"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын 7100 ажилтанд шинжилгээ хийхэд гурваас нь халдвар илэрсэн гэж Орхон аймгийн онцгой комиссоос мэдээллээ. Тодруулбал, Баяжуулах үйлдвэр, Ил уурхай, Авто тээврийн цехийн гурван ажилтнаас халдвар илэрсэн байна.
Тухайн халдвар авсан ажилчдын голомт хаанаас эх үүсвэртэй болохыг тогтоохоор ажиллаж байгаа аж.
Сануулахад, Орхон аймагт батлагдсан тохиолдол нийт 12 болоод буй. Гурав нь "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-тай холбоотой бол 8 нь өчигдөр батлагдсан иргэн Г-тэй холбоотой юм.
3 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Эрдэнэт үйлдвэрийн ажилчдыг халдваргүй үед нь вакцинжуулах хэрэгтэй байсан улсын онцгой обекть гээд сүржигнээд байдаг биздээ бусад юман дээр яг ийм шаардлагатай үед
Mongolian Copper Corporation vaccine hiigeech
оросын хувь байсан хамгийг эхэнд спутник V авчир ирээд вакцинжуулсан ажил нь явж байх байсан даа одоо бол дарга нар нь хотод хиилгэчихсэн байгаа л даа