2021 оны 3-р сарын 31
10 цаг 49 минут

Ерөнхийлөгч хөл хорио тогтоохгүй байх саналаа Засгийн газарт хүргүүлжээ

     Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үндэсний томоохон аж ахуйн нэгжүүдийн гаргасан хатуу хөл хорио тогтоохгүй байх уриалгыг дэмжиж, Засгийн газарт санал хүргүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга хөл хорио, хязгаарлалтын дэглэм тогтоолгүйгээр вакцинжуулалтыг онцгой эрчимжүүлж, иргэдийнхээ ухамсарт түшиглэн нийгмийн амьдралыг хэвийн үргэлжлүүлэх саналыг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд өнөөдөр албан бичгээр хүргүүллээ.

Үндэсний томоохон аж ахуйн нэгжүүд тэргүүлэн гаргаж байгаа “бизнесийн үйл ажиллагааг зогсоолгүй, эдийн засгийн эргэлтийг үргэлжлүүлэн, цар тахлыг зөв менежментээр, хохирол багатайгаар даван туулахын тулд хорьж биш, сөрж тэмцье” гэсэн уриалгыг Монгол Улсын Ерөнхийлөгч дэмжиж байна.

Түүнчлэн хатуу хөл хорио тогтоохоос өөр гарц байхгүй гэж Засгийн газар үзсэн тохиолдолд Монгол Улсын Ерөнхийлөгчийн УИХ, Засгийн газарт тавьсан өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх асуудлыг судлан үзэж, шийдвэрлэхийг Ерөнхий сайдад санал болголоо.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН “САНАЛ ХҮРГҮҮЛЭХ ТУХАЙ” АЛБАН БИЧИГ БҮРЭН ЭХЭЭРЭЭ:

“Улсын Онцгой комиссын 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаар ирэх 4 дүгээр сарын 03-наас 18-ны өдрүүдэд 16 хоногийн хугацаанд хатуу хөл хорио тогтоох саналыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэхээр тогтлоо.

Монгол Улс анх 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан хилийн боомтууд болон зарим байгууллагуудын үйл ажиллагаанд хязгаарлалт хийж эхэлсэн. Түүнчлэн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр коронавирус /КОВИД-19/-ний дотоодын халдвар бүртгэгдсэнээс хойш өнөөг хүртэл 3 удаа гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, нийт 50 хоног хатуу хөл хорио тогтоосон. Одоо хөл хорио тогтоохоор төлөвлөж байгаа 16 хоногийн хугацааг нэмж тооцвол, дотоодын халдвар бүртгэгдсэнээс хойших 5 сар буюу 150 гаруй хоногийн 66 хоногт нь хатуу хөл хорио тогтоож, эл хугацааны 44 хувьд нь бүрэн зогсоосон байх тооцоо гарч байна.

Гэвч удаан хугацааны хязгаарлалт, олон удаагийн хөл хорио нь цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, тархалтыг хумих гэхээсээ илүүтэй ард иргэдийн орлого багасаж, хэвийн амьжиргаа доройтох, үндэсний үйлдвэрлэгч, хувийн хэвшил, бизнес, хувиараа хөдөлмөр эрхлэгчид тэргүүтэй баялаг бүтээгчдийн үйл ажиллагаа доголдох, дампуурах, улс орны эдийн засгийн эргэлт саармагжих, сэргээн босгоход туйлын хүнд нөхцөл байдал үүсэхэд ноцтой үр нөлөө үзүүллээ.

Өнгөрсөн жилийн эхнээс төгсгөл хүртэл дотооддоо халдвар алдаагүй байх тааламжтай хугацаанд гадаад улс орон, олон улсын болон дотоодын байгууллага, иргэн, аж ахуйн нэгжээс Засгийн газарт өгсөн хандив тусламж, хөнгөлөлттэй зээлээр цар тахлаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор аж ахуйн нэгжүүдээ бодитойгоор дэмжих, цар тахалтай тэмцэхэд эмч, эмнэлгийн байгууллагад нэн шаардлагатай тоног төхөөрөмж, амьсгалын аппарат, иргэдээ бүрэн дархлаажуулах вакциныг цогцоор нь шийдвэрлэх, дотооддоо оношлуур, вакцин үйлдвэрлэх ажлыг эхлүүлэх ч бүрэн боломжтой байсныг энд дурдах нь зүйтэй.

Харамсалтай нь Засгийн газар эдгээр ажилд туйлын учир дутагдалтай хандсан төдийгүй вакцин худалдан авах төсвийг дээрх хандив тусламж, хөнгөлөлттэй зээлээс шийдээгүйгээр үл барам улсын төсөвт ч суулгалгүй орхигдуулж, ахин гадны хандив тусламжаар шийдвэрлэх талаар хүртэл ярилцаж, зөвхөн хорио цээр, хязгаарлалтад найдан, дорвитой ямар ч бэлтгэл хангалгүйгээр цар тахалтай нүүр тулсан нь дотоодод халдвар тархсан, цар тахал улс орон даяар нүүрлэсэн эдгээр өдрүүдэд олон нийтэд улам ил тод болсоор байна.

Төр засгийнхаа шийдвэрийг хүндэтгэн, хүлээцтэй даган биелүүлж, урт хугацаанд үргэлжилсэн хязгаарлалтын дэглэм, олон удаагийн хөл хориог тэвчээртэйгээр даван туулсаар ирсэн ард иргэд, аж ахуйн нэгжүүдийнхээ нуруун дээр Засгийн газар цаашид өөрсдийн бодлого төлөвлөлт муутай, хариуцлага, хяналт, зохион байгуулалтгүй үйл ажиллагааныхаа бурууг үүрүүлэх нь туйлын зохисгүй бөгөөд эдийн засгаа эргэн сэргэхгүйгээр уруудуулан доройтуулах явцыг дэмжиж байна гэж ойлговол зохилтой.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд үндэсний томоохон аж ахуйн нэгжүүд тэргүүлэн гаргаж байгаа “бизнесийн үйл ажиллагааг зогсоолгүй, эдийн засгийн эргэлтийг үргэлжлүүлэн, цар тахлыг зөв менежментээр, хохирол багатайгаар даван туулахын тулд хорьж биш, сөрж тэмцье” гэсэн уриалгыг дэмжиж, хөл хорио, хязгаарлалтын дэглэм тогтоолгүйгээр вакцинжуулалтыг онцгой эрчимжүүлж, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиж, иргэдийнхээ ухамсарт түшиглэн нийгмийн амьдралыг хэвийн үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзэж байна.

Хэрэв хатуу хөл хорио тогтоохоос өөр халдварыг хумих гарц шийдэл байхгүй гэж Засгийн газар үзсэн тохиолдолд хөдөлмөрлөж амьжиргаагаа залгуулж байгаа иргэдийн орлого олох боломжийг хязгаарлаж; үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлж, ажлын байрыг хадгалж, баялаг бүтээж байгаа хувийн хэвшлийн эдийн засгийн эргэлтийг зогсоож байгаагаас үүдэлтэй үр дагаврыг өрх бүрд нэг сая төгрөгийн нөхөн олговор олгох замаар шийдвэрлэх нь зүйтэй. Ингэхдээ миний бие өмнө нь Улсын Их Хурал, Засгийн газарт тавьсан санал ёсоор 200 мянган төгрөгийг бэлнээр, 800 мянган төгрөгийг зөвхөн үндэсний үйлдвэрлэгчээс архи, согтууруулах ундаа, тамхины төрлөөс бусад бараа, бүтээгдэхүүн худалдан авах тусгай болзол бүхий эрхийн бичиг хэлбэрээр санхүүгийн дэмжлэг үзүүлэх асуудлыг судалж, шийдвэрлэнэ үү хэмээн дахин санал болгож байна.

Дээрх саналыг Засгийн газрын хуралдаанд танилцуулж, хэлэлцүүлнэ үү” гэжээ.

56
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

56 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.179.26.12Зочин   • 2021, 4 сарын 20. 12 цаг 15 минут

Баттулга ерөнхийлэгч бол Зүүнбаянгийн төмөрзамын бүтээн байгуулалтын ажлөөр Зүүнбаянгийн төвөөс баруун чигт 6 км орчимд зайтай Хонгил цавын үзэсгэлэнт байгалийг бүрэн сүйтгэсний хариуцтлагыг хэн хүлээн бэ. Энэ цавыг нураан төмөрзамын улшороонд ашигласан. Төмөрзам барихад ажиллаж буй бүх хүнд энэ талаар нэгч үг дуугарахгүй байхыг тушаасан. Тэгвэл байгалийгн хэрхэн сүйтгэж байгааг газар дээр нь харж, хуулийн хариуцлага хүлээлгэх цаг болсон юм биш үү. Нөгөө сэтгүүлчид, Зүүнбаянгийн ардууд яасан бэ. . Бас мөнгөөр дуугаргахгүй болгосон уу:

112.72.15.78зочин   • 2021, 4 сарын 8. 10 цаг 57 минут

Ер хөл хорио тогтоогоод өрхийн амбүлээс хүүхэд, төрийн албан хаагчид, зогсолтгүй үйл ажиллагаа явуулах гээд байгаа томоохон аж ахуйнуудад ажиллаж байгаа иргэд, болон бусад байнгын орлоготой хүмүүсийг хасаад бусдад нь 100000 мянган төгрөг өгвөл яасан юм. Ер хөл хорио тогтоохгүй гэж байгаа хүмүүс бол энэ өвчний үед "би үхэхээр чи үх" гэсэн үг санагдуулж байна шүү

107.77.241.4Зочин   • 2021, 4 сарын 2. 17 цаг 40 минут

Манай энэ хулгар уу ф

43.250.126.130Зочин   • 2021, 4 сарын 2. 10 цаг 48 минут

Цар тахал хэдэн зуугаараа илэрч байгаа энэ хүнд үед ашиг хонжоо хайж юмны үнээ нэмдэг, ковидоор далимдуулан мөнгө саах гэсэн зарим нэг аж ахуйг нэгжийг дэмжихээ болио. Гэрэл цахилгааны хөнгөлөлт төрөөс үзүүлсээр байхад. Зөвхөн орлоггүй болох иргэдэд мөнгө өгч байж хөл хорио тогтоохх ёстой.Баттулга, Оюунэрдэнэ, Сумьяабазар та 3 буруу шийдвэр гаргаж байна шүү.

66.181.190.194Зочин   • 2021, 4 сарын 1. 10 цаг 31 минут

мөнгө олж л байвал халдвар тархах хүний амь хамаагүй л гэсэн үг юм шив дээ.Энэ хөл хориог эсэргүүцээд байгаа амьтад юу бодож байнаа. Мөнгө... мөнгө...мөнгө...энгийн ардуудаас нэг төгрөг ч болсон илүү шулах бодолтой хог шаарууд...Женкотойгоо адилхан шуналтанууд л байгаа байх.

202.9.46.82oogii   • 2021, 4 сарын 1. 9 цаг 24 минут

500000 bolno

202.9.46.82oogii   • 2021, 4 сарын 1. 9 цаг 21 минут

Ovchtoi nadad naash xarax xvn alga. Guril budaa mongo togrog xeregtei bna. Xvmvv s xandiv tuslamj avlaa geed yariad baidag

192.82.74.22Зочин   • 2021, 3 сарын 31. 19 цаг 44 минут

Ерөнхийлөгч зөв ! Хөл хорио тогтоох шаардлагагүй

122.201.31.94Зочин   • 2021, 3 сарын 31. 19 цаг 13 минут

Энэ муу боловсролгүй хулгар хулгайч л дутаж гэнэ дэ

150.129.143.198Зочин   • 2021, 3 сарын 31. 16 цаг 49 минут

Худалдаачин наймаачидын сэтгэлгээ, олон түмэнээ огт боддоггүйн нэг сайхан баримт

202.9.40.159Зочин   • 2021, 3 сарын 31. 15 цаг 54 минут

Хөл хорио тогтоохгүй гэдэг ард түмнээ хиаруулах бодлого уу.

202.126.90.68Зочин   • 2021, 3 сарын 31. 15 цаг 38 минут

zeel tegeltsen uu...erunhiilugchee..

202.179.25.184Ц.Батаа   • 2021, 3 сарын 31. 15 цаг 26 минут

хэлж ярилаа ч хүлээж авах сэтгэлгээгүй маш амар хялбараар амьдарч юу ч хийхээс буцахгүй болчихно гэдэг ямар аймшигтай. Ийм муухай хүмүүсээ аялдан дагана гэдэг бүр ч их аймшигтай. Муу бүхэн дээр дөрөөлж би хийнэ, чадна гээд гарч ирээд жаахан юм хийж байгаа дүр үзүүлээд л дээш ахиад байх гэсэн санаатнууд олшроод ирэхээр бүр ч их аюул үүсгэх бололтой.

202.179.25.184Ц.Батаа   • 2021, 3 сарын 31. 15 цаг 21 минут

Халдвар хамгааллын дэглэмээ бариад хөдөлмөрлөөд явахад яалаа гэж халдвар авч тараагаад байхав дээ. Ажилгүй орлогогүй хүн амжиргаагүй. Ерөөсөө ажил гэж мэддэггүй хулгай луйвараар амьдраад сурчихсан цаашдаа ч ажил хийнэ гэдэг сэтгэлгээгүй улс эх орноо гэх сэтгэлгүй хүмүүс л бичээд байх шиг. Нэрээ үнэн зөвөөр нь биччихвэл зүгээр юм. Ер нь Төр засгийнхаа шийдвэрийг дагаж мөрдөхгүй дураараа дургисан архайж дархайж мэдэмхийрэхсэн хэнээтнүүдээр монгол орон минь дүүрчихэж дээ. Энэ юунаас үүдэлтэй яагаад ийм болчихов гэдгийг анзааарч харах ч сөхөөгүй х

150.129.143.198Зочин   • 2021, 3 сарын 31. 16 цаг 51 минут

2000 оны орчим төрсөн, алдарт шинэ үеийнхэн гэдэг чинь энэ дээ...

202.131.225.197Зочин   • 2021, 3 сарын 31. 14 цаг 54 минут

хөл хорио хийсэн дээр дэ, нэг иргэн халдвар аваад ХӨСҮТ очиж хэвтэж эмчлүүлий гэхэд чамайг багтаах зай алга гээд тоогоогүй долоо хоноход нэг ч эмч очоогүй гэсэн байна. Энэ бол зөвхөн эхлэл бага дээр нь дарахгүй бол дийлдэхээ байна шүү, эрхэм баян эрүүл мэнд шүү

183.177.99.230Зочин   • 2021, 3 сарын 31. 14 цаг 51 минут

ENE ER NI VAMAR SANAATAI HUN BE.OILGOHGUI VMAA,HUN ERUUL BAIJ ,AJIL HIINE BIZ DE.,BUGDIIN OBCHLUULEED VAH GEJ BODOJ BAIGAA VM BOOL.........

192.82.75.29Зочин   • 2021, 3 сарын 31. 14 цаг 43 минут

Ард түмнээс сонгогдчихоод биднийг үх гэж байгаа хэрэг үүнд чинь монголын бүх хүнсний үйлдвэр байгаа болохоор өвчинөөр улс төр хийж нэг сая төгрөгөөр өөрийн үйлдвэрүүдээ аварах гэсэн санаа яваад байна уу гэж харагдаж байгаа шүү тийм л ард түмэнээ бодож байгаа юм бол тэр офшороо оруулж ирж тараагаад нэрээ цэвэрлэчихээч та минь яасан ч өчүүхэн бодолтой юм бэ дээ хөөрхий юуч гэхэв

66.181.164.211Зочин   • 2021, 3 сарын 31. 14 цаг 39 минут

Зов шууу! Хорио одоо хэрэггуй, иргэд оорсдоо хичээх хэрэгтэй

192.82.72.159нэр   • 2021, 3 сарын 31. 14 цаг 25 минут

хуцаач хулгайч чин нөгөө зээл тэглэх үлгэр яригч одоо зайлах хэрэгтэй,,,,,,

124.158.86.208Зочин   • 2021, 3 сарын 31. 13 цаг 57 минут

Прокурорт далгавар өгч шийдвэр гаргуулаад түүнийгээ өөрийнхөө туслахаар эзэнд нь хүргүүлж шившгээ тарьсан ийм өчүүхэн боловсролгүй мулгуу хүнийг сонгочихоод 4 жилийн дараа муу муухайг нь гайхаж суугаа тэнэг сонгогчид өөрсөддөө гомд

49.0.141.65Зочин   • 2021, 3 сарын 31. 13 цаг 55 минут

Троллуудаа амжилттай ажилд нь оруулсан МАН д баяр хүргэе. Ерөнхий агуулга, IP аараа мэдрэгдээд ирдэг юм аа. Цалин нь дажгүй бол хэдэн хүн ч гэсэн энэ хэцүү үед ажилтай байх болов уу

192.82.69.44Зочин   • 2021, 3 сарын 31. 13 цаг 47 минут

АХМАДУУД ЧАМД ИХ ГОМДОЖ БН. ЯМАР ХҮМҮҮСД НЬ 6 САЯ ЮИЙГ ЧӨЛӨӨЛӨӨД ЯМАР ХҮМҮҮС НЬ ХҮРТЭХ ЭРХГҮЙ БАЙХ ВЭ

43.228.129.45Ц.ОЮУНЦЭЦЭГ   • 2021, 3 сарын 31. 13 цаг 42 минут

ЭРҮҮЛ БАЙЖ ДАРААГИЙН АЖЛАА ХИЙНЭ БИЗ ДЭЭ ХӨЛ ХОРИОГОО ЧАНГАЛАХГҮЙ БОЛ АЮУЛТ ХҮРНЭ БЭЛЭН МӨНГӨ ТАРААЖ БОЛОХГҮЙ ТЭР МӨНГӨӨРӨӨ ВАКЦИН АВАХ ,ЭМНЭЛЭГ БАРИХ ХЭРЭГТЭЙ

150.129.143.198Зочин   • 2021, 3 сарын 31. 16 цаг 54 минут

Дэмжиж байна

66.181.186.123Зочин   • 2021, 3 сарын 31. 13 цаг 41 минут

Терийн хуний шинж байхгуй амьтны сэтгэл зуй дээр тоглосон ,хямдхан нэр тер хеецелдсен ,хегийн гар юм аа !

90.166.192.195Зочин   • 2021, 3 сарын 31. 13 цаг 32 минут

Veiin ved buh, duuchin, jvjigchdiig turiin alband tomilj bolohgvig mongolchuud uhaaraa bailgvi dee. UB -iig Sumiyabazar, Battulga ulsyg samarch bh shiv dee

202.9.40.90Зочин   • 2021, 3 сарын 31. 13 цаг 32 минут

Та нарын тэр бизнесд чинь Монгол хүний амь хамаагүй юу Чиний үнэн санаа дүр төрх чинь л энэдээ. Монгол улсын Ерөнхийлөгч гэдэг энэ хариуцлагатай хэцүү албыг чам шиг нь ч авч явах хэцүү гэдгийг Монголчууд 4 жилийн өмнө ойлгох ёстой байсан юм. Монгол улсийн ерөнхийлөгч ард түмнээ үх гэж байгаа хэрэгүү Би бол нэг атуугаа монгол хүн амьд байж эдийн засгаа дараа нь л сэргээнэ гэж л бодно.Энэ хүн арай л бишээ

103.242.47.14Зочин   • 2021, 3 сарын 31. 13 цаг 31 минут

Ерөнхийлөгчийг би хүмүүсээс өмөөрч маш ихээр дэмждэг байлаа Одоо бол зөвхөн суудлаа хамгаалсан хувий хичээсэн тэнэг хүн байж Хөл хориогоо хурдан тогтоож вакцинжуулах ажлаа түргэвчлүүлсэн бол зүгээр байлаа Манай гэхэд уушигны хууч өвчтэй хүн гэхэд хоёр гурав байна ийм болон хөгшид хүрвэл өвчин даахгүй гээд байхад ард т?мнээ үх гэж байгаа байна ИХ ГОМДОЖ БАЙНА Оюун-эрдэнэ мөн адил суудлаа бодно ард түмнээ боддог төрийн удирдлагыг хаанаас олно монголчуудаа арай муухай хүмүүс юм

192.82.65.120Зочин   • 2021, 3 сарын 31. 13 цаг 23 минут

Энэ арай дэнднээ халдварт өвчнийг хатуу хөл хорио тогтоож барьдаг,цурманд оруулж устгадаг олон улсын жишээг харж хатуу хөл хорио тогтоохгүй бол цаашид улам ихсэн хүмүүс олноороо үхэх эрсдэл байгааг олж хардаггүй хэдэн малнууд улс удирдаж байгаа нь харамсалтай

124.158.86.208Зочин   • 2021, 3 сарын 31. 12 цаг 57 минут

Энэ нөхөр 4 жил юү ч хийлгүй улсаа хагалан бутаргаж самарчихаад одоо дахин сонгогдож 6 жил дарангуйлж монголыг мөхөөхийг л мөрөөдөхөөс өөр юүч бодохгүй байна.Энэ хүний толгойноос эх орноо гэж сэтгэлийн үнэрч байхгүйг хангалттай харлаа.Одоо зайлуулах цаг болсон.

112.72.15.78Зочин   • 2021, 3 сарын 31. 12 цаг 43 минут

Ашиг орлого олж л байвал хүн нь хамаагүй өвдөж л байг, үхэж л байг гэсэн байр сууринаас Улсын эцэг хүн хандаж болохгүй ээ. Гоц халдварт өвчинтэй тэмцэх гол арга нь хориоцээрийн дэглэм тогтоож,тэмцэх вакцинжуулах арга л байгаа юм.

124.146.2.99Зочин   • 2021, 3 сарын 31. 12 цаг 36 минут

Ard tumend zoriulaltiin mask bhgui bna,adaglaad kf94 tusgai shuultuurtei maskaar hum ardiig hangadag boloosoi,uursunduu asar unetei mask avch suuhaar...,

124.158.86.208Зочин   • 2021, 3 сарын 31. 12 цаг 35 минут

Алцайсан муу эргүү хулгайч **** битгий өвчнөөр улс төр хийгээд бай.Эмнэлгийн салбарынхан дийлэхээ байгаад арга буюу хорихоос өөр аргагүй байдалд орсныг мэдсээр байж хуцаад байгаарай.Эмнэлгийн эмч ажилтнууд чинь чамтай адил хүн шүү.Төмөр замаас хулгайлсан 280 сая доллар буюу 700 тэрбум төгрөгөө тараавал өрх бүрд 1 саяар ноогдоно.Нөгөө офшороос оруулж ирнэ гэж хуцаад байсан мөнгө чинь хаана байна.Хүүхдийн төлөө фонд гэж хууран мэхлээд 2,2 тэрбум төгрөгийн хандив цуглуулж херо Баатарын хувийн дансанд хийсэн.Түүнийгээ тараа.

202.55.191.194Зочин   • 2021, 3 сарын 31. 12 цаг 35 минут

Ev negdliig bish taran butargah yum yariaad bh yumdaa. Yu ch hiisen surj bdag muuhai hun be

103.212.117.185Зочин   • 2021, 3 сарын 31. 12 цаг 31 минут

Энэ нэг юм хагалж турхирсан,буруутгаж ярих юм.ЗГ муу ажилласан л гэнэ.Тухайн цагт нь юу ярьж үлийгээ хийж байсан бэ.Цэц дээр мунгинаж байхаар ядаж цэргийн ангиар явж байхгүй.

192.82.69.10з   • 2021, 3 сарын 31. 12 цаг 16 минут

зөв л хэлсэн байна ш дээ

103.57.93.247Иргэн   • 2021, 3 сарын 31. 12 цаг 15 минут

Энэ сөөнгө төвд монголчуудыг дуусгах л бодолтой луйварчин байхаа даа, оффшороосоо мөнгө оруулж ирвэл 1 сая төгрөг өгч болох л байх

43.228.131.72Зочин   • 2021, 3 сарын 31. 12 цаг 10 минут

У нь ерөнхийлөгч айлын аав шиг юм ярих байса юм. Тэгсэн бүр эсрэгээр турхираад хаячихлаа.

202.126.90.69Зочин   • 2021, 3 сарын 31. 12 цаг 08 минут

эдийн шуналтай үндэсний гэх тодотголтой компаниудын ард дэв болсон нөхдүүд л байгаа. Тэд зээл өрөндөө баригдаад амь нь тэмцэж бна. Тэдэнд ард иргэд өвчин тусаад үхнэ үү сэхнэ үү хамаагүй л байх

203.91.115.42Зочин   • 2021, 3 сарын 31. 12 цаг 04 минут

Хорихгүй тараах гээд байгаа муу

202.126.92.99Зочин   • 2021, 3 сарын 31. 11 цаг 58 минут

Одоо хөл хорио тавилаа гэхэд багасахгүй нь тодорхой, тэгээл хорьж хорьж 16 хонгийн дараа тавихад дахиад л талын нэг тарж тохиолдлын тоо чинь бас нэмэгдээл гараад ирнэ, тэр үед харин эдийн засаг бүр мөсөн сөнөсөн байх болно доо. Тэгхээр хориг бол зөв гаргалгаа яагаад ч биш.

202.179.7.33Зочин   • 2021, 3 сарын 31. 11 цаг 56 минут

нөгөө л нэг сая төгрөг болиосой. мөнгөнөөс өөр юм бодож болох уу. өөртөө оноо авах гэж шунахын оронд аюулгүй байдлын зөвлөлөө хуралдуулж яриач

66.181.161.106Зочин   • 2021, 3 сарын 31. 11 цаг 50 минут

Улс төрийн тоглолт хийх гээд л сууж байгаа энэ гар. ямар улс орон ард түмэн гэсэн сэтгэл байхгүй. Хөл хорио тогтоогоод тодоохрй хэсгээс эсэргүүцэл гарахаар нь ашиглах, яг нөгөө төрсөн ээжийг зөөснийг ашигласан шигээ. Хөл хорио тогтоохгүй байлгавал халварын тоог огцом нэмэгдэнэ гэдгийг тооцоод Засаг огцор л биз дээ. Үнэн хүн чанаргүй хөгийн төвд. Үйлийн үр гэж тойрч гарахын аргагүй зам бий дээ. үзнэ дээ их юм үзнэ 40 тоны чингэлэг дүүрэн спиртийн эзэн

66.181.181.143Зочин   • 2021, 3 сарын 31. 12 цаг 00 минут

Чи Элбэгдоржийн тэжээвэр үү, Эрдэнийн угаадас горьдогч уу, эсвэл МАН -ын шавхруу юм уу?

202.126.90.69Зочин   • 2021, 3 сарын 31. 11 цаг 45 минут

Эшш чааваас Монголын 1-р хүн биз дээ хийж байгаа үйлдэл бодол гэж хэрэг алга даа.

66.181.186.106Зочин   • 2021, 3 сарын 31. 11 цаг 35 минут

Зөв. Хэсэгчилсэн хориог халдвартай хороодод хийх нь оновчтой.

202.21.107.79Зочин   • 2021, 3 сарын 31. 13 цаг 22 минут

Юугаа ч мэдэхгүй эргүүтсэн мал!!!

202.55.191.194Зочин   • 2021, 3 сарын 31. 11 цаг 17 минут

маш зөв

202.21.107.79Зочин   • 2021, 3 сарын 31. 13 цаг 22 минут

Мал!!!

66.181.188.163Зочин   • 2021, 3 сарын 31. 11 цаг 13 минут

Өөрийгөө орос эхнэртэй л гэдэг. Гэтэл ганцаараа л яваад байдаг. Тийм л оросуудтай ходий юм бол ядахдаа хэдэн вакцин олоод ирж чадахгүй, 4 жил болоход албан ёсоор Путин хүртэл хүлээж аваагүй ийм л нэг нэр хүнд муутай хүн намаа ч хуваагаад, өөрийнхөө хөрөнгийг арвижуулахаас өөр бодсон юмгүй.

202.126.89.169Boris.   • 2021, 3 сарын 31. 11 цаг 59 минут

Heruuliin alim mini duugui bsan chini deer shuu

103.26.195.164Зочин   • 2021, 3 сарын 31. 11 цаг 47 минут

Ер нь нэр хүнд сайтай ерөнхийлөгч байсан юм уу ? ! Бүгд л хөрөнгөө арвижуулж ,зузаалсан л хүмүүс ш дээ.

66.181.171.26Зочин   • 2021, 3 сарын 31. 11 цаг 06 минут

zuv zuv

124.158.95.14ЗОЧИН   • 2021, 3 сарын 31. 10 цаг 54 минут

ЗӨВ ШҮҮ, ХУВИЙН БАЙГУУЛАГАД АЖИЛЛАДАГ ХҮМҮҮС ЭЛГЭЭРЭЭ МӨЛХЛӨӨ, УЛСЫНХАН ЯАХАВ АЖИЛ ХИЙСЭН ХИЙГЭЭГҮЙ ЦАЛИН МӨНГӨӨ ТАСДАХГҮЙ АВААД ЯВЖ БГАА, ХӨЛ ХОРИО ТОГТООВОЛ ӨРХ БҮРТ 1 САЯ ТӨГРӨГ ОЛГО??? ӨӨР АРГА ЗАМ БАЙХГҮЙ, ХОХИРЧ ДУУСЛАА,ӨВДӨХӨӨС ИЛҮҮТЭЙ ӨЛСГӨЛӨНГӨӨР ЯВАХ ӨРХ ГЭР ОЛОН БАЙНА ШҮҮ? ОЮУН-ЭРДЭНЭЭ?, 1 САЯ ТӨГРӨГ ОЛГОЕОО?? ИРГЭДЭЭ ЯДАЖ ХООЛ УНДТАЙ НЬ ХОРИОЧЭЭ???

202.179.7.33Зочин   • 2021, 3 сарын 31. 11 цаг 57 минут

чи баттулгатай зайлаач.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.