2021 оны 4-р сарын 2
13 цаг 01 минут

Б.Жавхлан: Өнөөдөр БНХАУ-аас 300 мянган тун Verocell вакцин, энэ сарын 9-нд нэмж 900 мянган тун вакцин оруулж ирнэ

      Чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын нэмэлт санхүүжилтийн хэлэлцээр “Монгол Улсад КОВИД-19-аас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах төсөл”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл-ийг хэлэлцлээ. Засгийн газраас энэ сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав.

Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа “Монгол Улсад КОВИД-19- аас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах төсөл”-ийн нэмэлт санхүүжилтээр вакцинжуулалтын төслийг Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн 50.7 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлэхээр талууд тохиролцож, 2021 оны хоёрдугаар сарын 21-ний өдөр уг хэлэлцээрт гарын үсэг зурсан байна.

Энэхүү вакцинжуулалтын төслийн хүрээнд манай улс нийт хүн амынхаа 60 хүртэлх хувийг хамруулахад хүрэлцэхүйц вакцин худалдан авах, тээвэрлэх, хадгалах, аюулгүй байдлыг хангах, улс орон даяар түгээх, хянах, түүнчлэн хувийн хамгаалах хэрэгсэл худалдаж авах, хүчилтөрөгчийн бага оврын станц байгуулах зэрэг хүйтэн хэлхээний тоног төхөөрөмж, дэд бүтцийг өргөжүүлэх, бэхжүүлэх арга хэмжээг цогцоор нь авч хэрэгжүүлэх юм. Үүнээс гадна КОВИД-19 цар тахлын эсрэг вакцин нь шинэ төрлийн дархлаажуулалтын бэлдмэл учраас эмч, эмнэлгийн ажилтнуудаа чадавхжуулах, сургаж бэлтгэн мэдлэг, мэдээлэл олгох, вакцин хийсний дараа илэрч болох хүндрэлээс сэргийлэх, дархлаажуулалтын хамралтын түвшинг үнэлэх, хянах, хяналт тавих зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэхэд зарцуулахаар төлөвлөжээ.

Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциациас олгох энэхүү хөнгөлөлттэй зээл нь жилийн 1.25 хувийн хүүтэй, үйлчилгээний хураамж 0.75 хувь, хөрөнгө нөөцлөн баталгаажуулсны шимтгэл 0.5 хувь, зээлийн эргэн төлөгдөх хугацаа 30 жил, үүнээс эхний таван жилд үндсэн хүүгийн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй байх аж.

Нэмэлт санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо гуравдугаар сарын 31-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцээд хэлэлцээрийн төслийг соёрхон батлахыг дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд цахимаар танилцуулсан юм.

Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат, Д.Сарангэрэл, Д.Батлут, Ц.Сандаг-Очир, Т.Доржханд, Д.Өнөрболор, Ч.Хүрэлбаатар, С.Бямбацогт, Ж.Чинбүрэн, С.Чинзориг нар асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлэв.

Сангийн сайд Б.Жавхлан гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, коронавирусын халдварт цар тахалтай тэмцэх, иргэдээ ванкцинжуулах нь дэлхий нийтийн тулгамдсан асуудал болоод байна. Монгол Улсын Засгийн газар коронавируст /КОВИД-19/ цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх, цар тахлын халдварыг оношлох, эмчлэх зэрэг эрсдэлийг бууруулахад шаардлагатай вакциныг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас баталгаажуулж, худалдаанд гармагц импортлох, энэ чиглэлийн олон улсын хөтөлбөрт хамрагдаж ард иргэдээ вакцинжуулах ажлыг хэрэгжүүлж байна.

Засгийн газар энэ оны зургадугаар сарын 30 гэхэд нийт хүн амынхаа 60 хүртэлх хувь буюу 2 сая гаруй иргэнээ вакцинжуулахаар төлөвлөж, холбогдох судалгаа тооцоо гарган Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас баталгаажуулсан болон удахгүй баталгаажих гэж байгаа вакцинууд, тэр дундаа вакцины хатуу дэглэмтэй 11 улсад аль вакциныг голчлон хийж буйг анхааралтай ажиглаж, тэдгээр вакциныг худалдаж авах, олон улсын хөтөлбөрт хамрагдахад анхаарч ажиллаж байна.  

Өчигдрийн байдлаар манай улс хүн амынхаа 10 хувь буюу 330 мянган хүнийг вакцинжуулалтад хамруулаад байна. Өнөөдөр БНХАУ-аас 300 мянган тун Verocell вакцин татаж авна, энэ сарын 9-нд нэмж 900 мянган тун вакцин оруулж ирнэ гэдгийг хэллээ.

Түүнчлэн бусад орон, олон улсын байгууллагын хандив, тусламжаар манай улс 450 мянган тун вакцин авч, иргэдээ вакцинжуулж байгаа. Энэ оны зургадугаар сард КОВАКС хөтөлбөрийн хүрээнд нийтдээ 239 мянган тун вакцин авахаар бэлтгэж талаар нэгдсэн хуралдаанд оролцсон ажлын хэсэг нэмэлт мэдээлэл өгсөн юм.

Ингээд Монгол Улс, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд 2021 оны хоёрдугаар сарын 21-ний өдөр байгуулсан “Монгол Улсад КОВИД-19-аас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах төсөл”-ийн нэмэлт санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг нийт гишүүдийн олонх нь дэмжсэнээр хуулийн төсөл эцэслэн батлагдав.

17
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

17 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.9.46.98Зочин   • 2021, 4 сарын 5. 14 цаг 39 минут

Хүмүүс вакцинд муу хамрагдаж бгаа нь хятад вакцин хийлгэхийг хүсэхгүй бгаад учир нь бна, олон улсад зөвшөөрөгдсөн вакцин хийлгэвэл хийлгэнэ шүү

66.181.161.65Зочин   • 2021, 4 сарын 4. 19 цаг 57 минут

Бухын доодох харсаар ард түмэн алуулж дууслаа.Наад вакцинаас чинь өмнө амь насаа алдаж байна.Өнөөдрийн энэ тархалтыг маш хурдан багасгаач.Хатуу хөл хориогоо 1 сар тавьж шуурхай вакцинжуулаачээ.Эдийн засаг ядах юмгүй хурдан сэхнэ.90 оны картыг давсан ард түмэн ажрахгүй.

139.5.216.180зочин   • 2021, 4 сарын 4. 10 цаг 14 минут

Орос улс 1,4 сая тун вакцин монгол яаралтай өгчих хэрэгтэй ш дээ дараа авах юма авна л биз дээ эцэсдээ хил залгаа ороны хувьд Оросд хэрэгтэй дээ

49.0.135.19Зочин   • 2021, 4 сарын 3. 12 цаг 05 минут

энэ вакциннь дэлхийн эрүүл мэндийн байгуулагаар баталгаажсан юмуу туршилтын вакцин юмуу заавал хятад вакцин оруулж ирхээр орсыгоо оруулж ирэх нь яасан юм европын олон орон орос вакцин хийлгэж байгаа шүү дээ хятад вакциныг манайхааас өөр ямар улс хийлгэж байна вэ

79.208.179.148Зочин   • 2021, 4 сарын 2. 21 цаг 55 минут

avah tarih jaahav vaktsinaa holiod soliod tarihad asuudalgui ju...Haytad ulsaas anh öör nertei vaktsin avsan 2dohi udaa öör nerte baina.ehnii udaagiihaar tariulsan hun 2doh udaagaa öör nertei vaktsin hiilgehed eldev gaj nölööguin batalgaa bii ju...

66.181.189.23иргэн   • 2021, 4 сарын 2. 19 цаг 06 минут

Мэдээгээр гараад байсан нөгөө хуурамч вакцин нь ороод ирэх вий? Сайн хяналт тавьж ажиллаарай. Амжилт хүсье, сайн бна

203.91.115.55Зочин   • 2021, 4 сарын 2. 14 цаг 12 минут

За болж дээ. Одоохондоо хятадын вакзинаас илүү удаан судлагдсан вакзин алга.

139.5.216.180зочин   • 2021, 4 сарын 4. 10 цаг 16 минут

тийм байна

64.119.21.237ЗОЧИН   • 2021, 4 сарын 2. 13 цаг 42 минут

ХИЙЛГЭСЭН 500ГАРУЙ ХҮН КОВИД ХҮРСЭН ГЭЖ ЭМ ЯАМ МЭДЭЭЛСЭН ТЭР НЬ ЯМАР ВАКЦИН БАЙСАН ЮМ БОЛ? ЭДГЭЭР ВАКЦИНЫГ ХЯТАД УЛС ҮНЭГҮЙ ӨГЧ БАЙГАА Ю МУУ ХЭРВЭЭ ЗАРЖ БАЙГАА БОЛ САНХҮҮГЭЭ ТАЙЛАГНААЧЭЭ . ДУНДААС НЬ УНАГААЖ 3 ЧАВЧИЖ3 БАЙНА УУ ГЭЖ ЯРИХ ЮМ. ХЯТАДЫН ВАКЦИН САЙН БАЙНА. УРВАЛ ГАЙГҮЙ.

103.26.194.139Зочин   • 2021, 4 сарын 2. 14 цаг 01 минут

вакцины ҮР ДАГАВРЫГ1-5 ЖИЛИЙН ХУГАЦААНД Л ХАРНА ШТЭЭ. 2 ДАХ ТУНГАА Ч ХИЙЛГЭЭГҮЙ БАЙГАА БИЗ ДЭЭ

103.26.194.139Зочин   • 2021, 4 сарын 2. 14 цаг 01 минут

ЭНЭ ЗУН ДУУСАХАД ДЭЛХИЙ ДАЯАР НИЛЭЭД ХЭСЭГ НЬ ЦӨӨРСӨН БАЙХ БОЛОВ УУ ДАА.

103.26.194.139Зочин   • 2021, 4 сарын 2. 13 цаг 59 минут

ЭНЭ ВАКЦИНУУДЫН СУУРЬ ШИНГЭН БҮГДЭЭРЭЭ НЭГ ГАЗРААС Л ГАРЧ БАЙГАА ШҮҮ ДЭЭ. ДЭЭР НЬ ОРОС ХЯТАД ЭНЭТХЭГ АСТРАЗЕНЕКА МОДЕРНА ГЭХ МЭТ ТУС ТУСДАА ҮЙЛДВЭРЛЭЛД Л ОРЖ БАЙГАА. ВАКЦИНУУД ТУРШИЛТЫН ШИНЖТЭЙ УЧРААС САЙН ДУРЫН ҮНДСЭНД ХИЙНЭ ГЭЖ БАЙГАА ЮМ. ВАКЦИН ХИЙЛГЭСНЭЭР ДАРХЛАА СУЛАРЧ ЯМАР Ч ВИРУС ТУСАХ ХӨРС НЬ БОЛЖ БАЙГАА УЧРААС КОВИД ТУСЧ БАЙГАА ЮМ. ВАКЦИН ХИЙЖ ЭХЭЛСНЭЭС ХОЙШ ХАЛДВАР ИХ БҮРТГЭГДЭЭД БАЙГААГ АНЗААРЧ БНА УУ. ВАКЦИН БОЛ ЭДГЭЭХ БИШ ДЭЛХИЙН ХҮН АМЫГ ТӨР ЗАСГИЙНХ НЬ ГАРААР ЦӨӨЛЖ БАЙХАД 3САЯ ХҮНТЭЙ МАНАЙ ТӨР ЗАСГИЙГ УРВАГЧ ГЭЖ ОЙЛГОХ УУ

202.21.109.4218-49 нас   • 2021, 4 сарын 2. 13 цаг 34 минут

Вакцинаа хурдан хийлгэмээр байна. 15,000 орчимд бол мөнгөө төлөөд ч хийлгэмээр байна ш дээ.18-49 насныхан чин гол идэвхитэй нийгмийн харилцааны хүмүүс шүү дээ.

66.181.187.57Иргэн   • 2021, 4 сарын 2. 13 цаг 34 минут

Том ярьдаг дарга нар вакцинжуулалтыг эрт эхлүүлэх яасан юм бэ ?Аль намар хийх байсан ажлыг одоо эхлэх юм даа.Хүрэлсүхийн үед хийх ажил байсан шүү дээ.

202.126.90.10Зочин   • 2021, 4 сарын 2. 23 цаг 53 минут

Юм уншиж бай. Тэр үед вакцины туршилтууд дуусаагүй байсан юм.

66.181.187.238Зочин   • 2021, 4 сарын 2. 13 цаг 18 минут

Uuvas hurelbaatar sdaa vaccine ii yamar ch geree hiigeegui gulug

64.119.18.134з   • 2021, 4 сарын 2. 13 цаг 11 минут

хандив тусламж горьдоод цаг алдахийн оронд иргэддээ хандаачэ.э вакциныхаа мөнгийг төлөөд хийлгэе. халдвар тарж дууслаа

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.