2021 оны 3-р сарын 17
16 цаг 04 минут

АН-ын даргын сонгуульд нэр дэвшигчдийн цахим уулзалт хоёр дахь өдрөө үргэлжиллээ

     Ардчилсан намын түүхэн цаг үед зохион байгуулагдаж байгаа тус намын даргыг сонгох энэ удаагийн сонгуульд шинэ залуу 70, 80 оны залуус тунан үлдэж, шинэчлэлийн мөрийн хөтөлбөрөө танилцуулж байгаад гишүүд, дэмжигчид нь талархалтай хандаж байна.

Ардчилсан намын даргын сонгуульд нэр дэвшигч Одонгийн Цогтгэрэл, Сүхбаатарын Эрдэнэболд, Отгондаваагийн Амартүвшин, Даваахүүгийн Пүрэвдаваа нар өчигдөр (03.16) Архангай, Булган, Баянхонгор аймаг болон Нийслэлийн БЗД-ийн гишүүд, дэмжигчидтэйгээ цахимаар уулзаж, мөрийн хөтөлбөрөө танилцуулсан бол өнөөдөр (03.17) Говь-Алтай, Говь-сүмбэр, Баян-Өлгий аймгийн гишүүд, дэмжигчидтэй цахим уулзалтыг хийж, мөрийн хөтөлбөрөө танилцуулан санал солилцлоо.

Нэр дэвшигчид хэлсэн үгэндээ АН-ын дараалсан ялагдал, уналт, хагарал, бутралын шалтгаанд дүн шинжилгээ хийж, даван туулах гарц шийдлийн талаар өөрсдийн байр суурийг илэрхийлж, эв, нэгдэл, хамтын удирдлагын тогтолцоог бий болгох ёстой гэдгийг онцолж байсан юм.

Цахим уулзалтад оролцсон гишүүд, дэмжигчид  эв нэгдлээ эрхэмлэж, намаа эрс шинэчлээрэй гэдэг захиасыг хэлж, нэр дэвшигчдэд амжилт хүслээ.

АН-ын даргын сонгуульд нэр дэвшигч О. Цогтгэрэл : Миний бие АН-ын даргын сонгуульд "Цуг шинэчилье" гэсэн уриатайгаар оролцож байна. Шинэчлэл бол зөвхөн АН-ын бус, Монгол Улсын асуудал. Энэ намд бүрэн шинэчлэл шаардлагатай гэж боддог. АН илүү хөдөлгөөнтэй, үзэл баримтлалтай, цахим, хурдтай нам болж өөрчлөгдөх ёстой. Боловсон хүчний бодлогоор, иргэн, төрийг холбох ёстой.  Шинэчлэл гэдэг дарга солихын төдийхөн ойлголт биш. Ялангуяа Ардчилсан намын шинэчлэл гэдэг хэлбэрийн төдийхөн ажил биш. Бид иж бүрэн шинэчлэл хийж чадвал үлдэх, үгүй бол “арчигдах” том сорилтын өмнө байна.

Ардчилсан ХӨНГӨН, ХУРДАН, ХҮРТЭЭМЖТЭЙ, ХОЛБОГДДОГ болж байж сонгогчдын ой тоонд дахин өөрөөр байршина, ахин сэргэн мандана. Энэ өөрчлөлтийг шат шатны гишүүдтэйгээ цуг шинэчлэхээр энэхүү сунгаанд өрсөлдөж байна. Ардчилсан Монгол улсаа, Ардчилсан намаа “мосттой” болгох Шинэчлэлийн 4Х хөтөлбөрөө танилцуулж байна. 

АН-ын даргад нэр дэвшигч С.Эрдэнэболд: Миний мөрийн хөтөлбөр “Шинэ Ардчилсан нам” гэсэн нэртэй. Үүнд гурван зорилтыг дэвшүүлж байна.Нэг. Бид жинхэнээсээ  эв нэгдэлтэй байх ёстой. Хуурамч эв нэгдэл, хэлбэрийн төдий эв нэгдэл биш жинхэнээсээ эв нэгдэлтэй байх ёстой. Хоёр. Бодлогын сөрөг хүчин. Бид сөрөг хүчний ажлыг сөрөхийн төлөө, бусдыг муулах, популизм хийхийн төлөө биш харин ард түмнийхээ эрх ашгийг хамгаалахын тулд, Монгол Улсын язгуур ашиг сонирхол болсон ардчилал хүний эрх, эрх чөлөө парламентын засаглалыг хамгаалахын тулд хэрэгжүүлдэг нам  байх ёстой.Гурав. Ялагч 24 гэдэг хөтөлбөрийг дэвшүүлж байна. Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийг ил тод болгоно. Улс төрийн намыг бодлогын шинэ төвшинд гаргахад хичээж ажиллах ёстой. Ардчилсан нам ялахын тулд хүн ам руугаа орох ёстой. Төрийн ордон тойрч тауэр, цамхаг хэсч тамга тэмдэг булаацалддаг биш ард түмнийхээ дунд асуудал шийддэг тогтолцоо руу орно.

АН-ын даргад нэр дэвшигч О.Амартүвшин: 2020 оны сонгуулийн дараалсан том ялагдлын дараа бидний алдаа оноо юу байсан бэ гэдэг судалгааг Монгол орны өнцөг булан бүр болон Ардчилсан намын олон зуун гишүүний дунд явуулсан. Энэхүү судалгааны үр дүнгээр бидний хамгийн том асуудал нь намын дотоод зөрчил хагарал байсан. Тодруулбал, нийт судалгаанд оролцогчдын 71 хувь ялагдлын гол шалтгаан намын дотоод хагарал гэж хариулсан. Энэ судалгааг үндэслэн миний бие ардчиллын таван ялалт, цаашлаад энэ нь ард түмний таван ялалт юм гэдэг үндсэн үзэл санааг дэвшүүлж байна. Үүнд эв нэгдэл, үзэл санаа, Ерөнхийлөгчийн сонгууль, УИХ-ын сонгууль, үндэстний ялалт хэмээх таван зорилтыг тавьж ажиллана.

АН-ын даргын сонгуульд нэр дэвшигч О.Пүрэвдаваа: "Миний хувьд, "Зогсолтгүй урагшилж, Тогтвортой хөгжье" гэсэн уриатай, "Тогтвортой хөгжил" мөрийн хөтөлбөртэй оролцож байна. Богино, дунд, урт хугацааны бодлого гэж ажлаа эрэмбэлсэн. Богино хугацаанд, өнөөдөр үүсээд буй талцлыг шийдвэрлэхэд оршино. Ялангуяа, намын дарга төвтэй бодлогоос, гишүүн төвтэй бодлогод шилжих ёстой гэж үзэж байна. Өмнө нь намын дарга гишүүн хасах, нэмэх зэрэг асуудлыг дангаар шийддэг байсан. Тэгвэл намын гишүүд хамтаар шийдвэр гаргадаг байгууллага болох ёстой. Намын талцал эрх баригчдад боломж олгож байна. Дунд хугацаанд, 2024 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрийг маш сайн боловсруулж, 76 боловсон хүчнээ бэлдэхдээ иргэдийн дунд нэр хүндтэй хүмүүсээс сонгох ёстой. Одоо нийт сонгогчдын 44 хувийн саналыг авсан нам парламентын 80 хувийг бүрдүүлж байна. Тиймээс дунд хугацаанд энэ асуудлыг шийдвэрлэнэ. Урт хугацаанд, зарим оронд хүсээд ч олдохгүй байгаа энэ ардчиллыг "тордож" авч явна".

1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.126.90.19Сок   • 2021, 3 сарын 17. 20 цаг 56 минут

Зүгээр л дуус2

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.