Төв аймгийн Мөнгөнморьт суманд энэ сарын 19-нд нэг тохиолдол батлагджээ. Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа "Мөнгөнморьт суманд үйл ажиллагаа явуулдаг компанийн ажилтан. Тухайн хүн нь гуравдугаар сарын 14-нд Улаанбаатар хотоос шинжилгээ өгөөд хариу нь сөрөг гарсан тул Төв аймгийн Мөнгөнморьт суманд компанийнхаа 27 ажилтны хамт очсон.
Улмаар гуравдугаар сарын 17-нд Улаанбаатар хот руу очих шаардлагаар Багануур дүүрэгт шинжилгээ өгөхөд өчигдөр ХӨСҮТ-д батлагдсан. Тиймээс Мөнгөнморьт сумын шуурхай штабт мэдэгдэж, тус компанийн 27 ажилтныг тусгаарлагдсан. Батлагдсан иргэнийг Төв аймгийн эмнэлэгт эмчилж байгаа" гэлээ.
1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Золбин тэнүүлчид бузар тараагаад хаячихлаа.