгийн хасагдсан хэсгийг захиалсан УИХ-ын гишүүн хэн байв гэдэг анхаарал татаж байна.
 
Мөн тэр “гишүүн” нь Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө М.Энхболдын өрөөнд болсон явдлын бичлэг, УИХ-ын гишүүн Г.Уянга Л.Эрдэнэчимэг нарын “алдагдсан” бичлэгтэй ч холбогдож болзошгүй болсон байна.
 Б.ХУРЦЫГ БАРИВЧЛАХ НӨХЦӨЛ ҮҮСЧЭЭ
 
Ийм нөхцөл байдал илэрч, холбогдох хууль хяналтын байгууллагаас Б.Хурцыг байцаах шаардлага бий болжээ. Түүнийг хоёр удаа байцаалтад дуудсан ч очоогүй байна. Тиймээс хуулийн дагуу албадан баривчлах нөхцөл үүссэн гэдгийг эх сурвалж тайлбарлаж байна.
 
Б.ХУРЦ НАРЫГ ЭРҮҮДЭН ШҮҮСЭН ХЭРГЭЭР НӨГӨӨДӨР ШҮҮНЭ
 
Т.Чимгээ, Б.Содномдаржаа нараар С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийг хүлээлгэхдээ эрүүдэн шүүсэн гэх хэргээр ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарт 2020 оны долдугаар сарын 22-нд Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс ял оноосон. Б.Хурцыг гурван жилийн хорих ялаар шийтгэсэнг. Харин 2020 оны аравдугаар сарын 29-нд Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс Б.Хурц нарт холбогдох хэргийг анхан шатны шүүхэд хэлэлцүүлэхээр буцаасан. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхийн 2020 оны долдугаар сарын 22-ны өдрийн МН/272 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг мөн шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, шүүгдэгч нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Улмаар түүнийг анхан шатны шүүхийн шүүгчийн шийдвэрээр 2020 оны арваннэгдүгээр сарын 23-нд батлан даалтад гаргасан.
Тэгвэл Б.Хурцын холбогдсон эүүдэн шүүсэн хэрэг 2021 оны хоёрдугаар сарын 17-нд прокуророос анхан шүүхэд очжээ. Шүүх хурлыг энэ сарын 17-нд буюу нөгөөдөр товлосон байна.
 
ШҮҮГЧ НАР Б.БААСАНЦОГТЫН ДАНС РУУ “ЗЭЭЛИЙН ЭРГЭН ТӨЛӨЛТ” УТГААР МӨНГӨ ШИЛЖҮҮЛЖЭЭ
 
Б.Баасанцогт 11 шүүгчид тус бүр 10 сая төгрөг, заримд нь нэмээд Iphone гар утас өгчээ. Тэр нь илрээд эхлэхээр шүүгч нар Б.Баасанцогтын данс руу “Зээлийн эргэн төлөлт” гэсэн утгаар мөнгө шилжүүлцгээх болжээ.
 
 Үүний улмаас 11 шүүгчийг түдгэлзүүлэх асуудал яригдах нөхцөл үүсээд байна. Эх сурвалжийн мэдээллээр дээрх 11 шүүгчийн 2-3 нь эрүүдэн шүүсэн хэрэгт оролцсон шүүгч нар байж болзошгүй ажээ.
 Б.Хурцыг тойрсон ийм хурц асуудлууд өрнөж байна. Эрүүдэн шүүсэн хэргийнх нь тухайд нийгэмд нэлээд дуулиан тариад байгаа. Шинээр “ТЕГ-ын дарга байхдаа бичлэг олж авч, захиалагчид “нийлүүлсэн” гэх асуудалд холбогдсон бололтой. Ийм зүйл саяхнаас яригдаад эхэлсэн. Харин захиалагч нь хэн бэ гэдэг ихээхэн анхаарал татаад байгаа юм. Юутай ч өнөөдрийг хүртэл Б.Хурцын өмнө Монголын улс төр, хууль хяналтын байгууллага тэр чигтээ сөхрөөстэй байсан. Тэгэхээр улс төрд, хууль хяналтын байгууллагад нөлөө бүхий эрхэм 2014 онд Б.Хурцтай уулзаж, захиалга өгдөг байсан эрхэм бололтой. Товчхондоо 2012-2016 оны УИХ-д сууж байсан 76 гишүүний нэг, өнөөдөр ч эрх мэдэл, нэр нөлөөтэй яваа нэгэн эрхэм тэрхүү захиалагч нь гэдгийг эх сурвалж “шивнэж” байна.
 
 ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ
 
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
16
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

16 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

139.5.216.142Зочин   • 2021, 3 сарын 16. 11 цаг 39 минут

Зоригийн хэргийн захиалагч нь тодорхойгүй, энэ Хурцын хэргийн захиалагч нь бас тодорхойгүй юу. Гол эздийг нь нуух юм бол хэргүүдийг нь нийтэд мэдээлсэний зорилго юу юм

88.116.92.142Зочин   • 2021, 3 сарын 15. 20 цаг 00 минут

elbegdorj

62.216.202.216Зочин   • 2021, 3 сарын 15. 20 цаг 42 минут

УИХ н гишүүн гээд байхад.

192.82.81.203Зочин   • 2021, 3 сарын 15. 19 цаг 04 минут

У. Хүрэлсүхийн сонгуулийн ажиллагаа эхлээд явж байна. У. Хүрэлсүх ялах юм бол Ц. Нямдорж одоогийн өрнөөд байгаа энэ ажлуудыг зохион байгуулагчийн хувьд Их хурлын дарга болж залрах юм байх. Харин Нямбаатар нь Чимгээ нарын сууж байгаа " Төв Хилтон " зочид буудалд залрах байх.

192.82.86.56иргэн   • 2021, 3 сарын 15. 17 цаг 31 минут

баасанцогт гэж нэг сонин нөхөр байнаа. Хаашаа юм бэ. Хүн болгоноос мөнгө аваад л дунд нь холбоод л мөнгө аваад л баяжаад байдаг нөхөр үү аан.

202.55.188.46Зочин   • 2021, 3 сарын 15. 16 цаг 00 минут

Н. Энхбаяр тийм чухал юм хэлээд түүнийг нь яах гэж хассан хэрэг вэ?

103.212.118.115Зочин   • 2021, 3 сарын 15. 15 цаг 48 минут

тэр хэн бэ тэр их сонин

202.9.46.160zochin   • 2021, 3 сарын 15. 13 цаг 48 минут

xyylin im bgaad bwal xoxirogchid nileed xywairaa ushuuguu awdag bolmoor yum bn tegwel vxexeesee aigaad tomootoi bx biz

64.119.21.220Зочин   • 2021, 3 сарын 15. 12 цаг 26 минут

Хурц түүний эздэд бурхны хууль үйлчлэх цаг нь болсон байх аа.Өөрсдөө ч мэдэж байгаа биз.

103.10.22.42Зочин   • 2021, 3 сарын 15. 10 цаг 29 минут

Elbegdorj l baigaa shu de odoo bas olon aawiin humuusiig helmegduuleh nuu ih hurald suuj bga gishuun geed baih jin bolioroo ta nar hurtcaal baitcaa za

66.181.169.122Zochin   • 2021, 3 сарын 15. 10 цаг 28 минут

Neg l zuiliig oilgo. Zuunii medee sonin n N.Enhbayariinh. Tsaa chin Huuktei niilsen. Buh zavaan zuilsiig Hurts ruu chihej, uursduusuu holduulahaar shiidjee. Zugeer l Baatar l yarisan yaria, hiisen bichlegeesee tsatssan l asuudal sht

202.9.46.84Зочин   • 2021, 3 сарын 15. 12 цаг 32 минут

tegeed Hurts er buruugui enhiin tsagaan tagtaa yu

202.72.247.170Зочин   • 2021, 3 сарын 15. 9 цаг 36 минут

Шуналын туламнуудад их ч өгсөн, бага ч өгсөн ч ижил цадахгүй дээ. Өнгө мөнгөөр ажиллаж хуулийг будлиулдаг гарууд даа.

202.131.245.220zochin   • 2021, 3 сарын 15. 9 цаг 28 минут

huuli shvvhiinhen undur tsalin abah tusmaa olson deere oloh geed shunal ni huduldug yum bishvv . tsalin oiroltsoo l bh heregtei sh de.

192.82.82.26Зочин   • 2021, 3 сарын 15. 9 цаг 20 минут

Тэгээд л УИХ дээр цааш нь ярих уу яахав гээд пээдийдэг байж дээ.

203.91.112.130Зочин   • 2021, 3 сарын 15. 9 цаг 19 минут

Хууль прокурор арай ч дээ ард түмэн байдаг өндөр цалин хөнгөмж өгч байхад шударга ажиллаж болдоггүй яасан их шуналтнууд бэ?

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.