СХД-ээс нэр дэвшин ялалт байгуулж, УИХ-ын гишүүнээр сонгогдсон Д.Сумъяабазар өөрийн хүсэлтээр гишүүний бүрэн эрхээсээ татгалзаж, Хотын дарга болсон. Үүнтэй холбогдуулан СХД-ийн 28 дугаар тойрогт нөхөн сонгуулийн санал авах өдрийг ирэх зургадугаар сарын 9-ний өдөр буюу Ерөнхийлөгчийн сонгуультай хамтатган авахаар тогтсон.
Гэвч хоёр өөр хуулиар зохицуулагддаг сонгуулиудыг нэг өдөр зохион байгуулах нь хүндрэлтэй гэж СЕХ-ноос үзжээ. Уг саналаа УИХ-д хүргүүлсэнээр саналыг өнөөдөр ТББХ-ны хурлаар хэлэлцжээ.
Улмаар 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн санал авах өдрийг 2021 оны аравдугаар сарын 10-ны өдөр товлосон байна.
Байнгын хорооны боловсруулсан тогтоолын төслийг УИХ-аар хэлэлцэн эцэслэн батлана.
2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Хүүк Намбарвантай тохиролцож чадаагүй гээс болов уу эсвэл
Сонгуультай гээд иргэдийн шилжих хөдөлгөөн зогсоож хамаг ажил алдуулж иргэдэд чирэгдэл учруулчихаад эргэж буцаад байх юм Ядахдаа сонгуулийн зардал чинь өсөөд алга боллоо Хамт явуулах хэрэгтэй шүү дээ