Дэлхийн эмч нарын баярын өдрөөр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хавдар судлалын үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төвд ажиллав.
Хавдар судлалын үндэсний төвд 03 сарын 26-ны өдрөөс хавдартай иргэдийг Пфайзер вакцинаар дархлаажуулж эхэлсэн бөгөөд вакцинд хамрагдуулалт хэрхэн явагдаж байгаатай Ерөнхий сайд танилцлаа. КОВАКС хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсад хандивласан 25,740 тун Пфайзер вакцины тухайд эрхтэн шилжүүлэн суулгасан, архаг хууч өвчтэй, хавдартай иргэдэд тус вакциныг хийж эхлээд байгаа юм. Хавдар судлалын үндэсний төвийн эмч нарын мэдээллээр вакцинжуулалтад хамрагдсан иргэдээс сөрөг урвал ажиглагдсан тохиолдол байхгүй, өвчтөнүүдийн биеийн байдал хэвийн, эмчийн хяналтад байгаа гэлээ.
Хавдар судлалын үндэсний төвд ажилласны дараа Ерөнхий сайд Халдварт өвчин судлалийн үндэсний төвд ажиллав. Тус төвийн ерөнхий захирал Л.Баттөр коронавирусийн тархалт болон одоогийн нөхцөл байдлын талаар товч мэдээлэл хийсэн бөгөөд тэрбээр хөл хорио тогтоохгүй бол коронавирусийн тархалт зургаадугаар сарын дунд үед одоогийнхоос 10 дахин нэмэгдэх тооцооллыг танилцуулсан юм.
Улсын Онцгой Комиссоос Бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлэх ЭМЯ-ны саналыг дэмжин 2021 оны 04 сарын 03-ны өдрөөс 04 сарын 18-ны өдөр хүртэл “Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдал”, эрсдэлийн УЛААН түвшинд шилжих саналыг Засгийн газрын хуралдаанаар маргааш шийдвэрлэх юм.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Засгийн газрын хувьд эдийн засгаа аль болох нээлттэй байлгах бодлого баримталж ирсэн. Гэхдээ эрдэмтэн, судлаачдынхаа үгийг сонсоно. Шинжлэх ухааны дээр гишгэсэн улстөрч байж болохгүй. УОК-оос 04 сарын 03-ны өдрөөс 04 сарын 18-ны өдөр хүртэл хөл хорио тавих санал гаргасан. Засгийн газрын хувьд хэрэв хөл хорио тавих бол тодорхой үр дүнтэй арга хэмжээг авах ёстой гэж үзэж байгаа. Өмнөх хөл хорионы үе “Нэг хаалга - нэг шинжилгээ” хөтөлбөрийг зохион байгуулснаар бид эдийн засгаа нээх боломж бүрдсэн. Тэгвэл энэ удаад хөл хорио тавих бол дархлаажуулалтын ажлыг эрчимжүүлэх шаардлагатай. Хэрэв энэ удаад хөл хорио тогтооно гэж үзвэл бид дөрөвдүгээр сардаа багтаж нэг сая иргэнээ вакцинжуулах зорилт тавьж байж үр дүнтэй болно” гэв.
Хөл хорионы үеэр вакцинжуулалтыг эрчимжүүлж ажиллах нь хамгийн оновчтой алхам гэдгийг Халдварт өвчин судлалын үндэсний төвийн удирдлагууд, тархвар судлаачид хэлж байлаа.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цар тахалтай тэргүүн эгнээнд нүүр тулан, эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа эмч нартаа баярын мэнд хүргэн, Засгийн газраас нийт 2.8 тэрбум төгрөгийн дэмжлэгийг эмч, эмнэлгийн ажилтнуудад олгохоор болсноо мөн энэ үеэрээ дуулгасан юм.
Тодруулбал, КОВИД19-ийн эсрэг ажиллаж байгаа 2,230 эмч, эмнэлгийн ажилчдад нэг сая төгрөгийн, 1,100 резидент эмч тус бүрт 500 мянган төгрөгийн нийт 2.8 тэрбум төгрөгийн урамшуулал олгох асуудлыг маргаашийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар шийдвэрлэх гэж байна.
Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ХӨСҮТ-д тулгамдаж байгаа зарим асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэхийг Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Сангийн сайд Б.Жавхлан нарт чиглэл болголоо. Амаргүй цаг үед хамтын хүчээр цар тахлыг даван туулж, Засгийн газраас эрүүл мэндийн салбарынхаа алба хаагчдын нийгмийн асуудал, ажиллах орчин нөхцөл, цалин хөлсний асуудалд үе шаттайгаар анхаарч, хамтран ажиллах болно гэдгийг хэлсэн юм.
34 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Онц байдал зарлаж хел хорио тогтоосон цаг уеээр бизнес хийж иргэдээ хамгаалж байгаа нэрээр баахан халдвар зееверлеж оруулж ирж байж суулдээ аалдаж гардан тулаанд орох дээрээ тулж байснаа дайны талбараа хаяаад зугтаадаг тэр хуурамч хурандаатай хариуцлага тооцмоор байна !Нэг их амьтан загнасан юм байсан одоо хаана бна !
хийх вакцин нь байгаа бол маш түргэн хийгээд хугацааг нь тооцоолоод хөл хорио тогтоох замаар халдварыг хумих боломж байна. Вакцин байхгүй бол хөл хорио онцын ач холбогдолгүй байсан байхаа
Вакцин хийлгэснээр санаа амрахгүй, 2-р тун хийлгэснээс нэлээд хоногийн дараа дархлаа тогтоно гэдгийг мартаж болохгүй ...
Hudlaa soliorhoo boliochee yamar ***** yum be
Вакцинжуулалтыг ,зориуд ,саатуулаад ,байна. Ганц ,арга ,шүү дээ. Энэ ,сард ,хүч ,тавиад ,бүгдийг ,дархжаалуухад 6 сард тэгэж ,өсөхгүй.Бүтэн жил ,вакциний ,бэлтгэл ,ярил ,аа.
жил бүр хатгаагаар өчнөөн хүн нас бардаг л гээ биз дээ, бөөн сүр
томуу ч гэсэн короно гэж Нарангэрэлэмч яриад байсан биз дээ, гэнэт л- 400-500 илрээд л. огт итгэхгүй байгаа
ХОРИВОЛ хорино гэж жж их том толгой цагдаа хархаараа ухаан алдатал айна өмдөндөө тавина
Наад хөл хориогоо боль эргүү малнууд минь би л лав хорионд орохгүй барьж аваад хорьвол хорино биз
90 ээд оны элгийн явдалууд гээд хошин шог байдаг шиг 20 оны шизотой шийдвэрүүд гэвэл зохиолтой
Хөл хориод ямар ч үр дүн гараагүй. Нэг хаалга- Нэг шинжилгээ бас мөн адил. Зүгээр л дэглэмээ хүн бүр ягштал мөрдөөд ажлаа хийсэн нь дээр байх.
Нэг хаалга,нэг шинжилгээ бол маш сайн ажил байсан.Үргэлжилүүлэн авах дараагийн алхамыг буруу хийж хөл хориог бүхэлд хяналтгүй тавьсан,одоо алдсан. Одоо хатуу хөбл хорио тавихгүй бол 5 сарын сүүл үед үхэлээ тоолох ажил ирнэ.Яахав ажилтай нэртэй ч улс оронд сүйрэл тулж 4 сард ХАТУУ ХӨЛ ХОРИО хэрэгтэй байж гэх болно. Сонголтоо одоо хийцгээ. 6 сард амьд байгаа нь харцгаана.
ЗӨНДӨӨ ХОРИГДЛОО, ҮР ДҮН НЬ ХААНА БАЙНА? ХООСОН ХОРИГДСООР БГААД АЖИЛ ОРЛОГОГҮЙ ӨЛСӨЖ БАЙНА, ӨРХ БҮРТ 1 САЯ ТӨГРӨГ ӨГӨӨД ХОРЬВОЛ ДЭМЖИЖ БАЙНА.САЯНЫ 14 ХОНОГИЙН ХӨЛ ХОРИОГООР ХАЛДВАРЫГ ХУМИНА, СҮҮЛИЙН ХӨЛ ХОРИО БАЙХ БОЛНО ГЭЖ ШАДАР САЙД НЬ ЯРЬСАН, ХААНА ХУМИГДСАН БЭ? БҮР АЙМААР ИХ ТАРХЛАА?,АЖЛЫН АРГА БАРИЛАА ӨӨРЧЛӨӨЧ?ИРГЭДЭЭС БОЛСОН ЮМ АЛГА? ЗГ АЖИЛЛАЖ ЧАДАХГҮЙ БНА? ӨӨРСӨД ДЭЭРЭЭ ХАРИУЦЛАГА ТООЦОЖ АЖИЛЛААЧЭЭ?ВАКЦИНЖУУЛАЛТАА ИДЭВХЖҮҮЛЭЭЧЭЭ? ХЯТАД ВАКЦИН ЧИНЬ ВИРУСТЭЙ ЮМ БИШ ҮҮ? ОРОСЫН ВАКЦИН АВААЧЭЭ???
horij bolohgui
ЭМЯ юу ч хийж чаддаггүй малууд
Дээгүүрээ сүрхий юм яриад хөл хорио энэ тэр гээд доогуураа ямарч хариуцлага байхгүй корона туссан хүн 8 хоноход уулзсан ярисан хүнгүй өөрөө өөрийгөө эмчлээд гэж ярилцлаг өгсөн байх юм ямар учиртай юм болоод байна даа
Вакцин чинь үйлчилэхгүй юм уу? 5 сар гэхэд вакцинжуулж дуусна гээ биз дээ. Тэгээд 6 сард 10 дахин өснө нэж юу яриад байна. Хэлж ярьж байгаагаа ойлгохгүй ийм амьтад хэдэн мянган айл өрх, аж ахуйг сүйрүүлэхээ тэдэж байгаа болов уу. Мэдэж чаддаг нь хорих. 3 сая хүнээ бүгдийг нь хоригдол болгож тоглох юм байна л даа.
Харин тхх, вакцинаа хурдлуулаач! Худлаа дараа нь бид хэлсэн гэж арьсаа л хамгаалах гэж байгаа царай! Ард иргэдийн ажил орлого бодох хэрэгтэйшдээ!
Хатуу хөл хорио тогтоож болохгүй. Өөрсдийгөө эрсдэлээс хамгаалж сур !
yag unen
Гөлөгнүүд дураараа хуцаж байх юм даа. Хөөрхийлөлтэй нийгэм ч бол доо
ХАНИАД ТУСЧ Л БАЙДАГ. ЗУУНЫ АГУУ ЛУЙВАР БОЛ КОВИД ГЭЖ ДЭЛХИЙ ДАЯАР ЯРЬЖ ХЭЛЖ БИЧИЖ бАЙГААГ МОНГОЛЧУУД БОДМООР БАЙНА
Yun ch medemhii yum bee.uheh geed hewtej baival chi ingej hutsaj chdahuu
Хуцваа чи
5 sarin negen gehed buh hunee vaktsind hamruulchihaar 6 sard yaj ingej useh yum bol oilgohgyi bna
vaktsinaa sain hiivel 6 tard tiim ih bolhgyi bailgyi dee. odoo hul horio togtoovol yag yamar ur dunda hureh yum bol doo. tiim tsootsoo hilsen yum bolov uu
хөл хорионоос өмнө тариаланчдаа хотоос гаргаад, вакцинжуулалт дуустал маш хатуу хөл хориог зоригтой тавих хэрэгтэй шүү. хоёррын хооронд өөх ч биш, булчирхай ч биш байж болохгүй. дайнд ялахад тодорхой хэмжээний золиос бол гарах л байх, байх ч асуудал. энэ бол оюунэрдэнэ сайдын шийдвэрлэх тулаан шүү. зоригтой шийдэмгий ажиллах хэрэгтэй шүү ихүү минв
ВАКЦИН ХАЛДВАР ЗОГСООХГҮЙ ШТЭЭ. ХЭН ТА НАРЫН ОЛГОЙГ ГААСАН БЭ. ВАКЦИН ХИЙЛГЭСЭН ХҮНЭЭС ХАЛДВАР ИЛЭРЧ Л БАЙГАА ШТЭЭ. ЕР НЬ МОНГОЛД ЯМАР ВИРУС АЙГААГ ХЭНЧ СУДЛААГҮЙ ШТЭЭ. ТЕСТЭНД Л ИТГЭЖ БАЙГАА БОЛОХООС ТЭР ТЕСТ ЧИНЬ ХУДЛАА Л ГЭСЭН ШТЭЭ
YAAHIIMBEE HUJAA SAIHAN SETGELTEI UN ERTNII TUUHTEI TURSHLAGATAI TUMEN UMNUD HIL CHINI NEELTTEI CHULUUT BUS BOLSON YUM CHINI HUJAA HUCH CHADALTAI AJILSAG ERCHUUD ENE ZUN MONGOLD TSUTGAJ URID UMNU HEZEECH UZEJ BAIGAAGUI IH TARIA BUDAA TARIJ MONGOLCHUUD AZ JARGALTAI SAIN SAIHAN AMIDARNA,TEGEED MERGEJLIIN UNDUR TUSHINTEI HUJAA EMCH BAGSH TSEREG TSAGDAA BAS IRJ MONGOLIN TUSGAAR TOGTNOL HIL HYAZGAARIIG GADNI TUREMGIILLELLEES HAMGAALJ SAIN SAIHANDAA AZ JARGATSGAANA
ODOO HUJAA EMCH BARILGACHIN HUDALDAACHIN TSEREG TSAGDAA CHINATOWN BAIGUULAH BOLSON YUM BISH UU??
Тариа, ногоо тарих цагаар хөл хорих гэж байгаагаа тооцоолоорой.
Энэ нэг үлгэр ярьсан бацаан орлогогүй болсон иргэдийг дахин хоосон хөл хорионд оруулж алах нь дээ. Хүүкийн жишгээр бол аль эрт огцрох болзлоо хангасан даа.
3 сар хөл хорио тогтоож ямар үр дүн гарав . Энэ хугацаанд хичнээн хүний ажил амьдрал орлого зогссоныг хэн яаж хариуцах бээ . Эргээд хариуцлагаа хүлээдэг нөхөн төлчдөг чадалтай байж бүх юмыг зогсоож чангалж дэглэж бай .
ajliin uduriig 4 bolgoo