Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Гадаад харилцааны яаманд ажиллалаа. Уулзалтын эхэнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг олон улсын харилцааны өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага, гадаад харилцааны салбарт анхаарах асуудлуудын талаар товч танилцуулав.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Гадаад харилцааны яамны үйл ажиллагаатай танилцахын зэрэгцээ хилийн чанад дахь Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүдтэй цахимаар уулзалт хийж, Засгийн газраас баримталж буй бодлого, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар тодорхой ярьж, гадаад харилцааны салбарт хэрэгжүүлэх шаардлагатай асуудлуудаар хугацаатай ажлууд байгаа саналаа илэрхийллээ.
Тухайлбал, дархлаажуулалтыг эрчимжүүлэх чиглэлээр КОВИД-19 цар тахлын эсрэг вакцин авчрах ажлыг түргэсгэх, эдийн засгаа сэргээх чиглэлээр гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, гадаад сурталчилгааг сайжруулах, гадаад бодлогын нэгдмэл байдлыг хангах, гадаадад байгаа монгол иргэдээ татан авах, тэдний эрх ашгийг нь хамгаалахад Гадаад харилцааны яам болон дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нарыг идэвх, санаачилгатай ажиллахыг уриалав.
Цахим уулзалтын үеэр Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүд хийж хэрэгжүүлж буй ажлын талаарх мэдээллээ Ерөнхий сайдад танилцуулж, санал бодлоо илэрхийлэв.
5 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
erenhii said uneheer JULDAJ BAINOO. ZALUUCHUUDAA YALANGUYAAAA TSUNH BARIGCHIDAAA TA NAR UNEHEER CHUHAL AJIL HIIH BOLOOOGUI BAINOOOOO TURSHLAGA BOLOVSROL MEDLEG AJILIIN CHADVAR ALI ALIN UNEHEER DUTAJ BAINA DOR HAYAJ 3, 4 N JIL DAGALDAH HEREGTEI BAINA
Гудамжны жагсагчид бол засгийн газар яамдад шаардлага хүргүүлдэг.Харин тусгаар улсын засаг төр нь яам газрууддаа үүрэг өгөөд түүнийгээ тодорхой хугабцааны дараа гүйцэтгэлийг сонсдог юм,Газар дээр нь биечлэн очиж үздэг юм аа.Гахй толгойт Орк оо!!!
ЗГ тэр тусмаа ГХЯ маш муу ажиллаж байна.Манайд 2 сая /4 сая тун/ хэрэгтэй үүнийг худалдаад авах мөнгө гаргаж чадахгүй дан гаднаас гуйлагчилж байдаг.Вакцин авах нь жилийн өмнөөс л тодорхой байсан болохгүй бол дотоодын компани ард иргэдээсээ хандив тусламжаар мөнгө босголдоо.Монголоос хулгай хийсэн луйварчин хулгайчуудынхаа мөнгийг аваач Ерөнхий сайдаа
omhii amisgaa huukiin doodoh
hvn doromjilj baigaa hvmvvc ooriigoodoromjilcon adil