2021 оны 3-р сарын 16
16 цаг 19 минут

Ж.Мөнхбатыг Байнгын хорооны даргад нэр дэвшүүлэхийг дэмжив

      Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо 2021 оны хаврын ээлжит чуулганы анхны хуралдаанаа өнөөдөр (2021.03.16) хийж, хоёр асуудал хэлэлцэж шийдвэрлэлээ. Байнгын хорооны хуралдаан 11 цаг 15 минутад эхэлж, хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн даргалан хуралдуулав. Байнгын хорооны 19 гишүүнээс 8 гишүүн хуралдааны танхимд хүрэлцэн ирж, 5 гишүүн цахимаар оролцсон юм.

Байнгын хорооны хуралдаанаар эхлээд тус Байнгын хорооны даргад нэр дэвшүүлэх тухай асуудал хэлэлцэв. Байнгын хорооны даргаар ажиллаж байсан Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан Засгийн газрын гишүүн, Боловсрол, шинжлэх ухаан, спортын сайдаар томилогдсон тул тус Байнгын хорооны даргыг шинээр сонгох шаардлага үүссэн.

Иймээс Улсын Их Хурал дахь олонхын бүлгээс тус Байннгын хорооны даргад Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбатыг нэр дэвшүүлэхээр шийдвэрлэсэн талаар Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн Байнгын хорооны хуралдаанд танилцуулсан юм.

Нэр дэвшигч Ж.Мөнхбат нь улс төр судлаач, нийгмийн ухааны багш мэргэжилтэй. Улсын Их Хурлын гишүүнээр хоёр дахь удаагаа сонгогдож, 2020 оноос Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны даргаар ажиллаж байгаа юм.

Харин Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан үг хэлж, нэр дэвшигч Ж.Мөнхбат гишүүн нь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны даргын үүрэгт ажлыг сайн хийж, олон чухал шийдвэр гаргуулсан учраас цаашид энэ ажлаа үргэлжлүүлмээр байна гээд Улсын Их Хуралд олон удаа сонгогдсон туршлагатай, тулхтай гишүүний хувьд Н.Энхболдыг тус Байнгын хорооны даргад нэр дэвшүүлэх санал гаргав. Гэвч Н.Энхболд гишүүн нэрээ татаж, намын бүлгээс нэр дэвшүүлсэн Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбатыг дэмжиж буйгаа илэрхийлэв.

Ингээд Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, Ж.Сүхбаатар нар нэр дэвшигчээс асуулт асууж тодруулан Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд үг хэлж байр сууриа илэрхийлсэн бөгөөд Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт заасны дагуу санал хураалтыг гар өргөж явуулахад хуралдаанд оролцсон 13 гишүүний 12 нь Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбатыг тус Байнгын хорооны даргад нэр дэвшүүлэхийг дэмжлээ.

12
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

12 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.9.47.25Билэгт   • 2021, 3 сарын 18. 14 цаг 57 минут

Хэлэх ярих нь хүртэл цэгцэрчихсэн, улс төрд хат сууж туршлагажсан оюунлаг залуу харагддаг, энэ дайтай ажилд очих нь юунд буруу байх вэ дээ. Зарим нь боож үхэх вий дээ,

76.175.51.119Муулагсад   • 2021, 3 сарын 17. 13 цаг 24 минут

Хүн доромжолж кайф авагсад хөөрхийс өөрсдөө өчүүхэээн амьтад шүү дээ

175.38.21.100Зочин   • 2021, 3 сарын 17. 12 цаг 28 минут

MAN oligtoi hunii nuutsguig haruulj baina

94.233.146.104Зочин   • 2021, 3 сарын 17. 11 цаг 57 минут

Соохолзсон махан толгои мэдэх юм юуч бхгуи,хагартлаан баяжсандаа нуурс зарж,ажнаатаи ниилж ногоо 40000 тн хулгаилсан хулгаич их хуралд заларч бна

202.9.40.200зочин   • 2021, 3 сарын 17. 10 цаг 20 минут

Доровгор хулгайч сүүл баяны цээж хөндүүр гэгчээр галзуурч өгөх юмаа Хулгайн мөнгөөрөө уралдан хэрэлдээд намын нэрээр баяжигсад Та нарыг Бурхан цээрлүүлнх өдөр ирнээ Хүлээцгээж бай

202.72.245.125зочин   • 2021, 3 сарын 17. 9 цаг 26 минут

ЭНЭ ЧИНЬ ОДОО ШҮЛЭГ БИЧЭЭД ТЭР БУМТНЫ ТООНД ОРДОГ БӨГС ДОЛООГЧ МӨН БИЗДЭЭ

91.166.54.44Зочин   • 2021, 3 сарын 17. 7 цаг 26 минут

doldoi dulzen

91.166.54.44Зочин   • 2021, 3 сарын 17. 2 цаг 46 минут

Хүрэлсүхтэй камерийн өмнө хуц нохой гахай гээд хэрэлдээд бсан ,дараа нь манай муу дарга өрөөндөө халаалтгүй сууж бна эвий хөөрхий өвчин авчих вий дээ гээд хэвлэлд ярилцлага өгөөд бсан ичих булчирхайгүй нөхөд албан тушаал ахиж төрөөс төрсөн баячууд болдог нууц биш.

91.166.54.44Зочин   • 2021, 3 сарын 17. 2 цаг 34 минут

Авлигачин шоучин урваж шарвасан жүжигчин болохоор нь олон түмэн дургүй бдаг юм даа хө.

64.119.18.23Зочин   • 2021, 3 сарын 16. 23 цаг 05 минут

Энэ хүнд хүмүүс яаг яасан гэж дургүй байдаг юм болдоо уг нь хийх ажлаа сайн хийдэг хүн шиг байгаан

103.212.119.117Зочин   • 2021, 3 сарын 16. 18 цаг 47 минут

Novsh, hogiin,muu hun

203.169.50.109Зочин   • 2021, 3 сарын 16. 18 цаг 27 минут

Онгироо, овилгогүй шаар

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.